Pages

2007-05-22

Гялс, ойр тойрон отготой мээжгин гижгин цахлай гижиг гожог

Ажил амжихгүй байгаа ч блогдмоор болоод гижиг хүрээд байх юм аа. Ажлаа барахгүй байж блог эргүүлэхгүй гэж бодохоор л... бүүр ч тэсэхгүй нь... Товчхон товчхон санаанд байгаа хэд гуруун үгээ гаргаж бичих минь...

...Саяхан болоод өнгөрсөн сэтгүүлчдийн эрх чөлөөний өдрөөр Ийглийн нэг сэтгүүлч залуу: - Сэтгүүлчид бусдаас илүү тэгш эрхтэй байх ёстой, гэж байгааг сонсож дэлдийв. Монгол Телевизээр бас нэг нөхөр: - Сэтгүүлчдийн өмнө бүх хаалга нээлттэй байх ёстой, гэж бас хэнэггүй авчийнөө. Ха ха... Энэ юу гэсэн утгатай болохыг мэргэн жуулчин сэтгэгдэл болгон үлдээж ажаамуу.

...Нөгөө нисдэг тэрэг унагаачихаад: - Явдаг газраараа яваад (нисдэг тэргээр яваад) ирдэг замаараа ирсэн (онхолдуулчихаад машинаар ирдэг яагаав) энэ тэр гэж онгироод байдаг нөхөр үнэн элэг авдаг гар юм даа ха ха... Гэхдээ одоо мартагдах гээдийнуудаа...

...Хамгийн ихдээ 9000 хүн солонгос явуулах боломжтой гэчихээд 15000 хүн бүртгээд хүн бүрээс 30000 төгрөг авбал хэдэн төгрөгний ашиг олох вэ? Бага ангийн дүү нараараа бодуулаарай, цаадуул аягүй л бол чадкуу дээ... Дашрамд хэлэхэд манайхан чинь амьдралын төлөө зүтгэж л байгаа биз дээ. Амар хялбар гээд солонгос явах гээд байгаа биш шүү дээ найз нараа. Зарим хүн шүүмжилээд л байгаа дуулдах юм.

... TM бүтээл төрөх агшин нэвтрүүлэг, Төмрөөр юм хийдэг дархан хүнээс утсаар холбогдсон хүн асууж байна: - Та энэ төрийн ордоны өмнөх Чингис хааны хөшөөний толгой нь жижигдчихсэн байгаа юм шиг харагдаад байгааг юу гэж үздэг вэ? – оролцогч: -уул нь хэмжээ дамжаа харьцаа нь зөв хийгдсэн юм л даа, гэхдээ хормой нь жоохон томдчихсон тал бий байх. Хэ хэ хэ. Толгой нь жижигдээгүй хормой нь томдсон юм байна шүү хэ хэ хэ ха ха ха.

...Дархан гэснээс Сайнбаяр минь дээ, wordpress дээр css-янзлаж янзлаж эргээд IE дээр харсан чинь эвдэрээд талын нэг тарчихсан байсан байнав шүү, Би ч гэж би... чи ч гэж чи :D Одоо би яанам бэ? (нусаа татах)

...”ёстой” гэсэн үг болгонтой тэрсэлдмээр ч юм шиг, Жим Кэрри шиг хамаа намаагүй далчиганаж үсэрч цовхорч орилж хашгирмаар ч юм шиг санагдаад байх чинь юуу вэ? Галзуурчийгаам байлгүү энэ муу чинь айн?

... Манай хажуу талын байшинд нэг өвөр монгол, нэг хятад 2 нөхөр ирсэн чинь ойр тойрон халуун ногооны үнэр нь яасан гэцүү юм бэ? Үнэрийг нь дарчих арга чарга байна уу таминь ээ? Өдөр болгон борц чанаж тэрсэлддэлтэй нь биш дээ, хэ хэ

... Жоохон байхад манайх аймгийн төвд хашаанд гэрт амьдардаг байлаа, тэр үед юмдаг: -нэг орой сууж байтал ээж хашааны хаалга цохив уу даа гэхэд нь үгүй би юм дуулаагүй гэтэл манай бага дүү: -Үнээн хаалга цохисон. Би: -та 2 хий юм сонсоо л...? Бага дүү: -Тэгвэл хуруудчий гэж билээ. Нулимсаа гартал инээсэн болохоор санаанаас еөр гардаггүйм. Дүү дөнгөж хуруудаж сурч байсан болохоор юм л бол хуруудах дуртай. Манай Их хурлынхан яг л ийм юм хийж байгаа харагдаад байхын. Хууль зөрчсөн. Зөрчөөгүй тэгвэл хуруудчих уу (санал хураачих уу). 51% хууль зөрчөөгүй гэж үзсэн болохоор хууль зөрчөөгүй болж таарлаа. Дөнгөж хуруудаж сурч байгаа болохоор аргагүй ч юм дөө.

... Өчигдөр оройны C1 - Вакцин нэвтрүүлэг: Хөтлөгч: - Эрчим хүчний сайд маань хөдөөний айлуудыг сэргээгдэх эрчим хүчээр яагаад хангаж өгөхгүй цааргалаад байгаа юм бол? Жүжигчин Дооёо (нэр нь хэн ч билээ байз): - Цаагуураа хүн амын нарийн бодлоготой юм гэнэ билээ. Цахилгаангүй байхаар чинь эрт ажлаа дуусгачихаад хоолоо хийж идчихээд тэгээ л харуй бүрий болонгуут хийх юмгүй улсууд чинь ойлгомжтой шдээ. Гэж наасан, үнэн гоё хариулт өгсөн шүү, ха ха. Баярлалаа Эрдэнэбат сайдаа та шүү. Одоо лааны импортын татварыг нэмчихвэл ч :P

... Гадаа богд уул шатаад утаандаа харагдахгүй, машинууд гэрэлээ асаасан явж байгааг харж байна. Хажууханд нь байгаа болохоор битүү угааранд толгой жоохон мансуураастай сууна даа. Саяхан ч билүү нилээд дээр ч билүү мэдкүү, нилээд орой болсон хойно харьжээ явтал: Хийморийн овооны хавьд гал дүрэлзэж байгааг нь харж нэг гайхав. Ув улаан сартай байсаныг хэлэх үү MJ-Triller дээр гардаг шиг чөтгөр шумнасууд гараад ирэх юмшиг арзас гээ л явчихсан шүү. Шатаад дуусах нь дээ хөөрхий минь.

17 comments:

Жаагий said...

He he. Yostoi avch ugchee. Neeree ene oi mod yamar ch vr ashiggvi shataad duuslaa. Ingej hii shataasnaas uvul tvlj dulaatssan san bol...

khuder said...

"Дөнгөж хуруудаж сурч байгаа болохоор аргагүй ч юм дөө."
Ёстой гоё хэлсэн! hehe

Жаагий said...

Ganbaa, sorry yostoi gedeg vgiig bichchij. Hormoi tomduul tolgoi jijig haragdah tal bii shvv :D.

A.Амарсайхан said...

Төрсөн өдрийн мэндийг түрүүлээд хүргэчихье. /Маргааш нөгөөдөр мартчихаж магад, хашир нь дээр/

Хүн амын бодлогыг чинь ээ хө, Түлш эрчим хүчний яам хэрэгжүүлдэг болоод удаж байгаа гэсэн шүү. Аль Оожоо даргын үеэс нь гэдэг байх аа.

tumee 33 said...

ийм сонин сайхан юмтай блогийг мэдэлгүй яваад байсан байхийн..боломж гаргаад хэсээд байнаа:D

Unknown said...

Жаагий: харин тиймээ, уул хадаар зугаацагсад л шатаагаад байгаа хэрэг байх шүү, ашгүй гальт бороо орж унтраачих шиг боллоо.

Unknown said...

Сайн уу Хүдрээ?

Unknown said...

Амарсайхан ахаа баярлалаа.

Unknown said...

Welcome Tumee33, нээх сонин сайхан нь ч юу л бол гэхдээ яахав цаг зав гайгүй бол бичлэгүүдээр минь аялаад сэтгэгдэлээ үлдээгээрэй гэж хүсье.

Nana said...

ganbaa tursun udriin mend hurgii(unseh gesen chin haana ni unsehee medhee boliod uruul chiglesen hudulguunteigeer nam gatsav gesen,hehe)
medeej iim sonin saikhnuud duuren bhad chin yaj blogdohgui suugaad baij teskhiim bee, chi zugeer l ajlaa hayaal chuluutei blogdoj bai, yag nad shig ter yostoi gedeg ugend durguim bishtee, ikh hurliin gishuud neeree l huruudchdag yum bna shuu, aikhtar zuirlel baish uu.

Unknown said...

Баярлалаа Нана!
Гацаа нь гарсан л байдаг байгаа даа (санаа зовох :P)
Ажлаа хаяад блогдож болохгүй шдээ, нөгөө айхтар зорилго энэ тэр яах болжийноо? гэхдээ блогоо орхихгүй нь мэдээж л дээ... Тэхээр цаг заваа тохируулж тааруулах тухай л асуудал үлдэх шив дээ тэ?

Nana said...

gatsaa gardaggui ee, yanaa gsn

Unknown said...

худлаа яриа л ... блог дээрээ өнөөдөр бичихдээ: -машин юу яахаар нь аймаар чангаар тачигнатал инээсэн гэх чинь билээ? :P Гацсан хүн кэзээ тэгж инээжийлаа даа хэ хэ

Дулаан said...

Onooh George Orwell-iin Animal Farm deer gardag shig buh amitad tegsh erhtei, gehdee zarim amitad iluu tegsh erhtei gedeg shig yum bolj dee, setguulchid.

Anonymous said...

Энэ Ганбаа гэж мэдлэг муутай нөхөр байж бас юм шүүмжилэхтэй байнаа гэж... Зүгээр л нэг юм хэлэхэд чи зураачийн нүдээр юмыг харж чадахгүй, алслалт гэж юу байдгийг ч мэдэхгүй шалдан pc-чин хүү байж Чингисийн хөшөөний юу нь болохгүй байгааг бас ярихгээд байнаа. Амьжихгүй шүү миний хүү гэж хэлье.

Ер нь нэг юм хэлэхэд хамгийн муу програмист вэб програмист байдаг юм ш тээ. Яг чам шиг

Unknown said...

Аан энэ бичлэгийг уншаад надад зэвүүцээд яваа хүн юм аа даа, Арай гэж олдог байна шүү, Тэр Чингэсийн хөшөө ч сүрлэг л дээ, Анх харахад толгой нь жижигдчихсэн харагдсан за юу, би блог дээрээ энэ мэт сэтгэгдэлээ бичих эрхтэй, та ч бас шүүмжлээд энүүгээр сэлгүүцээд байх албагүй за юу! Тэр төмрийн дархан чинь яг тэгж хэлсэн байхгүй юу, толгой нь жижиг харагдаад байгаагын учир нь хормой нь томдсоных гэж... Зүй зохистой харьцаа ийм байдаг гэж баригдмал сэтгээд жирийн хүмүүс доороос нь харахаар таны нөгөө сайн мэддэг алслалын хууль үйлчилээд толгой нь жижиг харагдаж байгаа хэрэг юм шүү дээ, Зургийн талаар бол харин нилээд юм бичээд байж дөнгөнө шүү, хар багаасаа л зурагт сэтгэл алдаж яваа хүн...

Unknown said...

Хамгийн муу програмист вэб програмист гээд байх юм даа, тийм логик байхгүй шүү дээ, таны толгойг хэн ингээд угаачихдаг байна даа, Хайран юм, хэлэх ч үг алга...