Pages

2008-03-19

АААА"АХА" ХА ХА

Сандал суудал дээрээ олсоор даруулаад ч болсон бөх сууж байгаад уншаарай.

Юу гэхээр ТВ-ын АХА гээд нэг хөөрхөн нэвтрүүлэг байхымаа. Олон хүн цувж зогсож байгаад хөтлөгчийн асуултанд хурдан хариулах ёстой. Нэг хүнд алдах эрх 3 л бий. Тэгээд 3 дахь удаагаа буруу хариулт өгвөл хасагдаж явсаар байгаад нэг хүн үлдсэн нь аварга болдийм л даа. Янз бүрийн л хүмүүс оролцох юм. Хүмүүс тулгамдсандаа л ингэж хадуурдаг байх гэж бодож байна. Заримдаа хөтлөгчийн асуулт нь үнэн ёооёоотой байх нь ч бий. Жишээ нь:

Тэмүүжин юунаас айдаг байсан бэ? Юунаас айдаг байсныг одоогын хүмүүс яаж мэдэхэв дээ. Тэгсэн хүмүүс: нохой, морь, аянга, Жамуха гэх мэт хадуурч гарна. Тэгсэн зөв хариулт нь Өүлүн эх. Ха ха.

Асуулт хариултаар нь орчин үеийн онигооны шинэ төрөл үүсгээд ном гаргамаар шүү. За тэгээд цаашаа:

Хөтлөгч: Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ? гэж асуутал 1А ангийн нэг хүү хариуд нь: Чингис хаан гэж авдаг байгаа.

Хөтлөгч: Монгол ардын үлгэрт гардаг хамгийн том уулыг юу гэдэг вэ? - Дээрх жаал тэгсэн мөн л Чингис хаан гэж авсан. Би бүүр савж унаваа хөөрхий. Чингисийн тухай хичээл үзчихсэн байсан бололтой.

Хөтлөгч: Майга бор гэж ямар амьтныг хэлдэг вэ? гэтэл нэг нөхөр урдаас нь Хонь гэж наасан. Нэг майга бор хонь таньдийн байлгүй өөлкий.

Хөтлөгч: Хоол боловсруулах эрхтэний нэг? хүмүүс мэддэг болгоноо хэлээд байдгүй ээ. Нэг хүн дэлүү гэсэн чинь дөхөж байна гэхдээ биш байна гвэ. Тэгсэн арынх нь баагий шууд шпи авчихсан бололтой гарч ирэнгүүтээ хэлүү гэсэн гэнэ лээ.

Хөтлөгч: Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ? гэсэн нэг нөхөр эргэлзэх юмгүй шууд Архангай. А үсэгнээс эхлээд аймгуудыг буудаж байгаам байлгүй чааваас.

Хөтлөгч: Альваа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ гэтэл өөдөөс нь Хамар гэсэн хариу ирэв.

Хөтлөгч: ... цагаан хөлгөөрөө дүүлж явнаа хө гэж дуу байдаг. Ямар хүлэг вэ? гэтэл төмөр хөлөг, аргамаг хүлэг, хурдан хүлэг, ажнай гэх мэтийн сонин хариу сонсов.

Хөтлөгч: манай гариг хэдэн эх газартай вэ гэж асуутал нэг нүдний шилтэй жаахан хүү айймаар бодол болж байснаа Зуууууун хорин зургаа байхаа гэж наасан. Арынх нь хүүхэд тэгсэн гарч ирэнгүүтээ Зуууун хорин долоо гэв. хахаха Манай гариг гэнгүүт л аймаар том тоо хэлэх байх гэж ойлгосон бололтой.

Саяхан болсон нэг баяр дээр манай ажлынхан АХА явуулаад: Хөтлөгч: Богд хааны их хатаны нэр гэсэн чинь манай ажлын нэг бүсгүй Жавзанпагма гэж хэлсэнээсээ болоод одоо нэр нь Пагма болчихоод л явж байна.

За өөр та бүхний санаанд иймэрхүү хөгжилтэй асуулт хариулт байвал бичээрэй. Хаврын инээдмийН сизон нээгдсэнийг мэдэгдье.

2008-03-16

Бүтэн сайнд

www.ITZone.mn/lenovo гээд нэг жижиг хуудас хийхээр болж бүтэн сайнд ажиллах онцгой нөхцөл гарав аа.. Нэгэнт хийх зүйлээ хийчихсэн болохоор блог дээрээ нэг бичлэг шидчээд харихаар шийдлээ. Өнөөдөр 3н өөр бүсгүйтэй мэссэнжэрдэв. Тус бүрдээ их сонирхолтой сэдэв хөндсөн тул энд оруулчья.

Өдөр сууж байтал нэг танил бүсгүй хаалга тогшиж орж ирээд амралтын өдрөөр ажиллаж байгаа юм уу гэхээр нь тиймээ л гэлээ. Тэгсэн эхнэр чинь амралтийн өдрөөр гэртээ байсангүй гэж гомдоллохгүй байна уу гэжийн (намайг эхнэргүй гэдгийг мэднэ л дээ гэхдээ ямар учиртай асуулт гэдгийг нь ойлгов) тэхээр нь үгүй чиш мөнгө олж байгаа нөхөртөө гомддог эхнэр гэж юу байхав гэсэн чинь за ер нь IT талын хүнийг нөхрөө болгохгүй байсан нь дээр юм байна гэж авдийн байна. Хүүе яав ийв яажийгаан гэсэн чинь ингээд гэртээ үзэгдэж харагдахгүй ажлаа хийж байгаа нь энэ гээд PC-ныхээ ард гагнагдчихдаг, гэр орноо цэвэрлэж үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байх нтр гэжийн. Тэхээр нь жоохон зөрүүдлэмээр санагдаад: -хүүхэд хүмүүжүүлэгч гэр цэвэрлэгч хөлслөөд авчихгүй юу, юуны төлөө мөнгө олсон билээ дээ гээд хэлчихвээ. За тэгээ л цаашаа өөр өөрийн хэлсэн үгээ хамгаалж баахан бла бла болов. Тэгээд эцэст нь би мэргэжлээр нь ангилж нөхрөө сонгоно гэж (За байз ингэж хэллүү яалаа) байхгүй байлгүй. Ингэх дээрээ тулбал манай IT талыханаас хэцүү ажил хийдэг хүн зөндөө байгаа, жишээ нь ээлжийн ажил хийдэг хүмүүс шөнө орой эргүүлд гардаг цагдаа түргэний эмч хөдөө гадаагүй явдаг геологч гээд л олон хүн чиний филтэрт шүүгдэж хоцрох бололтой. Миний найз шүүлтүүрээ дахин нэг бодож үзээрэй л гэв. Үгүй ер нь тийм биз дээ та минь?

Бас нэг найз маань мэссэнжэрт ороод ирлээ. Нөхөртэйгөө JP явахаар хөөцөлдөж байгаам. Ойр зуурын мэнд усаа мэдэлцэж элдвийн сонин хачин ярьж байгаад нэг мэдсэн надаас асууж байна. Чи бөөд итгэдэг үү гэж. Би хэнд ч итгэдэггүй л гэлээ. (мэдээж хошигнох аядаж байгаа царай нь) тэгээд гэнэт нэг инээдэмтэй яриа санаанд ороод арай чи JP явахын тулд бөөд хандсан юм биш бээз гэсэн чинь тийм гэж авдийн. Сандалтайгаа нурж ойчихоо шахав. Дээхнэ манай нэг ах солонгос явах гэж байгаа хүмүүст бөөлж өгдөг бөө байна гэж ярьж байсан юм. Ёстой элэг хөшмөөр инээдэмтэй хэрэг биз дээ. Мань бүсгүй ч зүгээр JP явах талаар бөөд хандаагүй гэж байна лээ л дээ. Зүгээр ямар нэг юманд итгэж байх нь хэрэгтэй байдаг юмшиг байна гэж ярих гэснийг нь ах хадууруулаад инээдэм ханиадам болгочихсон юм билээ.

Карамзовын хөвүүдийг уншаад үзсэн чинь манай шашин шүтлэг үнэхээр хадуураад мухар сүсэг болчихсон нь яг илт мэдрэгдэж байхымаа. Тэр номонд Буддын талын юм гарахгүй л дээ. Гэхдээ тэд шашин гэдгээ юу гэж ойлгож хүндэтгэдэг энэ тэр нь манайханы шүтээд байгаагаас тэс өөр. Ухаалаг, бодолтой байгаа юм. Эсвэл би өөрийхөнийгөө ойлгодоггүй биз. гэхдээ л Манайхан бол нэг ламд хадаг аваачиж өгөөд баахан мэдэхгүй хэлээр дүнгэр дангар гэсэн юм сонсож байгаад л зиааа болсон гэээл гараад гүйчихдэг биз дээ? Энэ талаар өмнө нь би энэ бичлэгтээ хөндөж байсан удаатай л юм. Тэгээд тэр найзтайгаа хэсэг мэдэмхийрч байгаад өндөрлөсөн дөө.

Харин гурав дах бүсгүй надад шинэ хайлтын систем танилцуулав. Хайгаад үзэхээр гоогл шиг л ажиллана. Гэхдээ гол нь олоогүй зүйлээ цааш нь хүнтэй холбогдож асуугаад олдог гэхийм. Сонин байгаа биз? Туршаад үзээрэй.


2008-03-10

Бурхан минь намайг Ганбаатартай уулзуулж өгөөч

Өчигдөр аавынхаа тушаалаар гандан орж нутгийн нэг лам ахаар хийморь сүлдээ сэргээлгэж ном уншуулаваа базарваань гсн.
Тэгээд төв гандан дундуур хэсэг эргэлдэж блог дээрээ биччимээр юм юу байна гэж баахан шинжив. Ер нь ямарч юмыг тэгж биччүүл яадаг бол гэж нтр хардаг болсоор удаж байна :D
“Өндөр бурхан”-ы маань дуган нил тоос шороотойг нь харгалзахгүй бол ч жавхлантайяа сүндэрлэх аж. Нэгэнт хийморь сүлд нь сэргэчихсэн хүн чинь их додигор шүүмжлэх аястай харж дүгнэж эдэр мэдрэлтэв. Ер нь товчхондоо бол хавар болоод ч тэр юм байлгүй нил тоос шороо л анзаарагдаад болдгүй. Зиа тэр ч яахав их цэвэрлэгээнээс нь өмнө оччихсон юм байлгүй гээд цааш үргэлжилүүлэв. Тэгсэн Жанрайсэгийн дуганы өмнө байх 2 том суварганы зүүн талынх нь суваргын оройд залагдсан байх ёстой бурхан алга болчиж, угаасаа хоосон онгойгоод байж байна гэж байхгүй л байлгүй, тэгээд ч өмнөх гялгар халхавч нь урагдаад унжчихсаныг харвал хэн нэгэн “түр” авсан нь дамжиггүй. Ойр хавьд харагдсан нэг лам бандиас асуусан чинь “мэээдкү” гээ л мөрөө хавчиж харж байснаа яваад өгсөн. Үүнд тайлбар хийж түвдсэнгүй цааш үргэлжилүүлэв. Гандангийн хашаан дотор зүүн урд хэсэгт нь нэжгээд саравч бүхий 4н том хүрд байх. Тэнд очоод хартал хүрдэн дээр манай ажлын самбар шиг л замбараагүй баахан юм эрээччихсэн байх юм. Бүдүүн гэгчийн фалмастраар “Бурхан минь намайг сайн бөх болгож хайрла” гэсэн байхыг уншаад инээдээ барих гэж байдгаараа мушийв. Нэг эмээ Намайг байдгаараа мушийчихсан явахыг гайхаж хараад байсанд нь санаа зовоод инээж чадсангүй. Саваагүйтээд бичсэн зүйлүүдийг уншиж гарав аа хөөрхий. “Бурхан минь, намайг сэргэлэн охин болгож өгөөч” гүйэ мөн гоё юм хүссэн байгаа биз? хэхэ Тэгээд бас сургуулиа амжилттай төгсгөж өгөөч энэ тэр гэсэн хөгжилтэй хүсэлтүүдийг уншаад явж байтал “Бурхан минь намайг Ганбаатартай уулзуулж өгөөч” гэж бичсэнийг уншаад үнэхээр инээдээ барьж дийлсэнгүй тачигнуулчваа хөөрхий. Нөгөө эмээ над уруу нээх том харахыг бодвол зайлуул мэдрэл муутай хүү байна гэж бодоо байх. Эсвэл одооны хүүхдүүдийн шүтлэг ч дээ гэж бодоо байх. тэгж бодсон бол хачирхалтай нь би бас тэгж бодож инээсэн байв. ;)


2008-02-28

The Kite Runner

by Khaled Hosseini


Энэ номын талаар бага сага юм бичью. Яг үнэндээ сайндаа ч биш юмаа нойрны эм хэрэг болоод номын санд байхаар нь аваад уншсан чинь харин ёстой яг загатнасан газар маажив гэгч болсон л доо. Зохиолчын анхны ном бас Афганы анхны англи хэл дээрх ном юм. Ерөнхийдөө хоёр хүүгийн нөхөрлөл, амьдралаар Афганчуудын 70аад оноос хойших аж амьдрал, зовлон зүдгүүрийг харуулсан. Манай хайрт хойд хөршийн ах нар орж ирэхээс өмнөх үеийн хаант засаглалтай Афган, оросуудыг талибчууд хөөж гаргах хүртлэх үеийн Афган, талибаны удирдлаган доорх Афган улс мөн Америкруу дүрвэн гарсан афганчуудын амьдралыг эндээс бага ч гэсэн харж болно. Урьд нь мусьлман хүний талаар ангынхаа казак залуугаас л ойлголт авч байлаа. Тамхи татаж болохгүй, архи ууж болохгүй, эхнэр авталаа найз охин авахгүй, зодоон хийж болохгүй(манай анги нөгөө ангидаа дандаа дээрэлхүүлдэг байлаа л даа гэтэл хамгийн бакь биетэй нь найз гуай), цагаан сараар каз иддэг гээд л мэддэг хэл дуусаж байгаам л даа. Дараа нь нөгөө айхтар 11ны өдөр болоод зурагт болгоноор Афган бол дайсан, мангас, тэр чигээрээ алан хядагчдын үүр уурхай энэ тэр гээд л ёстой Сэм ах гуай бол сүр хүчийг гайхуулангаа маниусынхаа толгойг угаачиж байгаам. Яс юман дээр ярихын бол өөрөө зэвсэг нийлүүлж талибануудыг оруулсан гээд яриул ..... . Энэ хэдэн мусьлман найзуудын шашинаа ойлгох хандлага нь их өөр өөр улам л толгой эргүүлээд байхийм. Зарим нь үнэхээр шашинаа хүндлэн дээдэлж таван мөргөлөө юу ч тохиолдсон бай цагт нь хийгээд, рамаданаар хоолоо сойгоод ёсоо баримтлаад явахын за зарим нь бол архи уугаад авгай хүүхэн эргүүлээд л явахын. Би бүр мини юбка өмсөөд дарвайтлаа будаад сургуулийн multimedia номын санд art of sex гэдэг хуурцаг барьчихсан энэ бол их сайн кино гээд хүнд сурталчлаад явах мусьлман хүүхэнг хараад нүд орой дээрээ гарсаныг хэлэхүү. Хүн хүн өөрөөр л шашинаа хүлээн авдаг байх л даа. Бас нутгаасаа гараад ёстой дураараа жиргэж дунд яөмгөөрөө тоглосон шиг баахан сэвдэг гарууд байдаг биз. Гэхдээ хүнийг хуурч болох ч өөрийгөө тэгэж хуурч явна гэдэг бас л их "зориг" юм шиг байгаан. За тэр ч яаахуу. Номныхоо тухай эргээд орьё. Хоёр найз хүүгийн нэг нь Хазара үндэстэн. Налчгардуу өргөн хамартай, хулс модны навч шиг нарийн нүдтэй, нарны тусгалаас хамааран шар, ногоон болдог харцтай Хятад хүүхэлдэй шиг гэж дүрслээд Могулын үр удмын хүмүүс гэсэн байв. Хамгийн сонирхолтой нь Хазара үндэстэнг тэнд хүн гэж бараг үздэггүй. Баян Афганы зарц, үйлчлэгч хийж, нийгмээс гадуурхагддаг хүмүүс болж таарсан. Шашины шиа(шийт) чигийг баримталдаг учраас. Өөрсдийгөө Монголчуудын үр удам гэж үздэг бөгөөд Чингис хааны Ү хромсом нь хазарачуудын гуравны хоёрт илэрсэн гэжээ. Тэхээр одоо холбоотой л болоод байх шиг байна. Гээд зураг харсан чинь нээрээ адилхан ч юм шиг. Зарим нь илүү кавказ царайтай юм билээ. За ер нь номынхоо гол юмыг шуудхан хэлэхэд олон жилийн дайн дажинд (хэнд хэрэгтэй байдаг байнаа !) энгийн иргэд л аймшигтай зовлон амсдаг бөгөөд тэр дундаа юугаа ч мэдэхгүй хүүхдүүд өнчин хоцорч хүнд бэрх амьдралын өмнө сөгдөх нь сөгдөж, дүрвэх нь дүрвэж байна, дэлхийн нөгөө хэсэгт ийм юм болоод байна шүү гэдгийг сонирхолтой бөгөөд аймшигтай амьдралаар харуулсан сайхан ном байна лээ.
"There are many children, but no childhood" from book


P.S: Кино гарсан гэсэн гэхдээ номон дох бүх үйл явдалыг харуулаагүй гэж дуулсан. Дээрх зургийг National Geographic-аас авав.

2008-01-22

The Universe

Энэ зууны эхэнд билүү дээ яаг оныг нь санахгүй байна, цагаан сар болж байсан юм даг. Хамаатныдаа гэрээрээ оччихсон дайлуулж суутал мэдээгээр Сансар огторгуйн Хар нүх (black hole) гэдэг зүйлийг Оросын эрдэмтэд байдаг гэдгийг нь баталлаа гэж гарсан юм. Тухайн үедээ хоёр галактик мөргөлдөөд хоёуланг нь хар нүх сороод авчихсан тухай график зургаар үзүүлэхэд инээлдэж хөхрөлдөж суусан манайхан бүгдээрээ л чих тавин чагнаж билээ. Түүнээс хойш хар нүх гэдэг нэг “цоорхой” ертөнцийн хаа нэгтээгээс тоос сорогч шиг сорж байдаг гэсэн ойлголттой явсаар 2007 оныг угтжээ.
Internet-ээр тэнэж яваад Brief history of Time гэж нэг сүрхий ном байдгыг мэдээд энд тэндгүй нэгжиж самнаж явжийж олж авсан боловч эхлүүлэх төдий болгоод орхисон юм. Нээх удалгүй монгол хэл дээр Цаг хугацааны товч түүх гээд орчуулагдсаныг дуулаад бас л аваад “хадгалчихсан”.
Бас ч үгүй хамтад нь үзнэ гээд Эхлэлийн эхлэл гэх Айзек Азимов автортай бас нэг номыг авчихсан гэжугаа. Нэгэнт энэ цаг үед төрсөн болохоор хүн төрөлхтөнийхөө олж мэдсэн нээсэн гайхамшигуудад нэмэр болдоггүй юм гэхэд ойлгож баясахаар шийдсэн маань энээ.
Энэ 2 номоор би тоймлож төсөөлөх ч аргагүй цаг хугацааны тэнхлэгээр туйлж, атом молекулаас өгсүүлээд гариг эрхэс, орчлон ертөнцийн тогтолцоо хүртэл асссар том аялал хийгээд ирвэй.
Ямар нэгэн онцгой халуун абсолют цэг дээрээс маш их хүчтэй тэсрэлт (big bang) болж орчлон ертөнц үүссэн бөгөөд яг тийм онцгой цэгт хумигдан мөхнө гэсэн төсөөлөл миний толгойд үлдсэн. Гэхдээ энэ өгүүлбэрийн эхлэл төгсгөл хоёрын хооронд хэдий хэр хугацаа байгааг төсөөлөх ч аргагүй тул хумигдаад эхлэх вий гэж айх хэрэггүй гэсэн шүү :P.
Орчлон ертөнц тасралтгүй тэлж байгааг гэрлийн спектрийн тусламжтай олж тогтоосоноос, мөн таталцалын орны нөлөөгөөр тооцоолж “хар нүх” хэмээх одод байдаг гэдгийг баталсанаас үүдэн дээрх их тэсрэлт хийгээд их хаагдалт явагдана гэж үзсэн бололтой юм. Олон баталгаа баримтууд байдаг хэдий ч дээрх 2 бол гол үндэслэл болтой. Энэ 2 ном бичигдсэнээс хойш онол хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй юм. Ямар ч байсан гол алдаагүй яваа бий вий гэсэндээ энэ бичлэгийг ичихгүй тоншиж суухтий.
Хар нүх
Өнгөрсөн зуунд Энэтхэгийн эрдэмтэн Чандрасекар нарнаас хэдэн зуу дахин том одод түлшээ (ихэвчлэн ус төрөгч байдаг гэнэ) баран мөхөх үедээ таталцалын хүч нь бодисын түлхэлтийн хүчийг дарангуйлсанаас үүдэн мөнхөд хумигдаж эхлэнэ гэсэн таамаглалыг дэвшүүлж байжээ. Хар нүх гэдэг ойлголт бол миний ойлгож байсан шиг Нүх бус асар хүчтэй таталцалын орон бүхий од болж таарав. Гэрлийн цацраг хүртэл таталцалын нөлөөнөөс нь давж гардаггүй болохоор бид тэдгээр хар нүхнүүдийг хардаггүй гэнэ. Гэвч байдаг гэдгийг нь таталцалынх нь нөлөөг тооцоолох замаар батлажээ.
Манай галактикын төвд асар том хар нүх байх магадлалтай гэж уг номонд дуржээ. Учир нь галактикт байгаа бүх оддын масс иймэрхүү дайны галактикийг “барьж” хүчрэхгүй гэж тооцолсоноос гэнэ.
Их тэсрэлт
Ертөнцийн үүсэл болсон хүчтэй тэсрэлт иймэрхүү хар нүхнүүдийн нийлбэрээс үүссэн гэж үзэж болох талтай ч энэ бол одоохондоо хүн төрөлхтөний хувьд батлахад арай л ахадсан онол болно. Аа гэхдээ их тэсрэлт үнэхээр болсон гэх баталгаа олныг олж илрүүлсэн байна.
Цэнхэр гаригаасаа төдийлөн холдож үзээгүй хүн төрөлхтөн ийм даацтай шинжлэж ухаж чадсан нь нэн гайхамшигтай.
Ингэхэд бид хэн юм бэ?
Одоогоор хамгийн эртний бичиг соёлын дурсгал болох Шумерын үе хүртэлх түүхийг чадлаараа тодорхойлжээ. Энэ нь ойролцоогоор 5000 гаруй жилийн өмнө хүн бичиж байсан гэдэг нотолгоо. Эртний хотын туурьнаас мал маллаж газар тариалан эрхэлж байсны баталгааг илрүүлээд шалгахад түүний нас МЭӨ 9000 гаруй жил гэсэн гайхалтай тоо гарчээ. Нүүрстөрөгч 14 гэдэг нэг төрлийн цацраг идэвхт нүүрстөрөгчийн задрал яаг тогтмол 5700 жилд явагддагаас үүдэн эртний олдворын насыг нарийн тогтоодог байна. Гайхмаар юм шүү.
Энэ их урт хугацаанд тодорхой хэмжээгээр хөгжиж ирсэн боловч сүүлийн хоёр гуравхан зууны дотор, яг нарийндаа бол өнгөрсөн зууны дунд үеээс хүн төрөлхтөний хөгжил асар эрчтэй хурдтай болж санаанд багтамгүй амжилтанд хүрчээ. Цаашид ч төсөөлөх аргагүй урагшлах нь дамжиггүй.
Шинэ эриний монгол хүмүүс нэгийг бодож хоёрыг сэтгэж гурвын дайтай хичээж явахгүй бол горьгүй нээ. Цаана чинь талийж өглөө хөгжил дэвшил...

2008-01-14

Өөртөө туслах ухаан

Самуэл Смайлс хэмээх эмчийн 1800-гаад оны үед бичсэн энэ номыг орчуулагч О.Жаргалсайхан 2001 онд монгол хэлэнд хөрвүүлжээ. Эндээс харахад цаг хугацааны уртыг даван туулж чадсан чансаатай бүтээл гэдэг нь илт.

Бурхан гагцхүү өөртөө тусладаг хүнд л тусладаг

Эл номд хүний түмэн чанарууд дундаас Тэвчээр, ажилсаг чанар, амьдрах хүч, цаг хугацааны тухай ойлголт, мөнгөний ухаан, мэдлэг чадвар, хүний чанар чансаа гэх мэт сэдвүүдийг сонгон авч арвин баялаг бодитой жишээгээр хүчжүүлэн маргах аргагүй чамбай бичжээ.

  • Хүний махруу хичээнгүй чанар хичээл зүтгэлгүй хүний их авьяасыг даван гардаг тухай
  • Ертөнцийн зөв ухаанд өөдрөг сэтгэлээр хандаж, хатуу чанга тэвчээрээр хичээн зүтгэж амжилтанд хүрэх тухай
  • Ялах ялагдахын түлхүүр болох тогтвортой үргэлжлүүлэх хүчний тухай.
  • Сургаалийг хүлээн авагчид олон ч гэлээ хэрэгжүүлж байгаа нь цөөн байдаг тухай

г.м олон сонирхолтой үнэн санаануудыг баримт нотолгоогоор баяжуулан бичсэн байна лээ.

Энд нэг хэсгийг зориуд хуулж бичмээр болоод болдоггүй. Ном унших тухай л даа.

Жинхэнэ мэдлэг ба хуурамч мэдлэг

...Оюун ухаан болон танин мэдэх хүч нь ном уншихаас нилээд өндөр хэмжээний дасгал сургуулийг дамжиж байж олддог зүйл билээ. Нөгөө талаар ном, бичгээс мэдлэгийг хурааж сорж авах нь бусдын үзэл санааг тэр хэвээр нь уутлаж байгаагаас ялгаагүй бөгөөд өөрийн санаа бодлоо идэвхтэй хөгжүүлье гэсэн оролдлогоос том ялгаатай.

Ө.х хичнээн мянган боть ном зохиол уншъя гэвч тэр нь архийг бага багаар шимэж уухтай адтл оюуны зугаанаас хэтрэхгүй. Тэр үед аятайхан хөлчүүхэн мэдрэмжийг амталдаг авч жаахан атугай сэтгэлийн тэжээл болдоггүй, хүний авир араншинг өөд нь татахад хэрэг болдоггүй юм.

Ном зохиол уншихыг өөрийгөө хөгжүүлэх арга зам гэж бодож яваа хүн олон байдаг. Угтаа бол ном унших нь цаг нөхцөөх төдий хэрэг юм. Энэхүү цаг өнгөрөөлтөд ямар нэг ашигтай тал байгаа гэж үзвэл тэр нь муу үйл хийх бололцоог хаах төдий юм уу даа.

Бас нэг мартаж болохгүй зүйл бол, номноос хэчнээн чухал туршлага суралцаж мэдлээ гээд эцсийн дүнд сургаар мэдэхийн хаалтыг давж чадахгүй л байдаг. Харин бодит амьдралаас олсон туршлага бол жинхэнэ ухаан болдог. Өчүүхэн бага тийм ухаан сургаас мэдсэн их хэмжээний мэдлэгээс үнэ цэнийн хувьд хавьгүй их билээ...

... Сайн ном зохиол мэдээж хэрэг ашиг тустай, суралцах зүйл их байдаг. Гэлээ ч тэр нь оюун санааг цэвэршүүлэн дээшлүүлэх нэг л арга юм. Хүний зан араншингийн төлөвшилтөнд бодитоор өөрийн биеээр турших гайхалтай арга барилд суралцах нь үр дүн ихтэй байдаг.

Жаргахыг хүсвэл хөлсөө гарга

...Мөнгө бол энэ хүнд амьдралыг давж гарах ухаан байна уу үгүй юу гэдгийг нь шалгадаг хамгийн том сорьц чулуу юм. ... Угтаа бол хүний эрхэм чанаруудаас нилээд хэд нь мөнгөний зөв хэрэглээтэй нягт холбоотой билээ... гэж ирээд л үнэхээр сайхан бичигдсэн номыг уншуулсан блоггэр анд Ганбатад баярласанаа илэрхийлье ээ

2008-01-10

Frida Kahlo


The Love Embrace of the Universe, the Earth (Mexico), Me, and Senor Xolotl
1949
Oil on canvas
27 1/2 x 23 7/8 in
Collection of Jorge Contreras Chacel, Mexico City

2008-01-04

Abstract

Abstract art буюу хийсвэр зургийн тухай бага зэрэг бичээд үзье гэж аль эртнээс бодоод явсан юм. Буруу зөрүү ойлгож явсан бол засаад хэлээд өгөх хүн гараад л ирнэ гэж бодсоных блог дээрээ оруулж байгаа нь энэ.

Дээхнэ дээ, Бүтээл төрөх агшин гээд нэвтрүүлгээр нэг хүн иймэрхүү abstract төрлийн зураг зурсан чинь утсаар холбогдсон хүмүүс ихэнх нь л: -энэ чинь одоо юу юм бэ, юуун утгагүй зураг вэ гэх нь холгүй байсныг санаж байна.

Бас хэзээ ч билээ, түүний дараахан юмдаг, ажлынхантайгаа өдөр хоолны ширээний ард зургийн тухай яриа өрнүүлж байтал нэр бүхий нэг хүн хийсвэр зураг ёстой утгагүй, би л лав ойлгохгүй юм байна лээ, надад зүгээр энгийн ойлгомжтой бодитой зураг л гоё санагддаг гэж ирээд ярьсаныг мөн санаж байна.

Бас англи билүү франц яваад ирсэн нэг зураачийн ярилцлагыг сонин дээрээс харж байснаа санаж байна. Манайхан хэтэрхий их байгаль амьтан, түүх соёлын тухай баригдмал хүрээнд зурж байна, гэтэл хорвоо ертөнц дээр зурж болдоггүй зүйл гэж нэг ч үгүй гэж бичсэн байсныг санаж байна:

Гэх мэт явдлуудаас үзэхэд манайхан нилэнхүйдээ зураг урлагын талаар дулимагхан бодолтой явдаг нь илт. Би ч мөн ялгаагүй, хийсвэр зургийг би ч зурсан чадна, бийр аваад аль, нялаад өгье гэх ухааны юм ярьж явсан удаатай.

Хийсвэр зургийн тухай эхний бодол: Би хар багаасаа л зураг сараачих хоббитой явсан хүн юм. Нэх шальтай зурж чадахгүй ч сайхан зургийн хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй нөхөр л дөө.

Нэг удаа уран зургийн үзэсгэлэн үзэж яваад хийсвэр зургуудтай анх нүүр тулж байснаа санаж байна. Тэгээд хүмүүс яагаад ийм зураг зурдаг юм болоо гэж гайхаж байв. Бодож бодож сүүлдээ зураач хүн сэтгэгдэлээ ийнхүү будгаар илэрхийлэхийг оролдоод нялаад нялаад хаячихдаг юм байна. Тэрийг нь хүмүүс ойлгож авах гээд л ингэж удаан ажиглаад зогсдог бололтой юм гэж дүгнэсэн. Тэгээд өөрөө зураачийг ойлгохоор шийдээд нэг зургийг их удаан харж билээ. Хэ хэ. Бага зэрэг муйхардуу ойлгосон байж мэдэх хэдий ч үнэхээр иймэрхүү зургийг ажиглаж байгаад зураачийг нь оношлох их гоё шүү. Жишээ болгоод дараах зургийг харцгаая, яагаад энэ зургийг White гэж нэрлэсэн юм бол гэсэн асуултаас эхлээд зураачийн хэлэх гэсэн санааг оношлох гээд үзье.

Зургийн тусагдахуунуудыг ажиглавал ерөнхийдөө л бараандуу, ө.х цагаан гээд байгаа нэрийг тодотгохын тулд энэ элдэв хачин зүйлсийг зайлуулчмаар байгаа биз дээ? Юу юу байгааг нь ажиглавал энэ ерөнхийдөө хүний амьдралд хамаатай баахан зүйл л байх шиг байна. Жишээ нь Рубик шоо байна. Үүгээр магадгүй ээдрээтэй явдалуудыг төлөөлүүлсэн байх, бас том жижиг гутлын тах шиг зүйлс байна – үүгээр ирээд л алга болдог бусад хүмүүсийн сэтгэлд үлдээдэг ул мөрийг илэрхийлэх гэсэн байх, хайс хашаа шиг юм байна – үүгээр давж болохгүй хязгааруудыг илэрхийсэн болов уу гэх мэт. За ер нь товчхондоо бол энэ хүн хоосон чанарыг илэрхийлэх гэсэн байж мэдэхээр бодогдоод байна. Тэхээр энэ зураач гэж ирээд л дүгнэж болохоор байгаа биз дээ. ;)

Хийсвэр зургийн тухай дараагийн бодол: Би оюутан байхдаа монгол хэлний ярианы синтезийг судлаад түүнд тохирсон томъёог олж эгшиг гийгүүлэгч хоорондийн шилжилтийн функцийг гаргах ажлаар диплом хамгаалсан юм. Бүүр алсын зорилго нь бол монгол текстийг шууд хүний яриа болгон хувиргах, эсрэгээр яриаг текст болгодог програм хангамж бүтээх үйлсэд хувь нэмэрээ оруулах гэсэн хэрэг л дээ. Тэгээд судалж байхад хүний сонсох эрхтэн хорвоо ертөнцийн түг түмэн анираас өчүүхэн хэмжээгээр л сонсдог юм байна гэж ойлгосон. Тийм болохоор л хүмүүс хөгжмийг утгагүй юм, юу ч илэрхийлэхгүй байна гэх зэргээр хийсвэр зурагт ханддаг шигээ биш арай гайгүй ханддаг байх нь гэж. Хөгжим ямар нэг яриа биш мөртлөө хүмүүс аялгууг нь сонсоод л байдаг даа. Харин нүд бол харьцангуй их мэдээллийг авч байдаг болохоор тархинд төрүүлэх хийсвэр мэдрэмжээс илүүтэй бодитой зүйлсийг хүлээж авамтгай юм болов уу гэж. Хэрэв нүд чих шиг цомхон мэдээлэл хүлээн авч харья гэсэн зүйлээ л хардагсан бол бид бүгдээрээ л HipHop зургийн ертөнцөд бужигнаж байх байсан болов уу. Хэ хэ. Харин та бүжгийн тухай бодож байгаа бол бүжиг бол хөгжимтэй нийлж байж амилдаг болохоор хүмүүс ямар нэг хэмжээгээр хийсвэрлэн ойлгохдоо гомдоллодоггүй байх гэж хариулмаар байна.

Хөгжмөөр маш хийсвэр мэдрэмж зөн совинг ч илэрхийлж болно. Үүний нэг сайхан жишээ бол Н.Жанцанноровын Хутагтын сахиус гэдэг ая юм. Хэдийгээр Зохиогч нь Догшин Ноён Хутагтын тухай хөгжим гэж хэлэхийг нь сонсоогүй ч гэсэн сонсох бүрий тэгж бодогдоод байдаг.

Зураг ч мөн ялгаагүй хийсвэр зүйлүүдийг илэрхийлж чадна. Уянгалуулан байж урнаар шүлэглэн хэлдэг зүйл гэж бий, ямарч үггүй хөгжмөөр ойлгуулдаг зүйлс ч гэж бий. Түүнтэй ижилээр Ширээн дээрх лаа, дарс, жимсийг зурна гэдэг нэг хэрэг. Уур хилэн, хайр дурлал, цаг хугацаа, зөн совинг зурна гэдэг өөр хэрэг.