Pages
2012-08-31
Морь унасан толгойгүй хүн
2011-07-08
Наадмын дурсамж

Тээр жил наадам үзэхээр хэдэн найзтайгаа аймгийн стадионд сууж байтал аав хүрч ирээд аманд гарах бөхчүүдийн тоо хүрэхгүй байна та нар бүгдээрээ гарч барилд гээд нэг нэг зодог шуудаг, заримд нь хромон гутал, заримд монгол гутал авчраад өмсгөчвөө. Ингээд бидний хэдэн нөхдүүд аймгийн наадмын нэгийн даваанд гарах боллоо. Манай хэд надаас арай биерхүү болохоор дайралдсанаа л өмсөөд өмсөөд бэлдчихлээ. Би үзэж үзэж жижгээс сонгож өмсөөд хамгийн сүүлд нь гараад зогсчвоо. Том том бөхчүүд хөшилдөөд л нэгийн даваа эхлэхээр боллоо. Наадамд барилдах нь бүү хэл зодог шуудаг барьж үзээгүй бид хэд ичиж сандарсан, дээр нь сүрдсэнийг ч хэлэх үү доожоо муутайхан дагаад л дэвээд гарлаа. Зүүдлээд ч байгаа юмшиг, сэрүүн ч байгаа юм шиг сонин санагдаад байж билээ. Одоо бодоход өмнө нь би дэвж үзээгүй байсан шиг санагдаж байна. Баруун жигүүрийн хамгийн доор очоод зогссон хүн зүүн жигүүрийн хамгийн тэргүүний бөхтэй таардаг юм хойно засуулч намайг хөтлөх нь холгүй нэг бөхийн өмнө авчраад тушаачихлаа. Аймгийн арслан Юнрэн гээд бүдүүүүн сайхан бөхтэй очиж очиж шүдэнзний мод шиг чөрчийсөн би таарчвөө. Манай дүү нар ээж аавтай хамт суугаад Ганбаа ах барилдана гээд дуран бариад хүлээж байсан юм байх, сүүлд нь хэлж байх нь Атгасан нудрага, чигчий хуруу хоёр шиг л харагдаж байсан гэж. За тэгээд эрийн хугархай юм хойно айхгүй зоригтой үзнэ дээ ухааны юм толгойд эргэлдэж байнаа. Арслан ташаагаа тулчаад намайг харах ч үгүй л сүртэй зогсоод байхын. Гайхасхийгээд ах хажууд нь очоод дөнгөж зогсох гэтэл сэнжигнээс гаанцхан атгаж дугтарчихаад явчихдаг гэнээ. Өвдгөөрөө зүлэг муутай халцархай газар чирэгдчихсэнийг хэлэхүү, юу юугүй хамгийн түрүүн ойчоод өгснийг хэлэх үү ичиж сандарсан би босоо л гүйчиж билээ. Тухайн үедээ ичээд хүнд ярьдаггүй л байлаа. Одоо ч эргээд дурсахад тэр алдартай нэр хүндтэй сайхан аймгийн арслан надаар нэг даваад явсан гэж бодохоор сайхан шүү.
2010-03-20
Алгирмаа - Ардын дууны тухай
Цагаан сарын өмнөхөн @philharmonicmn-ы ачаар Улсын Филармонид Морин хуурын чуулгын Гайхамшигт ардын дуу 1 буюу Та дуул, Бид хөгжимдье нэртэй маш сайхан тоглолт үзэх завшаан тохиосон юм.
Тасалбар аваад ороход суудал дээр маань тоглогдох ардын дуунуудын жагсаалт, хөгжмийн найруулагч, удирдаачийн нэр, гоцлол хөгжимчдийн нэрс, үзэгчдийн дуулах дууны үг зэргийг бичсэн хуудас тавигдсан байлаа. Тэдний management угийн ийм сайн байдаг эсэхийг мэдэхгүй, надад их таалагдсан. Их сэтгэл гаргадаг юм байна лээ.
Батчулуун гуай ерөнхийд нь хөтлөөд, зарим хөгжмийг нь удирдаж, зарим дууны тухай тайлбар хийж байсан нь туйлын таатай байлаа. Ялангуяа Үхэрт хүйтэн хоёр гээд дууны тайлбарыг сонссоны дараа хөгжим нь үнэхээр эмзэгхэн уярам, шархирам байсан.
Монгол Улсын хилийг шинээр татахад хилийн цаана хоцрон харь орны харьяат болсон Барга-Монголчуудын дуу юм билээ л дээ. Хожим нь манайхан Морин хуурын чуулгадаа зориулан дахин найруулж тавьсан нь тэр байж. "Үхэрт хүйтэн хоёр" хамар шархируулсан.
сонсоорой. Үнэхээр эмзэглэм, уярам сайхан аятай дуу.
Мөн тоглолт эхлэхээс өмнө хөтөлбөр дээрээс "Халх жонон" гээд дууны нэрийг хараад бодож байсан бодол маань хөгжим нь эхэлмэгц бас л нулимс цийлэгнэхэд хүргэсэн.
Жонон бол Монголчууд улс дотроо хөлөө жийлцэн цамнаж асан цагт баруун түмнээ удирддаг байсан Эзэн хааны дараа орох өндөр хэргэм тушаалын нэр юм. Баруун түмнээ удирдахаар Халхаас очсон Жонон гэдэг бол баруун зүүн болсон Монголчуудын эвийн билэг тэмдэг юм даа гэж бодож суулаа. Үлгэрлэвээс Мандухай Цэцэн Хатаны хоёр ихрийн нэг Жонон болон одож буйтай дүйнэ. Хөгжим нь ч уярам сайхан юм билээ.
Үзэгчдийн дуулах дуун дунд Алгирмаа гэх энэ дууны хураангуй үг бичээстэй байсан. Үзэгчид дунд суучихаад дуулж байхдаа миний хайрт дараах мөрийг заагаад: -Юун 13 жил вэ? ийм удаан алга болчихдог байсан юм байхдаа гэж асууж билээ. Би ч мэдэхгүй болохоор дуугаа дуулангаа мөрөө л хавчсан.
...
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө.
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө!
...
Тоглолтын дараа хоёулаа гараад алхаж явахдаа энэ дууны бүтэн утгыг мэдэж авахгүй бол хураангуйгаас нь ойлговол Алтансүх гэж нөхөр дураараа 13 жил цэрэгт ор сураггүй яваад Алгирмаагаа зовоож байгаа юм байна гэсэн утга харагдаад байв.
Гэртээ очоод Монгол Ардын дууны ном гаргаж ирээд харвал нилээн урт дуу байвөө. Хураангуйлсан ч биш, зүгээр нэг хэсгийг нь л дуулсан юм байж.
Энэ дууны үг бол тухайн цаг үеэ харуулсан бүтэн зохиол шахуу юм билээ. Манжийн үед Хятадад гарсан бослого үймээнийг дарахаар Монголын хошуудаас морин цэрэг татаж байсан тухай баримтууд байдаг юм байна. Сонирхоорой.
Хөөрхий Алтансүх, Алгирмаа хоёрын үе хэцүү байжээ. Гэхдээ үнэнч Алгирмаагаас одоогийн амьдралаа босгож ирэхээр гадаадад ажиллаж буй хайртай нөхөр Алтансүхээ хүлээж буй Алгирмаанууд сэтгэлийн хатийг нь, тэвчээрийг нь, итгэлийг нь олж хараад тайтгардаг болов уу гэж ч бодогдов.
Ардын, уртын дуунуудаа бид цаг үеэсээ болоод бүтнээр нь сонсоод байж чадахгүй байгаа юм байна, хөгжимчид маань ая данг тун сайхан болгож шинэчилж чадаж буй боловч дууны үг утгыг дамжуулах талаар ажиллаж буй хүн байхгүй шиг.
Гэтэл ая нь соёлоо, үг нь ухаанаа агуулсан хамгийн чухал өв соёл маань...
Эрхэм урлагын зүтгэлтэнүүд минь утга санааг нь алдагдуулалгүйгээр өв соёлоо хойч бидэндээ дамжуулж хайрлаач гэж хүсээд энэхүү бичлэгээ өндөрлөе дөө.
2009-01-13
Нохой ба би
Саяхан гарсан энэ хөөрхөн киног хулгайлж үзэв. Marley & Me гээд нэгэн сэтгүүлч болон түүний гэр бүлийн нохойтойгоо өнгөрүүлсэн 13н жилийн амьдралыг харуулсан кино байлаа. Нийтийн жишгээр энэ кино ч бодит амьдралаас бичсэн номоор хийж. Сэтгүүлч эр ерээд оны эхээр дөнгөж гэрлэчээд байхдаа нэгэн гөлөг авч л дээ. Тухайн үед ямар блог млог байх биш. Өдөр тутмынхаа амьдралаа бичээд ажилладаг сониндоо хэвлүүлдэг байж л дээ. Ингэхдээ нохой нь "ер бусын" сахилгагүй, хүмүүжилгүй, замбараагүй нэгэн байж түүний тарьсан хэрэг болгон нь нийтлэлийн гол хэсэг нь болдог. Тэгээд 13н жилийн дараа нохой нь ч өнгөрч ном нь ч хэвлэгдэж бэстселлэр болжээ. Ерөнхийдөө нэгэн сэтгүүлч гуай арав гаруй жил хөтөлсөн блогоо ном болгоод хэвлүүлээд мөнгө олоод алдаршсан гэсэн үг. Онцлог нь гол баатар нь нохой. Хаа очиж нохойнд тэнэг юм шиг хайртай хүмүүс олон юм даа. Надаас авхуулаад. Үүнийг үзсэний дараа ганц хайртай байсан нохой минь оройжин бодогддийн байна. Арваад жилийн өмнө аав маань нэг бүлтгэр, мангар урт чихтэй, дөрвөн нүдтэй банхар шиг гөлөг авчирдийн байна. Их санамсаргүй манай гэрт нэгэн гишүүн нэмэгдэж билээ. Багаас нь хэт эрхлүүлцэн учраас байнга орон дээр минь хөлд наалдаж унтана. Зарим өглөө найз гүайн ass нүүрэн дээр л явжийна. Маш урт чихтэй, бүлтгэр учраас хүмүүс гудамжинд гөлөг байхад нь явуулдаггүй байж билээ. Энэ яг чихээ дэвээд нисэхнээ нэсэх нь, Дамбоо гээл оролдоод байхад найз гүай тоохгүй шүү дээ. Анч үүлдрийн жижиг нохой байсан ч биенээсээ том дуутай, зоригтой. Нохойгоо салхилуулах болгонд байнга л сонор сэрэмжтэй байдалд шилжинэ. Аль булангаас ямар нохой гараад ирэх бол гээд л тагнуултай кинонд тоглож байгаам шиг хэдэн тийшээгээ аймар огцом огцом харах шаардлагатай. Бас газар ямар идчихмээр юм харагдажийна гээд л нохойноосоо түрүүлж хавийн газрыг сканнердана. Манай найз том жижиг хэнийг ч ялгалгүй нохой л гараад ирүүл зодоон, идэж болох л юм байвал аман дотор. Зодооныг нь дунд нь хамт орж байж салгадаг ажилтай. Нохойгоо чи ийм жижиг биетэй гэж толинд харуулах гэж мөн ч олон удаа оролдсон доо. Ухаарахгүйн байна лээ. Харин нэг удаа тугал шиг биетэй нохойруу гүйж очиж зодуулчаад ирсэнээсээ хойш намба суусан. Харин хог олж иддэгээ ерөөсөө болиогүй. Нэг удаа бүр аргаа бараад аймар хушуувч зүүлгээд ингээд чи юм идээрээ гээд гаргасан чинь хавийн хүмүүс зуудаг нохой явжийна гээд шоолоод явуулдаггүй. Аргагүй л дээ нээх жижигхэн нохойнд мангар том хушуувч зүүлгэцэн нөгөөдөх нь явж байхдаа чихэн дээрээ гишгэж тээглэх гээд. Би хаашаа л явна нохой маань хамт. Оройхон сургууль орохдоо ангийнхантайга нийлж байгаад нохойгоо юманд ороогоод дундаа хийгээд, хавчаад ангидаа орчихоно. Жижүүрээ олон ч мунхруулсан даа. Нэг хэсэг ч нохой судлаач болдог дээрээ тулаад гацсан л даа. Бүр их сургуульд орчоод нэг харилцааны билүү хичээл дээр таван минут чөлөөт сэдвээр юм ярь гэхэд нь нохойны тухай бараг л лекцэрхүү юм ярьж билээ....2007-09-15
Сонгомол эсээнүүд
Нэг л үр дүнд янз бүрийн аргаар хүрч болдог,
Уй гунигийн тухайд,
Мэргэ таамгийн тухайд,
Юунд ч үл ажрах туйлбартай зан чанарын тухайд,
Гүн ухаан нь үхэлд суралцах явдал болох тухайд,
Айдсын тухайд.
Та энэ номыг уншиж амжаагүй бол уншихаа түр азнаад эдгээр сэдвүүдээр энтри бичиж үзнэ үү. Дараа нь энэ номыг авч уншаад өөрийн бодол санааны цар хүрээ 1533 онд төрсөн хүнийхтэй хэр дүйж байгаагаа сонирхвол танд миний зүгээс барьсан маш том бэлэг болно гэдэгт нэн итгэлтэй байна. Хүлээн авна уу. Сэдвүүдээс бидэнд сонирхолтой байж магадгүй хэд хэдийг нэмье.
Сэдсэн санаанууд маань бидний үйлдэл алхмыг шүүн цэгнэдэг тухайд,
Сайн мууг хэрхэн хүлээж авах тэдгээрийн талаарх бидний төсөөллөөс голчлон хамаардаг тухайд,
Бидний төсөөлөл хир хүчтэй тухайд,
Нэгнийх нь олз нөгөө хүнийх нь хувьд гарз байдаг тухайд,
Ганцаардлын тухайд,
Нойрны тухайд,
Дэмий хоосон арга залийн тухайд,
Бүх юм өөрийн цаг хугацаатай,
-----
Энд нэг хөгжилтэй зүйлийн тухай өгүүлье. Мэргэ таамгийн тухайд сэдэвт: - Ийсүүс Христос гарч ирэхээс бүүр өмнө ч хүмүүс мэргэч бөө нарт итгэх итгэл нь суларчихсан юм билээ. Ясаар юм уу, чулуугаар заяа төөрөг мэргэлэх гэх мэт ирээдүйд юу болохыг хэлэхийг оролдсон олон “саваагүй” арга одоо ч байсаар байгаа билээ. Тайлагдашгүй бүхний өмнө хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ ингэж будилж эхэлдэг тухай бичсэн байсан юм. Яг энэ бичлэгийг уншиж байхад ТВ-ээр хоёр минутийн ирээдүйгээ харж чаддаг хүний тухай Николас Кейжийн тоглосон Холивүүдийн нэг кино гарч таарваа хө. Манай хоёр дүү ийм бол гоёо гэж ирээд л ярилцаж байхыг нь харчаад би ийм байх боломжгүйг батлах гэж оролдов.
Тэгээд би: -ирээдүйд болох ямар нэг бүтэлгүй зүйлийг харчихаад түүнээс зайлчиж байгаа бол тэр бүтэлгүйтэлийг харсан нь худлаа болчиж байгааг тайлбарлах гэж элгээ хөштөл инээлдэв. Учир нь 2 секундын дараа болох үйлдэлийг чи харж чаддаг байсан бол намайг ингэх гэж байгаагаас бултаад би алгадаж чадахгүй байсан биз дээ гэнгүүтээ нэг дүүгээ алгадаад хаячихсан. (мэдээж аяархан л даа) Ха ха. Тэр кино ёсоор бол манай дүү ирээдүйг хардаг байсан бол би алгадаж чадахгүй тэ? Тэгэхээр дүү маань алгадаж чадахгүйг л харсан байж таарч байгаа биз дээ? Хэ хэ.
Уг номонд ийм нэг латин үг ишилсэн байсан. Ирээдүйд юу болохыг мэдлээ гээд, ямарч ашиггүй билээ. Зайлшгүйн өмнө юу ч хийж чадахгүйгээ мэдэрч тарчилна гэдэг тун хөөрхийлөлтэй хувь юм гэж. Дүү нар маань тэр киног үзэхээ болиод хичээлээ хийцгээж эхэлсэн л дээ. Учир нь би хичээлээ хийцгээхгүй бол хоёр долооногын дараа дүн гаргахад юу болдогыг хэлж өгсөн.
2007-08-25
Хурим
За хө ойрын хэдэн өдөр чинь хуримын улирал эхэлчихээд янз бүрийн хуриманд суугаад асар төвөргөөнтэй өнгөрчлөө шүү, өчигдөр л гэхэд авга ахын том хүү эхнэр авч төрөл садан ойр тойрныхон чамгүй хөөрцөглөөд авцгаалаа. Манай папачка өдийд ирээгүй байхыг бодоход янз нь өнөөдөр ч үргэлжилсээр л байгаа бололтой. Хурайй!
За Ганбаа хэзээ эхнэр авах гэж байна гэсэн асуултыг ямар олон удаа сонсвоо. Өчигдөр дайралдсан бүх төрлүүдийн 86,1% нь надаас ингэж асуув, гурван авга эгч нар дуудаж ирж байгаад асуусныг яанаа хэ хэ, ная хүрч яваа өвөөгийн маань төрсөн дүү ахмад дайчин өвөө маань бүүр сүрдүүлсэн гээд л бодчих, эхнэр авах болчоод байгааг сануулаад байгаа бололтой юмаа янз нь, бүгдээрээ үгсээд тохирчихсон аятай. Сануулгуудаас хамгийн аймаар серёзный хэлсэн нь манай Папачка. Дэс дарааллаараа бол миний өмнө одоо нэг үеэл маань эхнэр аваагүй байгаа л даа. Тэр ч бас өчигдөр иймэрхүү “халдлага”-д өртсөн байх хэ хэ. Гэтэл дүү нараас жагсаал дайрах болчих гээд түгжрэл үүсгээд байгаа бид хоёрыг далдуур аав ээжээрээ хатгуулаад байгаам шигээ хэ хэ. Төрөл садан доторх улс төрийн байдал нэг иймэрхүү хуйвалдааны чанартай гсн. Гэхдээ яахав эхнэр авах тухай нэг завандаа бодож үзнээ гэхгүй юу хэ хэ.
Хурим гэснээс манайхан үнэхээр гоё чөлөөтэй сэтгэдэг болчижээ, biker залуу хуримын ордноос сүйт бүсгүйгээ мотоциклоор аваад явж байхын, араас нь төрлүүд нь юм уу, найзууд нь юм уу мэдэхгүй нэлээд хэдэн мотоциклтой хүмүүс дагачихсан, хуримын даашинзтай мотоциклоор хот дундуур хүржигнүүлж давхих сүйт бүсгүй, смокингтой хархүү хоёр үнэн чка!
Эрт үеийн монгол хувцасаар гоёсон ах эгч хоёр маань ч бас л сүрлэг харагдаж байсан шүү.
Боловсролын салбарынхан хуримын мэнэжэр гээд хүн бэлтгэвэл зохих болсон юм шигээ, хуримын ордоноос ресторан хүртлэх гээд л хэд хэдэн хуриманд яваад үзчихвэл цаг хэмнэх, оновчтой болговол зохих олон асуудал байдаг юм байна. Над шиг “хуримаа хийх” гэж байгаа залууст болон өөрт хожим хэрэг болж юуны магад гээд ганц нэг санаа биччихье.
1. Аравтын системд төрөл төрөгсөд найз нөхөдөө оруулах хэрэгтэй юм байна. Тэгээд хурим зохицуулах хоёр мэнэжэрээр (бэргэнүүдээсээ гадна шүү) аравтын дарга нарыг удирдуулаад явахад л их аятайхан зохицуулагдах бололтой юм. Жишээ нь нэг ширээнд суух хүмүүс ойролцоогоор арав байх юм бол аравт аравтаар нь зохицуулчихна. Аль ширээнд хэний аравт суухыг тодорхой болгоод план зураг урьдчилан илгээсэн байх нь ресторанд хүмүүсийг нааш цааш нь суулгах гэж зүдрэхгүй амар бололтой юм. Яахав яг ингэхгүй ч бай хамаагүй санаа аваг гээд биччихлээ.
2. Бэлэг – сүүлийн үед хуримын бэлэг бол голчлон хадаг, цэцэг, конверт бүхий мөнгө байдаг болсон юм байна. Дээр үеийнх шиг плетк, зурагт, хөрөгч чирээд ирдэг байсан бүүр үгүй болсон юм байна. Өчигдөр орой хуримын бэргэнүүд өгсөн бэлгүүдийн (нэр хаяггүй конвертуудыг) хэн өгсөнийг дээр нь бичиж авч байгаа харагдсан. ө.х бэлгэнд өгөх конверт дээрээ хэний гэр бүлээс бэлэг болгож өгч байгаагаа, бас шулуухан хэдэн төгрөг байгааг нь тодорхой бичих хэрэгтэй юм байна шүү та минь.
Сонин байж магадгүй гээд бас нэг санааг биччихье: Европд хурим хийх гэж байгаа хосууд хэрэгтэй байгаа зүйлүүдээрээ лист гаргаад тодорхой нэг дэлгүүрт өгчихдөг гэнэ. Мэдээж төрлүүд листээс харж байгаад сонгоод аваад өгчихдөг нь бас ухаалаг шийдэл байгаа биз? Тэгэхгүй бол нэг айл 6н угаалгын машин 3н телевизор 4н морин хууртай болсон гэдэг шүү. Европын санааг дахиад жоохон хавтгайруулах юм бол онлайнд тийм үйлчилгээ нээх боломж бийг та бүхэн анзаараа л биз дээ. Аятайхан бодоод байвал манайд хэрэглэх хувилбар боломж бас л байна шүү.
3. Худ нартаа төрлүүдээ танилцуулдаг даа. Үүнийг аавууд ээжүүд нь хийвэл илүү олон хүнийг таньдаг байдаг юм байна шүү, найз нарыг нь хүртэл андахгүй шүү дээ. Тэгэхгүй бол найрын ахлагчид даатгангуут мань эр халтуурддаг юм билээ. Энд тэнд онилогдсон ганц нэг охидуудын тухай мэдээллийг авчих гэсэн мань мэтийн гарууд сууж л байгаа шдээ хөөрхий, гэтэл халтуурдангуут өөртөө л найдахаас өөр аргагүй болж байгаам гэхгүй юу хэ хэ.
4. за тэгээд хөтлөгчид их учир байдгийм байна. Юм л бол хундагатайгаа тэгш дүүрэн өргье гээд донгосоод байдаг нэгэн байхад хүргэний талынхан бэрийн талынханыг хүндэтгээд нэг тогтооно уу гэх мэтээр бяцхан бяцхан заль гаргаад хөгжөөгөөд байж чаддаг хөтлөгч бас байна. Ямар ч байсан сонголт хийхдээ сайн анхаарсан байх хэрэгтэй.
5. Дуучин. СУИС-ын халтуур хийж яваа зарим оюутанууд хуриманд дуулья гэж өөрөө ирчээд ганц дуу дахиулая гэсэн халамцуу садангийн нь хүний урдаас “Хуц би ямар концэрт тоглох гэж ирсиймуу” гэсэн тухай өчигдөр дууллаа. Үнэн бол урлагын мөртлөө захын сэтгэлгээтэй иймэрхүү гарууд байдагын байна шүү.
За за дараа бодож байгаад үргэлжилүүлнээ...
2007-05-03
The Colors of Mongolia
Гадаа дулаараад л шороо манарахыг эс тооцвол гоё л байх шиг байна. Өглөө гараад шөнө харьж байгаа болохоор өдөр ямар байгааг үнэндээ цайны цагаар хальт, хажуу талын цонхоор мульт харж байх шив дээ. Зун болох ч сайхан даа. Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй. гсн :D Бичлэг бичих гэсэн чинь гэрэвшээд байгаамуу яагаад байгаан болж өгөхгүй оргиод байх чинь юу вэ.
Гадуур мод зүлэг ургаж байгаа болов уу яаж байгаа бол. Мод гэснээс сая Докын бичлэгийг хараад санаанд орлоо, Амьдрал гээд дууны клипийг үзээд буурай аавыгаа аймаар санасан шүү.
Тэр дуун дээрх өвөө (Ардын жүжигчин Очирбат) манай өвөөтэй үнэхээр адилхан харагдсан. Өвөө маань яг л тэгээд цонхоор хараад намайг хичээлээс ирэхийг хүлээж байдагсан. Тэр клип надад таалагдсан. Янз бүрийн зүйл их бодсон доо.
Миний өвөө ахмад дайчин байсан. Цэргээс ирэхдээ уншиж бичдэг болчихсон тэгээд нутагтаа үсэг таниулагч хийдэг байсан гэнэ лээ. Тэгээд намайг уншуулж сургасан хүн дээ. Бүүр дээр үеийн Үнэн сонин гаргаж ирээд л минутаар уншуулдаг байж билээ. Яагаад тэгдэг гэхээр би минутын уншлага хийх болохоороо Орос ардын үлгэрээ гаргаж ирээд л дуржигнуулж гарна. Тэгсэн нэг харсан хуруу хэлж байгаа үг хоёр нь тэс зөрчихсөөн тууж явсан гэдэг. Үлгэрийн номоо тэр дундаа Руслан баатар гардаг нэг үлгэрийг (одоо нэрийг нь хүртэл мартаж дээ) бүүр цээжилчихсэн, тэгээ л аймаар хурдан уншаад байгааг ойлгосон өвөө гэнэт уншиж үзээгүй сонин гаргаж ирээд намайг нэг сайн сандаргаж байж билээ.
Айхтар ёж үгтэй, хөгжилтэй, маш гүргэр, шагай тоглохоороо аймаар булхайтай, надтай сагсаар илжигддэг тийм л өвөө дөө. Өвөөгийн онигоо зөндөө, бид нар тэрийг нь яриулаад саваад саваад уначихдаг байж билээ. Аймаар гоё инээнэ, би дооглож дуурайж инээсээр байгаад одоо хааяа тэгж инээчээд байдын. Сая амралтаар аавтай юм ярьж байгаад инээсэн чинь аав буурай аавтайгаа адилхан инээлээ гээд гайхаад байсан.
Нэг удаа буурай аав Дарханд очиж л дээ. Нилээд бүрэнхий болж байхад очсон болохоор хүнээс газар асуух санаатай ийш тийш харсан 2 хүн сандал дээр зэрэгцээд сууж байна гэнэ. Дөхөж очоод “хээтэй хороолол”? гэж хаана байдаг вэ хүүхдүүдээ гэсэн чинь нөгөө 2 нь таг дуугай, дуугарахгүй байна гэнэ. Нилээн дөхөж очоод дахиад асуутал таг, хөдлөх ч үгүй байна гэнээ. Гайхаад бүүр дэргэд нь очоод харсан чинь хөшөө байсан гэсэн. Ганцаараа өөрийгөө шоолж нөгөө гоё инээдэгээрээ яаж инээж байсан бол гэж бодохоор л инээд хүрээд байдын.
Гэснээс нээрэн блог дээрээ өөртэйгөө ярилцсан бичлэгээ сая уншиж байгаад буруу бодож байсан бололтой санагдаад явчихлаа шүү. Юу гэхээр хүмүүсийн бас өөрийгөө секундийн зүү энэ тэр гэж хэлдэг маань явж явж буруу болж таарах нь шиг байна. Тэгж хэлсэнээрээ би хүмүүсийг гол нь өөрийгөө нэг л амьдрахаас цааш жаргаж л байвал яадгийм гялс хийх хооронд хамаа намаагүй амьдар гэж хэлсэн болж таарлаа. Тэгээд үүнийгээ үгүйсгэж юу гэж хэлэх вэ гэж бас бодсон шүү. Эцэст нь хүмүүс секундийн зүүг бугуйн дах цаган дээрээ харж чаддаг болохоор дэндүү хурдан гэдгийг нь мэддэг, харин өөрийн болон бусдын амьдралыг тийм тодорхой харж чадахгүй (Түүхийнхээ дунд өөрөө бас амьдарч байгаа болохоор гэхийму да) болохоор богино гэж хэлэх ямар ч боломжгүй ээ. Бид урт амьдрана.
За за ийм орооцолдсон юм бичих хэрэг байсан ч юм уу бүү мэд. Хүмүүст инээдтэй санагдах байлгүй. Хожим унших өөртөө зориулж хэлэхэд зүгээр л дооглож инээ. Ертөнц олон өнгөтэй байдаг шиг миний бодол ч гэсэн олон өнгөтэйн баталгаанаас цааш хэтрэхгүй гэе.
Та ч гэсэн олон өнгийн бодлоо блог дээрээсээ уншаад инээх ичих өдөр бишгүй л гарах байлгүй дээ. Харин амьдарч буй улсын маань олон өнгийг фото зургийн аппаратаар гайхалтай буулгасан The Colors of Mongolia CD-г CD чигээр нь авч хадгалаад хожмын өдөр баясан суугаарай гэж хүсье.
2007-01-22
Weekend report
Friday хэлтэсээрээ ажлыхаа нэг эгчийнд очиж дайлуулцгааваа хөөрхий. 10-н хүн ирнэ гээд баахан юм бэлдчиж, гэтэл хагас нь л очлоо. Оройжин ууж идэж ахмадуудын яриаг сонсож, алтадсан чихтэй болж, алтан говь ууж манарсан толгойтой болцгоогоод харив.
Харин маргааш нь UBSKY (цанын бааз) дээр ажлаараа цасны баяр тэмдэглээд. Цас үзээгүйм шиг л сайхан мэдрэлтэж, баярлаж байгаад ирлээ. Хавтгай улаан чарган дээр гулгадаг баатар болоод нуруугаараа товгор гүдгэр дээгүүр харайлгасаар байгаад маргааш нь хэмх нүдүүлчихсэн юм шиг л хамаг бие нил өвчин. Ядаж байхад тэгж гулгахаар кайфтайг нь яанаа... Нэг мэдсэн чинь бүүр улайрчихсан хамаг хувцас цас мөс болоод хөлдчихсөн байлээ шдээ хэ хэ. Гулгаж байхдаа хөлөөрөө цасан дээгүүр чирэхээр бөөн цас манараал... Байдаг чадлаараа хашгираад л, хэг хэг хийтэл ойгоод л... олуулаа богон болж ар араасаа чиргүүлдэж гулгах бас их хөгжилтэй. Нэг мэдсэн чинь урд талыхаа хүний толгой дээр миний хөл гарчихсан явжийгаан биш үү. Тоож байгаа ч юм алга ёстой нэг дунд чөмгөө дундаа хийн дураараа цэнгэж байгаад ирлээ дээ. Хотын бидэнд хамгийн гоё нь цэвэр агаар гэдэг зүйл л байх шив дээ. Ямар сайндаа л Бүгдээрээгийхээ чухал хурлыг таслан байж цасны баярт явахав дээ. Хотоос хэдхээн килмэтэр гарахад л агаар шал өөр болоод явчиж байгаам чинь. Алс нь хотын захаа бараадаж амьдрах төлөвлөгөө бодох хэрэгтэйм байна лээ. Тэр хэдэн амралтын газрууд ер нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг юм байна. Эмээ ч гэл гулгаж харагдахын өвөө ч гэл ойж бууж харагдахын, жоохоооон бяцхан охин ганцаараа ч гэл гулгаж байхын (эцэг эх нь гэж сонин гарууд байхымаа, над мэтийн улайрсан хөөрсөн гаруудтай мөргөлдвөл яаанаа. Яасан айдаггүйм). Ёстой нөгөө хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очоод гулгаж баймаар юм байна лээ шүү Улаанбаатарчуудаа. Гэснээс нээрэн Барбаяр бас тэнд гулгаж явсан бололтойм. Улаанбаатар цанын бааз бас тэр хавьд байдаг бололтой байсан?... Нэг юм уулын уруу өнхөрөөд байсын Барбаяр байсын байлээ.
Харих замдаа Миний дэлгүүрээр орж жаал жуул идэх юм цуглуулж явтал хүмүүс гайхаж хараад байсын. Жоохон гайхсан ч тоохгүй дэлгүүр хэсэж байгаад гэртээ ирээд харсан чинь күүртик загайсан аймшиг болоод хатчихсан байлээ шд хэ хэ. Гайхсан гэж жигтэйхэн, бодоод байхнээ хиймэл цаснаас л болсон байх.
Бүтэн сайнд өглөө босоод гэртээ цуглуулж ирсэн юмаа идээд л... өдөржин кино үзэв. Эхнийх нь Apocalypto. Аая яа яа... Тэр Мааяа омогийг “дарж” өгсөн европчуудад баярлаад барашгүй. Яасан ч зэрлэг омог байсым. Олзлогдсон омгийн хөөрхий залуу ч яасан авхаалжтай “Хар ирвэсийн савар” юм... Бү ба ни до пү ва. Гээд л огт дуулаагүй хэлээр кино үзсэн, ёстой дажгүй кино санагдсан шүү.
Дараагых нь “Tokyo Drive” зэрлэг, зэрлэг машинууд уралдаад л...тэр муу Asia Timberlake шал өвчтэй баагий санагдсан шүү уралдах онгирохдоо хоббитой гэж яав... эцсийн эцэст ийм хүн ялагддаг гэдгийг харуулах гээд байгаа кино ч юм уу бүү мэд. Үнэндээ дундуур нь дуг хийгээд сайн ойлгосонгүй ээ. Нээрэн Timberlake гэснээс саяхан Victorias Secret Fashion Show 2006-гийн бичлэгийг олж үзсэн. Шоу гэж юу байдын болоо гэж бодоход хүргэсий шүү. Лайтай сүпэр моделууд, гоё гоё “загварууд”. Дунд нь Timberlake бүжиглэж дуулна гэж лаажийнаа нээрэн... Ая зохицол энэ тэр гэж ёстой сүпэр шоу. Тэрнээс болоод Sexyback, My Love, Love Stoned I think гээд гоё дуунуудтай цомгийг нь хайж байж олж сонссон гээл бодчих.
SAW III үзэх гэж бүүр донсолж дууссан. Сүүлдээ бүүр үзмээргүй санагдаад унангуут нь Flushed Away хөөрхөн хархнуудын тухай хүүхэлдэйн киног өмнө нь үзсэн байсан ч дахиад л үзсэн. Хөндүүр биеээ хөндөн байж татаж унан унан дуусгасан даа...
Бас сумо үзсийн байна. Аса аварга нээрэн хэдэн гаруудыг лаажийнаа. Үнэн хийморьтой залуу шүү. Энгийн цупари нь л аймшигтай гэж Буянцогтоо ахын хэлдэг яаг үнэн. Дандаа цупаридаад барилдвал бусад нь алийгаа алддын байгааз дээ? хэхэ Ганц сүрлэг зургийг нь олж аваад ханандаа хадна гэж шийдсэн. Котоушу уул нь сайн бөх л дөө гэхдээ Хишгээ ах сумо мэддэггүйм байна дөө. Энэ жил найдвартай түрүүлнэ гэж 06 онд л гүрийгээд мөрийцье энэ тэр гээд байсан алив одоо 07 он, тас мушгиулсан хэвээрээ. Хакухо тэр хоёр одоо нээрэн түргэлэхгүй бол өөрсдөө хөгширлөө. Залуу улсууд хаа ч байсын гэсээр байтал...
За за тэр ч яамай. Дараа нь Déjà vu үзлээ. Бичлэг нь тааруухан байсан, дээр дуу нь тээр цаана нэг л биш. Хурдыг нь нэмж байгаад гүйлгээд үзчихсэн. Дараа л оригоор нь олж үзий даа. Гоё кино шиг санагдсан. Хоолоо идчээд бүүр орой “a night at the museum” яаж ч бичдэг билээ дээ. Үзэж байгаад тас... Хэтэрхий олон кино бөөндчиж сүүлийх нь санадаггүй ээ. Маш сайхан амарлаа. Энэ долооногт намайг Шаолиний 18-н сорилт хүлээж байгаа, одоо бол харин айхгүй байна алив хүрээд ирцгээ... :D
2006-12-23
Тэр
...бид 2-ын паян гэвэл зөндөө... Нэг удаа урлагийн үзлэгээр Зэрэг нэмэхийн өмнийг жүжиглэж үзүүлдэг баатрууд болов оо. Цасаа(яриад байгаа найз маань) ноён нь болсон, манай ангийн нэг жижигхэн (хулгана гэж анги болгонд байдаг хоч тэ?) нөхөр Боролдой. Би гонжгой нөхөр Долдой болов оо.
Дөнгөж эхлээ л Дүрдээ хэт итгэчихсэн би үүрэглэж яваад морьноосоо унадаг хэсэг дээр нээх урт хормойтой дээл өмсчихсөн байсныг хэлэх үү. Аятайхан унах гэж байгаад жинхэнээсээ хүмүүсийн нүдэн дээр хормой дээрээ гишгээд тэрий хадаа л явчлаа. Ичиж сандарсандаа хамаг үг scenario бүгдийн тас мартчихсан босч ирээд шууд гал түлээд унажээвал яасийн. ха ха ха. Манай хоёр ч балмагдчихсан гэж жигтэйхэн. Нэг нь осолдохгүй аяганд "юм" хийж өгдөг хэсгээ санасан юм байлгүй ундааны шилтэй цайнаас хийгээд л өгөхийн. Нөгөө балай нь аваа л уучихийн. Дахиа л хийгээд өгөхийн. Дахиа л уучихийн. Би гэж мэдрэл нь муудчихсан амьтан нээх том заазуур гаргаж ирээ л мод цуулаад байдаг. Хүмүүс тэнд нөгөө киног нь үзэхээс илүү инээжийнаа. Бид 3 юун инээхтэй мантай. 3н улаан гэрэл асчихсан юм шиг манцуурган царайтай юм. Цай нь ч дууслаа, мод нь ч үртэс болоод дууслаа. Ухас хийгээд гараад гүйчиж билээ. Ингээд сургууль даяараа онигооны 3н баатар болж байсийм даа.
Одоо манай найз солонгост байгаа л даа. Ажил хийж амьдралаа өөд татахаар алсыг зорьсон олон монгол залуусын л нэг... Найзыгаа санаж байшүү.
powered by performancing firefox
