Pages

Showing posts with label Уриалга. Show all posts
Showing posts with label Уриалга. Show all posts

2010-06-23

Монгол википедиа буюу Дэлхийн хамгийн том нэвтэрхий толь

Википедиаг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Өдөр тутам биш юм аа гэхэд ямар нэг шинэ ойлголт тодорхойлолтыг хамгийн түрүүн энэ сайтаас хайж олдог болохоор Google мэтийн хайлтын системээр хамгийн өндөр эрэмбэтэй гарч ирдэг болсоор удаж байна. Энэ сайтын талаар би аль эрт мэддэг болсон ч үр дүнтэй ашиглах талаар ер нь бодож байсангүй.
Манай мэргэжлийн салбар (IT) маш хурдан хөгжиж байдаг онцлогтой болохоор шинэ ойлголт ухагдахуунуудыг мэдэж авах шаардлага байнга тохиолддог. Тэгээд л википедиатай нөхөрлөнө. Мөн ч олон удаа хэрэгтэй зүйлээ олж баярласан даа. Харин одоо бол википедиагийнхаа ачийг хариулах гээд энэхүү бичлэгийг бичиж сууна.

Хүн зөв хэрэгтэй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байх бол сайн зүйл, зайлшгүй зүйл, гэхдээ зөвхөн яг хэрэгтэйгээ шүү. Энэ тухай дараагийн бичлэг дээрээ илүү дэлгэрүүлж бичье. Харин одоо бичлэгээ үргэлжлүүлэхийн тулд жишээ авъя:
- Манай улс бол хөгжиж буй орон, уул уурхайн салбар нь хөгжлийг нь хурдасгах гол салбар гэж хүн бүхэн л ярьдаг. Гэтэл түүхэнд манайх шиг улсуудад Голланд өвчин гэх том шалгуур тулгарч, олон улс энэ хүнд шалгуурыг давж чадаагүйгээс иргэний дайн, ядуурал, ялзралдаа баригдсан ч гэж бас ярьдаг. Энэ бол Монголд хаа сайгүй яригдаад байгаа асуудал, түүнээс биш яг онолын үүднээс аваад үзвэл ямар ойлголт, ямар учир шалтгаантай, ямар үр дагаварт хүргэдэг, ямар аргаар зайлсхийх боломж байна гэх мэтийн талаар миний л хувьд огт ойлголтгүй явж ирсэн болохоор википедиагаас хайгаад үзсэн юм. Тэгээд тэндээс олсон Голланд өвчин (Dutch Disease) гэх энэ ойлголтыг өөрийгөө үл голон монгол википедиа уруу нь орчуулан оруулж ирэхээр шийдсэн. Англи хэлний мэдлэг дульхан, дээр нь эдийн засгийн салбарын хүн биш хэдий ч ийнхүү зориглосон гол шалтгаануудаа жагсаан бичвэл та бүхэнд сонин байх болов уу гээд доор цувуулан бичлээ.
  1. Голланд өвчин гэх энэ ойлголтыг өөрөө ямар ч байсан зохих хэмжээнд мэдэж авах (уншаад өнгөрөхөөс илүү орчуулаад үзэхэд хамаагүй их зүйл үлдэнэ гэж тооцов)

  2. Википедиадаа хувь нэмэр оруулах буюу Голланд өвчин гэх ойлголтын талаар өөртэй гээ адилхан ойлголтгүй хүмүүст тус хүргэх

  3. Эдийн засгийн салбарын бага сага ч атугай нэр томьёог Англиар нь мэддэг болох

  4. Манай улсад тохиолдох магадлалтай эдийн засгийн аюултай үзэгдэл мөн л юм бол бид үүний талаар нийтээрээ зөв ойлголттой болж авах нь хамгийн сайн дархлаа гэх зэргээр бодлоо.
Бүтэн орчуулж дуусаагүй байгаа, дээр нь олигтой орчуулга болоогүй гэдгийг ч мэдэж байна. Гэхдээ л ямар ч байсан үр дүнтэй байгааг та ороод үзээрэй. Мөн эгдүү тань хүрэхээр орчуулга байвал нээлттэйгээр шүүмжлэхэд би гомдох зүйлгүй ба та хэний ч зөвшөөрөлгүй шууд засварлан бичих, үргэлжлэлийг нь орчуулан оруулах боломжтой юм.
Яг одоо Монгол википедиа дээр 4634 бичлэг орсон байгаагаас үзвэл их идэвхтэй чамгүй олон залуус энд үүрлэсэн юм байна гэж бодохоор байна. Та ч гэсэн тэдний нэг болох үүд хаалга үргэлж нээлттэй. Олон хүн оролцох тусам хэрэгтэй мэдээллүүд улам их болж, улам олон хүнд тус болох аварга том нэвтэрхий толь болон хөгжинө.

2009-05-27

Мэдэхэд илүүдэхгүй


Саяхан албан ёсоор launch хийсэн нэгэн сонирхолтой хайлтын системийн талаар товч:
Хайлтын системийн талбарт Google-ийг гүйцэх зүйл байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг байх. Гэхдээ өөрийн хэмжээнд аюулын дажгүй хайлтууд хийдэг цөөнгүй системүүд байдаг. Орчин үед хайлтын систем улам semantic болж хөгжиж байгаа бөгөөд үүний нэг жишээ бол Wolfram|Alpha юм. Гарч ирээд удаагүй ч олны анхааралыг нилээдгүй татаад байгаа. Гол нь энэхүү систем нь зохион бүтээгчдийн хэлсэнээр Knowledge based computing дээр суурилсан тул тооцоололтын шинжлэх ухаан талруугаа гоогл-ээс ч илүүг гүйцэтгэж чадна хэмээн нийтэлж байгаа. WolframAlpha нь бусад хайлтын систем шиг олон линкүүдийг гаргахгүй харин баримттай мэдээллийг график, тоон баримт, зураг зэрэг ойлгоход хялбар байдлаар гаргаж ирдэг. Тийм учир query(хайлтын үг) нь тодорхой асуулт эсвэл ямарваа нэгэн тооцоололт хийхийг хүссэн үедээ энэхүү системийг ашиглавал гайхалтай үр дүн үзүүлэх болно гэж хувьдаа дүгнэлээ. Жишээ нь гоогл дээр хайсан хайлт: Wolfram дээр: Гэх мэтчилэн янз бүрээр зөндөө туршиж үзсэн. Илүү практик жишээ гэвэл хэрвээ би гүйлтээр хичээллэхийг хүсэж байгаа гэж бодоод өөрийнхөө нас, хүйс, өндөр жингээ оруулаад дасгал хийх гэдгийг сонговол дундаж хурдтайгаар гүйвэл 100km зайг 24 минут гүйнэ гэж гарав. Мөн төдөн калори дундажаар хаяна гэсэн байлаа. Мөн "Ulaanbaatar to Tokyo" гээд хайхад энгийн мэдээллийг багцлаад, хоёр хотын wikipedia хуудасыг линкдэж байна. Мэдээллийг олон линк даралгүйгээр зөвхөн нэг нүүрэн дээрээс харчих нь амар санагдлаа. Мэдээж дөнгөж гарч ирж буй учир дутагдалтай зүйл байгаа л байх. Ямартаа ч гооглын хайхад илүү цаг зарцуулагдах зүйлийг хааяа хайж байх нь тохиромжтой санагдлаа.

Source:
WolframAlpha
Why do computers suck at math?

FYI: Бас нэгэн мэдээ тархаад байгаа нь Microsoft шинэ хайлтын систем туршиж байгаа явдал юм. Гооглтэй өрсөлдөхүйц систем гарах боловуу?

2007-11-28

Таны уншсан 3н сайн ном юу вэ?

Хэзээ ч билээ нэг номонд Хэн нэгэн сонирхол татсан хүнтэй уулзсан тохиолдолд ялих шалихгүй юм ярьж цаг нөхцөөснөөс тэр хүний амьдралд хамгийн их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж үзэж буй 3н номных нь талаар ярилцаж байгаарай. гэсэн байж билээ. Блог дээрээ би бас иймэрхүү сэдэв нээе гэж бодлоо. Хэрэв танд үнэхээр их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж та үзэж байгаа 3н номоо {энд ямарч номны тухай бичиж болно.} нэр устай нь бичнэ үү. Мөн яагаад тэр ном хамгийн сайн гэдэг талаараа товч дурдах юм бол бусад хүмүүст болон надад тэр номыг унших эсэх талаар шийдвэр гаргахад гүн туслалцаа үзүүлэх бөлгөө.
Уншсан номоо бусдад {найзууддаа} танилцуулж уншуулах нь үзэл бодлоо тэдэнтэй хуваалцах хамгийн сайн аргуудын нэг... Баттөр

2006-05-16 нд бичиж байсан энтрийг дахин шинэчлэв.

2007-09-15

Сонгомол эсээнүүд

Монтень бидний үед амьдарч байсан бол үнэхээр тасархай мундаг блогчин байх байжээ. Учир нь тэр биднээс хэдэн зуун жилийн өмнө амьдарч блогдож байсан боловч хамгийн мундаг нь гэж хэлүүлэхүйц зүйлүүдийг бичиж байсан байна.

Нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрч болдог,
Уй гунигийн тухайд,
Мэргэ таамгийн тухайд,
Юунд ч үл ажрах туйлбартай зан чанарын тухайд,
Гүн ухаан нь үхэлд суралцах явдал болох тухайд,
Айдсын тухайд.
Та энэ номыг уншиж амжаагүй бол уншихаа түр азнаад эдгээр сэдвүүдээр энтри бичиж үзнэ үү. Дараа нь энэ номыг авч уншаад өөрийн бодол санааны цар хүрээ 1533 онд төрсөн хүнийхтэй хэр дүйж байгаагаа сонирхвол танд миний зүгээс барьсан маш том бэлэг болно гэдэгт нэн итгэлтэй байна. Хүлээн авна уу. Сэдвүүдээс бидэнд сонирхолтой байж магадгүй хэд хэдийг нэмье.

Сэдсэн санаанууд маань бидний үйлдэл алхмыг шүүн цэгнэдэг тухайд,
Сайн мууг хэрхэн хүлээж авах тэдгээрийн талаарх бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд,
Бидний төсөөлөл хир хүчтэй тухайд,
Нэгнийх нь олз нөгөө хүнийх нь хувьд гарз байдаг тухайд,
Ганцаардлын тухайд,
Нойрны тухайд,
Дэмий хоосон арга залийн тухайд,
Бүх юм өөрийн цаг хугацаатай,
-----
Энд нэг хөгжилтэй зүйлийн тухай өгүүлье. Мэргэ таамгийн тухайд сэдэвт: - Ийсүүс Христос гарч ирэхээс бүүр өмнө ч хүмүүс мэргэч бөө нарт итгэх итгэл нь суларчихсан юм билээ. Ясаар юм уу, чулуугаар заяа төөрөг мэргэлэх гэх мэт ирээдүйд юу болохыг хэлэхийг оролдсон олон “саваагүй” арга одоо ч байсаар байгаа билээ. Тайлагдашгүй бүхний өмнө хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ ингэж будилж эхэлдэг тухай бичсэн байсан юм. Яг энэ бичлэгийг уншиж байхад ТВ-ээр хоёр минутийн ирээдүйгээ харж чаддаг хүний тухай Николас Кейжийн тоглосон Холивүүдийн нэг кино гарч таарваа хө. Манай хоёр дүү ийм бол гоёо гэж ирээд л ярилцаж байхыг нь харчаад би ийм байх боломжгүйг батлах гэж оролдов.
Тэгээд би: -ирээдүйд болох ямар нэг бүтэлгүй зүйлийг харчихаад түүнээс зайлчиж байгаа бол тэр бүтэлгүйтэлийг харсан нь худлаа болчиж байгааг тайлбарлах гэж элгээ хөштөл инээлдэв. Учир нь 2 секундын дараа болох үйлдэлийг чи харж чаддаг байсан бол намайг ингэх гэж байгаагаас бултаад би алгадаж чадахгүй байсан биз дээ гэнгүүтээ нэг дүүгээ алгадаад хаячихсан. (мэдээж аяархан л даа) Ха ха. Тэр кино ёсоор бол манай дүү ирээдүйг хардаг байсан бол би алгадаж чадахгүй тэ? Тэгэхээр дүү маань алгадаж чадахгүйг л харсан байж таарч байгаа биз дээ? Хэ хэ.
Уг номонд ийм нэг латин үг ишилсэн байсан. Ирээдүйд юу болохыг мэдлээ гээд, ямарч ашиггүй билээ. Зайлшгүйн өмнө юу ч хийж чадахгүйгээ мэдэрч тарчилна гэдэг тун хөөрхийлөлтэй хувь юм гэж. Дүү нар маань тэр киног үзэхээ болиод хичээлээ хийцгээж эхэлсэн л дээ. Учир нь би хичээлээ хийцгээхгүй бол хоёр долооногын дараа дүн гаргахад юу болдогыг хэлж өгсөн.

2007-07-19

Тусч баннерууд

Багажныхаа саванд алханаас өөр зүйлгүй хүнд бүх асуудал хадаас мэт харагддаг.
[Unknown source]
[илүү ихийг хийж чадахгүйдээ өөрийгөө л ёжилж байгаа ухаантай юм шүү]


Өөрийн блог дээрх сэтгэгдэлийн мөрөөр анх Батзаяа охины блогоор орж түүнд туслах юмсан гэсэн чин сэтгэл төрсөн билээ. Би тийм ч “за гэвэл ёогүй” хүн биш л дээ, заримдаа шантрахаараа гэнэт ер нь больёоо бууж өгье өө гээд буу шийдмээ хураачихдаг муу зантай. Харин энэ удаа аятайхан юм бодож олоод дорвитойхон тус болчих юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Мэдээж би “насаараа” вэб нухсан хүн, багажныхаа хайрцагт ганцхан “алх”-тай, тэгээд бүх л асуудалд веб хийчих гээд байдаг юм. Энэ удаа ч бас алхтай л бол бүх зүйл хадаас гэдэг зарчимынхаа дагуу нэг веб хийе л гэж бодоод байсан хэрэг.

Бодоод л байлаа бодоод л байлаа... Тэгсэн нэг өдөр өөрийнхөө блог дээрээс “хадаасаа” олдог байшүү.

Анх блог бичиж байх үед юмдаг, “амжилтын түүх” гэдэг цуврал бичье гэж бодоод нэг Залуу сая долларын сайт хийсэн тухай бичлэг оруулж байлаа. Тэрийгээ хармагцаа л би ч гэсэн ийм сайт хийгээд үзье л дээ (мундаг хуулбарлагч байгаа биз?), гэхдээ бас юу юугүй дуурайх хэрэггүй, асуудал байнаа. 1 пиксэл нь нэг доллар гэвэл манайханд өндөр үнэтэй тусна тэгээд ч цөөхүүлээ учир дэлгэцээ дүүргэж чадахгүй дэмий юм болох байх. Тэгж тэгж ер нь өндрийг нь 200 пиксэлээр хязгаарлаад өргөнийх нь 1 пиксэлийг нэгхэн ам.доллараар үнэлээд тэгээд жаваскриптээр баруунаас зүүн тийш нь урсгачихья гэж бодсон юм.

Нухаж нухаж анхны скриптээ “бичээд” баннэрууд урсдаг боллоо. Гэх мэтчилэн ахиулсаар нэг орой суужээ байсан чинь Гансүх агаа манайд орж ирдийн байна. Би ч олзуурхаад юу хийж байгаагаа тайлбарлаад хийсэн юм аа ч үзүүллээ дээ, тэгсэн харин шууд л анхны баннерийн захиалга ороод ирдэг байгаа. Тэгээд бас надад хүмүүс доор нь сэтгэгдэлээ бичдэг болвол их зүгээр юм байна гэсэн санааг Гансүх ах маань хэлсэн юм шүү, Би ч тэр дор нь хүлээж авлаа.

20 пиксэлийн өргөнтэй фото зургийн CD-ныхээ баннэрыг маргааш өглөө нь л над руу имэйлдчихсэн байв.

Үүнд ихэд урамшаад нэг бичлэг паблишдаж хүмүүст битүү ч атугай мэссэж хүргээд авсан юм. Өдөр нь ажлынхаа хэдэд ярьж өглөө, бүгдээрээ л талархалтай сайхан хүлээж авдаг юм байна. Гэсэн харин Болорбат гээд манай CRM-ын туслах програмист залуу “баннэруудаа сайт ачаалагдахад санамсаргүй байдлаар эрэмбэлж гаргадаг болгохгүй бол олон баннэр цувчихсан тохиолдолд сүүлийн баннэр шудрага бус байдалд гарах юм байна” гэсэн онош тавьсанаар дараагийн даалгавартаа орлоо. Javascript-ыг “хадаас хадах” хэмжээндээ бол мэднэ л дээ. Тэгсэн тодорхой хэдэн тоонуудыг санамсаргүйгээр байдлаар сугалаад давхардуулахгүй цэгцэрүүлж харуулна гэдэг ажлыг JS дээрээ бардаггүй дээ. Ядаж байхад гадаа ажлын цонхон доор барилга бариад өглөө ирээд харах болгонд л аймаар их ажил гялалзуулчихсан, би бахь байдгаараа хэдхэн мөрөн дээр тэнэгээ гайхаад л гсн. Учир начирыг нь олохгүй хэсэг энүүгээр тэрүүгээр эргэлдэж байгаад эцэст нь PHP дээрээ шийдэхээс өөр аргагүй болов оо хөөрхий. Айлаас эрэхээр авдараа уудлаа гэдэг үг зурс хийсэн шүү.

Ингэж ингэж арай гэж тусч баннэруудын цуваа маань бэлэн болдог юм байж. Гэхдээ бас интернэт explorer дээр сэтгэгдэл бичих хэсгийн коод маань гажигтай ажиллаж байгааг сая дөнгөж илрүүллээ. Гээд яахав явцын дунд нь засчихнаа. Учир нь олдож л таараа.

Одоо л бүх юм эхлэж байна даа.

Бүгдээрээ.мн - ий шинэ дизайны чимхлүүр ажил ч ойролцоо дуусаж одоо ийн зэрэг та бүхэндээ хүргэж байнаа.

Та бүхэн хэрэв Батзаяа охинд тус болохыг мөн өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг оновчтой сурталчлахыг, өөрийгөө бусдад харуулахыг мөн дэлхий хир "хавтгай" болохыг үзмээр байвал Бүгдээрээ сайтынхантай холбогдоорой. Таныг бидэнтэй холбогдоход хялбар байлгах үүднээс дараах бололцоог бий болголоо. Үүнд:

И-майл болон утсаар холбогдоод төлбөрөө:
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх
Кредит картаар хийх
[яг одоохондоо боломжгүй байгаа]

Шууд манай оффист хүрэлцэн ирж төлбөрөө:
Бэлнээр хийх
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх зэрэг бололцоотой.

Ингээд бичлэгийнхээ төгсгөлд бизнес эрхлэгч хэн бүхэнд, блог бичигч танд ч тэр, орж гарч зочлон өнгөрч буй хүмүүст ч бас ер нь хүн бүхэнд хандаж хэлэхэд нэг пиксэл шиг өчүүүхэн ч атугай сайхан сэтгэлийн ач тус эргээд таны дээрээс зөөлнөөр шиврэх хүнлэг сэтгэлийн дулаахан бороо болж заавал орно гэдэгт итгээрэй гэе.

2007-05-26

Спорт=Эрүүл мэнд

Спорт сонирхдоггүй хүн гэж байдаггүй байх. Яагаад сонирхдог болсон түүхүүдээсээ яривал бас л сонин сонин юм гарна байх шүү. Майкл Жорданы ур чадварыг харах гэж сагсан бөмбөг сонирхдог болсон ч юм уу, эсвэл Криштиану Роналдуд дурлаад МЮ-гийн эмблемийг хацартаа наагаад шар айраг шимсэн шиг олонтойгоо бужигналдаад явах гэсэн нэгэн байхад монгол тамирчидаа дэмжих гэж сумо гарах цагаар ажил дээрээ хулгайгаар зурагт үзээд суух нь ч байгаа байх. Тэгвэл зүгээр сонирхоод зурагтын өмнө кола уугаад суух биш харин хичээллээд явбал бидний эрүүл мэндэд ямар хэрэгтэйг усан спорт дээр аваад үзье гэж бодлоо л доо. Усан спортын гол онцлог бол ямар ч насны хүн яаж ч хичээллэж болох ховорхон спорт. Хүний биеийн 70 орчим хувь нь ус гэдгийг бид мэднэ. Тиймээс усанд живэхээс айдаг хүмүүст хэлэхэд сандрахгүй л бол яаж ч хичээгээд Архимедын хуулийг таны бие зөрчихгүй. Сэлэх явцад биеийн булчингуудруу очих хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх бөгөөд зүрх болон уушигний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд баталсан байна. Зүрхний өвчнөөр америкт гэхэд өдөрт 2500 орчим хүн нас бардаг гэсэн тоо байна. Манайд харин ямар байдаг бол. Мөн хөлбөмбөг (хөлний булчинг дэндүү хөгжүүлнэ), сагсан бөмбөг&волейбол (намхан бол санахын ч хэрэггүй), чөлөөт бөх&бокс (эмэгтэйчүүдийг аймааар болгоно) гэх мэт спортуудтай харьцуулахад хүний биеийн бүхий л булчинг жигд чангаруулж өгдөг хамгийн бэртэл гэмтэл багатай спортод тооцогддог. Хэрвээ сэлэлтээр хичээллэж эхлэх гэж байгаа бол эхлээд мэлхий, дараа нь өврөөр даллалт, дараа нь араар даллалт тэгээд үсрэлт butterfly гэх мэтээр зорилго тавих хэрэгтэй боловуу. Мөн мэргэжлийн хүнээр заалгах нь чухал. Урьд Төв бассейн гэж л мэддэг байсан бол одоо монголд зөндөө бассейн шинээр бий болсон байна лээ. Хэрэглэлүүд нь ч хаа сайгүй байдаг болсон байна лээ. Өдөржин суугаа ажил хийдэг мануусын хөшсөн биед хөдөлгөөн хэрэгтэй гэдгийг бүгд л мэддэг ярьдаг. Тэгвэл зурагтын өмнө 2, 3 цаг суугаад хорхойгоо дарах биш хичээллэдэг болцгоовол яасийн бэ найзуудаа ..

2007-03-29

Амьдралд хөтлөх зам

Энд гаргасан уриалгыг минь дэмжин өөрийн блог дээрээ бичсэн та бүхэнд дахин талархал илэрхийлье.
Уриалгаа vimo дээр бас байрлуулваа. Тэгээд сонирхолтой сэтгэгдэлүүд бичигдсэнийг блог дээрээ байрлуулья гэж бодлоо. Та бас энэ тухай юу гэж бодож байна?

ganbayar

jaahan evgui sonsogdoj magad, gevch bichlegiin sanald esreg baina. eldev berhsheeltei torson bol uuniig niigmiin halamjaar shiideh bish,
ter hun ooroo sergeleeree davan diileh yostoi.
iim shat, zam geh met demii zardal gargaj bolohgui, temtseh setgeliin huchgui, belen setgelgeetei bolgoh tul.

demjye gej bodoj baigaa bol ter hunii, hajuu dahi humuusiin setgeld yum hiisen ni iluu ih demjleg yum. Uugeer chinii setgeliig demjij baina.

holgui, haraagui bailaa ch hicheeevel holtei, haraatei hunii hiih buh yumiig hiij chadna, uunii toloo tarhi gej zayaasan bilee. harin tarhinii
dutagdaltai hund demjleg heregtgei. uuniig demjine.

A.Ganbaatar

Тэр кинон дээр нэг тэргэнцэртэй охин гарч байна лээ л дээ. Тэр орцныхоо шатаар бууж чаддаггүй, сургуулийнхаа довжоо руу гарах ямар ч боломжгүй (найзууд нь дамжилж гаргадаг), эргэдэг хаалгатай дэлгүүрт тэрэг нь багтдаггүй, Бас нэг хараагүй ах ярьж байсан. Замын гэрлэн дохио мэдрэх арга байхгүй. Машинаар таягаа үргэлж дайруулж хугалуулдагаас болоод дахин сохордог, таггүй траншейнд унаж үзээгүй хараагүй хүн Улаанбаатарт байхгүй гэж ярьж байсан. Эхний охин эдийн засгийн чиглэлээр суралцаж нягтлан болох хүсэлтэй (гэрийнхэнээс хэн нь өөрийн амьдралаа зольж түүнийг цаг тутам дагах вэ?), дараагийх нь хүн хараагүй иргэдэд дуу хөгжим заадаг багш юм.(ямар сайхан сэтгэлтэй хүн түүнийг үргэлж хөтлөж явах вэ?) Эдгээр хүмүүст дэмжлэг бус бололцоо олгох нь зайлшгүй хэрэгтэй, тэднийг жунглийн хуулиар амьдар гээд зөнд нь орхиж болохгүй. Гэтэл хэн нэг барилгачин мөнгөндөө харам сэтгэлээс болоод налуу шат хийдэггүй, гоё харагдуулах гэж өндөр гялгар довжоо хийдэг, бие биенээсээ өрсөх гэж уралдсан жолооч нар хэн нэгний таягийг дайрчихаад дээрээс нь хараал урсгадаг, бас нэг хулгайч нь траншейний тагийг аваад төмрийн наймаачинд аваачиж тушаагаад архи уучиж байна шүү дээ.
Та бодлоо өөрчилсөн үү?

A.Ganbaatar

Миний уриалгын санал маань үнэндээ бүгдээрээ гадны өндөр хөгжилтэй орнуудад ямар байдгийг, яаж эдгээр хүмүүст боломж олгодогийг "барилгачидад" (үүнд хамаатай бүх хүмүүст) монгол хэл дээрээ судлаад үзчихэд нь туслах гэсэн санаа юм аа. Та ч тус болж чадна гэж бодож байна. Японд ямар байна?

ganbayar

minii medeheer yapond iim humuusiig demjiheer "barrier free"
baiguulamjuud hiij baina, tedniig daatgald hamaaruulj
ondor tegemj ogch baina. gevch ene buhen ter hund demjleg bolohu?
ihenh tohioldold uugeer business hiideg humuusiin hool boldog.
uhaantaig ni setgel sanaany daramtad oruuldag. odor tutram chi
dutuu shu gej sanuulj baidag.

holgui hun shataar garahad hetsuu baig, garaa heregleed garch bolno. Uuniig ni gajig gej hardag humuustei temtseh heregtei.
Haraagui hun nuheng unahaar yavag, tuund haraatai ni demjeed
heleed ogchdog setgel heregtei.

"barilgachin"-guud ni l orlogo olj baina. bidend ch tovogtei.
zugeer yavdag zam baisnyg barrier free geed zugeer hum yahad tovogtei ovon tovon hiij baina.
hun bol tordgooroo torood, hiideg yuma hiigeed, hogjood yavah yostoi.
hogjliin dutagdaltai humuus ch setgel, mateliallag bus oyuny demjlegtei baij, dutuugaa nohood ooroo hiideg baih heregtei.
minii huvid paralympic demjdeg. dutuugaa tarhia ajiluulaad nohog.

meddeg, hundeldeg humuusiin dotor hogjliin berhsheeltei humuus bii. ene humuus berhsheeliig davan tuulaad irsen baina shu de.
materiallag bish, setgel sanaany, oyuny demjleg ni chuhal gej bodoj baina.

A.Ganbaatar

Үнэндээ та тун нарийн зүйл ярьж байсан бололтой, энэ тухай өмнө нь ганц удаа бодож байгаагүй, зөвхөн нэг киноноос хөдөлсөн сэтгэгдэлдээ автан бичсэн хэрэг. Тодруулбал би бүүр эргэлдчихлээ. Гэхдээ би ямар ч ойлголттой болохоос үл хамаарах хүний л амьдрал юм хойно яаая гэхэв.
Ямарч байсан огт өөр өнцгөөс саналаа хэлж "нэмэгдэхүүн" болсонд тань гүнээ талархая.

Altaa

Hol gar muutai deer ni tarhinii hogjil muutai hun zondoo baidag.
Tiim humuusiig honino geh yumuu.Brial zam,temdeg zaavarchilagaa baihguigees ami nasaa aldsan,iluu hund bertel avsan hun zoongui baidag.Bid(uls)naad zahiin ayulgui orching burduulj ogoh yostoi.

A.Ganbaatar

hiihdeeree tulbal neg amisgaagaar uhas hiij diilehgui l dee. Tun baga bagaar hiij "ehleh" l heregtei.

Ганбаяр

deed surguulid baihdaa ene talaar sudlaj baisan yum baina.
nudee boogood hotiin tuvuur 2 km alhaj uzeed report bichij baisan.
Japan bol yavgan hunii zam deeree haraagui hund zoruilsan (shar zam?) zamtai.ter ni tovgor bolhoor holooroo medreed alhaad baij boldog yum baina lee.
nudee booson bi yavj bolood baihad jinhen haraagui humuus bol bur sain yavdag baikh.
mashin zamtai ogtloltsohoosoo 1,2 m iin umnu jaahan daliigaad odoohon mashin zam bolloo shuu geed zaagaad ugchihnu.

都市計画のバリアフリーgedeg Mongold eniig eruusuu bodoltsoogui hotoo barisan baikh.

gandus

Bi ganbayaryn bodoltoi niicehgui bna. Edgeer humuusiig setgel sanaany demjlegees gadna, zailshgui naad zahiin ayulgui zorchih, barilga baishind nevterj garah facility, tusgai ariun cevryn uruu g.m., orchin burduulsen bh yostoi..ene ni civilized society-n neg jinj gj helhed ch helsedehgui

khurtsaa

tsag tsagaaraa baihgui tsahildag hohooroo baihgui. bid bas hogshrood tayag tulaad yavj l baih baih daa.

mgl 15 jiliin daraa hogjingui orniig helber-n huvid duuraigaad 40 jiliin daraa unen utgaar ni gudamj talbaidaa tusgah baih gedegt itgedeg. saihan zognov oo .

odoo gol ni end amidral deer yaponchuud ene asuudlaa yaj shiidej baigaag sonirhson humuust ni yaj hurgeh ve? yamar arga , helber bna. olnii ordog tsahimurtuu geh met site-d zurag huuli durem ene ter-g jishee bolgoj yavuulah uu?

yadaj neg yumand orsoldog ch ni muriin hotolbortoo tusgaval ehnii alham boloh baih daa. za za oluulaa heltseh buruugui ee

A.Ganbaatar

Сэтгэгдэл үлдээж байгаа вимочууддаа баярлалаа. Олуулаа хэлэлцээд л орхичивол буруудаж байгаа нь тэр дээ. Гэснээс "далайд дусал нэмэр" гэдэг үг байдаг байхаа.

болдоо

setgelzuin ontsogoos harval:
hogjiliin berhsheeltei irgedtei engiin huntei haritsdag shig ijilhen l haritsah.
yaagaad gedeg ni oilgomjtoi l biz dee.
anhaaral tavisnaaraa tedend ulam l setgeliin daramt bolno oo gej...

Заяа

Ганбаатарын хэлээд байгаа юм чинь Австралид жинхэнэ хэрэгжиж байна даа.

Хараагүй хүмүүст зориулсаныг сайн анзаараагүй юм байна харин тэргэнцэртэй хүмүүст зориулсан зам бүх газар байдаг юм байна.

Замын хөндлөн гарах, галт тэрэгний (метро) буудал, дэлгүүр, байшин барилга болгонд шулуун тэгшилсэн зам байдаг юм аа. Бүх газар ийм замгүй байшин би одоохондоо хараагүй байна..

Харин эндхийн метро -train, тролейбус- tram-d тэргэнцэртэй хүмүүсийг тухайн нийтийн тээврийн жолооч нь өөрөө гарч ирээд тавцан тавьж өгөөд буулгаж оруулдаг юм билээ. Сүүлийн үеийн нийтийн тээвэр нь автоматаар өөрөө буудаг тавцантай болж байгаа.

За тэгээд нийтийн үйлчилгээний газар, сургууль, оюутны байранд тэргэнцэртэй хүмүүст зориулсан 00-н өрөө, шүршүүрийн өрөө тусдаа байдаг юм байна.

Сургууль дээр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслалцаа үзүүлэх тусгай үйлчилгээ үзүүлдэг гээд л нуршаад байвал олон байна.

Энэ бүхэн чинь тухай орны хөгжлийн түвшинг харуулж байгаа болов уу.

Монголын хувьд бол анзаараагүй гэхээсээ илүү, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тавих анхаарал нь сул, тэгээд монгол маань өнөөдөр хэдийн хэмжээний хөрөнгө мөнгөтэй билээ. Монголын хөгжил өнөөдөр ямар байгаа билээ. Намайг сургуульд байхад байгаа хэдэн төгрөгөө хүүхдүүдийнхээ хоолны мөнгөд хүргэх гэж толгойгоо өвтгөдөг байсан бол, одоо арай дээрдэж мөнгө хэмжээ нь ихсээд хүүхдүүддээ хувцас авах хэмжээнд хүрч байгаа болов уу. Удахгүй тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зам, байгууламж барьж өгнө биз дээ.

Ганбаад- зурагны хувьд зөндөө зураг авч болж байна. гэхдээ найз нь блоггүй ш дээ. зав гаргаад авья. чи тавиад өгөөрэй.