Pages

2008-05-03

Google Reader-ын бас нэг сайхан боломж

Reader дээрээ цуглуулсан бичлэгүүдээ бусдад share хийх боломж байдгийг сая л харлаа. Тэгээд бааааахан бичлэгүүд share хийчлээ. Хүмүүсээ ganbaa's shared items гэсэн блок миний блогийн баруун талд нэмэгдсэн байгааг харжийнуу. Read more дээр нь дараад орвол манннгар олон дажгүй бичлэгүүдийг share-лэцэн байгаа шүү ;). Welcome to my shared items!

2008-05-01

Карамазовын хөвүүд

Цаг хугацааны хувьд Орос орон хамжлагат ёсоо халсаны дараахан Комунист үзэл суртал соёолж эхлэхийн өмнөхөн үеэр энэ романы үйл явдал үргэлжилнэ. Хоёр удаа гэрлэж байсан Эцэг Карамазов болон түүний 2 эхнэрээс гарсан гурван хүү, мөн нууц хүү Смердяков нарын тухай өгүүлдэг.
Эцэг хүүхдүүд бүгдээрээ тэс ондоогын туйлууд, эд нар шиг өөр өөр хүмүүсийг олоод ир гэх нь байтугай бодож ол гэхэд хэцүү ухаан, зан араншин, ёс суртахуун, боловсрол, хөрөнгө чинээ гээд л ер нь л бүх талаараа өөр өөр.
Зохиол өөрөө болохоор Дунд хүү Иваныг эцэгтэйгээ наад 2оо бодвол илүү адилхан гэж хэлж байгаа боловч тийм санагдахааргүй...
Ах дүү 3-ын том нь болох Димитрий сүйт бүсгүйгээсээ урван байж нэг бүсгүйтэй учир ургуултал гайхал хөгшин эцэг нь түүний өрсөлдөгч болох аж. Түүгээр ч барахгүй нас эцэслэсэн эхийнх нь өв хөрөнгөнөөс түүнд маш бага өгсөн гэх хэрүүл эцэг хүү хоёрыг хагаралдуулж олны өмнө ална тална гэж дуудалцахад хүргэжээ. Удалгүй эцэг нь амиа алдсанаар бүгд Димитрийг алуурчин гэж үзэх бөгөөд бага дүү Алёша үүнд итгэсэнгүй. Түүний бодлоор жинхэнэ алуурчин бол Смердяков бөгөөд энэ нь нотлоход маш хүнд зүйл болон хувирч ах нь шүүхийн өмнө ялтанаар дуудагдана.
Гэтэл дунд хүү Иван Смердяковыг алуурчин гэдгийг өөрөөр нь хэлүүлэх бөгөөд өөрөө энэ хэрэгт гол буруутан байжээ гэдгийг сонсоод солиорч эхлэнэ. Дайран дээр давс гэгчээр Шүүх хурлын өмнөх орой Смердяков амиа хорлож уг хэргийг улам бүрхэгдүүлж орхив.
Галзуурмаар өрнөлтэй шүүх хурал дээр Солиорсон хүний нотлогоо мэдээж хэнийг ч итгүүлж чадахгүй боловч нийслэлээс ирсэн мундаг өмгөөлөгч Фетюкович (нэрийг нь буруу бичсэн байж магадгүй) Димитрийг буруугүй байж болох нотлогоог маш уран илэрхийлнэ. Гэвч тангарагтаны шүүгч нар бүх “нотолгоог” үндэслэн түүнийг буруутай гэж үзэн ялладаг.
Ерөнхийдөө ийм л өрнөлтэй зохиол боловч миний өмнө өгүүлсэн Зосима даяанч миний энэ тойм дунд огт дурдагдаагүй өнгөрсөнийг анзаарахыг хүсье. Мөн номын гол дүр Алёшаг энд цухас л дурдлаа. Энэ даяанч хэрхэн даяанч болохоор шийдсэн тухай, хэрхэн бурханы үнэнч элч болж ард түмэн дундаа хүндлэгдэж байгаа тухай, хүнийг хэрхэн “уншиж” чадаж байгаа тухай үнэхээр үнэмшилтэй хэсгүүд гардаг. Энэ хэсгүүдээс хүний нийгэмд шашин ямар ямар сайн зүйл өгч чаддаг хийгээд хэрхэн хор болдогыг ч олж харж болно. Тодруулбал бурханыг цэц ухаанаар жинхэнээсээ хүлээн зөвшөөрч жинхэнэ хүн сэтгэлээр хүн зоны төлөө оюун ухаанаа зориулах хийгээд мухар сүсгээр сүслэж мунхаг сохороор итгэж чөтгөр шулмаар туйлшруулах хоёрын ялгааг нэг хийдийн хоёр ламаар илэрхий үзүүлсэн байдаг.
Зосима даяанч Алёшад ямар сургааль айлддаг, Алёша яагаад хийдээс гарахаар болсон бас түүний найз байгаад хожим найз биш болсон Ракитины үзэл бодол гээд олон сонин содон дүрүүд энэ номонд бишгүй бийг мөн хэрхэн төгсөхийг уншиж үзээд мэдээрэй.
Манайхан шиг коммунизмын талын мэдлэг, мэдрэмж өндөртэй улсууд нэг хүнийг биш нийт олныг хайрлахын тухай өгүүлбэрүүдийг харвал тэр үедээ хэрхэн тохироо нь бүрдээд байсныг ч харах боломжтой. Ө.х нийт олны тусын тулд нэг хэсгийг нь золиослох сэтгэлгээний тухай зохиолч аатай үнэн бичсэн нь бий.
Мөн хүнийг хайрлах дадал хараахан суугаагүй хүнд хүний нүүр саад болдог гэх мэт хувь хүний дотоод чанараас өгсүүлээд нийт олны сэтгэл зүйн гажиг гэмгүй хүнийг гэмтэн болгож хэрхэн хилсдүүлж болдог гэх мэт өргөн цар хүрээнд сэтгэж бичсэн суут зохиол болохоор үе үеийн зохиолч нар Достоевскийн энэ зохиолоор хүмүүжиж нүдээ нээсэн гэж судлаачид үздэг байх. Юутай ч гэсэн энэ суут зохиолыг монгол хэл дээрээ унших боломжийг олгосон Гомбосүрэн гуай болон Nepko publishing-ын хамт олонд талархал илэрхийлье.