Дээхнэ нэг удаа ТВ-харж суутал мэдээгээр гадаадын ямарч билээ орны ерөнхийлөгчид манай гадаад хэргийн яамны сайдаас захидал илгээсэн тухай (яг юун тухайг нь санахгүй байна. Энгийн л дипломат захидал байсан) хэлээд уг захидалыг уншив. Тэгсэн тэр дунд ...энэ нь манай улсын тусгаар тогтнолд сайнаар нөлөөлсөн зүйл боллоо... гэх маягийн үг хэлсэнээс хойш яагаад ингэж хамаагүй хэлж байдаг юм бол доо гэж гайхаад байдаг болов. Гэтэл cүүлийн үед энэ үг их моодонд орж байх шиг ээ.
Жишээ нь өөр нэг орон тамирчин нь олимпоос алтан медал авчихаар хүмүүс нь манай улсын тусгаар тогтнол баталгаажлаа гэж хэлэхгүй.
Тэр дипломат захидалыг авсан хүн Монгол чинь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа нялх улс билүү юу билээ гэж эсвэл Монголын тусгаар тогтнолд хэн нэг нь саад болоод байгаа юм байх даа гэж гайхсан байх.
Би чамд хайртай гэдэг үг яг тэр хайр гэдэг зүйлээ хязгаартай байгааг давхар илэрхийлж байдаг гэдэг. Олон хэрэглээд байвал улам л үнэ цэнээ алддаг, өдөр болгон хэлдэг мөртлөө үнэн хэрэгтээ хайрлаж байгаа нь мэдрэгдэхгүй бол энэ чинь бүүр ч утгаа алдаад харин эсрэгээр ойлгогдох болно. Үгээр хэлэхээс илүү үнэхээр хайртайгаа үйл хөдлөлөөр ямагт баталж байх нь хайртай гэдэг утгыг төгс илэрхийлэх байх гэж боддог юм.
Яг үүн шиг тусгаар тогтнол тусгаар тогтнол гэж олон ярих тусам энэ нь эсрэг утгыг нь улам ойртуулж байгаа юм. Тэр тусмаа энэ зүйлийн төлөө юу ч хийгээгүй хүний амнаас гарах бүртээ утга чанар нь алдагдаж ямар нэгэн эргэлзээг төрүүлж улмаар муу үр дагавараа ардаа чирч яваад байна гэсэн үг.
Манайхан санаатай санаагүй моодонд орсон үгээр өөрийгөө эх оронч болохыг илэрхийлж байна гэж мөчидхөн бодсоноос л ийм үгийг хэлээд яриад явцгаагаа байх гэж бас бодно. Түүнээс аль 60-аад онд албан ёсоор баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн манай улсын тусгаар тогтнолд өдийг хүртэл ямарч асуудал тулгараагүй.
Би гадаад улс орноор явж, хүн ард нь манай улсыг мэдэж байна уу үгүй юу гэдгийг асууж лавлаж байсангүй л дээ. Энд тэнд хүмүүс Монголыг мэдэхгүй байна. Эсвэл Оросын Монгол уу Хятадын Монгол уу гэж асуугаад дургүй хүргээд гэх мэтээр бичсэн байхтай зөндөө тааралдаж байснаас үзэхүл бид аргагүй олон зуун жил дөнгөнд чимээгүй суусаар дэлхийн ой санамжид харьцангуй бага орон зай эзэлдэг болсоны шинж юм даа гэж үзэхэд хүрсэн. Түүнээс биш түүхэнд бол огт өөр дүр зураг байдаг биз дээ?
Одоо бид мэдрүүлмээр байна. Муугаар биш сайнаар, уруудаж доройтсон мэтээр биш өсөж хөгжиж байгаагаа мэдрүүлмээр байна. Дэлхийн санах ойд харьцангуй бага мэдэгдэж байгаа маань муу дүр зургаар их санах ой эзэлж байхаас илүү гэдгийг санаж өөдрөгөөр авч үзье.
Үгүй ядаж л энд тэндэхийн сайтад бүртгүүлэхэд улсаа сонгодог хэсэг дээр Монголыг маань орхисон байх нь элбэг. Ийм сайт дайралдах бүрт нь холбоо барих имейл рүү нь Монгол улсыг маань листэндээ оруулахаа мартсан байна гэж эелдэг имэйл явуулчихаад байхад л тодорхой хувь нэмэр шүү дээ.
Мөн Дөлөөгийн хэлсэнчлэн чаддаг бол дэлхийн хэлээр блог бичиж, англи монгол wikipedia-д Монголынхоо тухай мэддэгээ бичиж, тв-үүд хүртэл энэ өдөр төрсөн алдартанууддаа Монгол алдартануудаа оруулдаг болж гэх мэтээр өөр өөрийн чадах хэмжээндээ хувь нэмэрээ оруулж явбал нэг л мэдэхэд аан та Монгол хүн үү, танай улсад очиж үзэхийг үнэхээр хүсдэг шүү гэх хариу сонсдог болох цаг ирнээ.
5 comments:
tiin shuu, busad ornii ondor bolovsroltoi humuus ni ch oligtoi meddegguin bn lee sh dee. teheer busad ni bol oilgomjtoi. hun bolgon dor burnee meriivel yavaandaa saihan tsag irne l gej boddog. uil hodlolooroo batlana gedeg yag unen ug shuu.
no comment. (ингэж хэлдэг учры нь ойлголоо гсн, таалагдлаа гэдэг үг яг тэр таалагдсан зүйлээ хязгаартай байгааг давхар илэрхийлж байдаг .. кк )
@anony: tnx
@bayasum: no comment gedeg chini harin no comment-iinhoo hyzgaariig haruulaad bna u ugui yu kkk.
Бүх юм энэ хэмжүүрээр хэмжигдэхгүй нь сайхан юм дөө. Нилээд тийм туйлын утга агуулсан зүйлүүдэд л хамаатай юм байлгүй дээ.
gun setgehguigeer az jargal baihgui ee gej goimon ih helj bsan doo, hehe
hun tusuulsun shigee l amidardag bh
Post a Comment