Саяхан албан ёсоор launch хийсэн нэгэн сонирхолтой хайлтын системийн талаар товч: Хайлтын системийн талбарт Google-ийг гүйцэх зүйл байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг байх. Гэхдээ өөрийн хэмжээнд аюулын дажгүй хайлтууд хийдэг цөөнгүй системүүд байдаг. Орчин үед хайлтын систем улам semantic болж хөгжиж байгаа бөгөөд үүний нэг жишээ бол Wolfram|Alpha юм. Гарч ирээд удаагүй ч олны анхааралыг нилээдгүй татаад байгаа. Гол нь энэхүү систем нь зохион бүтээгчдийн хэлсэнээр Knowledge based computing дээр суурилсан тул тооцоололтын шинжлэх ухаан талруугаа гоогл-ээс ч илүүг гүйцэтгэж чадна хэмээн нийтэлж байгаа. WolframAlpha нь бусад хайлтын систем шиг олон линкүүдийг гаргахгүй харин баримттай мэдээллийг график, тоон баримт, зураг зэрэг ойлгоход хялбар байдлаар гаргаж ирдэг. Тийм учир query(хайлтын үг) нь тодорхой асуулт эсвэл ямарваа нэгэн тооцоололт хийхийг хүссэн үедээ энэхүү системийг ашиглавал гайхалтай үр дүн үзүүлэх болно гэж хувьдаа дүгнэлээ. Жишээ нь гоогл дээр хайсан хайлт:


Source:
WolframAlpha
Why do computers suck at math?
FYI: Бас нэгэн мэдээ тархаад байгаа нь Microsoft шинэ хайлтын систем туршиж байгаа явдал юм. Гооглтэй өрсөлдөхүйц систем гарах боловуу?
7 comments:
hmm...bi saya WolframAlpha -gaar dump geed haisan chin aris ongoor doromjilson ug mun what is your name ? gesen asuultad may name is WolframAlpha gej baina daa, hehe
dump bish dumb bolmoi.
Hello
Hello, human.
What do you like?
I like to explore the computational universe genee, hahaha
Би ч PHP, Perl, Python гээд хайсан чинь миний мэддэггүй юмнууд л гараад байна даг.
Тэгэхдээ Улаанбаатар, Токио чинь сонирхолтой л юм.
Вэб Хайлт гэхээсээ илүүтэй урьдчилж бэлдсэн мэдээллийг багцалж харуулаад байгаа юмуу даа. Google-ээс илүү Wiki-тэй харьцуулвал илүү ойлгомжтой юм байна. Wiki-g бодвол нэг дороос олон талын мэдээллийг аваад таалагдлаа.
shine turliin hailt garch bgaa ni saishaaltai ursulduun dundaas iluu sain zuil garnaa gej
Post a Comment