Эхнэр, нөхөр, аав, ээж, ах, дүү, дарга, ажилтан, өрсөлдөгч, холбоотон гээд хүмүүсийн хооронд үүсдэг түг түмэн харилцааны заримд нь хоёр тал хоёулаа сэтгэл хангалуун үлдэх ёстой гэсэн үзэл баримтлал мөрдөж болдог байна. Үүнийг win win хандлага гэдэг ажээ.
Замын хүзүү урт, зааны хүзүү богино гэдэг дээ. Хэрэглэгчээ нэг удаа амжилттай хуураад хожиж орхих нь тухайн чиглэлээрээ замнах зорилготой газарт бол явцгүй, зааны хүзүүг чухалд үзсэн шийдвэр гэдэг нь илт билээ... Урт замын аль нэг хүзүүн дээр уг хэрэглэгчээс алдсан итгэлийг нөхөх туйлын хэцүү шүү гэсэн санаа. Хэрэглэгчдээ яг л хэрэгцээтэй зүйлийг нь өгч, өөрөө ч тохирсон орлогоо олоод ирээдүйд дахин баяртайгаар арилжаа хийх боломжтой үлдэж байх нь бизнест амин чухал зарчим гэж ойлгохоор байна.
Гэтэл маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг ч гэдэг. Хоорондоо өрсөлддөг спортын хувьд бол огт өөр. Хөлбөмбөгт нөгөө багийн хамгаалагчийг хамраараа газар хатгаж унатал нь хуураад гоолдох бол бахтай сайхан амжилт юм. Тэгэхээр бүх төрлийн харилцаанд win win гэсэн хандлага хэрэгждэггүй байх нь.
Тухайн нэг харилцаанд win win үү? Эсвэл win-lose уу? Эсвэл бүүр Lose-win үү? Гэдгийг зөв тодорхойлж ашиглах чадвар маш чухал болж таарах нь ээ.
Мөн нэг гэр бүлийнхэн, эсвэл нэг байгууллагынхан, нэг багийнхан гээд нэг тал болон шийдвэр гаргаж бусадтай харилцдаг хүмүүсийн хувьд бидний дунд ямар хандлага нь зонхилж байна вэ? гэдгээ анзаарч байх нь чухал юм байна.
7 comments:
спортод win win байна шд.. манай бөхчүүд байна.. аль аль нь ашигтай..
хэхэ, үзэгч бөх хоёрын дунд л win win байх ёстой байтал наадахаас чинь болж алдагдаад байгаа юм шүү.
Ehiig ni etseehgui, tugalyg ni turaahgui baina gesen ug yumaa daa
Ялагч ялагдагч гэсэн тэрсэлдсэн, өрсөлдсөн харилцаа амьдралд голлох ёстой мэт ойлголт хар багаас бидэнд өгсөн. Гэтэл тухайн хүн бүрт өөрийн орон зай онцлог байдаг гээд бусдыг хүндэтгээд өөрийхөөрөө зүтгэвэл илүү нийцтэй явцтай байдаг бололтой.
@Arsun, win-win handaj bn geed het nuguu talaa bariwal lose-win bolchihno. Gol n buh taluud setgel hangaluun ;)
@ganga, ene handlaga nadad lav amar buuhgui baisan, bidnii hoorondo ev tunjin muutai gegddegiin neg shaltgaan bolov uu.
Гэр бүлийн хосийн нэг нь өөрийнхөөрөө байх гэж зүтгээд дийлж сурсан байдаг. Гэр бүлдээ өөрийн эрхшээлийг тогтоосон байдаг.Гэхдээ хань ижлээ аз жаргалгүй болж байна , мөн тэрнээс болоод гэр бүлийн аз жаргалаа алдах гэж байна гэдгээ ойлгодгүй юм шиг санагддаг.
Гэр бүлийн хосийн нэг нь өөрийнхөөрөө байх гэж зүтгээд дийлж сурсан байдаг. Гэр бүлдээ өөрийн эрхшээлийг тогтоосон байдаг.Гэхдээ хань ижлээ аз жаргалгүй болж байна , мөн тэрнээс болоод гэр бүлийн аз жаргалаа алдах гэж байна гэдгээ ойлгодгүй юм шиг санагддаг.
Post a Comment