...Хоёр жил блогтоо гар хүрээгүй юм байна.
...Саяхан үзсэн киноноос төрсөн сэтгэгдлээ сийрүүлж оруулав.
Steve Jobs - Цангасан заан ус руу зүтгэх мэт
Төсөөл дөө, цангасан
хүчирхэг адгуус усны бараа хараад, улангасан зүтгэж явахад хөлд нь орооцолдсон
элдэв жижиг, нялцгай амьтад түүнд үнэхээр сонин биш буйзаа.
Жобсын амьдрал ийм
сэтгэгдэл төрүүлдэг.
Ихэнх хүн заан
лугаа адил хүчирхэг зан араншинтай бишийн дээр, цангах мэт тодорхой
"хэрэгцээ"-гээ, ө.х зорилгоо мэдэхгүй, сонирхоогүй, бодож үзээгүйгээс
улангасан зүтгэх ямар нэг чиг байдаггүй юм бишүү? гэсэн асуулт...
С.Жобсын Бүрэн цадиг
номон дээр: "Түүний хувьд бага гэдэг бол их, энгийн гэдэг
бол ер бусын байдаг. Бүтээгдэхүүнээсээ өгсүүлээд Apple-ын дэлгүүрүүдээ
байгуулахдаа хүртэл бүгдийг энэ зарчмаараа л хийсэн"
гэж гардаг.
Юмыг энгийн хийх
хамгийн хэцүү. Нэг зохиолч захианыхаа эхэнд, "Уучлаарай товчхон бичих цаг байхгүй учир
уртаас урт захиа илгээлээ" гэсэн байдаг. :) Энгийн хувилбарыг нь олж харах
авъяас билэг, мэдрэмж хэн хүнд заяагаад байхгүй ч хөгжүүлэх боломжтой байх гэж
найдаж байна.
...Ер нь ганцаараа л зүтгээд байгаагүй, хамтран зүтгэх "заануудын" эрэлд өөрийн биеэр цаг үргэлж ажиллаж байсан бололтой юм. Ойлгоогүй
эсэргүүцсэн, ачааллыг нь даагаагүй, зан аашийг нь тэвчээгүй олон хүн одоо ч
түүнийг сайнаар дурсдаггүй.
Хүчтэй олон заанаар
сүргээ бүрдүүлэхээр их хичээсний үр дүнд хяналтаа алдаж, өөрөө сүргээсээ
хөөгдөж ч явсан.
Ингэхэд чи дизайнер биш, инженер биш, бүүр маркетер ч биш. Чи ер нь юу хийсэн юм бэ гэж асуухад "Би оркестрийг удирддаг" гэж итгэл төгс хариулсан. Ингэж хэлсэн эсэхийг мэдэхгүй юм... Киноны шийдэл байх л даа. Хүн удирдах зовлонг ойлгодог олон хүний сэтгэлд хүрсэн байх...
Ингэхэд чи дизайнер биш, инженер биш, бүүр маркетер ч биш. Чи ер нь юу хийсэн юм бэ гэж асуухад "Би оркестрийг удирддаг" гэж итгэл төгс хариулсан. Ингэж хэлсэн эсэхийг мэдэхгүй юм... Киноны шийдэл байх л даа. Хүн удирдах зовлонг ойлгодог олон хүний сэтгэлд хүрсэн байх...
Манлайлал бол нөлөөлөл
гэдэг
Жанцанноров гуай зуун
эрхэмээр ярихдаа: хүн үхэхдээ биеэ л орхидог болохоос ер нь байж л байдаг юм
биш үү? гэсэн. Үүнийг ойлгохдоо, нөлөөллийнх нь хүчээр бий болсон
үзэл санаа кино, ном, яриа г.м-ээр ийнхүү түгэн дэлгэрч, бүрдүүлсэн "зааны сүрэг" нь тэр
чигээрээ амжилттай пижигнэсээр байгааг нэг талаас хэлсэн юм уу ч гэж бодох...
“...Товчилбол
би үүнийг хийнэ, түүнийг хийхгүй гэж
Тодорхой
урьдаас ажиглаад шийдэж нэг орвол
Цангасан
заан ус руу дайрах мэт яавч буцалтгүй зүтгэж
Цаад
эцэст нь хүртэл ажлаа магадтай гүйцээн зохио.”
Данзанравжаа