Pages

2009-02-07

Кино ревьюв: Taken

Ингэхэд ревьюв гэдгийг юу гэж орчуулах уу? тойм, сэтгэгдэл...?

Энэ кино нь жилийн өмнө Францад нээлтээ хийсэн бөгөөд харин долоо хонгийн өмнө USA-д гарч эхэлсэн action кино юм. Миний хувьд киноны утга санаанаас үл хамааран жүжигчдээр нь сонголт хийдэг цөөн хэдэн л хүн байдаг. Denzel Washington, Jodie Foster, Jean Reno, Tom Hanks, Liam Neeson гэх мэт. Энэ кинонд Liam Neeson гол дүр бүтээж Luc Besson продюсерлэсэн нь хангалттай шалтгаан байлаа. Кинонд янз бүрийн сэтгэл хөдлөлийг мэдэрүүлсэн үйл явдлууд дүүрэн байхаас гадна урьд нь төсөөлөл багатай байсан "хүний наймаа" гэгч зүйлийн талаар ихийг бодуулахад хүргэсэн. Хүний наймаа гэдгийг ихэвчлэн өөрсдийн "сайн дураар" яваал орчдог газар шүү ухааны юм л бодож явлаа. Бас л нэг амьдрах арга учраас хичнээн ятгаад нэмэргүй л байдаг байх даа гэж боддог байлаа яг үнэндээ. Гэтэл үгүй юм байна бурхан минь. Энэ хоёрхон үг чинь их том хүрээг хамардаг юм байна. Охид хүүхнүүдийг зарах, хүүхэд зарах, эрхтэний донор болгох, боол болгох ёстой ой тоонд ч багтахгүй юмнууд. Гэтэл иймэрхүү зүйлийг бид сонин дээрээс унших нь бараг ердийн үзэгдэл болчихсон байдаг. Монголд ямар хэлбэрээр байдгийг сайн мэдэхгүй ч ихэвчлэн гадаадад ажиллуулна гэсэн зараар залуухан охидыг зардаг гэж дуулсан. Сэрж үзээсэй энэ хүмүүс. Үнэхээр юунд явж байгаагаа мэддэггүй гэнэн хонгорууд гэж итгье. Гэтэл хуурч байгаа хүмүүс нь бас монголчууд. Саяхан сонинд таван охиныг макаод зарсан нэг монгол хүүхний хэргийг шүүж байгаа гэлээ. Хүн мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон цаг үед бид амьдарч буй ч эмэгтэй хүн эмэгтэй хүнээ зарж байгаа гэхээр хэлэх үг олдохгүй нь. Тэгэж олсон мөнгөөрөө хоол авч хоолойгоор нь давж байгаа хүмүүс үйлийн үр гэдэг зүйл байдаг гэдгийг мэддэг гэж найдья.
Уур хүрч уушиг сагсайж уурын зуух болчихоосоо өмнө киноныхоо талаар товч танилцуулбал:
Засгийн газарт "preventer" (аюулаас хамгаалах ажилтан гэхүү?) насаараа хийж ажиллаад тэтгэвэртээ сууж буй нэгэн эр ганц охинтойгоо илүү дотно болж алдсан цаг хугаацаагаа нөхөхийг хичээнэ. Энэ үеэр түүний өсвөр насны охин найзтайгаа европоор аялахаар болох бөгөөд аавыгаа хууран байж зөвшөөрөл авна. Хэдийгээр аав нь эсэргүүцэж байсан ч байнга утсаар ярьж байх болзолтойгоор найзтай нь Франц явуулна. Гэтэл онгоцны буудал дээр танилцсан "дажгүй, тусч" залууд байрласан байрныхаа хаягийг зааж өгсөнөөр бүх зүйл эхэлнэ. Охиныг дөнгөж утсаар аавтайгаа ярьж байтал хэсэг залуус дайрч орон найзыг нь нүдэн дээр нь авч явах бөгөөд охины ээлж болоход аав нь утасны цаанаас маш тайванаар "одоо тэд чамайг авч явна" гэж хэлээд хэрхэхийг зааж өгч амжина. Хулгайлагч этгээдэд тэрээр утсаар "би чамайг олж очоод алах болно" гэхэд "амжилт хүсье" гэсэн ганцхан өгүүлбэр нь тэрнийг барьж өгөх сэжүүр болно гэж санаагүй л байх хөөрхий. Мэдээж хуучин бууны хугархай ганц охиноо хүний наймаачдын гараас гаргахын тулд бүхнээ зориулах нь гарцаагүй. Охиноо хайж олох арга, мөрдлөгө, хоорондын холбоог гайхалтай гаргаж өгсөн байв кинонд. Хэдийгээр кино шүүмжлэгчид бодит байдалд нийцэхгүй зүйл ихтэй, ганцхан хүн олон хүнийг тэгж замаасаа зайлуулна гэж байхгүй гэх зэргээр шүүмжилж маш муу оноог өгч байсан ч үзэгчдийн хувьд их өндөр үнэлгээ авсан байлээ. Магадгүй элит гэгддэг хэсгүүд нь хүртэл хүний наймаанд оролцдогийг харуулсан нь олон хүний дургуйцлийг хүргэсэн ч байж магадгүй. Тэр байтугай л Рэмбо энэ тэр гээд кино байдаг. Хэн ч цэцэг цэврүү шиг охиноо хүний наймаачдад хулгайлагдахад өөрөөс шалтгаалах зүйлийг хийх л байсан байх. Логикоор нь бодвол. Ялангуяа цагдаагийнхан туслахаас татгалзаж байхад юуны тулд хүмүүсийг аюулаас хамгаалах ажлыг насаараа хийлээ дээ гэж бодогдохгүй гэжүү. Ингээд тэрээр ганцаар мөрдөж байхдаа охиныг нь "ховор бараа" учраас дээдсүүдэд зарчихсаныг олж мэднэ. Эцсийн бүлэгт тэрээр мансууруулсан охиныг нь "шинэхэн эзэнд" нь хүргэж өгөх замд аварч кино сайн сайхнаар дуусах ч энэ кинонд хэн нэгэн баатарыг харуулахасаа илүүтэйгээр олон тэрбум доллар эргэлдэж байдаг энэ "бизнес" хичнээн харгис хэрцгий хүний ёсноос гадна зүйл бидний хажууханд болоод буйг харуулж чадсан гэж бодож байна. Энэхүү киноны зарим quote-ээс дурдахад эцэг нь охиноо европ явуулахыг эсэргүүцэн хэлсэн "I know the world" гэх цөөхөн үгэнд бүх зүйлийг багтаасан санагдсан. Юутай ч үзэхэд илүүдэхгүй кино л гэж хэлье дээ.

2009-01-17

Алхимич

Залууг Сантяго гэдэг. Хоньчин бас мөрөөдлөө биелүүлэгч. Зохиолчийг нь Пауло Коэльо гэдэг. Тэр хоньчин биш зохиолч бас их ухаантай. Намайг харин Ганбаатар гэдэг, би ч бас хоньчин биш. Харин мөрөөдлөө заавал биелүүлэх урам зориг орсон. Зүрхээ сонсож сурна гэдэгт итгэсэн. Магтуб.

2009-01-16

Хэрхэн сэтгэл зовохгүй амьдарч эхлэх вэ?

Сурах гэсэн тэсгэлгүй их эрмэлзлэлээ
орхиод амьдарч эхэл
... [номоос]

Амьдрал баян юм хойно сэтгэл зовоох зүйл бишгүй л гардаг шүү дээ. Тэгвэл тэр их сэтгэлийн зовлонг үүрэхүү яахуу гэдэг чинь бидний удирдлаганд байдаг юм байна. Ө.х асуудал байна уу байна, харин сэтгэл зовох уу эсвэл тайван байх уу гэдгээ хүн шийдэх бололцоотой.

Маш хэцүү зүйл дээр ингэж чадахгүй л дээ. Гэхдээ өдөр тутмын аахар шаахархан мөртлөө сэтгэл зовоогоод байдаг зүйлс бол биднийг туйлдуулдаг гол стрессор бололтой.

Жишээ нь: орой 7н цаг гээд гарвал замын түгжрэл ихтэй байх болов уу ямар байх бол, гэж бодох бол энгийн боддог л зүйлсийн нэг. Гэтэл бид үргэлжлүүлээд ...новш гэж түгжрэлд орчвол мөд харихгүй, гүүүмөн лайтай шүү... гэж ирээд л хэзээ нэгтээ түгжрээнд бухимдаж байснаа санан өөрийгөө зовоогоод эхлэх нь болоогүй зүйлд сэтгэл зовж байгаа буруу бодол гэж энэ номноос ойлгосоон.

Бага зэрэг интернэт ухаж байгаад 30 минутийн дараа гараад явахад түгжрэл гайгүй болчихсон байдаг, за түгжирлээ гэхэд англи хэлнийхээ сонсголыг эсвэл өнөөдөр татсан шинэ дуугаа сонссон шигээ явна даа. Гээд урам зориг орох өөр талаас нь харах боломж байж л байна.

Хүн сэтгэл зовоод л яваад байвал эрүүл мэндэд нь ч хортой гэдгийг олон судалгаа нотолсон, эмч нар ч хэлж л байдаг.

Ямар нэг юм хийх гээд чадахгүйгээ мэдэх үед их хүчтэй бухимдал үүсдэг. Гэтэл энэ ч бас өөрийгөө зовоож байгаа асуудал байжээ. Чадал хүрэхгүйгээ мэдсэн гэдэг чинь бухимдаж дээр нь өөрийгөө зовоох хэрэг юу байна? Чадалтай болохоороо хийх зүйл бол чадалтай болохдоо л анхаарна биз, тэ? Үнэхээр яагаад ч чадахгүйм бол эртхэн эвлэрсэн нь л өлзийтэй дэг.

Бас чадах байсан зүйлээ хийлгүй өнгөрсөнөөс болж араас нь харамсаж сэтгэлээ зовоодог. Боломжийг алдчихвал харамсана даа гэж бодсон зүйлдээ бууж өгөхгүй заавал амжилтанд хүрэхээр өөрийгөө дайчлах бол дараа нь амжилт авчрах гол хүчлүүр аж, зүтгээд зүтгээд алдсан ч бай чадлаараа л мачийсанаа мэдэж байгаа болохоор өөрийгөө зөвтгөж сэтгэл амар байх боломж ажээ.

Бурхан минь ээ, Үнэхээр чадахгүй зүйлтэйгээ эвлэрэх зүрх хийгээд чадах зүйлээ бол заавал чаддаг хүч, энэ хоёрыг ялгаж ойлгох ухаан хайрла гэсэн утгатай өгүүлбэр эл номд бий.

Дейл Карнегийн энэ номыг хүнээс авч уншаад таалагдсан. Бүүр MAP зураад тэмдэглээд авчихсан. Сүүлд бүүр олж авмаар бодогдоод номын дэлгүүрээр хайсан боловч олдсонгүй. Сураглаж явтал нэг худалдагч ах, тэр ном дээхнэ үед моодонд орж байсан ном. Одоо ч моодноос гараад дахиж хэвлэгдэхгүй байхөө дөө гэцэн сууж байсан. Тэр ахад хүний сэтгэл зүйн мөн чанар орвонгоороо өөрчлөгдчихдөггүй л юм бол энэ ном моодноос гарч хэрэггүй болно гэж байхгүй гэж хэлчиж чадаагүй л дээ. :)

2009-01-13

Нохой ба би

Саяхан гарсан энэ хөөрхөн киног хулгайлж үзэв. Marley & Me гээд нэгэн сэтгүүлч болон түүний гэр бүлийн нохойтойгоо өнгөрүүлсэн 13н жилийн амьдралыг харуулсан кино байлаа. Нийтийн жишгээр энэ кино ч бодит амьдралаас бичсэн номоор хийж. Сэтгүүлч эр ерээд оны эхээр дөнгөж гэрлэчээд байхдаа нэгэн гөлөг авч л дээ. Тухайн үед ямар блог млог байх биш. Өдөр тутмынхаа амьдралаа бичээд ажилладаг сониндоо хэвлүүлдэг байж л дээ. Ингэхдээ нохой нь "ер бусын" сахилгагүй, хүмүүжилгүй, замбараагүй нэгэн байж түүний тарьсан хэрэг болгон нь нийтлэлийн гол хэсэг нь болдог. Тэгээд 13н жилийн дараа нохой нь ч өнгөрч ном нь ч хэвлэгдэж бэстселлэр болжээ. Ерөнхийдөө нэгэн сэтгүүлч гуай арав гаруй жил хөтөлсөн блогоо ном болгоод хэвлүүлээд мөнгө олоод алдаршсан гэсэн үг. Онцлог нь гол баатар нь нохой. Хаа очиж нохойнд тэнэг юм шиг хайртай хүмүүс олон юм даа. Надаас авхуулаад. Үүнийг үзсэний дараа ганц хайртай байсан нохой минь оройжин бодогддийн байна. Арваад жилийн өмнө аав маань нэг бүлтгэр, мангар урт чихтэй, дөрвөн нүдтэй банхар шиг гөлөг авчирдийн байна. Их санамсаргүй манай гэрт нэгэн гишүүн нэмэгдэж билээ. Багаас нь хэт эрхлүүлцэн учраас байнга орон дээр минь хөлд наалдаж унтана. Зарим өглөө найз гүайн ass нүүрэн дээр л явжийна. Маш урт чихтэй, бүлтгэр учраас хүмүүс гудамжинд гөлөг байхад нь явуулдаггүй байж билээ. Энэ яг чихээ дэвээд нисэхнээ нэсэх нь, Дамбоо гээл оролдоод байхад найз гүай тоохгүй шүү дээ. Анч үүлдрийн жижиг нохой байсан ч биенээсээ том дуутай, зоригтой. Нохойгоо салхилуулах болгонд байнга л сонор сэрэмжтэй байдалд шилжинэ. Аль булангаас ямар нохой гараад ирэх бол гээд л тагнуултай кинонд тоглож байгаам шиг хэдэн тийшээгээ аймар огцом огцом харах шаардлагатай. Бас газар ямар идчихмээр юм харагдажийна гээд л нохойноосоо түрүүлж хавийн газрыг сканнердана. Манай найз том жижиг хэнийг ч ялгалгүй нохой л гараад ирүүл зодоон, идэж болох л юм байвал аман дотор. Зодооныг нь дунд нь хамт орж байж салгадаг ажилтай. Нохойгоо чи ийм жижиг биетэй гэж толинд харуулах гэж мөн ч олон удаа оролдсон доо. Ухаарахгүйн байна лээ. Харин нэг удаа тугал шиг биетэй нохойруу гүйж очиж зодуулчаад ирсэнээсээ хойш намба суусан. Харин хог олж иддэгээ ерөөсөө болиогүй. Нэг удаа бүр аргаа бараад аймар хушуувч зүүлгээд ингээд чи юм идээрээ гээд гаргасан чинь хавийн хүмүүс зуудаг нохой явжийна гээд шоолоод явуулдаггүй. Аргагүй л дээ нээх жижигхэн нохойнд мангар том хушуувч зүүлгэцэн нөгөөдөх нь явж байхдаа чихэн дээрээ гишгэж тээглэх гээд. Би хаашаа л явна нохой маань хамт. Оройхон сургууль орохдоо ангийнхантайга нийлж байгаад нохойгоо юманд ороогоод дундаа хийгээд, хавчаад ангидаа орчихоно. Жижүүрээ олон ч мунхруулсан даа. Нэг хэсэг ч нохой судлаач болдог дээрээ тулаад гацсан л даа. Бүр их сургуульд орчоод нэг харилцааны билүү хичээл дээр таван минут чөлөөт сэдвээр юм ярь гэхэд нь нохойны тухай бараг л лекцэрхүү юм ярьж билээ....

2008-12-27

Дүн

Зиа ингээд Шилдэг блог - 2008 шалгаруулалтынхаа дүнг гаргачихлаа. Олон таван үгээр юүүхэв, онцлон нэрлэгдсэн блогуудаа бүрэн жагсаалтаар нь шууд танилцуулсу. Алдаа эндэгдэл анзаарагдвал мэдэгдээрэй андуудаа. Линкгүй орсон учир битүүлэг хэдхэн нэрний нутгийг нь хэлж замыг нь заагаад өгвөл тэр дор нь холбочноо.

Санал өгч оролцсон, үнэтэй цагаа зарцуулан зөвлөгөө зөвлөмж шүүмжээ хайрласан бүх хүнд өөрийн зүгээс баярласан талархасанаа илэрхийлээд ирэх онд бичлэг юугаараа уулзан золгохын ерөөл тавин одёоо. Бүгдээрээ Сайхан Баярлаарай!

Санал авсан блогууд:
http://ganga-cz.blogspot.com
Санал
18
http://addidea.blogspot.com 13
http://gump.blog.banjig.net 11
http://amarsaikhan.blogspot.com 11
http://bumerdene.blogspot.com 11
http://sanakae.blogspot.com 8
http://altargana.blog.banjig.net 8
http://tagnai.blog.banjig.net 8
http://yukisan.blog.banjig.net 7
http://igaa.blogspot.com 7
http://3apaa.blogspot.com 6
http://ajiglagch.wordpress.com 6
http://mikarito.blogspot.com 6
http://enkhbayar.net 5
http://vitaminjuulalt.blog.banjig.net 4
http://www.dulmandakh.com 4
http://dulguun.blogspot.com 4
http://deppsu.blogspot.com
4
http://amai.mn 4
http://soronzon.blogspot.com 4
http://anjigai.blog.banjig.net 3
http://duduka.blog.banjig.net 3
http://www.bolorcms.com/badaa 3
http://shbaatar.blogspot.com 3
http://ulemj.blog.gogo.mn/ 3
http://zereglee.blogspot.com 3
http://obod.blogmn.net 3
http://www.boljmor.com 2
http://telmen.blogspot.com 2
http://hundaga.blogmn.net/ ?
2
http://erintulgatmn.blogspot.com 2
http://gadaadhelblog.blogspot.com 2
http://ganbaa.blogspot.com 2
http://togoruu.blogspot.com/ 2
http://huhtolbot.blog.banjig.net 2
http://gal-togoond.blogspot.com/ 2
http://stormy.blog.gogo.mn/
2
http://emosclub-naranbayar.blogspot.com/ 2
http://www.bodrol.org 2
http://sienna.blog.banjig.net 2
http://manga.delhii.net 1
http://uugantsetseg.blog.banjig.net/
1
http://tsegmee.com
1
http://erkhembayar.blogspot.com/ 1
http://erhtsas.blog.banjig.net 1
tarchlaan.blog.banjig.net 1
http://after.blog.gogo.mn 2
баябага 1
Навч 1
http://seniorexpert.blogspot.com 1
http://saaralblog.blogspot.com 1
http://lovelife.delhii.net 1
http://kula.blog.banjig.net 1
http://nasaa-nana.blogspot.com 1
http://damdaa.blog.gogo.mn 1
http://gegeen.wordpress.com 1
http://erdenekhuu.blogspot.com 1
http://delgeen.bblog.mn 1
http://2046fan.blogspot.com 1
http://duraaraa.wordpress.com 1
http://bbaasanjargal.blogspot.com 1
http://azkas.blogspot.com 1
http://cphotos.tumblr.com 1
http://blogmn.net/xvv 1
mongolhorde.blogspot.com 1
http://boljmor.blog.banjig.net 1
http://chandmani.blogspot.com 1
http://tuvshin77.blogspot.com 1
http://ogtorgui.blogspot.com 1
http://www.bayarhuu.com 1
http://unuruu.blogspot.com 1
http://ochko.blogspot.com 1
http://fashionmongolia.blogspot.com 1
http://berdenebolor.blogspot.com 1
http://blogmn.net/dusal 1


2008-12-02

Шилдэг блогчин - 2008

Хүндэт блогчид оо,
2006, 2007 онд дараалан явуулсан Оны шилдэг блогчин шалгаруулалт маань энэ жил гурав дахь удаагаа үргэлжилж байгааг дуулгахад таатай байна.
Өмнөх 2 удаагийн шалгаруулалт тус бүрдээ онцогтой болсон бөгөөд эхний жил нэг хүнээс шууд арав арван санал авч шалгаруулсан. Дараа жилийнх нь буюу 2007 онд тодорхой номинацуудын дагуу явагдаж байсан бол энэ удаагийн шалгаруулалт ямар онцлогтой байвал дээр талаар нилээд бодож байгаад дараах байдлаар явуулахаар шийдлээ.
Та өөрийн шилдэг, мундаг, сайхан, хэрэгтэй, өвөрмөц, ирээдүйтэй гэж үзсэн хэдэнч блогийг санал болгож болох ба миний зүгээс аль болох тодорхой тайлбартай саналуудыг хүчинтэйд тооцно. Мэдээж зүгээр нэг хаяг орууллаа гээд саналд тооцогдохгүй шүү гэдгийг анхааруулая. Мөн таны өгсөн саналууд өөр хоорондоо хүртэл өрсөлдөх болохоор баахан блог санал болгоод байх нь таны шилдэг гэж үздэг блогт зохисгүй байх нь. Та зөвхөн шилдэг гэж үзсэн блогуудаа л санал болгоноо гэдэгт итгэж байна. Энэ удаагийн дүрэм маань ингээд гүйцээ. Харин бичигдэх хэлбэрийн хувьд эхлээд URL хаяг, доор нь тайлбар нь байхаар бичээд үлдээхэд хангалттай.
Дүнгээ шинэ оноос өмнө хэзээ ч хамаагүй нэг завандаа гаргачих болохоор эртхэн саналаа өгчвөл их зүгээр шүү.
Аа тийн, бас нэг юм мартах шахлаа, монгол хэл дээр блог бичигчид маань тун олон болсоны дээр олон олон блог сайтууд нээгдэж нэгэнт хязгаар нь мэдэгдэхгүй их далай болсон болохоор та бүхэн өөр өөрийн блог дээрээ энэ Шалгаруулалтын талаар нэг нэг бичкээн бичлэгүүд оруулчуул миний блогоор орж үзээгүй, энэ шалгаруулалтын талаар үзэж дуулж байгаагүй олон эрхэмийг татан оролцуулж улам илүү амжилттай шалгаруулалт болох нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Зиа ингээд нийтийн бүжиг ;)

2008-11-21

Үл бичигдмэлүүд

Монсудар хэвлэлийн газраас "Эрэлхийллийн уран зохиол" гэдэг нэрийн дор 2001 онд нэгэн уралдаан зарлагдаж, түүний шилдэгүүдийн тоонд багтсан, бяцхан мөртлөө час хийсэн энэ номны тухай тойм бичиж байгаадаа жоохоон эмээж л байна. Учир нь зохиогчийн сэтгэлгээний цэгц, философийнх нь цар хүрээг бишрэн шүтсээн. Энэ бол надад үнэхээр дутагддаг чанар болохоор тэр болов уу.
Яагаад Үл Бичигдмэлүүд гэж нэрлэсэн хийгээд олон зүйлийн тухай бичишгүй нь, юу ч гэсэн эхлээд номоос багахан хэсгийг хүргье.

Гайхагсад ба гайхахгүйгээр шийдэгсэд
Амьдралын утга учир гэж юу вэ? Хүмүүс янз бүрийн бодолтой байдаг. Амьдрал мэдэхгүй хүүхдүүд гэж ахмаджуу нэг нь хэлэх нь хааяа нэг сонсогддог л үг. Тэгвэл тэд юуг мэдсэндээ ингэж хэлдэг юм бол. Орчлон ертөнцийн дор хүн гэдэг ямар нөлөөгөөр бий болсон, хүн болон амьтад энэ дэлхий дээр амьдарсанаараа ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг тэд мэддэг юм болов уу? Ерөнхийдөө хүмүүс бол гайхсаар л байгаа. Энэ дэлхий маань эзгүй, дур дураараа юу болсон ч болж л байдаг зөнгөөрөө орон уу? Үе залгамжлан зуун зууны туршид гайхсаар л... Харин зарим нь болохоор энэхүү ээдрээтэй нарийн зүйлийн тухай бодохоо ч больж гайхахгүйгээр шийдээд хөнгөн зүйлээр өөрийгөө зугаацуулж хялбар бүдүүлэгхэн амьдрах юм. Нөгөө нэг хэсэг нь худал үнэн номлож өөр юуг ч хэрэгсэлгүй өөрөөсөө холдуулж, өөрийн гэсэн нэгэн амархан системтэй болоод стресс энээ тэрээгээ зохицуулан амар амгалангийн үүдээр орох буй заа. (Шашин шүтлэг, сүсэг бишрэл)
Үнэндээ амьдралын утга учир болон энэ түвшний олон нарийн асуудлуудад ямарваа нэгэн хариулт өгөх нь адгийн муу новшоос авахуулаад алдаг цуутай хэнд ч болов байдаг хэрэгцээ болно...
...Ерөнхийдөө бол бүхэл нийгэмд олон мянган жилийн туршид хааяа нэг гайхчихаас өөр юмгүй хөнгөн амьдралтанууд байсан бөгөөд мөн ч олон хүн ингэж өнгөц хялбараар өөрсдийн амьдралаа өнгөрөөцгөөсөн юм. Харин харамсалтай нь гэвэл тэд цөм л үхэцгээсэн бөгөөд тэднээс хойшдын нийгэмд үлдсэн олигтой хувь нэмэр гэж үгүй. Шинжлэх ухаан нийгмийн ухаан, нийгмийн хөгжилд хувь нэмэрээ оруулсан хүмүүсийн тоо хүн төрөлхтөний түүхэнд амьдарч өнгөрсөн хүмүүсийн дэргэд өчүүхэн бага хувийг эзэлнэ....
...Эцэст нь хүмүүс минь амьдралын аливаа асуудлыг гайхсаар явах уу? Амьдралын утга учрыг олохын төлөө тэмцэж, бурханаас хүнд л заяасан оюун ухаанаараа бодол эргэцүүлэлтэй байж, зорилготойгоор амьдарцгаах уу?

Энэ бол номны төгсгөл хэсэг нь биш шүү, эхлэл нь. Ер нь зохиогчийн өмнөтгөлдөө хэлсэнчлэн номыг энд тэндээс нь бус яг дарааллаар нь уншиж байж хэлэх гэсэн санаанд нь нэвтрэхээр бөгөөд хэсэглэн оруулах гэж бичээд байвал нь уг номоо бүгдийг нь шивж оруулах шинжтэй. Гэсэн хэдий боловч дахин нэг багахаан хэсгийг мөн л оруулмаар байна.

Хүлээгчдийн тухай
Эд бол амьдралыг хүлээгчид. Жаргалтай сайхан, хангалуун амьдралыг мөрөөдөн сууж, амар цаг ирэхийг хүлээгчид. Мөнхүү өөрийг нь хэн нэгэн сайхан хүн хайрлахыг хүлээгчид. Ийм хүмүүс амьдрал бол хүлээлт юм гэж хэлээд өөрийгөө хэн болохыг амархан хэлээд өгчихдөг. Эдний 50иас илүү хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шиг байгаа юм. Эд сэтгэл санаагаа илэрхийлэх үнэн мөн төрхөө ил гарган илэрхийлэхээс айдаг улс. Харин хэн нэгэн өөрийг нь хязгааргүй ихээр, үлгэрийн мэт хайрлахыг мөрөөдөн хүлээн суух авай. Амьдрал тэдний бодсон хүссэнээс их хол өнгөрөх бий. Хүлээсээр суух уу? Амьдралын төлөө тэмцэж өөрөө үүнийгээ зохиох уу?

Дээрх хоёр хэсгийг уншаад ихэнхдээ хүний тухай л бичсэн ном бололтой гэж тааварлахгүй байхыг хүсье. Энэ хоёр хэсэг бол ердөө нэгдүгээр бүлэг эхлэхээс ч өмнө номын оршил хэсэг төдийгөөс хэсэглэн авсан нь юм.

Орчлонг танин мэдэхээр, хүчээ үзэхээр, үр дүн гаргахаар шийдэгсдэд цэгцтэй гарын авлага болохуйц ном гэж би бодсон. Танин мэдэхийн тулд хэмжил зүйн, юмсын ангилал зүйн, өөрийн сэтгэл зүйн, гэх мэт ойлголтуудыг эгээ л өөр ертөнцийн хүн биднийг ажиглаж байгаад хэлж өгөх мэт хурц тод утгаар хэлж өгөх ном. Харамсалтай нь энэ ном номын дэлгүүрүүдэд харагдахгүй л байгаа бөгөөд надад сонирхуулан өгч уншуулсан блог анд Баясумд баярлалаа.

2008-10-20

Гадныханы зохиомжилсоноор ...

Цаг агаар нь халуун дулаан байдаг улсууд Монгол гэрийг янз бүрээр нь хийх шиг болдийн байна. Ашигладагийн байна. Мэдмээр юм байна. Эргээгээд тэд нараас санаа авмаар ч юм шиг.

Зуухны зориулалт нь юу юм бол ...


Халуунд зуухаар ч яаах билээ. Гэхдээ л тооногүй бол арай биш юмаа ...



гэх мэтээр янз бүрээрээ байдийн байна. Монголд ирээд санаа аваад орчин үеийн хэв загварт оруулаад бизнес хийж байгаа нь овсгоотой л гар байна. Бас нэг талаар сурталчилгаа юм даа. Гэхдээ ямар байдлаар сурталчилгаа болж байна юэ гэдэг нь бидэнд чухал болхоос тэдэнд мөнгө л падлийтай. Технологи, зориулалт 
(тооно нь шилэн цонх байвал яахуу... сансарын гэр шиг харагдана лээ)
 нь өөрчлөгдөхөөр утга учир, агуулгагүй зүгээр л жирийн гэр юм шиг санагдахын. Яаав ч "Монгол гэр" биш. Ингэж хийсэн гэрээ борлуулах, үйлчлүүлэгчдийг урихын тулд "Монгол гэр" гээд л сурталчилж байгаа. Олон улсуудын соёл, түүхийг сайн мэдэхгүй л дээ. Нэг зурган дээр манай гэртэй "төстэй" гэрийн тооноос нь хятадын улаан дэнлүүрхүү юм унжина. Зургийн тайлбар нь "Афган гэр". Афганчууд манайхтай төстэй гэрт амьдардаг "байсан" гэдэгт эргэлзэхгүй байна. Гадаад "овогтой" эдгээр гэрт орсон хүмүүс яагаад бөөрөнхий, яагаад "таазаараа" дүүрэн хөндлөн модтой, яагаад "дээвэр" нь онгорхой байгааг ойлгож байгаа гэж найдъя даа.