Pages

Showing posts with label хөгжилтэй эгшин. Show all posts
Showing posts with label хөгжилтэй эгшин. Show all posts

2006-12-23

Тэр

Хүдэрээгийн бичлэгийг уншаад найзынхаа тухай бичмээр санагдаад... Миний энэ блогийг мэддэг болохоор бас хамаагүй хадуурвал шанаа авч мэднэ. Надад олон найз бий л дээ. 10 жилийн, их сургуулийн ажлын гээд л янз бүрийн олон сайхан "алтан" найзтай. Гэхдээ нэг нөхөрийг онцлож бичих гэсэн маань учиртай. Анх нэгдүгээр ангид хамт орсон. За тэгээд бацаанууд найзлана гэдгийг хэн ч ойлгийшдээ. Хамт video-нд явна. Брюс Лийд "нугас" байхгүй. Мончоок хийж барих нь холгүй л мэдрэлтэж явжээ. Харин нөгөө алдартай "тэнэг зэрлэг түгшүүртэй бага нас"-ыг бодвол хамаагүй "тайван" болчихсон байсан үе юм шиг байгаан. Хааяа нэг атамануудад атмандуулчихаас өөр зэрлэгтээд муур нохой тасдаж зулгаагаад алж хядаад байдаггүй байсийн.

...бид 2-ын паян гэвэл зөндөө... Нэг удаа урлагийн үзлэгээр Зэрэг нэмэхийн өмнийг жүжиглэж үзүүлдэг баатрууд болов оо. Цасаа(яриад байгаа найз маань) ноён нь болсон, манай ангийн нэг жижигхэн (хулгана гэж анги болгонд байдаг хоч тэ?) нөхөр Боролдой. Би гонжгой нөхөр Долдой болов оо.

Дөнгөж эхлээ л Дүрдээ хэт итгэчихсэн би үүрэглэж яваад морьноосоо унадаг хэсэг дээр нээх урт хормойтой дээл өмсчихсөн байсныг хэлэх үү. Аятайхан унах гэж байгаад жинхэнээсээ хүмүүсийн нүдэн дээр хормой дээрээ гишгээд тэрий хадаа л явчлаа. Ичиж сандарсандаа хамаг үг scenario бүгдийн тас мартчихсан босч ирээд шууд гал түлээд унажээвал яасийн. ха ха ха. Манай хоёр ч балмагдчихсан гэж жигтэйхэн. Нэг нь осолдохгүй аяганд "юм" хийж өгдөг хэсгээ санасан юм байлгүй ундааны шилтэй цайнаас хийгээд л өгөхийн. Нөгөө балай нь аваа л уучихийн. Дахиа л хийгээд өгөхийн. Дахиа л уучихийн. Би гэж мэдрэл нь муудчихсан амьтан нээх том заазуур гаргаж ирээ л мод цуулаад байдаг. Хүмүүс тэнд нөгөө киног нь үзэхээс илүү инээжийнаа. Бид 3 юун инээхтэй мантай. 3н улаан гэрэл асчихсан юм шиг манцуурган царайтай юм. Цай нь ч дууслаа, мод нь ч үртэс болоод дууслаа. Ухас хийгээд гараад гүйчиж билээ. Ингээд сургууль даяараа онигооны 3н баатар болж байсийм даа.

Одоо манай найз солонгост байгаа л даа. Ажил хийж амьдралаа өөд татахаар алсыг зорьсон олон монгол залуусын л нэг... Найзыгаа санаж байшүү.

powered by performancing firefox

2006-10-29

Надад амжилтанд хүрэх гал эрмэлзлэл бий.

Блог андууд Зоригт, Тулгат, Наранбаяр нартайгаа би эртнээс ичнээ танилууд (намайг ч танихгүй л дээ) билээ. Тэдний хамтран бичсэн Өөрийгөө хөгжүүлье гэдэг ном надад их таалагдаж бичсэн залуусаар нь бахархаж байсан цаг саяхаан. ЭМОС клубийнхэндээ дараагийн нэг шинэ ном болох Амжилтанд Хүрэх Гал эрмэлзлэл гэдэг номоо орчуулж Монгол ахан дүүсийнхээ гар дээр тавьсан явдалд талархал илэрхийлье.

Өнөөдөр энэ номны нээлт болно гэсэн сургаар, Нэгэнт номын дэлгүүр орох юм чинь хэдэн төлөвлөсөн номоо далимд нь авчих санаатай Интерном руу алхалаа. Замдаа ATM-ээс түрийвчээ цэнэглэх гэтэл ATM-ын машин нь түжигнэж түжигнэж байснаа ажиллахгүй гэж сүрприйз барьдаг юм байна. За яахав түрийвчээ дараа нь цэнэглэчихье номнуудаа картаараа худалдаад авчих юм чинь гээд алхачваа хө.

Ороод Буянцогтоо ахтай дайралдлаа. Бас л энэ номны сургаар номын дэлгүүрээр хэсэж явна. Хаана зарж байгаан бол гээд шинэ ном гэсэн хэсэгт очлоо байдаггүй ээ хоёулаа гайхлаа. Асуулаа. Дээд давхарт байгааг нь мэдээд тайвширлаа. :D 2-р давхарт Отгонбаяр ахтай бас дайралдлаа. Бас л нөгөө номны сургаар яваа гэнэ...

За хө нөгөө номоо арай гэж нэг юм харлаа. Хоёрыг авья гэлээ. [нэгийг нэг хүнд бэлэглэх санаатай бас...] Картаа сарвайлаа. Картаар гүйлгээ хийх боломж байдаггүй яанаа гэв...

12-14 цагийн хооронд 4000т-р зарна гэхийг нь мэдчихээд яаран гүйж ирсэн хүн гэж бодчихлоо гэж бодохоос нүүр хийх газаргүй сандраад л явчидийн байна. Уул нь би албаар хоёр цаг өнгөрөөж байж очсон боловч “амжчихдаг” нь харамсалтай. 2 ном барьчихсан байдаг төлбөрөө төлөөгүй байдаг сандраад байдгаараа л улайсан байлгүй. Хөгийн ч эр бол доо би хэ хэ. Эцэст нь Буянцогтоо ах аварлаа. Танд Тун их баярлалаа. Ёоох гэж…

Саруул-Эрдэнийн Сонирхолтой хэл шинжлэл (Бас л Буянцогтоо ахын блог дээр танилцуулсан байсан болохоор авья гэж төлөвлөсөн байлаа.), Ким Ү Жин [Солонгосийн Дэү –ын захирал]-ын Хорвоо дэлхий Уужим хийх ажил Их эдгээр номуудыг аваад гэрийн зүг эргэвэй.

Жич: Надад Амжилтанд Хүрэх Гал Эрмэлзлэл байна...

2006-06-03

Би бас хөл бөмбөгийн хорхойтон...

Амьхандаа хөл бөмбөгийн сайт хийж үзэв ээ хөөрхий. Уг нь энэ 2 домайныг үнэд хүргэх гэж үзсэн боловч аз дутсан уу буруу тооцоолсон уу ямарч байсан зарж чадсангүй э. Германы ebay.de дээр 7 хоногийн дуудлага худалдаагаар оруулаад лав чадсангүй. Хаашдаа хөл бөмбөг эхлэх тулчихсан тул нэг иймэрхүү сайт хийгээд тавьчихлаа. Дээр нь байгаа мэдээллүүд Google and Yahoo 2 оос өдөр тутам цаг тутам шинэчлэгдэж байхаар бодож (RSS ашигласан) жижиг код бичсэн. За тэгээд олон таван юмаар яахав Хөл бөмбөгийн анхны чөлөөт сайтад тавтай морил.
Аан тийм монголчууд маань хөл бөмбөгөөр бараа сураггүй тул би Аргентины шигшээ багийг дэмжихээр тооцоолоод байгаа. (:D) Бас Итали-г найдлага тавьж болох баг гэж үзэж байна даа.