Pages

Showing posts with label Агаартав. Show all posts
Showing posts with label Агаартав. Show all posts

2009-07-06

0

Магадгүй та ажлаа түр завсарлангаа миний блог дээрх энэ бичлэгийг уншиж байгаа байх. Тэгэхээр үүнийг унших болсон шалтгаан нь ажлаасаа түр завсарлах байх нь. Харин ажлаасаа түр завсарлах болсон шалтгаан чинь магадгүй нилээн ачаалалтай ажилласанаас л болсон байх л даа. Тэгвэл яагаад ачаалалтай ажиллах болсон юм бол гээд таавал магадгүй та өнөөдөр хэвийн ажилладагаасаа илүү ихийг бүтээхээр зорьсон байж ч болох. Яагаад гэвэл та ажлаа түргэхэн дуусгаж үр дүнг нь үзэхээр яарсан байх л даа. Магадгүй ажлын чинь үр дүн мөнгө байх. За яахав мөнгөө хадгаламжиндаа эртхэн оруулж байх нь хүү нь таныг тэжээх хэмжээнд хүртлээ өсөхөд сайн нөлөөтэй учраас байх л даа. Хадгаламжийн хүүгээрээ амьдардаг болохыг хүссэн шалтгаан чинь магадгүй та чөлөөтэй, ажиллахгүй амьдрахыг л хүсэж байгаадагаа. Дураараа блог уншаад л...

2007-11-24

Зөрчилтэй бичлэг

Зөө ойрд блогуудыг iGoogle дээрээс шагайх төдий нэг сар шахам болох нь... Харин өнөөдрийг блогуудаар нэг бүрчлэн тэнэж өнгөрүүлэхээр, энд тэндээс шинэ содон өөр мэдрэмжүүдийг олж scan-дахаар шийдчихээд сууж байна даа гэж. Гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрөө нэг пост оруулаад амьд мэнд гэдгээ мэдэгдчихье. :D

Өглөө гараад ирсэн дахиад цас орсон байна. Гадаа бүүдгэр хөнгөн гуниг төрмөөр хэн нэгнийг санаад ийш тийш гүймээр сэтгэгдэл төрж байхын... Тэгээд цасан дээгүүр нааш цааш хэсэг алхаж, мөрөө харж энэ тэр бодлогшров. Харсан хүн байвал хөөөөрхий зайлуул мэдрэл муутай залуу байна гэж бодохоор... (үнэндээ яг тийм ч байж мэдэх л юм)

Тракторын мөр гаргаж маргаа л...(нэг алхахдаа өргөсөн хөлийнхөө өсгийг нөгөө хөлийн дунд хавьд хажууд нь 5 см-ын зайтай перпиндикуляр гишгээд гэх мэт үргэлжлүүлээд явахаар тийм мөр гардийшд)...

Жоохон байхад найзууд Ганбаа гэдэг нэрийг маань гамбанз (гурил элддэг гавтгай мод, яаагаав), гамбанз нь нэг мэдсэн Салга гамбан(тракторыг манай нутагт тэгж нэрлэдэг байсан бололтой юм билээ), тэгсэнээ болиод трактор, трактор нь хэлэхэд хэцүү байсымуу яасийн бүүр солиороод Тараахай болж хэ хэ, найр тараадаг хүн юмуу хаашайм, тэгээд хүмүүс цасан дээгүүр тийм мөр гаргаж намайг шоолдог, тэрэнд нь учиргүй уурлаж энэ тэр сүйд болдог байсан маань санаанд ороод ганцаараа инээд алдсан шиээг хэсэг зогсов.

Энийг энд биччихдэг нь одоо буруу л юм байгаамшд уул нь гэхдээ яах вээ блог бичилгүй удсан болохоор нэг сайхан хамаа замбараагүй бичээтий л гэж бодсийм, намайг дооглож мооглуул одоо ч уурлаж энэ тэр сүйд болж мэдийшүү.

Зиа тэгээд ойрд чинь ажил ажил гэсээр яваад өвөл болсоныг ч анзаарсангүй, гэх нь ч хаашайм. Eclipse гээд програм бичдэг нэг эдитор байх... сүүлийн үед хамгийн ойр дотно байсан зүйл гэвэл энэ л eclipse шив дээ. Ууг нь өчигдөр блогтоо биччихмээр ганц хоёр санаа толгойд эргэлдсэн боловч одоо бичих гэхээр нээх утгагүй зүйлүүд шиг бодогдоод болдгүй, болилоо.

Бичсэн бичлэгээ эргээ харсан чинь өнөө боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ гэдэг онигоо санаанд оров. Онигоо: Гадаадын нэг сэтгүүлч монголын ерөнхийлөгчөөс: -танай орны хүмүүс яриандаа үг болгоноо шахуу явж маваал, инэээж минээгээл гээд байх юм. Энэ тухай та тайлбарлаад өгөөч гэсэн чинь, ерөнхийлөгч: -Аан тэр ч боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ, гэж хариулжээ.

Заа за энэ онигооноос болоод хэлээ хазаж “ярьдаг” хэдэн блогчин андуудадыг маань “шүүмжлэл” гэдэг сумаар битгий харваад унаарай даа хүмүүс минь. Үнэхээр эмзэглээд байгаа бол өөрөө л хичээгээд үлгэр дуурайлал үзүүлүүл хүмс даган дуурайх нь дамжиггүй гэж ном сударт бичсэн байх чинь билээ.

Миний муусайн найз нар гээд найрагчид өөрсдийгөө өмөөрч бичсэн шүлэг байдаг билүү юу билээ байз, тэрэн шиг блогчдыг өмөөрөхнүү дээ би чинь хэ хэ. Энэ хэдэн блогчид чинь өгүүлэх гэсэн утгаа л эмоцтой нь гаргаж бичих гээд хичээгээд байгаам шд. Байгаа юм шүү дээ гэж бичих гэсээр байтал ар талд нь жагсчихсан утга санаа толгой тархинаас үргэчих гээд байдагт л хамаг буруу байгаам болуу даа тэ?. Гэхдээ олны өмнөөс дүгнэлт хариулт энэ тэр бичээд байх ч бас дундуур бодолтойн маань шинж биздээ бодуул. Ямарч байсан миний хувьд л лав тийм. Аяндаа засрах талаар бодож үзнээ гсн.

Заа за энэ удаа ийгээд өндөрлөсү, сайхан баярлаарай хүмүүсээ... нэгдэх өдөр амарна, бөх үзээд гэртээ гэдсээ илээд гэвтэнэ гэхээс инээд хүрээ л байшүү, тусгаар улсын жаргалтай мангар бацкаанаа ай хө зээ юу. :D

2007-07-07

Хос ялааны дууль

Бодит түүхээс сэдэвлэн бичив

Энд нэг ядаргаатай ялаа яг намайг тойрч энд тэндээс ирж мөргөж ихээхэн зэвүү хүргээд байхыг бодвол надтай нэгийгээ үзье гэж шийдсэн бололтоймаа. Учир нь түрүүхэн манай гэрт амьдардаг хос ялааны нэгийг гэрээ шүүрдэж байгаад өөрөө ирж дальчиганаад байхаар нь шүүрээр дэлсээд алчихсан юмаа би. Намайг сонирхсон эхнэр ялааг нь нам цохисонд эр нөхөр ялаа нь учиргүй уурсан дүнгэнэж, яаж ийж байгаад яг нүдийг минь онохыг хичээгээд байгаа бололтойм. Хэ хэ, өчүүхэн муу ялаа байжийж өндөр дээд хүн төрлөхтэнтэй тэрсэлдэнэ гэнээ чи, Мэдээрэлгүй юм шиг суужийгаад, ядраад чамайг амрах цагт хөл дэх таавчигаараа хүчтэй дэлсэхээ хүн төрөлт ах нь хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх байлгүй!

Мөргөөд байхад нь дүмбийгээд суугаа намайг гэмшиж байна гэж эндүүрээ дээ, хөөрхий муу эр ялаа, Дисплэй дээрх энэ бичлэгийг уншиж чаддаг байсан бол учрыг нь мэдсэн ялаа жижиг өрөөний поорчигоор нисэн одох байсан даа... Түссссс!!!!!!!

2007-05-22

Гялс, ойр тойрон отготой мээжгин гижгин цахлай гижиг гожог

Ажил амжихгүй байгаа ч блогдмоор болоод гижиг хүрээд байх юм аа. Ажлаа барахгүй байж блог эргүүлэхгүй гэж бодохоор л... бүүр ч тэсэхгүй нь... Товчхон товчхон санаанд байгаа хэд гуруун үгээ гаргаж бичих минь...

...Саяхан болоод өнгөрсөн сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрөөр Ийглийн нэг сэтгүүлч залуу: - Сэтгүүлчид бусдаас илүү тэгш эрхтэй байх ёстой, гэж байгааг сонсож дэлдийв. Монгол Телевизээр бас нэг нөхөр: - Сэтгүүлчдийн өмнө бүх хаалга нээлттэй байх ёстой, гэж бас хэнэггүй авчийнөө. Ха ха... Энэ юу гэсэн утгатай болохыг мэргэн жуулчин сэтгэгдэл болгон үлдээж ажаамуу.

...Нөгөө нисдэг тэрэг унагаачихаад: - Явдаг газраараа яваад (нисдэг тэргээр яваад) ирдэг замаараа ирсэн (онхолдуулчихаад машинаар ирдэг яагаав) энэ тэр гэж онгироод байдаг нөхөр үнэн элэг авдаг гар юм даа ха ха... Гэхдээ одоо мартагдах гээдийнуудаа...

...Хамгийн ихдээ 9000 хүн солонгос явуулах боломжтой гэчихээд 15000 хүн бүртгээд хүн бүрээс 30000 төгрөг авбал хэдэн төгрөгний ашиг олох вэ? Бага ангийн дүү нараараа бодуулаарай, цаадуул аягүй л бол чадкуу дээ... Дашрамд хэлэхэд манайхан чинь амьдралын төлөө зүтгэж л байгаа биз дээ. Амар хялбар гээд солонгос явах гээд байгаа биш шүү дээ найз нараа. Зарим хүн шүүмжилээд л байгаа дуулдах юм.

... TM бүтээл төрөх агшин нэвтрүүлэг, Төмрөөр юм хийдэг дархан хүнээс утсаар холбогдсон хүн асууж байна: - Та энэ төрийн ордоны өмнөх Чингис хааны хөшөөний толгой нь жижигдчихсэн байгаа юм шиг харагдаад байгааг юу гэж үздэг вэ? – оролцогч: -уул нь хэмжээ дамжаа харьцаа нь зөв хийгдсэн юм л даа, гэхдээ хормой нь жоохон томдчихсон тал бий байх. Хэ хэ хэ. Толгой нь жижигдээгүй хормой нь томдсон юм байна шүү хэ хэ хэ ха ха ха.

...Дархан гэснээс Сайнбаяр минь дээ, wordpress дээр css-янзлаж янзлаж эргээд IE дээр харсан чинь эвдэрээд талын нэг тарчихсан байсан байнав шүү, Би ч гэж би... чи ч гэж чи :D Одоо би яанам бэ? (нусаа татах)

...”ёстой” гэсэн үг болгонтой тэрсэлдмээр ч юм шиг, Жим Кэрри шиг хамаа намаагүй далчиганаж үсэрч цовхорч орилж хашгирмаар ч юм шиг санагдаад байх чинь юуу вэ? Галзуурчийгаам байлгүү энэ муу чинь айн?

... Манай хажуу талын байшинд нэг өвөр монгол, нэг хятад 2 нөхөр ирсэн чинь ойр тойрон халуун ногооны үнэр нь яасан гэцүү юм бэ? Үнэрийг нь дарчих арга чарга байна уу таминь ээ? Өдөр болгон борц чанаж тэрсэлддэлтэй нь биш дээ, хэ хэ

... Жоохон байхад манайх аймгийн төвд хашаанд гэрт амьдардаг байлаа, тэр үед юмдаг: -нэг орой сууж байтал ээж хашааны хаалга цохив уу даа гэхэд нь үгүй би юм дуулаагүй гэтэл манай бага дүү: -Үнээн хаалга цохисон. Би: -та 2 хий юм сонсоо л...? Бага дүү: -Тэгвэл хуруудчий гэж билээ. Нулимсаа гартал инээсэн болохоор санаанаас еөр гардаггүйм. Дүү дөнгөж хуруудаж сурч байсан болохоор юм л бол хуруудах дуртай. Манай Их хурлынхан яг л ийм юм хийж байгаа харагдаад байхын. Хууль зөрчсөн. Зөрчөөгүй тэгвэл хуруудчих уу (санал хураачих уу). 51% хууль зөрчөөгүй гэж үзсэн болохоор хууль зөрчөөгүй болж таарлаа. Дөнгөж хуруудаж сурч байгаа болохоор аргагүй ч юм дөө.

... Өчигдөр оройны C1 - Вакцин нэвтрүүлэг: Хөтлөгч: - Эрчим хүчний сайд маань хөдөөний айлуудыг сэргээгдэх эрчим хүчээр яагаад хангаж өгөхгүй цааргалаад байгаа юм бол? Жүжигчин Дооёо (нэр нь хэн ч билээ байз): - Цаагуураа хүн амын нарийн бодлоготой юм гэнэ билээ. Цахилгаангүй байхаар чинь эрт ажлаа дуусгачихаад хоолоо хийж идчихээд тэгээ л харуй бүрий болонгуут хийх юмгүй улсууд чинь ойлгомжтой шдээ. Гэж наасан, үнэн гоё хариулт өгсөн шүү, ха ха. Баярлалаа Эрдэнэбат сайдаа та шүү. Одоо лааны импортын татварыг нэмчихвэл ч :P

... Гадаа богд уул шатаад утаандаа харагдахгүй, машинууд гэрэлээ асаасан явж байгааг харж байна. Хажууханд нь байгаа болохоор битүү угааранд толгой жоохон мансуураастай сууна даа. Саяхан ч билүү нилээд дээр ч билүү мэдкүү, нилээд орой болсон хойно харьжээ явтал: Хийморийн овооны хавьд гал дүрэлзэж байгааг нь харж нэг гайхав. Ув улаан сартай байсаныг хэлэх үү MJ-Triller дээр гардаг шиг чөтгөр шумнасууд гараад ирэх юмшиг арзас гээ л явчихсан шүү. Шатаад дуусах нь дээ хөөрхий минь.

2007-04-14

Өөртэйгөө ярилцав

Ганбаатар: за яагаад өөртэйгөө ярилцах болов? Арай улс төрийн кареер хийх гэж байгаа юм биш биз дээ?

Ганбаа: за үгүй дээ, юу боллоо гэж дээ. Чи мэдэж л байгаашд, Шалтгаан маань нэгд чиний асуух асуултын эргэн тойронд өөрийн бодол санааг бага ч болтугай цэгцэлж авах, бүүр цаашилбал оюун санаандаа шинэ “эх газар нээх”, харааныхаа өнцгийг бага ч болтугай тэлэх, өөрийгөө ямар хүнийг мэдэж авах мөн бас бус зүйл хүссэн хэрэг. Ийм байдлаар өөртэйгөө ярилцсанаар тэгж болдог эсэхийг мэдэхгүй, гэхдээ л ямарч байсан үзье гэж бодлоо. Тэгж чаддаггүймаа гэхэд хожим өөрийгөө шоолж инээх нэг ч гэсэн хөгжилтэй дурсамж үлдээе дээ. Хүмүүс намайг нэвт шувт “уншаасай” гэж айхгүй байна. Учир нь би ганц хуудастай ном шиг мөртлөө байнга зохиолоо шинэчлэн өөрчилж байдаг болохоор тэр. Өөрөөр хэлбэл миний энд бичсэн үзэл бодол паблишдангуутаа 180 градус өөрчлөгдсөн байх магадлалтай тул та зөвхөн сонирхогчийн нүдээр хараад эмзэг тусгахгүй хөнгөн дүгнээрэй.

Ганбаатар: за тийм байдаг байж, өөртэйгөө санал нэг байнаа гсн. Тэгвэл ингээд нөгөө асуултуудаасаа эхлэх үү дээ.

Ганбаа: за тэгье.

Ганбаатар: За ойрд яасан сул инээдтэй болчоов?

Ганбаа: Хэ хэ, ха ха ха. Хмммм! харин инээмээргүй юман дээр инээгээд байдаг тийм нэг хачин зуршилтай болчоод байнаа. Үгүй ер нь ийм юм гэж юу байсын? Бодоод байхад саяхан болсон айхтар сагсны тэмцээнээс, бас тэр тэмцээнд бэлдэж байна гэж цөмөртөл бэлтгэл хийснээс, бас ядаж хажуугаар нь gym-д явж эхлэсэн, бүгдээрээ дээр дааж авсан ажил олигтой ахиж өгөхгүй байгаа, ганцаараа нэг цэгийн үйлчилгээний төсөл дээр махийж байгаа, хугацаа нь ойртоод л байгаа, зурагт шатсанаас болж ном машиндах хобби сэдэрсэн, “алтан сүм” уншаад ертөнцийн утга учрыг бясалгачих гээд байдаг болсон, Цээгий гэж нэг юм сэрвэрээ тохируулж дуусгахгүй удаад байгаа, Дэмбээ ах зэрэгцэж инээгээд өгдөөгөөд байгаа гэх мэт олон олон стрэссор давхацсанаас болж бага зэрэг ядаргаанд орсон байж мэдэх юм. (зарим нь хоосон марзаганал байлаа хэ хэ хэ <- тээр). Манай ажлын хэд бүүр шүүмжлэх аястай болсон байна лээ. Би ч гэж би, анзаараагүй л инээгээд яваад байсан байгаам. Одоо ямар нэг асуудалд инээх үү, эс инээх үү гэж өөрөөсөө асууж байж шийдвэр гаргадаг болсон. Цаашдаа хамаа бус инээхгүй байх тал дээр ихэд хичээнээ. Хүмүүс юун сүртэй юм гэж бодож байж магадгүй. Үнэндээ бол ноцтой асуудал болчоод байна. Учир нь манай ажлын нилээд байр суурь сайтай тохьтой томоотой нэг ах намайг дагаад аймаар сул инээдтэй болчоод, зүгээр л инээгээ л байдаг болчихсон. Баримт:

- Гэртээ: ТВ-ээр гарч байгаа реалити шоун дээр үнээ сааж байгаа хүнийг хараад тачигнатал инээж байтал, миний 2 дүү ахыгаа аймаар өрөвдцөн харжийвал яахуу?

- Утсаар: Ээж: - за 2 дүүгийн чинь хичээл ном сайн уу? би: -ха ха ха. Ээж лав асар гайхсан. Цаана чинь юу болоод байна гэж байна лээ.

- Ажил дээр: Өглөө ажилдаа инээсээр орж ирсэн Дэмбээ ахыг дагаад шалтгааныг нь асуулгүй л инээгээд байвал яах уу?

- Хоолны ширээнд: Ядаж байхад Батзориг ах онигоо яриад байхымаа. Заримдаа зүв зүгээр сууж байхад нь инээд хүрээд шоолмоор санагдаад байхын. За тэгээд манай ажлын хэдэн охидууд дагаж инээгээд би тэрнийн дагаж инээгээд тэгээд дараа нь юунаас болж инээсэн бэ гэхээр шалтгаан нь би зүгээр л шалтгаангүй инээснээс болсон байгаа байхгүй юу.

- Уулзалт: Саяхан Gobi Naranbayar 2-той уулзахад бас нэг л сул инээгээд байгаагаа анзаарав. Ажлынхантайгаа, найзуудтайгаа, гэрийхэнтэйгээ байхдаа анзаардаггүй байснаа тэгэхэд их айхтар мэдэрсэн шүү. Өчигдөрийн өдрийн унднаар ажиглаж байхад манай ажлын хэд ноцтой халдвар авсан бололтой байна лээ дээ.

- Мэссэнжэр: Хишгээ ахтай юм ярьж байснаа огцом wha ha ha ha гэж инээсэн чинь мань эр ихэд эмзэг хүлээж авах шиг болсон. Намайг дооглоод байгаа юм уу? гэснээ хариу бичихээ байгаад алга болчихсон. Тэрнээс хойш уучлал гуйж амжаагүй л явж байна. Далимд нь: Дүү нь энэ зуршилтайгаа дайн зарлаад байгаагаа хэлээд шоолж инээсэндээ уучлалт гуйж байна, хүлээж авна уу. ;)

За нэг иймэрхүү л хаваржиж байна даа.

Ганбаатар: за хүү минь! наадах чинь тун ноцтой хэрэг байна даа. Ахар сүүл мүүл бүтэн л байлээшд. Жоохон цэнзүүртэй инээж бай, сайн амарч сур айн!

Ганбаа: за

Ганбаатар: Ингэхэд би ер нь хэн юм бэ?

Ганбаа: Хэн ч биш зүгээр л статистик ч байж магадгүй, байдаг л нэг залуу. Том зорилго тавиад тэрнийхээ төлөө зүтгэвэл амжилтанд хүрнэ гэсэн нэг өгүүлбэр олж уншчихаад одоогоор өөртөө ахадсан том зорилго тавьчихсан, зүйрлэвэл өндөр даваа давахаар голын эргийн дов сондуулан дундуур чигээрээ хамаа замбараагүй дондогонуулан яваа трактор л гэсэн үг. Дунд нь эвдрэх хэмхрэх бинзэн дуусах үе зөндөө л таарах юм. Ер нь заавал ингэж зүтгэх хэрэгтэй эсэхийг би мэдэхгүй. Тэр уулан дээр гараад тэгээд хаачих вэ гэдгээ төсөөлж ч чадаагүй байгаа. Зүгээр л номноос уншсан жорын дагуу амьдарч байгаа байж мэднэ. Ингэхэд ер нь надад өөрийн гэсэн сэтгэх чадвар байгаа бол уу? Уулан дээр гарч байгаад байгаа эсэхээ үзнэ дээ. Ингэхэд яагаад зүгээр л хөдөө очоод мал маллаад л эрх дураараа айл хэсэж айраг уугаад давхихгүй, түм түжигнэсэн хотод газрын зураг ч байхгүй хаашаа ч юм зүтгээд байгаан бол?

Ганбаатар: уул нь Би асуулт асуусан юмсан. Бодоод байхад амьдрал гэдэг өчүүхэн санагдаад болохгүй юм. Гэхдээ энэ надад амьдрал хөнгөдөөд байгаа гэсэн үг биш л дээ. Буй чанар нь нэг л энгийн зүгээр л утгагүй санагдаад байх юм. Тэнэг загасхан аквариум дотороо л төрсөн. Ертөнцийг энэ аквариум л гэж боддог байх даа хөөрхий. Тэндээ л үхнэ. Загас аквариумаа аквариум гэж төсөөлж чаддаг болов уу? Бид амьдралыг төсөөлж чаддаг билүү? Бас хэн нэгний аквариум ч юм билүү. Гэснээс үхлийн тухай юу гэж боддог вэ?

Ганбаа: Үхэл үү? Өмнө нь бодож байхдаа нэг аймаар хар нүх шиг төсөөлөгдөөд байсан чинь энэ удаа бичих гэтэл арай өөр мэдрэмж төрөөд байх юм. Чиний аквариумны тухай ярианаас л болсон байх. Бавуугийн Лхагвасүрэнгийн "Одоо хэдий ингэж нэгэн гүүний унага мэт ижилдэн байвч Овоон дээр тавьсан алиныхаа яснаас үргэж явах бол доо хөөрхий " энэ үгийг Галаарид ахын блог дээрээс анх уншаад л тархинд гүнзгий шингэчихсэн.

Миний толгойд үхлийн тухай их олон салаа мөчир бүхий аврага мод бий. Тэндээс ганц хоёр мөчрийг нь энд үзүүлье.

Заримдаа би Баабарыг үхээсэй гэж боддог юм. Учир нь Телевиз Радио Сонин дээрээс талийгаач нараа хэрхэн дурсаж байгаа тухай олонтаа уншиж байсан. Үхсэнийх нь дараа л гэнэт ямар хүн байсныг нь санаж байгаа юм шиг л амтай болгон зүлгүүрдэж гарна. Үхэл ямар зүлгүүр юмуу? Үнэхээр зүлгүүр юм бол Баабар үхээсэй. Ирээдүйд хэлэх үгнүүд нь хайран хэдий ч нэгэнт хэлчихсэн үгнүүдийг нь хүмүүс магтаж бусдадаа хэлж өгөөсэй, тоогоосой гэсэндээ л ...

Бас нэг мөчир: секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин ямар хурдан билээ дээ. Гэтэл хүний амьдрал тэрэнтэй харьцуулахад яасан ч урт юм бэ. Төсөөлөх аргагүй урт биз дээ? Гэтэл бид өлгийнөөсөө авс рүү байраа сэлгэх тэрхэн хугацаа хүн төрөлхтөний туулсан хугацааны дэргэд бол эгээ л секундийн зүү байраа сэлгэх тэрхэн агшин гэсэн үг мөн биз дээ? Гэтэл бид бүхэл хүн төрөлхтөний түүхийн турш амьдрах юм шиг аяглаад л, өөрийн амьдралын тэрхэн секундийн зүү шиг гялс хийх мөчид л амьдрана шүү дээ. Би хүртэл нэг л их ирээдүйн амьдралд бэлтгэсэн хүн. Гэтэл энэ чинь амьдрал үргэлжилж л байна шүү дээ секундийн зүүнүүд (хүмүүс) минь.

үргэлжилнэ

2007-02-01

Хуруугаараа чалчихуй

Шууд воорд нээгээд бичээд эхэллээ. Юу бичих гэж байгаан бүү мэд. Блог руугаа л хуулаад Паблишдах биз... Сая дөнгөж даргадаа “ангийн нийгэмлэгийн үнэмлэхээ” шалгуулчаад, амсхийгээ л суужийн... Хийх ажил мөн ч ундрах юм даа. Жилийн өмнө хийсэн нэг програм дээр дахин засвар хийх болчихымаа. Сайн дархан өөрийн хийсэн зүйлийг засна гэж байдаггүй гэдэг дээ. Хүний “нэг” насны эдэлгээ даахуйц “юм” хийхгүй бол алх дөш нийлүүлээд ч дээ... гэнгүүт

програм гэдэг чинь дахин дахин засвар, сайжруулалт шаардаад байдаг ажил шүү дээ гэж хүмүүс бодох байх л даа. Зүгээр л тэрүүхэн үедээ цаганд хавчигдаад “хурдлаад” дуусгачихсан програм байгаам. Олигтойхон тайлбар бичээгүй болохоор кодоо “уншиж” засвар оруулах гэж мунгинажийнөө. (ёооё хажууд хүн хүрээд ирэнгүүт далийж яваа бичлэгээ нуух гэж Alt+Tab тэмтчиж хайж сүйд боллоо шд. Би нээрэн шаал сүртэй баагий юм аа, тэртэй тэргүй миний блогийг уншчихдагаас л хойш юуг нь тэгж сандарсийн бол.... Гэснээс би жоохон зураг зурах хобби ч гэхиймуу авьяасны хэлтэрхий ч гэхиймуу сонирхолтой л доо. Хар зураг их сонирходог зурах гэж хичээдэг байлаа. Програмын мөр хөөснөөс хойш хаааааяа нэг амарч, сатаарахыг хүссэн үедээ бичгийн цаасан дээр харандаагаар “баатар” зураад суучихдагаас сүртэй сонирхохоо ч байчиж. Нөгөө юм мэддэг хүний дэргэд ичмээр дамшиг даа гэдэг шиг л зураг зурна л даа. Гэхдээ яахав өөртөө бол зураачаа зураач. Тэгж байгаад зурагнуудаа скаандаад блог дээрээ байрлуулна. Тэхээр үзээрэй. Юу хэлэх гээд баахан зураг энэ тэр гээд долоон булчирхайгаа тоочоод явчилаа??? Аан тийн хүн ирээд сандарсан тухай шд. Хүн хажууд хараад байхаар би зураг зурж чаддаггүй. Манай найз нар миний зураг зурж байхыг харах гээд би хүн харахаар чаддаггүй юм гэж ойлгуулах гээд бөөн л юм болж байсан санаанд орсийн. За тэр ч яахуу) Өнөөдөр техноратид өөрийн rank-ыг яагаад нэмэгдэхгүй байгаа учрыг нь олчих санаатай хэсэг эргэлдэв. Мэдсэн, дуулсан, харсан хүн байна уу?

Тэгж яваад нэрээр орсон линкүүдийг хайгаад үзсэн чинь Агуу блогчид гэсэн ангилал дунд (тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг) миний нэр цохиж явахаар нь орж үзсэн чинь Сүмбээ найз намайг Агуу блогчин гэж боддог гэнэ. Ёстой ичмээр юм. Ийм аймаар магтуулаагүй удсийн байна. Сүмбээ баярлалаа гэхдээ гсн...

Блог бол дийлэнхийг нь өөртөө зориулан бичдэг он цагийн тэмдэглээс л юм. Хэзээ нэг цагт өөрийхөө бичлэгүүдийг уншиж үзээд тухайн үед юу бодож байсан ямар лэвэлтэй нөхөр байснаа санаж байхын тулд тэр... Одоо цагт бол өөрийн бодол санааг цэгцэлж авах гэж л бичдэг юм... Ийм л зорилго дунд эргэлдэж бичдэг хүнийг тэгж магтаж болох уу даа энэ чинь :D за за ингэсгээд шууд воордоо хаагаад паблишдачий даа.

2007-01-09

Монголд ирээдүйтэй 10 бизнэс

Монголд Ялангуяа Утаанбаатарт хамгийн ирээдүйтэй гэж үзэж байгаа дараах бизнэс санаануудыг блог жуулчин таньд бэлэг болгоё.

1. Маш яаралтай сурлага сайтай арван хүүхдийн сургалтын зардалийг бэлдээд өөрийн тэтгэлгээр анагаах ухаан хөгжсөн оронд сургаад эмч болгоод ав. Бүгдээрээ амьсгалын замын өвчнөөр мэргэшсэн байх хэрэгтэй шүү. Тэгээд тэднийгээ эргэж ирэхэд нь “уушиг” гэдэг эмнэлэг байгуулчих. Хэдхээн жилийн дараа Улаанбаатарт амьдарч буй бүх хүмүүс танай эмнэлэгийн үйлчлүүлэгч болно гэдгийг би батлах шаардлага алга, гадаа гараад уртхан амьсгаа аваад үз.

2. Дээрх санааг биелүүлэхийн тулд мөнгө хэрэг болноо доо? Тэр амархөөн би бас санааг нь танд хэлээд өгчье. Гялс урагшаа хятад яваад хямдхан үнээр 1 сая хорт утааны баг захиалчих, энд хорт утааны баг захиалгаар гэрт хүргэж өгнө гэхэд Улаанбаатарынхан таныг лав л шоолж тэнэгийг чинь гайхахгүй. Харин ч гүйлгээтэй бараа болно. Ялангуяа өвөл тэр баг чинь маш гүйлгээтэй байх болноо. Манайхан чинь эрүүл мэнддээ их анхаардаг болсон шүү дээ.

3. Хажуугаар нь бас нэг салбар цогц бизнэс эрхлэх боломж байна цаана чинь. Эхнийх нь: Хүчил төрөгчөөр баяжуулсан кафе. Битүүмжилсэн өрөө тасалгаатай хүчилтөрөгчөөр амьсгалж үзээгүй хүмүүст зориулсан зүгээр л амьсгалаад л суудаг байшин барьчих. Энгийн хүмүүст зориулж шүү дээ. Манайхан хүчилтөрөгч гэж юу байдгийг Химийн хичээл дээр бүгдээрээ заалгасан болохоор хэрэглэж үзээгүй ч гэсэн ач тустай эд гэдгийг нь мэдэх болохоор танай кафений үүдэнд оочерлох болно. Оочерлохгүй бол намайг шүүхэд өгөөрэй.

4. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан спорт заал. Энэ ямар хэрэгтэйм гэж үү? Цаана чинь манай спортынхон гадаадад тэмцээн уралдаанд орохоороо хэт хүчилтөрөгчтэй орчинд очоод толгой нь эргээд нүдэнд нь хий юм харагдаад юун алтан медал. Яаж ашиг олохийн гэж үү? Зүгээр цааш нь унш. Манай компаниуд цаана чинь тамирчин ивээн тэтгээд хариуд нь маркетинг хийж болдог гэдгийг мэддэг болчихсон за юу. Тэд нарт хүчилтөрөгчөөр тэжээсэн тамирчинаа зарахгүй юу. Хүчилтөрөгчөөр тэжээгдчихсэн монгол хүн Ойдов гуай шиг л медалийг гуядаад аваад ирнэ гэдгийг баталчих.

5. Дараагийх нь: Хүчилтөрөгчөөр баяжуулсан оффис. Хэдэн сайн IT-аар сурж байгаа оюутан олж аваад оутсорсинг хий. Цаадуул чинь шаардлагатай тэжээлээрээ тэжээгдээд эхлэвэл Япон байтугай Америкуудыг ангайлгана дөө.

6. Утааг нэвт гэрэлтүүлж чаддаг машины гэрэл аж үйлдвэр хөгжсөн орон руу захиалчих. Гэхдээ бүүр онцгой их утаатай нөхцөлд хэрэглэх гэж байгаа гэдгээ сайн ойлгуулахаа мартаваа. Манай жолооч нар айгаад шөнө явж чадахаа байчихсан болохоор тийм гэрэл ороод ирж гэвэл таксины жолооч нараас өгсүүлээд дарга цэрэггүй уралдаад л авна. Харин зарлахдаа өдөр зарлахаа мартваа. Шөнө бол нөгөө хэд чинь баахан төөрчихсөн хүн дайрчаад хүрээд ирж мэднэ шүү.

7. Аймшгийн аялал жуулчлалын компани байгуулчих. Гадаадын эр зоригтой ийм төрлийн аялал адал явдалд дуртай хүмүүс таны зах зээлд хангалттай бий. Харин яаж үйлчлэх вэ энэ тэр дээр ёстой санаа зоволтгүй. Дэд бүтэц ядаж л нэг төөрдөг байшин барих хэрэгтэй гэж бодож байна уу. Огт шаардлагагүй. Нэг жижигхээн гар чийдэн бариулаад өөр зэвсэг өгөлгүй Улаанбаатарын гэр хороолол дундуур явуулаад нөгөө захад эсэн мэнд ир гэсэн даалгавар биелүүлүүл. Ёстой чацга нь харваад очно л доо. Муруй тахир гудамжаар, хав харанхуй дээр нь аймшгийн утаатай, хальтарч унавал хөл гар хугарахаас гадна сүүлтэй сүүлгүй нохойнууд нь тасдаж идчих гээд л хар яр хийж хуцаад л... Нутагтаа очоод жинхэнэ аймшигтай хэрхэн нүүр тулсанаа цаадуул чинь бахтай нь аргагүй найзууддаа ярьж таны бизнэсийг үнэгүй сурталчилаад өгнө.

8. Утаа гэдэг уран сайхны кино. Өөрөө ургуулаад бод кино хийчих өчнөөн санаа Улаанбаатарын гудамжаар хөглөрч байгаа. Оскар авчаад ахдаа тайзан дээрээс баярласанаа илэрхийлээд миний блог хаягийг нэг зарлачихаарай. Adsense-ээ нэг гүйлгээд авахад ахад нь болоод явчина.

9.Дээрх санаануудаас ядаж нэгийг нь миний хэлсэнээр хийчвэл та улс төрд орохоос өөр аргагүй болно. Тэгэхээсээ өмнө амжаад Монгол Ардын Угаартаагүй Нам байгуулах нэг бизнэс байна. УИХ-ын гишүүн болсоныхоо дараа нам байгуулах гэж үнэтэй цагаа барахгүй, хоёрт таныг дэмжигчид жинхэнэ фанатууд байх болно.

10. Арав дах санаа бол миний бичсэн эдгээр санаануудыг бусдад сонсгоод, сурталчилаад хэн нэг эрч хүчтэй угаартаагүй хүнд санал болгох. Ингэснээр та буянтай нэгэн болохоор барахгүй тун удахгүй зүгээр сууж байгаад үр шимийг нь хүртээд эхлэнэ.

Тэрэлж. Зурагчин Н.Гансүх

2006-12-21

Цонх

үргэлжлэл... Нов ногоон зуны асар том сурталчилгааны зурагт самбар аль хавраас хойш манай цонхны өмнө нар хаан байсаар байгаа юм. Хамаг ертөнцийг “хааж” орхисон энэ зурганд манайхан их дургүйсэн. Сайн нь гэвэл цонхоор тусах нарыг халхалаад өглөө унтахад сайхан тухтай. Харин одоо бүүр өвлийн хүйтэнд нов ногоон зуны зураг харахад улам ч сайхан санагдах шиг... гэх шүү ухааны юм бодох хооронд л хамарын үзүүр час хийгээд гэнэт даарсанаа мэдсэн би цонхоор гаргасан толгойгоо татах гэтэл нөгөө цонхоо мөргөөд “яааая” гэснээ сэрчлээ. Ёооё зүүд байсан байна шдээ. Гэхдээ толгой өвдөж байна. Орныхоо толгойг мөргөчиж. Ийм хачин зүүд зүүдлэх гэж бас байдгаа, ямар кино үзэж байгаа биш дээ. Юм бодож байна гэж зүүдэлж үзээгүйм байна. Орой болж байхын. Аан тийм би чинь цагийн өмнө л унтахаар хэвтсэн хүн шүү дээ. Дахиад нойр хүрэхгүй бололтой болохоор нь босоод толгой эргүүлсэн энэ зүүдээ бодлоо. Эхлээд халууцаад, халууцсандаа цонхоо онгойлгох гэж зүдрээд, тэгээд арай гэж онгойлохдоо цонхоо эвдээд... Дараа нь яалаа? Аан тийн өвөл гэж бодож байтал зун байхын гэж гайхаад тэгээд... Самбарын тухай бодоод гэнэт даарсандаа орох гэж толгойгоо цохиод сэрчихсэн. Хүний үзэл бодол, зарчим, үнэлэмж энэ тэр яг энэ цонх шиг л бидний ертөнцийг харах хязгаарыг барьж, гажуудуулж байдаг гэж хаа нэгтээгээс уншиж байснаа нэхэн саналаа. Туйлын тунгалаг “цонх” гэж байх боломжгүй гэсэн. Сайхан цэцэгс дунд суугаа дурласан хүний сэтгэл сэргээд л ... элдэвийг мөрөөднө байх. Харин ажилдаа дургүй ургамал судлаачид бол ядаргаатай обьектууд...
Үнэн хэрэгтээ зүгээр л цэцэгс шүү дээ. Бид бүгд л цонхтой. Бүх зүйлийг цонхоор хардаг. Гэтэл би ер нь ямар цонхтойн болоо. Юу ч гэсэн угаая байз...

Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...

Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Үргэлжлэл нь.

2006-12-17

Цонх

Би хааяа цонхны тухай боддог юм. Гадаад орчныг харуулаад байгаа энэ цонхоор “үнэн” харагдаж байгаа болов уу гэж... Гаднаас орж ирж буй энэ гэрэл гэгээ “үнэн” болов уу гэж...

Бүгчим өрөөнд суусаар нэг л мэдэхэд их ядарчээ. Цонхоор гадаа тэсгим өвөл тачигнаж байгаа нь харагдаж байна. Цонхон дээр гоёмсог цасан хээ угалзран хөлдсөн нь үзэсгэлэнт цэцэгc мэт. Халууцаж ядарсан надад цонхыг онгойлгож агаар амьсгалах нь чухал байсан тул гоё хээг үл тоон бариулыг эргүүллээ. Маш чанга бариул эргэж өгөхгүй байсан. Шүд зуун хүчлэн эргүүлж чадсан боловч онгойсонгүй. Жааз модтойгоо хамт ургачихсан мэт огт хөдөлгөөнгүй шүү. Бариулаас арай хүчтэй татсан боловч байдал хэвээрээ. Хэдхэн миллметрийн цаана цэнгэг хүйтэн агаар бий гэж бодохоор л... халууцаж байна гэдэг тэсэхүйеэ бэрх хэдий ч бариулыг эвдэж мэдэх тул арай багахан хүч нэмээд дахин татсан боловч... Духан дээр хөлс бурзайж байснаа намайг цонх онгойлгож чадахгүй байгааг мэдсэн юм шиг бүүр нүд рүү урсаж эхэллээ. Ногоон өнгийн хүрээтэй энэ цонхыг ээж намар дулаалахад завсар нь юм хавчуулагдаад хаагдчив уу эсвэл хүйтэнд барьцалдаад хөлдчихвүү гэж үглэсээр бариулыг нилээд хүчтэй угз татсан боловч новшийн цонх бахь байдгаараа. Өрөөнд улам л халуун болоод байгаа мэт сэтгэгдэл төрөөд л ...Угзачсаар байтал гар маш их өвдөж хуруунууд цус шүүрэн улайгаад дээр нь халууцаж давчидсан би бүүр байж ядан дээгүүрээ өмссөн цамцаа тайлж шидчихээд цонхтой ноцолдож гарлаа. Энэ цонхыг онгойлгож чадахгүй бол багтарч үхэх гэж байгаа юм шиг л... Байдал улам хэцүү болж гараа үл хайрлан, бүүр тэвчээр алдан цонхыг байдаг хүчээрээ угз угз татсан боловч дийлдэггүй ээ. Сүүлдээ улайран ноцолдсоор бүүр халууцаж байгаагаа ч мартаж... Гараа цамцаараа жийрэглэж байгаад, хөлөөрөө цонхны тавцан руу жийж байгаад, байгаад, нэээг хоёрыннн гууурваа... Ашгүй дээ цонх онгойчихлоо. Баярлаж доороо дэвхэцэх шахсан миний өмнө дахиад цаад талын цонх хаалттай байгаа нь харагдлаа. Онгойлгоход хир их хүч шаарддагыг мэддэг болсон би байдгаараа булчин шөрмөсөө зангируулж байгаад хар хүчээрээ угз татан онгойлготол бариулыг эргүүлэхээ мартчиж, гэвч цонх онгойсоон, түгжээний хавиараа цонхны модыг сэт татаад онгойлгочихсон би түүнийг үл тоон цонхоор толгойгоо цухуйлган нэг сааайхан гүнзгий амьсгаа аваад хартал гадаа нов ногоон зун...

2006-10-16

Сонгодог

Дээр хэдэн найзуудтайгаа пиводоод сууж байсан нэг нь асууж байна:
- Сонгодог машин гэж яг ямар машиныг хэлдийн болоо? Гэсэн асуултанд янз бүрээр л хариулах гэж оролдсон боловч хэн нь ч хэнийхээ хариултыг хүлээн зөвшөөрсөнгүй. Хүн болгон гоё машин гэж хэлдэг дээхнэ үеийн машинийг хэлдийм гэж би цэцэрхээд авсан чинь нэг том харцгааснаа яагшд гэдийн байна. Би ч тийм биш гэж бодож байсан л даа. Хэзээ хойно саяхан тэр тухай бодож явсанаа дараах бодол толгойд орж ирээд блог дээрээ тэмдэглэх хэрэгтэй гэж шийдлээ:
- Сонгодог гэдгийг ямарваа нэгэн хувьсал дэвшил өөрчлөлтийн дараа тухайн хувьсалыг хэлбэр загвар талаас нь хүмүүст хүргэсэн шинэ загварууд нь л тодорхойлдог бололтой. Жишээ нь Сонгодог хөгжимийн тухай авч үзье. Тухайн үеийн европд (түүх сайн мэдэхгүй байж цэцэрхсэн болчих вий дээ) Одоогийн бидний сонгодог гэж нэрлэдэг хөгжмийн үүсэл хувьсал явж байгаад хэн нэг авъяас билэгтэний хүчин зүтгэлээр хожим олныг байлдан дагуулж Сонгодог гэдэг нэрийг олсон олон сайхан бүтээл мэндэлсэн юм биш үү. Бид тухайн үед болсон хувьсал өөрчлөлтийг нь харж чадахгүй ч авто машины Сонгодогууд хэрхэн үүссэн. Сонгодог хэмээх зохиолууд яаж бүтсэн зэргийг ажаад байхад нэг адил шинж чанар байгаа нь дээр миний дэвшүүлсэн хувьсал өөрчлөлтийн шинэ тодорхойлолтыг улам тодруулан гарч ирээд, нийтэд таалагдсан шинэ хэлбэр загварыг хэлж байна гэж бодсийм.
Цаг хугацааны аль ч үед хуучирдаггүйгээрээ сонгодогууд гайхалтай. Гэж хэн ч билээ хэлсэн байсан. Сонгодогуудын дараа гарч ирсэн “гайхалтайгууд” яагаад үнэлэгддэггүй талдаа байдаг гэдгийг ч миний таамаглал тайлбарлаж болж буй мэт. Учир нь хүмүүс тэднийг сонгодог гэж үзэхгүйд л байгаа юм. Яагаад тэгж үзэхгүй байгаа вэ гэхээр анхдагч таашаалыг сонгодогууд аль хэдийнээ үүсгэчихэж.
Моцартын сонгодогуудаас хожмийн Жанцанноровын хэдэн аяс юугаараа ч дутахгүй ч зөвхөн харьцуулж байгаагаараа би инээдтэй хүн болохоор хэмжээний ярианд орох болно биз.
Юу ч үгүй дээр нэмэх нь нэг гэдэг бол гайхамшиг, харин нэгэнт бий болсон нэг дээр дахин нэгийг нэмэх нь зүгээр л математик.

2006-10-06

Нэг л агшин...

Нөгөө Оросод юу болж байна хө? Гэсэн чинь хулгайлж л байх шив дээ гэдэг шиг Би бүх л асуудлаа "хадаж" байна өө. Нэг аргаараа л бүх асуудлыг шийдээд л ... Болоод л ... Дараа нь Сайтар шийдээгүй асуудлууд дахин дахин босож ирээд л ажил ихтэй хүнийг жаргаж байна гэж болдог бол би жаргаад л ... блогоо үргэлжлүүлэх цаг зав гарахгүй л байна даа гээд л ... Юу хэлэх гэсэн юм бол доо гэж та гайхаад л ...

2006-08-15

Би хааяа төсөөлдөг юм...

Асууя хэзээ нэгэн цагт гурав дахь булангын камераар та өөрийгөө харж байсан уу? Юун камер билээ гэж гайхаж байна уу. Энэ бол төсөөлөл юм. Таныг хүрээлэн байгаа хана таазан дундаас та аль ч цэгийг гурав дахь өнцгийн камераар сонгож болно. Энэ камераар юу харах гээд байгааг та бараг таасан биз ээ. Өөрийгөө. Та төсөөлөөд үз, бяцхан туршилт, бяцхан мэдрэмж. Дуран авайд эргэн тойрныхоо эд юмс дунд та амгалан суугаад блог-дож буй. Таны харж байгаа зүйлсийн дундах энэ “хүн” бол таны далд ухамсарт байдаг “та” мөн үү. Гадна төрхөөсөө авахуулаад тодор хүнтэйгээ нийлээд энэ бол таны гайхалтай судалгааны “обьект”. Энэ “обьект” амьдрах хугацаатай, зүрх сэтгэлтэй, дадал заншилтай гээд олон сая шинж чанаруудыг агуулсан. Цаг хугацаа хаашаа ч юм урсан өнгөрч байна... чаг чаг чаг..., таны зүрх эхлэл шиг төгсгөлөөс төгсгөл шиг эхлэл рүү түг түг түг..., Харьцангуйн онолоор бол цаг хугацаа урсаж байна гэж хэлж ч болно. Цаг хугацааны хувьд бид урсан өнгөрч байна гэсэн ч болно. Ямарч гэсэн энэхэн урсгалын эгшинд та камераар өөрийгөө харж байна. Миний энэ бичлэгийг уншин суухдаа та гурав дахь булангын камераараа өөрийгөө харж байгаагаар төсөөлж байгаа даа гэж би төсөөлж бичлээ. Би хааяа төсөөлдөг юм...