Цаг хугацааны хувьд Орос орон хамжлагат ёсоо халсаны дараахан Комунист үзэл суртал соёолж эхлэхийн өмнөхөн үеэр энэ романы үйл явдал үргэлжилнэ. Хоёр удаа гэрлэж байсан Эцэг Карамазов болон түүний 2 эхнэрээс гарсан гурван хүү, мөн нууц хүү Смердяков нарын тухай өгүүлдэг.
Эцэг хүүхдүүд бүгдээрээ тэс ондоогын туйлууд, эд нар шиг өөр өөр хүмүүсийг олоод ир гэх нь байтугай бодож ол гэхэд хэцүү ухаан, зан араншин, ёс суртахуун, боловсрол, хөрөнгө чинээ гээд л ер нь л бүх талаараа өөр өөр. Зохиол өөрөө болохоор Дунд хүү Иваныг эцэгтэйгээ наад 2оо бодвол илүү адилхан гэж хэлж байгаа боловч тийм санагдахааргүй...
Ах дүү 3-ын том нь болох Димитрий сүйт бүсгүйгээсээ урван байж нэг бүсгүйтэй учир ургуултал гайхал хөгшин эцэг нь түүний өрсөлдөгч болох аж. Түүгээр ч барахгүй нас эцэслэсэн эхийнх нь өв хөрөнгөнөөс түүнд маш бага өгсөн гэх хэрүүл эцэг хүү хоёрыг хагаралдуулж олны өмнө ална тална гэж дуудалцахад хүргэжээ. Удалгүй эцэг нь амиа алдсанаар бүгд Димитрийг алуурчин гэж үзэх бөгөөд бага дүү Алёша үүнд итгэсэнгүй. Түүний бодлоор жинхэнэ алуурчин бол Смердяков бөгөөд энэ нь нотлоход маш хүнд зүйл болон хувирч ах нь шүүхийн өмнө ялтанаар дуудагдана.
Гэтэл дунд хүү Иван Смердяковыг алуурчин гэдгийг өөрөөр нь хэлүүлэх бөгөөд өөрөө энэ хэрэгт гол буруутан байжээ гэдгийг сонсоод солиорч эхлэнэ. Дайран дээр давс гэгчээр Шүүх хурлын өмнөх орой Смердяков амиа хорлож уг хэргийг улам бүрхэгдүүлж орхив.
Галзуурмаар өрнөлтэй шүүх хурал дээр Солиорсон хүний нотлогоо мэдээж хэнийг ч итгүүлж чадахгүй боловч нийслэлээс ирсэн мундаг өмгөөлөгч Фетюкович (нэрийг нь буруу бичсэн байж магадгүй) Димитрийг буруугүй байж болох нотлогоог маш уран илэрхийлнэ. Гэвч тангарагтаны шүүгч нар бүх “нотолгоог” үндэслэн түүнийг буруутай гэж үзэн ялладаг.
Ерөнхийдөө ийм л өрнөлтэй зохиол боловч миний өмнө өгүүлсэн Зосима даяанч миний энэ тойм дунд огт дурдагдаагүй өнгөрсөнийг анзаарахыг хүсье. Мөн номын гол дүр Алёшаг энд цухас л дурдлаа. Энэ даяанч хэрхэн даяанч болохоор шийдсэн тухай, хэрхэн бурханы үнэнч элч болж ард түмэн дундаа хүндлэгдэж байгаа тухай, хүнийг хэрхэн “уншиж” чадаж байгаа тухай үнэхээр үнэмшилтэй хэсгүүд гардаг. Энэ хэсгүүдээс хүний нийгэмд шашин ямар ямар сайн зүйл өгч чаддаг хийгээд хэрхэн хор болдогыг ч олж харж болно. Тодруулбал бурханыг цэц ухаанаар жинхэнээсээ хүлээн зөвшөөрч жинхэнэ хүн сэтгэлээр хүн зоны төлөө оюун ухаанаа зориулах хийгээд мухар сүсгээр сүслэж мунхаг сохороор итгэж чөтгөр шулмаар туйлшруулах хоёрын ялгааг нэг хийдийн хоёр ламаар илэрхий үзүүлсэн байдаг.
Зосима даяанч Алёшад ямар сургааль айлддаг, Алёша яагаад хийдээс гарахаар болсон бас түүний найз байгаад хожим найз биш болсон Ракитины үзэл бодол гээд олон сонин содон дүрүүд энэ номонд бишгүй бийг мөн хэрхэн төгсөхийг уншиж үзээд мэдээрэй.
Манайхан шиг коммунизмын талын мэдлэг, мэдрэмж өндөртэй улсууд нэг хүнийг биш нийт олныг хайрлахын тухай өгүүлбэрүүдийг харвал тэр үедээ хэрхэн тохироо нь бүрдээд байсныг ч харах боломжтой. Ө.х нийт олны тусын тулд нэг хэсгийг нь золиослох сэтгэлгээний тухай зохиолч аатай үнэн бичсэн нь бий.
Мөн хүнийг хайрлах дадал хараахан суугаагүй хүнд хүний нүүр саад болдог гэх мэт хувь хүний дотоод чанараас өгсүүлээд нийт олны сэтгэл зүйн гажиг гэмгүй хүнийг гэмтэн болгож хэрхэн хилсдүүлж болдог гэх мэт өргөн цар хүрээнд сэтгэж бичсэн суут зохиол болохоор үе үеийн зохиолч нар Достоевскийн энэ зохиолоор хүмүүжиж нүдээ нээсэн гэж судлаачид үздэг байх. Юутай ч гэсэн энэ суут зохиолыг монгол хэл дээрээ унших боломжийг олгосон Гомбосүрэн гуай болон Nepko publishing-ын хамт олонд талархал илэрхийлье.

17 comments:
Энэ Достоевскийн сүүлийн роман юм билээ. Жаахан нас байсан бол үргэлжлэл нь бичигдэх байсан нь гарцаагүй юм байна гэж бодогдсон.
Ganbaa bayarlalaa, xexe
Muu yum buhnii hajuud bas sain yum bdag ni sonin shuu te ? :P
Neg talaas erch choloo, nogoo talaas hariutslaga, ter hoyriin dund orshih humuusiin husel muruudul, ooroor helbel
hariutslagaguigeer erh choloo , erh cholooguigeer hariutslaga baihgui gesen paradox ? zorilgo ?
durslehiig oroldson yum bish uu?
Intelektualizm ergelzeen deer turdug bolhoor shashin g bi lav ooroo ooriigoo buren duuren avaad yavahad ni surgaj chaddag gedegt itgedeggui,
Ulmedex
Баярлалаа Үлмэдэхээ
зиа.. Ганбаа ч тэсвэр алдтал авчийна шүү.. гсн.. ккк
Baabariin bichsen bichlegiig saya l unshlaa, hehe
Эцэг гэж хэн бэ? Оросуудын хувьд энэ нь Төр. Хаан бол төр. Ингэхээр хаан бол Эцэг. Өөрөөр хэлбэл Төр бол Эцэг. Христ бол Эцэг. Сахал үсэндээ баригдсан хар лам ч мөн Эцэг. Харин төрсөн эцэг бол зүгээр л эцэг. Бодон гахай ч эцэг.
Etseg bol Oros Oron, huuhduud ni bol oor oor undestnuud...
" hunleg " gesen neren dor bugdiig negtgej ooroo ezen ni boloh gej bsan biz dee, heheehehe
Ulmedex
Ее бурхан минь энэ агуу бүтээлийг монгол масс ойлгодог л байгаа даа. Сайн зарагдаасай... Өнөөдөр монгол масс оюун санааны хувьд улам аймаар хөөрхийлөлтэй байдалд орсоор байна.Тэд хэдэн халтар мөнгөний төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр хамаг амьдрал нь дуусч байна. Юун ном унших..Ганц цаг гаргаж соёлын арга хэмжээ авч байгаа нь хошин шог үзэх.Та нар энэ балайнуудын тоглолтыг ТВ-р хардаг биз дээ. Битүү хүн---- Энэ бол АЙМШИГ.. энэ бол МОнгол эмгэнэл. Болдог бол нээрээ энэ балиар, заваан, бүдүүлэг, худлаа маазарсан алиалагчдыг бүгдийг нь буудахсан тээ. Тэгтэл Пуччинигийн алдарт оперийг манай УДБЭТ олон жил эх монгол хэлээрээ тавьж байхад тоож байгаа хүн алга... Дээр нь манай дампуурсан суурь боловсрол.Манай энэ 10 жилийн хүүхдүүд Ленин, Достоевский 2-г ялгах болов уу даа.........
whahahahaha, uhtlee ineelee shdee
Нөгөө нэг сэтгэгдэлийг хуулаад аваад ирсэн байх шив...
Энэ хүн бусдыг Ленин Достоевский 2-г ялгадаг л байгаа даа гэсэн мөртлөө Сталин шиг л тэнэгүүдийг буудах юмсан гэж адгаж байгаагаа анзаарсангүй янз нь...
"Харин төрсөн эцэг бол зүгээр л эцэг. Бодон гахай ч эцэг."
Эцэг Карамазовоос болж Баабар бүх орос эцгүүдийг "доош" нь хийсэн нь ч бас эндүүрэл. Яг төрсөн эцэг шиг эцэг энэ зохиолд бэлээхэн бий. Сахал нь яг бие угаадаг Үрүүл шигээс болж Үрүүл гэж хочлуулдаг, олны өмнө Димитрийд зодуулдаг ядуу хошууч бол арчаагүй ч гэсэн жинхэнэ эцэг. Уншаад үзээрэй. Тун өрөвдөлтэй эмгэнэлтэй хэсэг бий!
;)
buh zuil haritsangui shdee gesnees
neg modnoos garaltai salaa muchruudiig bugdiig ni tus tusd ni modnuud bolgood haychih yum da gsn, lol
Ulmedex
Ulmedex bulterhee bolyoooooooooooooooooo, xexe
хайрлах дадал хараахан суугаагүй хүнд хүний нүүр саад болдог
aguu ug bna
харин тэх, угаасаа энэ номонд асар олон бий дээ иймэрхүү мундаг үгнүүд
Ганц цаг гаргаж соёлын арга хэмжээ авч байгаа нь хошин шог үзэх
za ano chi aan gejii gehgui yu,hee, olon hun hoshuuraad bgaa zuiliig zaaval anhaaraltai ajiglaj, uchriig ni olj harj surah heregtei zaaaa geed ZAACHII.
gudmand gantsaaraa ineegeed yavjeegaa huniig haraad gaihdag baijuulei, ene yavch eruul hun bish, ovchtei baih gej guu buur unengeesee boddog baisii, tegsen oor deer irheer ted ovchtei bish, az jargaltai, setgel amaglan saikhan humuus baij gedgiig oilgoson sht, us uzeegui baij gutal tailah gedeg biluu...
hoshin shogiinhon mongonii toloo geheesee iluu oor unet zuilstei oor humuus baidgiim bilee, hamt baij, yariltsaj, suuj uzsen, hoshin shogchid buh ajil mergejliinhen dotroos hamgiin gegeeleg, hamgiin medremjtei, zaa barag l gegeerch BUrhan bolohod TUn ikh dohoj ochson humuus bilee,kkke.
hamgiin hatuu, hamgiin changa, hamgiin tom, hamgiin unen geh met hamgiin hamgiin dugneltuud tuhain huniihee hir zereg yaduu setgelgeetei, oyunii dogoldoltoi, uhamsariin homsdoltoi, setgel bachuuralaltai, yavtsuu hureend jaijignadag hun bolohiig haruuldag shig bilee,
gesnees hoshin shogchid bol BUrhad gej loog dugnelt hiisniig mini orshoogtii gej helmeergui bnoo, kkke... yahuu yadaj l gem horgui, ugui yadaj l setgeliin hoorloor hiisen dugnelt gej l tootsogdono biz. iimerhuu...kkke...haaya haluun tsus butslaad, hel am tatlaad baidiimaa,inkeed...kkke...
huue ganbaa tohiroltssiim shig orson bai shuu,kke...
хэхэ тохиролцоо л биз дээ гсн :D
хамгийн гоё блогнуудын нэгд хамгийн гоё блогчдийн нэг нь коммент үлдээхээр нь хэл загатнаад гсн..
хамгийн гэдэг үг хувь хүнд хамаатай хэлэгддэг гэж боддийшд.. тэр хүний хувьд..
хамгийн гэх зүйлгүй бол бас хэцүүеэ.
hehe, bayasumaa naa chin hamgiin goyo comment goyo ban gehgui yu,hehe
Post a Comment