Pages

2008-12-27

Дүн

Зиа ингээд Шилдэг блог - 2008 шалгаруулалтынхаа дүнг гаргачихлаа. Олон таван үгээр юүүхэв, онцлон нэрлэгдсэн блогуудаа бүрэн жагсаалтаар нь шууд танилцуулсу. Алдаа эндэгдэл анзаарагдвал мэдэгдээрэй андуудаа. Линкгүй орсон учир битүүлэг хэдхэн нэрний нутгийг нь хэлж замыг нь заагаад өгвөл тэр дор нь холбочноо.

Санал өгч оролцсон, үнэтэй цагаа зарцуулан зөвлөгөө зөвлөмж шүүмжээ хайрласан бүх хүнд өөрийн зүгээс баярласан талархасанаа илэрхийлээд ирэх онд бичлэг юугаараа уулзан золгохын ерөөл тавин одёоо. Бүгдээрээ Сайхан Баярлаарай!

Санал авсан блогууд:
http://ganga-cz.blogspot.com
Санал
18
http://addidea.blogspot.com 13
http://gump.blog.banjig.net 11
http://amarsaikhan.blogspot.com 11
http://bumerdene.blogspot.com 11
http://sanakae.blogspot.com 8
http://altargana.blog.banjig.net 8
http://tagnai.blog.banjig.net 8
http://yukisan.blog.banjig.net 7
http://igaa.blogspot.com 7
http://3apaa.blogspot.com 6
http://ajiglagch.wordpress.com 6
http://mikarito.blogspot.com 6
http://enkhbayar.net 5
http://vitaminjuulalt.blog.banjig.net 4
http://www.dulmandakh.com 4
http://dulguun.blogspot.com 4
http://deppsu.blogspot.com
4
http://amai.mn 4
http://soronzon.blogspot.com 4
http://anjigai.blog.banjig.net 3
http://duduka.blog.banjig.net 3
http://www.bolorcms.com/badaa 3
http://shbaatar.blogspot.com 3
http://ulemj.blog.gogo.mn/ 3
http://zereglee.blogspot.com 3
http://obod.blogmn.net 3
http://www.boljmor.com 2
http://telmen.blogspot.com 2
http://hundaga.blogmn.net/ ?
2
http://erintulgatmn.blogspot.com 2
http://gadaadhelblog.blogspot.com 2
http://ganbaa.blogspot.com 2
http://togoruu.blogspot.com/ 2
http://huhtolbot.blog.banjig.net 2
http://gal-togoond.blogspot.com/ 2
http://stormy.blog.gogo.mn/
2
http://emosclub-naranbayar.blogspot.com/ 2
http://www.bodrol.org 2
http://sienna.blog.banjig.net 2
http://manga.delhii.net 1
http://uugantsetseg.blog.banjig.net/
1
http://tsegmee.com
1
http://erkhembayar.blogspot.com/ 1
http://erhtsas.blog.banjig.net 1
tarchlaan.blog.banjig.net 1
http://after.blog.gogo.mn 2
баябага 1
Навч 1
http://seniorexpert.blogspot.com 1
http://saaralblog.blogspot.com 1
http://lovelife.delhii.net 1
http://kula.blog.banjig.net 1
http://nasaa-nana.blogspot.com 1
http://damdaa.blog.gogo.mn 1
http://gegeen.wordpress.com 1
http://erdenekhuu.blogspot.com 1
http://delgeen.bblog.mn 1
http://2046fan.blogspot.com 1
http://duraaraa.wordpress.com 1
http://bbaasanjargal.blogspot.com 1
http://azkas.blogspot.com 1
http://cphotos.tumblr.com 1
http://blogmn.net/xvv 1
mongolhorde.blogspot.com 1
http://boljmor.blog.banjig.net 1
http://chandmani.blogspot.com 1
http://tuvshin77.blogspot.com 1
http://ogtorgui.blogspot.com 1
http://www.bayarhuu.com 1
http://unuruu.blogspot.com 1
http://ochko.blogspot.com 1
http://fashionmongolia.blogspot.com 1
http://berdenebolor.blogspot.com 1
http://blogmn.net/dusal 1


2008-12-02

Шилдэг блогчин - 2008

Хүндэт блогчид оо,
2006, 2007 онд дараалан явуулсан Оны шилдэг блогчин шалгаруулалт маань энэ жил гурав дахь удаагаа үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.
Өмнөх 2 удаагийн шалгаруулалт тус бүрдээ онцогтой болсон бөгөөд эхний жил нэг хүнээс шууд арав арван санал авч шалгаруулсан. Дараа жилийнх нь буюу 2007 онд тодорхой номинацуудын дагуу явагдаж байсан бол энэ удаагийн шалгаруулалт ямар онцлогтой байвал дээр талаар нилээд бодож байгаад дараах байдлаар явуулахаар шийдлээ.
Та өөрийн шилдэг, мундаг, сайхан, хэрэгтэй, өвөрмөц, ирээдүйтэй гэж үзсэн хэдэнч блогийг санал болгож болох ба миний зүгээс аль болох тодорхой тайлбартай саналуудыг хүчинтэйд тооцно. Мэдээж зүгээр нэг хаяг орууллаа гээд саналд тооцогдохгүй шүү гэдгийг анхааруулая. Мөн таны өгсөн саналууд өөр хоорондоо хүртэл өрсөлдөх болохоор баахан блог санал болгоод байх нь таны шилдэг гэж үздэг блогт зохисгүй байх нь. Та зөвхөн шилдэг гэж үзсэн блогуудаа л санал болгоноо гэдэгт итгэж байна. Энэ удаагийн дүрэм маань ингээд гүйцээ. Харин бичигдэх хэлбэрийн хувьд эхлээд URL хаяг, доор нь тайлбар нь байхаар бичээд үлдээхэд хангалттай.
Дүнгээ шинэ оноос өмнө хэзээ ч хамаагүй нэг завандаа гаргачих болохоор эртхэн саналаа өгчвөл их зүгээр шүү.
Аа тийн, бас нэг юм мартах шахлаа, монгол хэл дээр блог бичигчид маань тун олон болсоны дээр олон олон блог сайтууд нээгдэж нэгэнт хязгаар нь мэдэгдэхгүй их далай болсон болохоор та бүхэн өөр өөрийн блог дээрээ энэ Шалгаруулалтын талаар нэг нэг бичкээн бичлэгүүд оруулчуул миний блогоор орж үзээгүй, энэ шалгаруулалтын талаар үзэж дуулж байгаагүй олон эрхэмийг татан оролцуулж улам илүү амжилттай шалгаруулалт болох нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Зиа ингээд нийтийн бүжиг ;)

2008-11-21

Үл бичигдмэлүүд

Монсудар хэвлэлийн газраас "Эрэлхийллийн уран зохиол" гэдэг нэрийн дор 2001 онд нэгэн уралдаан зарлагдаж, түүний шилдэгүүдийн тоонд багтсан, бяцхан мөртлөө час хийсэн энэ номны тухай тойм бичиж байгаадаа жоохоон эмээж л байна. Учир нь зохиогчийн сэтгэлгээний цэгц, философийнх нь цар хүрээг бишрэн шүтсээн. Энэ бол надад үнэхээр дутагддаг чанар болохоор тэр болов уу.
Яагаад Үл Бичигдмэлүүд гэж нэрлэсэн хийгээд олон зүйлийн тухай бичишгүй нь, юу ч гэсэн эхлээд номоос багахан хэсгийг хүргье.

Гайхагсад ба гайхахгүйгээр шийдэгсэд
Амьдралын утга учир гэж юу вэ? Хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Амьдрал мэдэхгүй хүүхдүүд гэж ахмаджуу нэг нь хэлэх нь хааяа нэг сонсогддог л үг. Тэгвэл тэд юуг мэдсэндээ ингэж хэлдэг юм бол. Орчлон ертөнцийн дор хүн гэдэг ямар нөлөөгөөр бий болсон, хүн болон амьтад энэ дэлхий дээр амьдарсанаараа ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд мэддэг юм болов уу? Ерөнхийдөө хүмүүс бол гайхсаар л байгаа. Энэ дэлхий маань эзгүй, дур дураараа юу болсон ч болж л байдаг зөнгөөрөө орон уу? Үе залгамжлан зуун зууны туршид гайхсаар л... Харин зарим нь болохоор энэхүү ээдрээтэй нарийн зүйлийн тухай бодохоо ч больж гайхахгүйгээр шийдээд хөнгөн зүйлээр өөрийгөө зугаацуулж хялбар бүдүүлэгхэн амьдрах юм. Нөгөө нэг хэсэг нь худал үнэн номлож өөр юуг ч хэрэгсэлгүй өөрөөсөө холдуулж, өөрийн гэсэн нэгэн амархан системтэй болоод стресс энээ тэрээгээ зохицуулан амар амгалангийн үүдээр орох буй заа. (Шашин шүтлэг, сүсэг бишрэл)
Үнэндээ амьдралын утга учир болон энэ түвшний олон нарийн асуудлуудад ямарваа нэгэн хариулт өгөх нь адгийн муу новшоос авахуулаад алдаг цуутай хэнд ч болов байдаг хэрэгцээ болно...
...Ерөнхийдөө бол бүхэл нийгэмд олон мянган жилийн туршид хааяа нэг гайхчихаас өөр юмгүй хөнгөн амьдралтанууд байсан бөгөөд мөн ч олон хүн ингэж өнгөц хялбараар өөрсдийн амьдралаа өнгөрөөцгөөсөн юм. Харин харамсалтай нь гэвэл тэд цөм л үхэцгээсэн бөгөөд тэднээс хойшдын нийгэмд үлдсэн олигтой хувь нэмэр гэж үгүй. Шинжлэх ухаан нийгмийн ухаан, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулсан хүмүүсийн тоо хүн төрөлхтөний түүхэнд амьдарч өнгөрсөн хүмүүсийн дэргэд өчүүхэн бага хувийг эзэлнэ....
...Эцэст нь хүмүүс минь амьдралын аливаа асуудлыг гайхсаар явах уу? Амьдралын утга учрыг олохын төлөө тэмцэж, бурханаас хүнд л заяасан оюун ухаанаараа бодол эргэцүүлэлтэй байж, зорилготойгоор амьдарцгаах уу?

Энэ бол номны төгсгөл хэсэг нь биш шүү, эхлэл нь. Ер нь зохиогчийн өмнөтгөлдөө хэлсэнчлэн номыг энд тэндээс нь бус яг дарааллаар нь уншиж байж хэлэх гэсэн санаанд нь нэвтрэхээр бөгөөд хэсэглэн оруулах гэж бичээд байвал нь уг номоо бүгдийг нь шивж оруулах шинжтэй. Гэсэн хэдий боловч дахин нэг багахаан хэсгийг мөн л оруулмаар байна.

Хүлээгчдийн тухай
Эд бол амьдралыг хүлээгчид. Жаргалтай сайхан, хангалуун амьдралыг мөрөөдөн сууж, амар цаг ирэхийг хүлээгчид. Мөнхүү өөрийг нь хэн нэгэн сайхан хүн хайрлахыг хүлээгчид. Ийм хүмүүс амьдрал бол хүлээлт юм гэж хэлээд өөрийгөө хэн болохыг амархан хэлээд өгчихдөг. Эдний 50иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шиг байгаа юм. Эд сэтгэл санаагаа илэрхийлэх үнэн мөн төрхөө ил гарган илэрхийлэхээс айдаг улс. Харин хэн нэгэн өөрийг нь хязгааргүй ихээр, үлгэрийн мэт хайрлахыг мөрөөдөн хүлээн суух авай. Амьдрал тэдний бодсон хүссэнээс их хол өнгөрөх бий. Хүлээсээр суух уу? Амьдралын төлөө тэмцэж өөрөө үүнийгээ зохиох уу?

Дээрх хоёр хэсгийг уншаад ихэнхдээ хүний тухай л бичсэн ном бололтой гэж тааварлахгүй байхыг хүсье. Энэ хоёр хэсэг бол ердөө нэгдүгээр бүлэг эхлэхээс ч өмнө номын оршил хэсэг төдийгөөс хэсэглэн авсан нь юм.

Орчлонг танин мэдэхээр, хүчээ үзэхээр, үр дүн гаргахаар шийдэгсдэд цэгцтэй гарын авлага болохуйц ном гэж би бодсон. Танин мэдэхийн тулд хэмжил зүйн, юмсын ангилал зүйн, өөрийн сэтгэл зүйн, гэх мэт ойлголтуудыг эгээ л өөр ертөнцийн хүн биднийг ажиглаж байгаад хэлж өгөх мэт хурц тод утгаар хэлж өгөх ном. Харамсалтай нь энэ ном номын дэлгүүрүүдэд харагдахгүй л байгаа бөгөөд надад сонирхуулан өгч уншуулсан блог анд Баясумд баярлалаа.

2008-10-20

Гадныханы зохиомжилсоноор ...

Цаг агаар нь халуун дулаан байдаг улсууд Монгол гэрийг янз бүрээр нь хийх шиг болдийн байна. Ашигладагийн байна. Мэдмээр юм байна. Эргээгээд тэд нараас санаа авмаар ч юм шиг.

Зуухны зориулалт нь юу юм бол ...


Халуунд зуухаар ч яаах билээ. Гэхдээ л тооногүй бол арай биш юмаа ...



гэх мэтээр янз бүрээрээ байдийн байна. Монголд ирээд санаа аваад орчин үеийн хэв загварт оруулаад бизнес хийж байгаа нь овсгоотой л гар байна. Бас нэг талаар сурталчилгаа юм даа. Гэхдээ ямар байдлаар сурталчилгаа болж байна юэ гэдэг нь бидэнд чухал болхоос тэдэнд мөнгө л падлийтай. Технологи, зориулалт 
(тооно нь шилэн цонх байвал яахуу... сансарын гэр шиг харагдана лээ)
 нь өөрчлөгдөхөөр утга учир, агуулгагүй зүгээр л жирийн гэр юм шиг санагдахын. Яаав ч "Монгол гэр" биш. Ингэж хийсэн гэрээ борлуулах, үйлчлүүлэгчдийг урихын тулд "Монгол гэр" гээд л сурталчилж байгаа. Олон улсуудын соёл, түүхийг сайн мэдэхгүй л дээ. Нэг зурган дээр манай гэртэй "төстэй" гэрийн тооноос нь хятадын улаан дэнлүүрхүү юм унжина. Зургийн тайлбар нь "Афган гэр". Афганчууд манайхтай төстэй гэрт амьдардаг "байсан" гэдэгт эргэлзэхгүй байна. Гадаад "овогтой" эдгээр гэрт орсон хүмүүс яагаад бөөрөнхий, яагаад "таазаараа" дүүрэн хөндлөн модтой, яагаад "дээвэр" нь онгорхой байгааг ойлгож байгаа гэж найдъя даа.

 



2008-09-23

from me to you

If there's anything that you want,
If there's anything I can do,
Just call on me and I'll send it along
With love from me to you.

I've got everything that you want,
Like a heart that is oh, so true.
Just call on me and I'll send it along
With love from me to you.
I got arms that long to hold you
And keep you by my side.
I got lips that long to kiss you
And keep you satisfied, oooh.

If there's anything that you want,
If there's anything I can do,
Just call on me and I'll send it along
With love from me to you.
From me, to you.

From me. To You.

Just call on me and I'll send it along
With love from me to you.

I got arms that long to hold you
And keep you by my side.
I got lips that long to kiss you
And keep you satisfied, oooh.
If there's anything that you want,
If there's anything I can do,
Just call on me and I'll send it along
With love from me to you.
To you, to you, to you.

2008-09-14

Хааяа анзаарч явахад гэмгүй зүйлийн тухай

Би 9 сарын нэгнээс нэг күүрст сууж мэргэжлийнхээ чиглэлээр номын дуу сонсож байгаа юм. Нэг өдөр багш маань Maintenance гэдэг сэдвээр хичээл зааж байхдаа биднээс асуув. - Чи нэг компанид ажилд орохоор болжээ гэж саная. Гэтэл 2 орон тоо байгаа бөгөөд нэг нь maintener, нөгөөх нь programmer гэж саная. Гэхдээ энэ 2 ажилд яг ижилхэн цалин өгнө гэвэл чи алийг нь сонгох вэ гэж.

Ангийхан дийлэнх нь maintener болохоор сонгов. Би харин programmer болноо л гэсэн. Учир нь maintenance хийнэ гэдэг бол илүү явдал чирэгдэл ихтэй түвэгтэй нарийн ажил гэдгийг ойлгодог, бас өөрөө энэ 2 ажлыг хоёуланг нь хийдэг болохоор programmer хийгээд сууж байх нь арай л амар гэдгийг мэднэ л дээ. Багш үргэлжлүүлээд яагаад maintener гэж сонгосон тухай хүмүүсээс асуутал нэг охин харин илүү их юм сурна, албан тушаал нь ч programmer-аас илүү гэж хариулав.

Яг тэр үед өмнө нь оюутан байхдаа иймэрхүү асуултанд хэцүү ч байсан яахав, юм сурч хүнтэй танилцаж, ирээдүйтэй нь харагдаж байвал болох нь тэр гэж хариулж байснаа санаад өөрийгөө хир өөрчлөгдсөн болохыг гайхав. Мэдээж одоо ч надаас programmer үү maintener үү гэвэл programmer гэнэ л дээ. Гэхдээ гайхсан учир нь: -багшийн асуултанд хариулж байхдаа залхуурах, амарыг нь харах хандлагаар бодож хариулсанд л гол нь байгаа юм. Ө.х энэ хугацаанд ямар нэг юм уруудсан үзүүлэлттэй байнаа л гэсэн үг болох нь л дээ.. Мэдээж сайжирсан зүйл ч асар олон бий... Тэгвэл.....

...Хүн цаг хугацааны явцад нэг л мэдэхэд өөрөөсөө огт өөр “хүн” болчихсон, тэгсэн мөртлөө анзаардаггүй л явдаг юм биш биз?

Тусгаар тогтнол гэх үгийн тухай

Сая олимпоос алтан медалууд авсаны дараа хүмүүсийн хэлсэн үгэнд манай улсын тусгаар тогтнолыг баталсан сайхан зүйл гэх мэтээр хэлж ярьж байхыг олон сонслоо.

Дээхнэ нэг удаа ТВ-харж суутал мэдээгээр гадаадын ямарч билээ орны ерөнхийлөгчид манай гадаад хэргийн яамны сайдаас захидал илгээсэн тухай (яг юун тухайг нь санахгүй байна. Энгийн л дипломат захидал байсан) хэлээд уг захидалыг уншив. Тэгсэн тэр дунд ...энэ нь манай улсын тусгаар тогтнолд сайнаар нөлөөлсөн зүйл боллоо... гэх маягийн үг хэлсэнээс хойш яагаад ингэж хамаагүй хэлж байдаг юм бол доо гэж гайхаад байдаг болов. Гэтэл cүүлийн үед энэ үг их моодонд орж байх шиг ээ.

Жишээ нь өөр нэг орон тамирчин нь олимпоос алтан медал авчихаар хүмүүс нь манай улсын тусгаар тогтнол баталгаажлаа гэж хэлэхгүй.

Тэр дипломат захидалыг авсан хүн Монгол чинь тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа нялх улс билүү юу билээ гэж эсвэл Монголын тусгаар тогтнолд хэн нэг нь саад болоод байгаа юм байх даа гэж гайхсан байх.

Би чамд хайртай гэдэг үг яг тэр хайр гэдэг зүйлээ хязгаартай байгааг давхар илэрхийлж байдаг гэдэг. Олон хэрэглээд байвал улам л үнэ цэнээ алддаг, өдөр болгон хэлдэг мөртлөө үнэн хэрэгтээ хайрлаж байгаа нь мэдрэгдэхгүй бол энэ чинь бүүр ч утгаа алдаад харин эсрэгээр ойлгогдох болно. Үгээр хэлэхээс илүү үнэхээр хайртайгаа үйл хөдлөлөөр ямагт баталж байх нь хайртай гэдэг утгыг төгс илэрхийлэх байх гэж боддог юм.

Яг үүн шиг тусгаар тогтнол тусгаар тогтнол гэж олон ярих тусам энэ нь эсрэг утгыг нь улам ойртуулж байгаа юм. Тэр тусмаа энэ зүйлийн төлөө юу ч хийгээгүй хүний амнаас гарах бүртээ утга чанар нь алдагдаж ямар нэгэн эргэлзээг төрүүлж улмаар муу үр дагавараа ардаа чирч яваад байна гэсэн үг.

Манайхан санаатай санаагүй моодонд орсон үгээр өөрийгөө эх оронч болохыг илэрхийлж байна гэж мөчидхөн бодсоноос л ийм үгийг хэлээд яриад явцгаагаа байх гэж бас бодно. Түүнээс аль 60-аад онд албан ёсоор баталгаажуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн манай улсын тусгаар тогтнолд өдийг хүртэл ямарч асуудал тулгараагүй.

Би гадаад улс орноор явж, хүн ард нь манай улсыг мэдэж байна уу үгүй юу гэдгийг асууж лавлаж байсангүй л дээ. Энд тэнд хүмүүс Монголыг мэдэхгүй байна. Эсвэл Оросын Монгол уу Хятадын Монгол уу гэж асуугаад дургүй хүргээд гэх мэтээр бичсэн байхтай зөндөө тааралдаж байснаас үзэхүл бид аргагүй олон зуун жил дөнгөнд чимээгүй суусаар дэлхийн ой санамжид харьцангуй бага орон зай эзэлдэг болсоны шинж юм даа гэж үзэхэд хүрсэн. Түүнээс биш түүхэнд бол огт өөр дүр зураг байдаг биз дээ?

Одоо бид мэдрүүлмээр байна. Муугаар биш сайнаар, уруудаж доройтсон мэтээр биш өсөж хөгжиж байгаагаа мэдрүүлмээр байна. Дэлхийн санах ойд харьцангуй бага мэдэгдэж байгаа маань муу дүр зургаар их санах ой эзэлж байхаас илүү гэдгийг санаж өөдрөгөөр авч үзье.

Үгүй ядаж л энд тэндэхийн сайтад бүртгүүлэхэд улсаа сонгодог хэсэг дээр Монголыг маань орхисон байх нь элбэг. Ийм сайт дайралдах бүрт нь холбоо барих имейл рүү нь Монгол улсыг маань листэндээ оруулахаа мартсан байна гэж эелдэг имэйл явуулчихаад байхад л тодорхой хувь нэмэр шүү дээ.

Мөн Дөлөөгийн хэлсэнчлэн чаддаг бол дэлхийн хэлээр блог бичиж, англи монгол wikipedia-д Монголынхоо тухай мэддэгээ бичиж, тв-үүд хүртэл энэ өдөр төрсөн алдартанууддаа Монгол алдартануудаа оруулдаг болж гэх мэтээр өөр өөрийн чадах хэмжээндээ хувь нэмэрээ оруулж явбал нэг л мэдэхэд аан та Монгол хүн үү, танай улсад очиж үзэхийг үнэхээр хүсдэг шүү гэх хариу сонсдог болох цаг ирнээ.

2008-09-05

Knowledge is like a garden:
if it is not cultivated, it cannot be harvested