Pages

2007-10-17

Бодол

Өнөөдөр санамсаргүй тэнэж яваад Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрын хуудаснаас нэг ийм мэдээ уншлаа: "ҮҮРЭН ХОЛБООНЫ САЯ ДАХ ХЭРЭГЛЭГЧДИЙГ БАТЛАМЖИЛЖ, САЯ САЯАР ШАГНАЛАА". Тэгээд ямар сайхан мэдээ вэ, бид нар чинь бас ч үгүй дэвжээд байгаан байна шүү дээ гэж бодогдлоо. Хүн амын хагас нь шахуу утастай гэдэг чинь бас л давгүй сонсогдож байгаа биз дээ. Одоо монголд 4-н үүрэн телефоны оператор үйлчилгээ үзүүлж байна. Тоо нь олшроод үнэ нь буурсан уу буурсан. Харин чанарын талаар бол ёстой хэлж мэдэхгүймаа. Одоо монголд GSM & CDMA гэсэн хоёр систем буюу 2G -ы стандартыг ашиглаад байх шиг байгаан. Сүүлд гарсан шинэ оператор технологио 3G гээд байгаа. Гэтэл тэр нь зөвхөн хөдөө орон нутагт, тэгэхдээ бүр зарим нь ер сүлжээ орж байгаагүй газар гэсэн. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид хотынхоноос бүхэл бүтэн generation илүү түвшины утас барьж байгаа гэдгээ мэдэж байгаа болуу. Манайд утас, үйлчилгээтэйгээ орж ирээд 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд аль нэг оператор маань "бид одоо шинэ технологируу шилжлээ шүү бэлэн байдалд байгаарай" гэж зарлаж байсан эсэхийг санах гээд memory rewind хийж үзлээ дандаа урамшуулалын реклам орж ирээд санадаггүй. Би хувьдаа манайд үйлчилгээ үзүүлж байгаа операторуудыг мөнгөгүй гэж бодохгүй байна. Дээрх мэдээ бэлээхэн харуулж байгаа байх. Гэтэл яагаад бид нар одоо болтол гар утасныхаа бусад функцүүдээ ашиглаж чадахгүй байгаан бол. Мобиком японы хөрөнгө оруулалттай. Бүр хамгийн боломжтой нь гэж бодогдохын. Өнөөдөр япончууд утсаараа юу хийж байгааг тэнд амьдарч байгаа хүмүүс сонирхуулбал их талархах байна. Солонгос гэхэд л 2008 оноос эхлэн 4G стандартуудаа тодохойлоод 2010 он гэхэд бүрэн орж дуусгана гээд зарлаж байна. 4G-ын Олон улсын нэг шалгуур нь мэдээлэл татах хурд 1 gbps-ээс дээш гэж тогтоосон байдийн байна. Харин саяхан солонгост нэг шинэ технологи гаргаж, тэр нь 3.6 gigabits per second татах хурдтайн байна. Бид бүхэл бүтэн 2G-ээр тасарч үлдмээргүй байна шүү дээ. Технологи өдөр, минут, секундээр шинэчлэгдэж байхад манай операторууд нэгийг бодоочээ.plzzzzz. Урамшуулалаар биш үйлчилгээгээрээ өрсөлдөж байж хэрэглэгчтэй болдоггүй гэжүү.

Related news link

19 comments:

Unknown said...

Солонгос ч холбооны технологиороо хамгийн мундаг улс гэж явдаг л даа. Харин бид нарт хуучин системээ халж шинийг суулгах гэж ухнадаж байхад нь шууд 3G- уруу амдаад очих боломж байсан боловч одоо ингээд алмасын үеийн технологиудаар нь бүрэн зэвсэглээд авах шиг боллоо янз нь... Манайхан дахин шинэчлэл хийтлээ удна байх дөө.

Жаагий said...

Нээрээ аль нь юу яадаг, ямар ямар үүрэгтэйг нь мэдэхгүй баахан л функцүүд байгаад байдаг шд. Миний хувьд мессеж бичиж илгээх, ирснийг нь унших, гадагш дуудлага хийх, гаднаас ирсэнд нь хариулах зэргээс хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл үүрэн холбооны хэрэглээний цар хүрээ ингээл конец.

Ингэхэд энэ дээр BB-ын нийтэлсэн бичлэгэнд Ганбаа сэтгэгдэл үлдээцэн байгаа байдал уу? BB гэж хэн юм бол гсн :D.

Anonymous said...

neeree hamaagui um bichih umaa, ehleed jaahan bodoj bai l daa.
GSM ch ter CDMA ch ter ali aliin uzuulj bui uilchilgee ni busad ornuudtai ijil tuvshind hurch bgaa, gol ni gar utsandaa nettei holbootoi uilchilgeenuud l orhicdood bgaa, uchir ni manaid net-iin zardal ondor bna shuudee. hun amiin hudaldan avah chadvar ch muu bgaa. Minii bgaa gazar gar utsaaraa net-d oroh erh ni extra sariin 5gb-$75 bdag. Chi iim hemjeenii mongiig diileh heden hun bgaa tegeed tedend zoriulj hichneen ih horongo oruulalt shaardagdah talaar neg bodooroi. Undesnii orlogo nemegdeed ireheer buh um bolnoo bolno. ter hurtel sanaa zovj baimaar asuudal nayaaraa bnadaa ho.

BB said...

minii heleh gsn sanaa bol bid odoo bga tuvshindee sanaa amarch bolohguie. urgelj shiniig erelhiilj bh yostoi btal zugeer l huleeltiin baidald denduu udaan bn gej bodjiino. bi zovhon internet gej bas bodohgui bn. uunees oor zondoo uilchilgee bga. chinii baigaa gazart sariin orlogotoi haritsuulahad 75$ naana chini bga humuust yu ch bish gej bodjiino. Mongold odoo une deer orsoldoh bolomjtoi bn. hervee odoo ene 4 operator uldsen saya garan hund utas zarahiig bodoj ajillaj bga bol uneheer haramsaltai bn.

Г.Гантулга said...

Sain bna u. CHinii blog dajgui yumaa. Minii blogoor neg zochlooroi. Bi chinii linkiig nemchixsen bgaa sonirxoltoi material niiteldeg bolxoor. Za amjiltx xvsey.

My blog

http://www.mongolia-issues.tk/

http://poems.blog.gogo.mn/

Anonymous said...

ugui yahaw dee. 3G 4G bolyo gewel ter hemjeenii mungu tuluud baih chadaltai baih heregtei sh dee. mongolchuud yamar sard dor hayaj 50$ zardag bol 3G nehej boloh l um. Huurhii yaduu mongol. Ashiggui garahgui hen uilchilgee uzuuleh we dee. Yaduu baij bayan ornuudtai bairtsaad yah we. Ehleed munguu l oloh heregtei. Daraa uilchilgeegee nehsen deer biz dee. Ashigtai bol bid bulaatsaldaad 3G bolgoodd l ugnu duu.

Unknown said...

Болгох л хэрэгтэй шүү дээ.
Монголд зарагдаж байгаа лаг лаг утсууд байгаад л байдаг. Ярих, зурвас бичихээс цааш шидгүй хэрэглээ болчихоод байна. Тийм үнэтэй утсыг авч чадаж л байгаа юм чинь үйлчилгээнийх нь төлбөрийг хийж барах ч юм бил үү. Ядаж дүрсээ харж ярьдаг үйлчилгээг нь оруулаад ир л дээ. Тийм өндөр үнэтэй байхгүй л байлгүй.
Цахилгаан Холбоо компаний дүрсээ харж ярьдаг үйлчилгээ нь энгийнхээсээ таваас, арван төгрөгөөр л илүү байдаг шүү дээ.

Anonymous said...

Үнэ буурсан гэж үү? Үйлчилгээндээ ахадсан үнэтэй л гэж боддог ш дээ

Anonymous said...

Ge-Mobile-iin utas neg nootbuuk (esuul PC) 2 bvuul hodoo malchnii hotoos ch internet orjiigoo.

Tuvshin said...

Ganbaa asuudald anhnaasaa buruu talaas ni handaad baina. Japan, Solongos hoyort gar utas uneheer technologiin devshil gedeg utgaaraa garch irsen bol Mongold muu hugjsun suurin holboog orloh baidlaar garch irsen. Ene baidal yalanguya, post-communist hiigeed guravdagch yurtuntsiin ornuudad tugeemel. Haana ih gar utas baina tend medeelliin technology mash muu hugjsunii uzuulelt boldog. Uuruur helbel jinhene uye shataaraa bol Japan, Solongos shig suurin hariltsaa holboo ni hugjsunii daraa uuren telephone ruu shiljih uchirtay. Getel yaduu ornuud neg talaasaa hugjliin doroi baidal, nuguu talaasaa shine technologiin bolomj hoyortoy uchrahaaraa shuud algasch gar utas-tay naaldchihaj baigaa yum. Ene nuhtsuld Mongold tanii heleed baigaa ter 3G ene ter ruu shiljye gesen hereglegchdiin erelt hiigeed anhnaasaa suurin hariltsaa holboog orloh zorilgotoy garch irsen companiudad tiim aihtar cuttin edge technology ruu shiljih incentive hoyor mash baga.

http://www.economist.com/finance/displaystory.cfm?story_id=9149142 - ene article yag ene asuudliig hunduuguy bolovch toiruu utgaar ni oilgovol minii helsentey adil zuiliig gargaj tavina.

Unknown said...

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа хүмүүсээ
Tuvshin, Магадгүй чиний зөв байх л даа. Миний хувьд бол зөвхөн хэрэглэгч талын хүсэл сонирхолоор л асуудалд хандаж байгаа болохоор "Haana ih gar utas baina tend medeelliin technology mash muu hugjsunii uzuulelt boldog." гэх мэт өгүүлбэрүүдийг нарийн ойлгохгүй байгаа байж мэднэ.
Юу ч гэсэн үлдээсэн артиклийг чинь үзье ээ. ( бусад хүмүүс article-г эндээс үзнэ үү)

ZAYA said...

Үнэ ч тийм их буугаагүй байгаа байхаа. Утсаар санд мэнд яриад л нэг нэгрүүгээ дохиод л утас байгаад ч...

Anonymous said...

Tiim shuu. Jishee n hotiin ali duureg, hesegt bgaagaas hamaarch utsan deer n location name n garch irdeg function bdaggui. Gadaadad automataar location n garaad, bairlalaa solinguut ner n uurchlugduud yvaad bdag. Huduu oron nutgiig hamruulaad uuniig hiichih umsan daa Mobicom, Skytel, Unitel and G-Mobile mini. Say bas iPhone barij uzsen chin Mongold ashiglaj bolohgui gants 2 functionuud l bj l bna lee.

Unknown said...

Түвшин-д: Тэгж суурин холбоог орлох гэж гарч ирсэн юм бол, суурин холбоогоор өндөр хурдны сүлжээнд холбогдож чадахгүй байгаа юм чинь үүрэн холбоогоороо холбогдоё л доо.
Мөн өөрийн чинь cutting edge, incentive гэдэг үгүүдийг чинь мэдэхгүй юм. Гадаад хэл сайн сураагүй байхад толь харуулах гээд ажил гаргаад байх юм аа.

Tuvshin said...

Bi odoo "medehguy gadaad ugsiig tani hereglesend uuchlaaray" gej hariulah yostoy yu?

Bi humuusees neg zuil asuuya. Yur ni 3G-g ni Mongold oruulaad irvel heregleh hun her ih baigaa ve? Erelt ni yamarshuuhan baih yum?

Unknown said...

Найзуудаа эвтэй найртай байна шүү!, Түвшээн: Би нээх тансаг хэрэглээг шүтээд явдаг хүн биш л дээ. гэхдээ үнэхээр 3G 4G нь орж ирээд тэр нь надад сонирхолтой, хэрэгтэй, бас чанартай байвал эрэлт нэг ширхэг бол байна гэж ойлгоорой. :D
Сарын төсвөө нааш цааш нь бодож шилжүүлж байгаад төлбөрийг нь төлж дийлэх байх л гэж бодоод байна. Ингэхэд бизнэс гэдэг чинь одоогийн эрэлтэнд биш ирээдүйн эрэлтэнд зорьж байж л их хэргээ бүтээдэг гэж бас боддийшүү. ;) Чи монголчууд ирээдүйд 3G-д сард 50$ төлж чаддаг болно гэсэн өөдрөг тооцоонд итгэж байгаа бол одооноос ажилдаа орох хэрэгтэй дээ. :D

Anonymous said...

0G
* MTS
* IMTS
* AMTS
* OLT
* MTD
0.5G
* Autotel/PALM
* ARP
1G
* NMT
* Ampere
* Hicap
* CDPD
* Mobitex
* DataTac
2G
* G 1e05 /M
* iDEN
* IS-95/cdmaOne
* PDC
* CSD
* PHS
2.5G
* GPRS
* HSCSD
2.75G
* CDMA2000 1xRTT/IS-2000
* RAND (EGPRS)
3G
* W-CDMA
o UMTS (3GSM)
o FOMA
* TD-CDMA/UMTS-TDD
* 1xEV-DO/IS-856
* TD-SCDMA
* GAN/UMA
3.5G
* HSDPA
3.75G
* HSUPA
4G
* IP-based(IPv6)
* SMR
* PC

Anonymous said...

huue 2G-eesee salahgui gej helj bolohgui ee... technology huuchindaa suurilj hugjij bolno ter burt bid araas ni hugjih l bolno ...

Anonymous said...

humuusee! 2G, 3G, 4G-n talaar todorhoi heleed ogooch. yamar yamar technology ashigladag, odoo mongol-n operatoruud yag yamar technologiig hereglej bgaa geel bugdiig ni medmeer bna, plz