Pages

2007-07-31

Гурав дахь баннэр байраа эзэллээ

Энэ удаа маш нууцлаг нэгэн хүн Ubuntu Linux-ын сайтын сурталчилгааг хийхээр манай http://banner.bugdeeree.mn - ийнхэнтэй холбогдлоо. Би ч бас сурталчилгаанд нь автаад саяхан Ubuntu 7.04-ыг өөрийн ажлын ПК дээрээ суулгасан, одоо ашиглаж байгаа. Үргэлжлэл -> www.bugdeeree.mn

2007-07-26

Хоёр дахь баннэр байраа эзэллээ

Өнөөдөр манай компаний MS-CRM-ыг нэвтрүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа програмист Анхбаяр өөрийн блогийн баннэрыг Тусч баннэруудын цуваанд нэгтгэлээ. CRM (Customer Relationship Management)-гэдэг зүйлийг одоохондоо манай бизнэсийн байгууллагууд төдийлөн ойлгож хэрэглэх талаар бодоогүй байж мэдэх юм. Энэ талаар мэдлэгээ өргөжүүлж, бүүр ашиглах хэмжээнд мэдээлэл авахыг хүсвэл, мөн манайд захиалаад нэвтрүүлэхийг хүссэн бүх хүмүүсийг Анхаагийн блогт урьж байна. Мөн бизнэс удирдлагыг сонирхогчид ч ороод гарахад гэмгүй бизээ.

2007-07-19

Тусч баннерууд

Багажныхаа саванд алханаас өөр зүйлгүй хүнд бүх асуудал хадаас мэт харагддаг.
[Unknown source]
[илүү ихийг хийж чадахгүйдээ өөрийгөө л ёжилж байгаа ухаантай юм шүү]


Өөрийн блог дээрх сэтгэгдэлийн мөрөөр анх Батзаяа охины блогоор орж түүнд туслах юмсан гэсэн чин сэтгэл төрсөн билээ. Би тийм ч “за гэвэл ёогүй” хүн биш л дээ, заримдаа шантрахаараа гэнэт ер нь больёоо бууж өгье өө гээд буу шийдмээ хураачихдаг муу зантай. Харин энэ удаа аятайхан юм бодож олоод дорвитойхон тус болчих юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд боллоо. Мэдээж би “насаараа” вэб нухсан хүн, багажныхаа хайрцагт ганцхан “алх”-тай, тэгээд бүх л асуудалд веб хийчих гээд байдаг юм. Энэ удаа ч бас алхтай л бол бүх зүйл хадаас гэдэг зарчимынхаа дагуу нэг веб хийе л гэж бодоод байсан хэрэг.

Бодоод л байлаа бодоод л байлаа... Тэгсэн нэг өдөр өөрийнхөө блог дээрээс “хадаасаа” олдог байшүү.

Анх блог бичиж байх үед юмдаг, “амжилтын түүх” гэдэг цуврал бичье гэж бодоод нэг Залуу сая долларын сайт хийсэн тухай бичлэг оруулж байлаа. Тэрийгээ хармагцаа л би ч гэсэн ийм сайт хийгээд үзье л дээ (мундаг хуулбарлагч байгаа биз?), гэхдээ бас юу юугүй дуурайх хэрэггүй, асуудал байнаа. 1 пиксэл нь нэг доллар гэвэл манайханд өндөр үнэтэй тусна тэгээд ч цөөхүүлээ учир дэлгэцээ дүүргэж чадахгүй дэмий юм болох байх. Тэгж тэгж ер нь өндрийг нь 200 пиксэлээр хязгаарлаад өргөнийх нь 1 пиксэлийг нэгхэн ам.доллараар үнэлээд тэгээд жаваскриптээр баруунаас зүүн тийш нь урсгачихья гэж бодсон юм.

Нухаж нухаж анхны скриптээ “бичээд” баннэрууд урсдаг боллоо. Гэх мэтчилэн ахиулсаар нэг орой суужээ байсан чинь Гансүх агаа манайд орж ирдийн байна. Би ч олзуурхаад юу хийж байгаагаа тайлбарлаад хийсэн юм аа ч үзүүллээ дээ, тэгсэн харин шууд л анхны баннерийн захиалга ороод ирдэг байгаа. Тэгээд бас надад хүмүүс доор нь сэтгэгдэлээ бичдэг болвол их зүгээр юм байна гэсэн санааг Гансүх ах маань хэлсэн юм шүү, Би ч тэр дор нь хүлээж авлаа.

20 пиксэлийн өргөнтэй фото зургийн CD-ныхээ баннэрыг маргааш өглөө нь л над руу имэйлдчихсэн байв.

Үүнд ихэд урамшаад нэг бичлэг паблишдаж хүмүүст битүү ч атугай мэссэж хүргээд авсан юм. Өдөр нь ажлынхаа хэдэд ярьж өглөө, бүгдээрээ л талархалтай сайхан хүлээж авдаг юм байна. Гэсэн харин Болорбат гээд манай CRM-ын туслах програмист залуу “баннэруудаа сайт ачаалагдахад санамсаргүй байдлаар эрэмбэлж гаргадаг болгохгүй бол олон баннэр цувчихсан тохиолдолд сүүлийн баннэр шудрага бус байдалд гарах юм байна” гэсэн онош тавьсанаар дараагийн даалгавартаа орлоо. Javascript-ыг “хадаас хадах” хэмжээндээ бол мэднэ л дээ. Тэгсэн тодорхой хэдэн тоонуудыг санамсаргүйгээр байдлаар сугалаад давхардуулахгүй цэгцэрүүлж харуулна гэдэг ажлыг JS дээрээ бардаггүй дээ. Ядаж байхад гадаа ажлын цонхон доор барилга бариад өглөө ирээд харах болгонд л аймаар их ажил гялалзуулчихсан, би бахь байдгаараа хэдхэн мөрөн дээр тэнэгээ гайхаад л гсн. Учир начирыг нь олохгүй хэсэг энүүгээр тэрүүгээр эргэлдэж байгаад эцэст нь PHP дээрээ шийдэхээс өөр аргагүй болов оо хөөрхий. Айлаас эрэхээр авдараа уудлаа гэдэг үг зурс хийсэн шүү.

Ингэж ингэж арай гэж тусч баннэруудын цуваа маань бэлэн болдог юм байж. Гэхдээ бас интернэт explorer дээр сэтгэгдэл бичих хэсгийн коод маань гажигтай ажиллаж байгааг сая дөнгөж илрүүллээ. Гээд яахав явцын дунд нь засчихнаа. Учир нь олдож л таараа.

Одоо л бүх юм эхлэж байна даа.

Бүгдээрээ.мн - ий шинэ дизайны чимхлүүр ажил ч ойролцоо дуусаж одоо ийн зэрэг та бүхэндээ хүргэж байнаа.

Та бүхэн хэрэв Батзаяа охинд тус болохыг мөн өөрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг оновчтой сурталчлахыг, өөрийгөө бусдад харуулахыг мөн дэлхий хир "хавтгай" болохыг үзмээр байвал Бүгдээрээ сайтынхантай холбогдоорой. Таныг бидэнтэй холбогдоход хялбар байлгах үүднээс дараах бололцоог бий болголоо. Үүнд:

И-майл болон утсаар холбогдоод төлбөрөө:
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх
Кредит картаар хийх
[яг одоохондоо боломжгүй байгаа]

Шууд манай оффист хүрэлцэн ирж төлбөрөө:
Бэлнээр хийх
Банкны шилжүүлгээр хийх
Банкны гуйвуулгаар хийх зэрэг бололцоотой.

Ингээд бичлэгийнхээ төгсгөлд бизнес эрхлэгч хэн бүхэнд, блог бичигч танд ч тэр, орж гарч зочлон өнгөрч буй хүмүүст ч бас ер нь хүн бүхэнд хандаж хэлэхэд нэг пиксэл шиг өчүүүхэн ч атугай сайхан сэтгэлийн ач тус эргээд таны дээрээс зөөлнөөр шиврэх хүнлэг сэтгэлийн дулаахан бороо болж заавал орно гэдэгт итгээрэй гэе.

2007-07-09

Баяртай мэдээ хуваалцъяаа!!!

Пөөөх нөгөө үерийн усанд бөглөрөөд 8н уурхайчин дарагдсан аюултай хэрэг гараад аврахаар өдөр шөнөгүй ухаж байна гэж байсан хэрэг амжилттай дууссан гэнэ. Бүгд эсэн мэнд гарч иржээ. Аврах ангийнхан болон хүчин зүтгэл гаргаж үүргээ нэр төртэй биелүүлсэн тэдгээр эрсийг өчигдөр зурагтаар харахад үнэхээр таатай байлаа. Бахархаж байна. 120 гаруй мэтэр газрыг жижиг гар хүрзээр тасралтгүй ухаж, модоор бэхэлгээг нь өрсөөр 24-н цагийн турш аврахаар ажилласан гэнэ. Үнэхээр бахархалтай. Ямарч байсан амьд гарсан уурхайчдад баяр хүргье! Хар нүхэнд дарагдах үнэхээр аймшигтай байсан байх даа.
Манайхан алдаа эндэгдэл, аваар осол гарахад аймаар хар пи ар хийцгээж далимдуулаад дарга даамлууд заамдалцаж энэ тэр ритингээ өсгөх гэж оролдоцгоодог. Энэ удаа бие биендээ баяр хүргэж, магтаж энэ тэр цагаан пи ар хийх шалтаг гарсаныг анзаарч байгаа болов уу?

2007-07-07

Удахгүй

Ойрд аймаар халуун байснаас болоод нэг айхтар том далбагар ногоон малгай олж авлаа, хар халуунд нар салхинаас хааж л байвал барав болоод оо. Ажил дээрээ зарим үед халууцаад балрах шахах юм. Өчигдөр ажлынхантайгаа ундны цагаар бас юунаас ч болоод тийм юм ярьчив мэдэхгүй, нэг “фортэр”-той бас сайхан зайрмаг хийж чаддаг хүнтэй бол явуулын зайрмагны түц ажлуулахгүй юу гэж ирээд л мөрөөдөв. (нөгөө даанч давс байхгүй гэдэг онигоо шиг л...) Ажлын нь гадаа ирээд “Цөцгийтэй зайрмаг” гээд л дуу явуулаад, паррр хийтэл сүүдрэвчээ угсараад л зарж гарвал хир сайн бизнэс болох бол гэж хэлээд баахан дооглуулав. Юм л бол фортер яриад байсан нь миний буруу л даа, гэхдээ блог найз нараа манай ажлынханд миний зөв байсаан гэдгийг батлаад, манай ажил дээр зайрмаг авчирч өгөөч гсн... Энэ хар халуунаас болж нээрэн элдэв дэмий юм бодож байна шүү...

Харин ашгүй ойрд бороо ороод сэрүүхэн, жаахан амьсгаа авахтай байна. За яриа өдсөн хүн цаг агаараас эхэлдэг гэдэг шиг баахан дэмий юм биччихлээ.

Удахгүй гэж гарчиг өгсөний учир нь нөгөө охинд тус болох санааг маань Бүгдээрээгийнхэн маань дэмжсэн гэдгийг дуулгах гэсэн юм. Одоохондоо түрхэн нууцлаад байгаа ч энэ хүрээнд хийгдэх бяцхан ажил дуусах шатандаа орчлоо. Тун ч удахгүй дээ гэж л хэлье... Шал дэмий юм санаачлаагүй байгаа даа гэж залбирч сууна даа.

Хос ялааны дууль

Бодит түүхээс сэдэвлэн бичив

Энд нэг ядаргаатай ялаа яг намайг тойрч энд тэндээс ирж мөргөж ихээхэн зэвүү хүргээд байхыг бодвол надтай нэгийгээ үзье гэж шийдсэн бололтоймаа. Учир нь түрүүхэн манай гэрт амьдардаг хос ялааны нэгийг гэрээ шүүрдэж байгаад өөрөө ирж дальчиганаад байхаар нь шүүрээр дэлсээд алчихсан юмаа би. Намайг сонирхсон эхнэр ялааг нь нам цохисонд эр нөхөр ялаа нь учиргүй уурсан дүнгэнэж, яаж ийж байгаад яг нүдийг минь онохыг хичээгээд байгаа бололтойм. Хэ хэ, өчүүхэн муу ялаа байжийж өндөр дээд хүн төрлөхтэнтэй тэрсэлдэнэ гэнээ чи, Мэдээрэлгүй юм шиг суужийгаад, ядраад чамайг амрах цагт хөл дэх таавчигаараа хүчтэй дэлсэхээ хүн төрөлт ах нь хэнээр ч хэлүүлэхгүй мэдэх байлгүй!

Мөргөөд байхад нь дүмбийгээд суугаа намайг гэмшиж байна гэж эндүүрээ дээ, хөөрхий муу эр ялаа, Дисплэй дээрх энэ бичлэгийг уншиж чаддаг байсан бол учрыг нь мэдсэн ялаа жижиг өрөөний поорчигоор нисэн одох байсан даа... Түссссс!!!!!!!

2007-06-21

Сайн уу Ганбаа?

Ганбаатар: Юу л болоод байна даа хө?
Ганбаа: Хоолой амархан өвдчөөд байдаг болохоор нөгөө хүмүүсийн яриад байдаг Зүрхэндээ орно гэгч нь болж байж мэдэх юм... Эсвэл зүгээр дурлачихав уу?, бүү мэд ойрд нэг л жигтэй байна. Эсвэл сүүлийн үед сонгодог хөгжим ойлгодог болох гээд хүчээр байнга сонсож байгаа Моцартын аялгуунууд нөлөөлөөд байна уу? Ямарч л байсан миний дотор ямар нэг өөрчлөлт болоод байх шигээ, хэлж мэдэхгүй юм.

Ганбаатар: за тэр ч яахав, энд нэг их бичээд яах вэ хө, өөр сонин сайхан юутай?
Ганбаа: Өөр үү, өөр сонин гэвэл, саяхан блог дээрээ хичээнгүйлэн бодож үзнэ гэж хариулсан нэг зүйлийг үнэхээр хийхийг хүсэж байна. Амьдрах хүслэн блог дахь Батзаяа охинд хэрхэн туслах тухайгаа их бодож үзлээ, зүгээр нэг мөнгө хандивлаад өнгөрөлгүй, хүмүүсээс арай өөрөөр илүү их тус болохыг бодож байгаа. Илүү олон хүнийг татан оролцуулж залуу сайхан охиныг эрүүл болгохын тулд яах вэ гэж бодсоор хэд ч хоночив. Би яаж туслах талаараа нэг шийдэл олсон, миний блогоор орж гардаг андууд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа. Дараагийн постоороо юу сэдсэн талаараа та бүхэнтэй хуваалцана. Тэр үед надад тусламж их хэрэг болно.

Ганбаатар: Яагаад заавал тэр охинд туслах гээд байгаа юм бэ?
Ганбаа: Хүрэхийг хүссэн зорилго руугаа алхам алхамаар ойртож яваа олон залуусын нэг билээ би. Аль болох чигээрээ явж, үхэхээсээ өмнө бага хугацаанд зорилгоо биелүүлэх ёстой. Гэхдээ амьдралд үргэлж чигээрээ явдаг зам гэж үгүй, гарахад хэцүү эргүүлэгт эргэлдэн орох нь олонтаа. Ийм үед хүмүүс намайг эргүүлгээс гарахад минь тусладаг байгаасай гэж аминчхан хүсдэг. Хүмүүс надад туслах эсэх нь би өмнө нь хүмүүсийг хүнд хэцүү сорилт даван туулахад нь туслаж байсан эсэхээс ихээхэн хамааралтай гэж ойлгодог. Зорилго хүсэл тэмүүлэлтэй хүнд туслах нь өөртөө туслаж байгаагаас өөрцгүй гэж хар санаалан боддог.
Утга учиртай амьдарч байсан маань цаг хугацааны орон зайд бяцхан ч болтугай оршиж байгаасай гэдэг утгаараа ч тэр, өөрөө сэтгэл хангалуун байхын тулд ч тэр, би энэ охинд тус болохыг үнэхээр хичээж байгаа.
Надтай ижил боддог хүмүүст ч тийм боломжийг нээж өгөхийг хүсэж байна...

2007-06-16

Хэнийх ч биш гэж үү?

Өнөөдөр бороотой сэрүүхэн сайхан өдөр байна. Хагас жилийн өмнө хийсэн програм дээрх доголдолыг арилгалаа, тухайн үед анзаараагүй боловч яалт ч үгүй алдаатай solutoin байжээ. Алдаагаа засчихлаа, нэгэнт цаг зав гайгүй болсоных блог жаахан хэслээ.

Зэрэглээгийн блогыг уншиж яваад Амарсайхан ахын сэтгэгдэлээс сэдэвлээд ер нь энэ сэдвээр бодож явдаг зүйлээ бичье гэж шийдэв.

Саяхан gym бэлтгэл дээр хэдэн ах нар ярилцаж байна. Удахгүй тарвага гарахаар боодог ч сайхан даа, ах нь ноднин боодогыг яг гаргахдаа дээр нь архи хийж үзсэн ёстой янзын, ... Нөгөөх нь тэр чинь гайгүй, дөнгөж агнасан гөрөөсний цусыг тэр доор нь 400гр-ыг нь 200гр архитай холиод уухаар яадаг гээч? Яадаг? Тэр дороо мансуураад л явчина, Чалх сайжирна гэж жигтэйхэн. Бэлтгэл хийж байгаа маниуст ч ёстой эм дээ тэр чинь... Танайхан өнгөрсөн жил загасанд явсан уу? Явсан Ийм том [мөр хавьцаа заав] тул барьсан...

Тэд нар яриандаа өөрсдөө бүүр хөөрчихсөн нэг л их ид хав болгосон нүгэлт хар гөрөөчид, тойроод зогссон хэдэн банди нарын шүлс нь гоожих янзтай, хэлсэн үгээр нь замнах шинжтэй.

Эндээс намайг юу гэх гээд байгааг та гадарлаа биз дээ... Монгол оронд ан амьтан араатан жигүүртэн тэр тусмаа нэн ховор амьтад устаж үгүй болж байна, хамгаална, үржүүлнэ гээд л байх, нутагт цагаан зээр үзэгдэхээ байлаа гэх хөгшид, огт тарвагагүй болсон олон газрууд, машины дугуйнд сүйтгэгдсэн, гал түймэрт хуйхлуулсан сая сая га газрууд, ой модууд. Хэрэглээд хаясан уурхайн газрууд...

Ер нь юу болоод байгаан бэ? Бид нар хэтэрхий жижиг мөрөөдөж хэтэрхий жижиг сэтгэж байна.

Шороотой наадмын тухай сая бас Докын блог дээрээс харлаа. Одоо удахгүй Отгонтэнгэрийн тахилга болно. Төрийн тэргүүдээс авахуулаад Завханы гаралтай бүхэн очиж гоё дээлээрээ fashion show хийнэ. Уул усандаа хогоор өргөл барьц өргөнө. Бүх Овоогоо хадгаар бүрнэ. Ховор ургамалын хэд хэдэн төрөл зүйл устана. Өндөр уулын тагт дах өвс ургамал хүн даахгүй талхлагдана. Сайхан сайхан нуурууд согтуу амрагчдын beach болж хувирна... хм!

Бид нар хязгааргүй баян нутагт төрөөгүй билээ. Агнаад л, түүгээд л, талхалаад л, шатаагаад л, хогоор булаад л, сэндийлээд л байх уу?

...Эцсийн мод тайруулж, эцсийн загас шаруулж, сүүлийн цэцэг хатаж, сүүлчийн гол ширгэхэд хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг ойлгоно. [unknown source]

2007-06-15

Онцлон танилцуулах үйл явдал

Өнөөдөр Огоо тэргүүтэй таван залуу өнөөх алдартай номыг монгол хэлнээ хөрвүүлж дуусаад худалдааны нээлтийг нь төв номын санд хийлээ. Зорьж очсон мундаг хүмүүсийг хараад залуусаараа бахархаад нулимс цийлэгнэж суухтий. :D
Бүгдээрээгийн Оюунгэрэл сурвалжлага хийгээд би зураг-алаач хийгээд Отгонпүрэв андаас бичкээн ярилцлага авсан. Техник саатлын улмаас өнөөдөр видеогоо паблишдаж чадсангүй боловч Удахгүй youtube дээр ачаад бүгдээрээ дээрээс холбоос хийх тул та бүхэн иргэн сурвалжлагчийн бэлтгэсэн бичлэгийг үзээрэй.

related:
http://www.bugdeeree.mn/?p=1522
http://www.bugdeeree.mn/?p=1524

2007-06-14

Umbrella

Сайхан бороо ороод гоё байшү, дунд дүү амраад явчихсан чинь гэрийн хаана юу байгааг бага дүү бид хоёр мэддэггүй ээ (манай гэрийн мэнэжэр юм л даа гсн), шүхэр хаана байгаан бүү мэд, өглөө хайгаад олсонгүй, хоёулаа бороо намдахыг хүлээж байгаад жоохон гайгүй болонгуут гараад л гүйчихлээ. Төв зам орох замын талд явж байтал айхтар ширүүн бороо орчлоо шдээ. Ёстой баларсан юм боллоо шүү хэ хэ. Одоо ажил дээрээ суугаад “хатаж” байна :D

Ойрд блог бичээгүй болохоор шүхэр мүхэрхэн ч хамаагүй нэг бичлэг оруулж байгаа маань энэ. Хожим шүхэр хаана байгаагаа мэдэж байхгүй бол энэ мэт балардаг л юм байна шүү хүүхдүүдээ.

Шүхэр гэснээс өнгөрсөн зун шүхэрээ хаана байгааг мэддэг байлаа л даа, нэг бороотой өглөө ажилдаа ирж явтал урд нэг дажгүй бүсгүй алхаж явна шүү, даанч шүхэр нь нугалаасаараа гарын хир ороод тэр нь нороод айхтар тод харагдаж байнаа, ах дотроо ийм дажгүй бүсгүй байжыж шүхэрээ угаачихгүй дээ ухааны юм бодоод л өнгөрсөн. Ажил дээрээ ирээд шүхэрээ хатаах гээд дэлгээстэй чигээр нь тавиад харсан чинь миний шүхэр яг тийм хиртэй байсан байна лээ шд... хэ хэ Шүхэрээ гэж...