Pages

2008-05-01

Карамазовын хөвүүд

Цаг хугацааны хувьд Орос орон хамжлагат ёсоо халсаны дараахан Комунист үзэл суртал соёолж эхлэхийн өмнөхөн үеэр энэ романы үйл явдал үргэлжилнэ. Хоёр удаа гэрлэж байсан Эцэг Карамазов болон түүний 2 эхнэрээс гарсан гурван хүү, мөн нууц хүү Смердяков нарын тухай өгүүлдэг.
Эцэг хүүхдүүд бүгдээрээ тэс ондоогын туйлууд, эд нар шиг өөр өөр хүмүүсийг олоод ир гэх нь байтугай бодож ол гэхэд хэцүү ухаан, зан араншин, ёс суртахуун, боловсрол, хөрөнгө чинээ гээд л ер нь л бүх талаараа өөр өөр.
Зохиол өөрөө болохоор Дунд хүү Иваныг эцэгтэйгээ наад 2оо бодвол илүү адилхан гэж хэлж байгаа боловч тийм санагдахааргүй...
Ах дүү 3-ын том нь болох Димитрий сүйт бүсгүйгээсээ урван байж нэг бүсгүйтэй учир ургуултал гайхал хөгшин эцэг нь түүний өрсөлдөгч болох аж. Түүгээр ч барахгүй нас эцэслэсэн эхийнх нь өв хөрөнгөнөөс түүнд маш бага өгсөн гэх хэрүүл эцэг хүү хоёрыг хагаралдуулж олны өмнө ална тална гэж дуудалцахад хүргэжээ. Удалгүй эцэг нь амиа алдсанаар бүгд Димитрийг алуурчин гэж үзэх бөгөөд бага дүү Алёша үүнд итгэсэнгүй. Түүний бодлоор жинхэнэ алуурчин бол Смердяков бөгөөд энэ нь нотлоход маш хүнд зүйл болон хувирч ах нь шүүхийн өмнө ялтанаар дуудагдана.
Гэтэл дунд хүү Иван Смердяковыг алуурчин гэдгийг өөрөөр нь хэлүүлэх бөгөөд өөрөө энэ хэрэгт гол буруутан байжээ гэдгийг сонсоод солиорч эхлэнэ. Дайран дээр давс гэгчээр Шүүх хурлын өмнөх орой Смердяков амиа хорлож уг хэргийг улам бүрхэгдүүлж орхив.
Галзуурмаар өрнөлтэй шүүх хурал дээр Солиорсон хүний нотлогоо мэдээж хэнийг ч итгүүлж чадахгүй боловч нийслэлээс ирсэн мундаг өмгөөлөгч Фетюкович (нэрийг нь буруу бичсэн байж магадгүй) Димитрийг буруугүй байж болох нотлогоог маш уран илэрхийлнэ. Гэвч тангарагтаны шүүгч нар бүх “нотолгоог” үндэслэн түүнийг буруутай гэж үзэн ялладаг.
Ерөнхийдөө ийм л өрнөлтэй зохиол боловч миний өмнө өгүүлсэн Зосима даяанч миний энэ тойм дунд огт дурдагдаагүй өнгөрсөнийг анзаарахыг хүсье. Мөн номын гол дүр Алёшаг энд цухас л дурдлаа. Энэ даяанч хэрхэн даяанч болохоор шийдсэн тухай, хэрхэн бурханы үнэнч элч болж ард түмэн дундаа хүндлэгдэж байгаа тухай, хүнийг хэрхэн “уншиж” чадаж байгаа тухай үнэхээр үнэмшилтэй хэсгүүд гардаг. Энэ хэсгүүдээс хүний нийгэмд шашин ямар ямар сайн зүйл өгч чаддаг хийгээд хэрхэн хор болдогыг ч олж харж болно. Тодруулбал бурханыг цэц ухаанаар жинхэнээсээ хүлээн зөвшөөрч жинхэнэ хүн сэтгэлээр хүн зоны төлөө оюун ухаанаа зориулах хийгээд мухар сүсгээр сүслэж мунхаг сохороор итгэж чөтгөр шулмаар туйлшруулах хоёрын ялгааг нэг хийдийн хоёр ламаар илэрхий үзүүлсэн байдаг.
Зосима даяанч Алёшад ямар сургааль айлддаг, Алёша яагаад хийдээс гарахаар болсон бас түүний найз байгаад хожим найз биш болсон Ракитины үзэл бодол гээд олон сонин содон дүрүүд энэ номонд бишгүй бийг мөн хэрхэн төгсөхийг уншиж үзээд мэдээрэй.
Манайхан шиг коммунизмын талын мэдлэг, мэдрэмж өндөртэй улсууд нэг хүнийг биш нийт олныг хайрлахын тухай өгүүлбэрүүдийг харвал тэр үедээ хэрхэн тохироо нь бүрдээд байсныг ч харах боломжтой. Ө.х нийт олны тусын тулд нэг хэсгийг нь золиослох сэтгэлгээний тухай зохиолч аатай үнэн бичсэн нь бий.
Мөн хүнийг хайрлах дадал хараахан суугаагүй хүнд хүний нүүр саад болдог гэх мэт хувь хүний дотоод чанараас өгсүүлээд нийт олны сэтгэл зүйн гажиг гэмгүй хүнийг гэмтэн болгож хэрхэн хилсдүүлж болдог гэх мэт өргөн цар хүрээнд сэтгэж бичсэн суут зохиол болохоор үе үеийн зохиолч нар Достоевскийн энэ зохиолоор хүмүүжиж нүдээ нээсэн гэж судлаачид үздэг байх. Юутай ч гэсэн энэ суут зохиолыг монгол хэл дээрээ унших боломжийг олгосон Гомбосүрэн гуай болон Nepko publishing-ын хамт олонд талархал илэрхийлье.


2008-04-25

Карамазовын хөвүүд

...Зүгээр Зосима даянчийн амьдрал гэхэд л бүхэл бүтэн роман доторх роман явж байгаа юм. Зохиолчийн үнэнхүү цар хүрээтэй сэтгэгч, асар мэдрэмжтэй сэтгэлзүйч, амьдралын ухаантан гэдэг тэр чигээрээ илт. Өгүүлэмж бүхэн нь философи. Дүр болгон нь эсрэг тэсрэг амьдлаг бас Хүчирхэг.

Суут хүний тухай ойлголт надад нэгэнт бий болсон. Толстойн Анна Каренинаг уншсаны дараа хэн нэгэн хүний амьдралыг дайраад гараад ирэх мэт сэтгэгдэл төрж байсан бол Достоевскийн энэ романыг уншиж байхад тэрнээс хавьгүй өргөн, хавьгүй том... бүүр шал өөр сэтгэгдэл төрсөн. Миний бодлоор Хүн төрөлхтөн оюун ухааны хүч хүрч ойлгож чадахгүй зүйлээ “бурхан”-аар “тайлбарлаж” ард нь “нуугдаж” ирсэн, энэ сэтгэлгээг Достоевский ганц номоор гацааж орхижээ. Хүн төрөлхтөний түүхэнд Бурханыг байдаг юм бол гараад ир гэж аймшиггүйгээр дуудагсад олон байсан байх. Тэр дундаас “хамгийн гарч ирэхээс аргагүй” болгож дуудсан хүн бол Д.
Тэр гарч ирээгүй...

...Чи өөртөө худлаа хэлэхээ боль... Цаг ямагт худлаа хэлсэнээс болж бүхнийг үл хүндлэх болсонд чинь хамаг учир байна. Хүндлэхээ болихоор хайрлахаа болино. Нэгэнт хэнийг ч хайрлахаа болисон хүн ужид цэнгэл, зэрлэг тачаалаар цаг нөхцөөж юугч үл хайхардаг болно... Яг хажууд ном алга ямарч байсан Зосима даяанч ах дүү гурван Карамазовын эцэгт хэлсэн үг дунд ийм утгатай зүйл байсан.

Ерөнхийдөө мань мэтийн гар энэ мэтийн утгагүй тайлбар бичээд сууж байдаг ном ч биш л дээ. Саваагүй нохой саранд хуцна гэдэг болж байгаа хэдий ч ямар ч байсан "хуцах" эрхтэйгээс хойш гэж бодоод зүрхлэсэн нь энэ...

2008-04-18

Карамазовын хөвүүд

Хэрэвзаяа[1] зураач байсансан бол Бурхан Достоевский хоёрыг бие биенийхээ духанд буу тулгасанаар зурахсан. Бурхан нь инээмсэглэсэн Христос; харин Дост-г ямарч сэтгэл хөдлөл илэрхийлээгүй байгаагаар... зурвал ч.

Нөгөө алдар суугаа мандуулсан Карамазовын хөвүүдийг уншиж байгаа хэрэг л дээ; news.mn дээр номын нээлтэд зориулан бичсэн Баабарын нийтлэлийн доор хүмүүсийн бичсэн сэтгэгдэл дунд “манайхан энэ зохиолыг ойлгодог л байгаа даа” гэснийг хараад жоохон эгдүү хүрч байсан боловч уншаад эхлэсэн чинь үнэхээр зарим талаар ойлгохгүй зүйлүүд гарч байгааг хүлээн зөвшөөрч байна. Христийн шашны талаар битгий хэл Буддынхаа шашныг мэддэггүй хүн чинь барьц алдах юм даа гэж. Одоогоор уншиж дуусгаагүй болохоор үргэлжлүүлэн бичихээс түр азнаяу.

хэрэвзаяа[1]– Орчуулагч Гомбосүрэн гуай уг номыг орчуулахдаа энэ мэт түгээмэл хэрэглэгддэггүй үгүүдийг цөөнгүй оруулж ирсэнд талархах хэрэгтэй болов уу. Хэрэвзэ гэж ярианы хэлэнд байдаг үгийг бичгийн хэлэнд ийн буулгасын байх. Мөн жилбэрхэх гэдэг үгийн тухай дараа толь бичиг сөхөж байгаад тайлбар хийхийг бодноо. Нарийн мэддэг хэн нэгэн байвал сэтгэгдэл үлдээнэ бизээ. Ямарч гэсэн эмэгтэй хүн бэлэн болчоод эр хүн лүү чичирч дайрах гэсэн утгатай хэмээн манай ажлын ах айлдсаныг дурдая хэхэ.

2008-04-17

Хэлэлцээр хийх урлаг

Зиа байз энэ номыг яагаад уншия гэж шийдсэн гэхээр орчуулагч нь ТВ-р (SBN байхаа) энэ номныхоо тухай ярилцлага өгч байхыг үзсэн юм. Дараахан нь манай компани дээр ирж нэг сонирхолтой програмын захиалга өгсөн. Тэгэхэд ер нь сүрхий залуу санагдсан тул аятайхан ном орчуулсан байж мэднэ гэж бодоод өнгөрсөн. Удалгүй Трампын Шилдэг туслах шоу-г монгол хэлээр үзэх боломж гарсанаас болж энэ номыг заавал уншия гэж шийдсийм.

Ерөнхийдөө бизнэс хэлэлцээр тохиролцоо хийх, гэрээ байгуулах, борлуулалт хийх, сурталчилгаа явуулах зэрэгт тус болохоор ном гэж хүмүүс ярьж байгаа хэдий ч хүн бүр энэ тухай (хэн нэгэнтэй ойлголцох шаардлагатай байдаг бол шүү дээ) энэ номыг уншиж үздэггүй юм аа гэхэд бодоод үзэх ёстой сэдэв юм. Тэр ч нэг тийм хүн дээ ингэж яриул буруу ойлголт авчихгүй байгаа даа гэх зэргээр бодож байсан уу? Тэгвэл иймэрхүү зүйл бизнэст жинхэнэ сонгодог утгаараа явагдаж байдаг. Энэ номонд байх нэг гол санаа бол ойлголц => итгэлц => хамт амжилтанд хүр гэсэн зарчмыг тогтоож аваал ургуулаад бодоорой. ;)

Дэлхийн тэргүүн баячуулын нэг алдартай бизнэсмэн (үнэндээ би энэ номыг уншихаас өмнө мэддэггүй л байсан. Энэ ном шоу хоёр нь ийн дэлхий дахин алдаршуулахад нөлөөлсөн биз.) Доналд Трампын арга барил болон өөрийнхөө ажиглаж мэдсэн арга техникүүдээ бусадтай илэн далангүй хуваалцаж байгаа Трампын зөвлөх хуульч Жорж Россын бичсэн ном юм.

Хүнтэй бүрэн ойлголцож чадаагүйгээс, өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүйгээс олон олон боломж бололцоог хажуугаараа өнгөрөөснөө бид дотроо адгаад л өнгөрдөг. Энэ номыг уншсан хүн ямар нэг хэлэлцээр уулзалтанд хэрхэн бэлтгэх аргыг чадах чинээгээрээ боловсруулахад хэрэг болохуйц мэдлэгийг олж авах бөгөөд энэ ч байтугай бизнэс эрхлэхэд хэрэг болох чухал арга тактикуудыг бодитой хүний жишээн дээрээс тун ойлгомжтой “хэлээр” олж авах бололцоотой.

Надад уншиж дуусахаас өмнө шууд л хэрэг болсон ном. Яг юунд хэрэг болсоныг бичиж болохгүй хэдий ч ямарч байсан уг номд өгүүлсэн POST аргын дагуу бэлтгэсэнээр би жижигхэн ч гэсэн амжилт үзүүлж чадсандаа ихэд урамшсан хэрэг л дээ.

Хэн нэг хүнтэй ямар нэг ажлын талаар ярилцахаас өмнө энэ People Objective Strategy Tactic аргаар чадах чинээгээрээ нарийвчлан бэлдэх нь их чухал юм билээ. Дээрх дөрвөн үг тус бүрт хамаарах ойлголтуудыг цуглуулж толгойгоо ажиллуулсанаар ... За ер нь сонирхол төрсөн бол энэ номыг аваад уншаарай. Интэрномд 12000T гэжийлээ. Англи нэр нь: Trump-Style Negotiation.

Саяхан нэг сайт дээр “амьдрал бол хэтэрхий богинохон, уран зохиолын ч бай биш ч бай ном уншина гэдэг хайран цагаа дэмий үрж байгаа хэрэг шүү дээ” гэсэн байна лээ, Энэ нь амьдралаас суралцсан тэрбумтаны хэлэлцээр хийх нууцыг олж мэдэхийн тулд заавал явсан замаар нь замналгүй, бас заавал тэр бумтан болох албагүйгээр ойлгож авах боломжтой гэдгээр хялбархан няцаагдах өгүүлбэр ажээ. Харин ямар ч хэрэгцээгүй урхи занга мэт олон сая ном байгааг дурьдахгүй байж бас болохгүй бөгөөд иймдээ ч өөрт таалагдсан номны тухай бусдад дамжуулах нь зүй ёсны хэрэг гэсэндээ ийн бичвэй.

2008-04-07

Хүлээгч

Ойрд зав зай гайгүй ч бичлэг оруулах хүсэл зориг төрөхгүй гүйсээр... Гугагийн Үл бичигдмэлүүд номонд өгүүлдэг Амьдралаас ирэх аз жаргалыг нэг насаараа хүлээгчийн тухай санааг энэ зургаар илэрхийлье.

2008-03-19

АААА"АХА" ХА ХА

Сандал суудал дээрээ олсоор даруулаад ч болсон бөх сууж байгаад уншаарай.

Юу гэхээр ТВ-ын АХА гээд нэг хөөрхөн нэвтрүүлэг байхымаа. Олон хүн цувж зогсож байгаад хөтлөгчийн асуултанд хурдан хариулах ёстой. Нэг хүнд алдах эрх 3 л бий. Тэгээд 3 дахь удаагаа буруу хариулт өгвөл хасагдаж явсаар байгаад нэг хүн үлдсэн нь аварга болдийм л даа. Янз бүрийн л хүмүүс оролцох юм. Хүмүүс тулгамдсандаа л ингэж хадуурдаг байх гэж бодож байна. Заримдаа хөтлөгчийн асуулт нь үнэн ёооёоотой байх нь ч бий. Жишээ нь:

Тэмүүжин юунаас айдаг байсан бэ? Юунаас айдаг байсныг одоогын хүмүүс яаж мэдэхэв дээ. Тэгсэн хүмүүс: нохой, морь, аянга, Жамуха гэх мэт хадуурч гарна. Тэгсэн зөв хариулт нь Өүлүн эх. Ха ха.

Асуулт хариултаар нь орчин үеийн онигооны шинэ төрөл үүсгээд ном гаргамаар шүү. За тэгээд цаашаа:

Хөтлөгч: Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ? гэж асуутал 1А ангийн нэг хүү хариуд нь: Чингис хаан гэж авдаг байгаа.

Хөтлөгч: Монгол ардын үлгэрт гардаг хамгийн том уулыг юу гэдэг вэ? - Дээрх жаал тэгсэн мөн л Чингис хаан гэж авсан. Би бүүр савж унаваа хөөрхий. Чингисийн тухай хичээл үзчихсэн байсан бололтой.

Хөтлөгч: Майга бор гэж ямар амьтныг хэлдэг вэ? гэтэл нэг нөхөр урдаас нь Хонь гэж наасан. Нэг майга бор хонь таньдийн байлгүй өөлкий.

Хөтлөгч: Хоол боловсруулах эрхтэний нэг? хүмүүс мэддэг болгоноо хэлээд байдгүй ээ. Нэг хүн дэлүү гэсэн чинь дөхөж байна гэхдээ биш байна гвэ. Тэгсэн арынх нь баагий шууд шпи авчихсан бололтой гарч ирэнгүүтээ хэлүү гэсэн гэнэ лээ.

Хөтлөгч: Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ? гэсэн нэг нөхөр эргэлзэх юмгүй шууд Архангай. А үсэгнээс эхлээд аймгуудыг буудаж байгаам байлгүй чааваас.

Хөтлөгч: Альваа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ гэтэл өөдөөс нь Хамар гэсэн хариу ирэв.

Хөтлөгч: ... цагаан хөлгөөрөө дүүлж явнаа хө гэж дуу байдаг. Ямар хүлэг вэ? гэтэл төмөр хөлөг, аргамаг хүлэг, хурдан хүлэг, ажнай гэх мэтийн сонин хариу сонсов.

Хөтлөгч: манай гариг хэдэн эх газартай вэ гэж асуутал нэг нүдний шилтэй жаахан хүү айймаар бодол болж байснаа Зуууууун хорин зургаа байхаа гэж наасан. Арынх нь хүүхэд тэгсэн гарч ирэнгүүтээ Зуууун хорин долоо гэв. хахаха Манай гариг гэнгүүт л аймаар том тоо хэлэх байх гэж ойлгосон бололтой.

Саяхан болсон нэг баяр дээр манай ажлынхан АХА явуулаад: Хөтлөгч: Богд хааны их хатаны нэр гэсэн чинь манай ажлын нэг бүсгүй Жавзанпагма гэж хэлсэнээсээ болоод одоо нэр нь Пагма болчихоод л явж байна.

За өөр та бүхний санаанд иймэрхүү хөгжилтэй асуулт хариулт байвал бичээрэй. Хаврын инээдмийН сизон нээгдсэнийг мэдэгдье.

2008-03-16

Бүтэн сайнд

www.ITZone.mn/lenovo гээд нэг жижиг хуудас хийхээр болж бүтэн сайнд ажиллах онцгой нөхцөл гарав аа.. Нэгэнт хийх зүйлээ хийчихсэн болохоор блог дээрээ нэг бичлэг шидчээд харихаар шийдлээ. Өнөөдөр 3н өөр бүсгүйтэй мэссэнжэрдэв. Тус бүрдээ их сонирхолтой сэдэв хөндсөн тул энд оруулчья.

Өдөр сууж байтал нэг танил бүсгүй хаалга тогшиж орж ирээд амралтын өдрөөр ажиллаж байгаа юм уу гэхээр нь тиймээ л гэлээ. Тэгсэн эхнэр чинь амралтийн өдрөөр гэртээ байсангүй гэж гомдоллохгүй байна уу гэжийн (намайг эхнэргүй гэдгийг мэднэ л дээ гэхдээ ямар учиртай асуулт гэдгийг нь ойлгов) тэхээр нь үгүй чиш мөнгө олж байгаа нөхөртөө гомддог эхнэр гэж юу байхав гэсэн чинь за ер нь IT талын хүнийг нөхрөө болгохгүй байсан нь дээр юм байна гэж авдийн байна. Хүүе яав ийв яажийгаан гэсэн чинь ингээд гэртээ үзэгдэж харагдахгүй ажлаа хийж байгаа нь энэ гээд PC-ныхээ ард гагнагдчихдаг, гэр орноо цэвэрлэж үр хүүхдэдээ анхаарал тавихгүй байх нтр гэжийн. Тэхээр нь жоохон зөрүүдлэмээр санагдаад: -хүүхэд хүмүүжүүлэгч гэр цэвэрлэгч хөлслөөд авчихгүй юу, юуны төлөө мөнгө олсон билээ дээ гээд хэлчихвээ. За тэгээ л цаашаа өөр өөрийн хэлсэн үгээ хамгаалж баахан бла бла болов. Тэгээд эцэст нь би мэргэжлээр нь ангилж нөхрөө сонгоно гэж (За байз ингэж хэллүү яалаа) байхгүй байлгүй. Ингэх дээрээ тулбал манай IT талыханаас хэцүү ажил хийдэг хүн зөндөө байгаа, жишээ нь ээлжийн ажил хийдэг хүмүүс шөнө орой эргүүлд гардаг цагдаа түргэний эмч хөдөө гадаагүй явдаг геологч гээд л олон хүн чиний филтэрт шүүгдэж хоцрох бололтой. Миний найз шүүлтүүрээ дахин нэг бодож үзээрэй л гэв. Үгүй ер нь тийм биз дээ та минь?

Бас нэг найз маань мэссэнжэрт ороод ирлээ. Нөхөртэйгөө JP явахаар хөөцөлдөж байгаам. Ойр зуурын мэнд усаа мэдэлцэж элдвийн сонин хачин ярьж байгаад нэг мэдсэн надаас асууж байна. Чи бөөд итгэдэг үү гэж. Би хэнд ч итгэдэггүй л гэлээ. (мэдээж хошигнох аядаж байгаа царай нь) тэгээд гэнэт нэг инээдэмтэй яриа санаанд ороод арай чи JP явахын тулд бөөд хандсан юм биш бээз гэсэн чинь тийм гэж авдийн. Сандалтайгаа нурж ойчихоо шахав. Дээхнэ манай нэг ах солонгос явах гэж байгаа хүмүүст бөөлж өгдөг бөө байна гэж ярьж байсан юм. Ёстой элэг хөшмөөр инээдэмтэй хэрэг биз дээ. Мань бүсгүй ч зүгээр JP явах талаар бөөд хандаагүй гэж байна лээ л дээ. Зүгээр ямар нэг юманд итгэж байх нь хэрэгтэй байдаг юмшиг байна гэж ярих гэснийг нь ах хадууруулаад инээдэм ханиадам болгочихсон юм билээ.

Карамзовын хөвүүдийг уншаад үзсэн чинь манай шашин шүтлэг үнэхээр хадуураад мухар сүсэг болчихсон нь яг илт мэдрэгдэж байхымаа. Тэр номонд Буддын талын юм гарахгүй л дээ. Гэхдээ тэд шашин гэдгээ юу гэж ойлгож хүндэтгэдэг энэ тэр нь манайханы шүтээд байгаагаас тэс өөр. Ухаалаг, бодолтой байгаа юм. Эсвэл би өөрийхөнийгөө ойлгодоггүй биз. гэхдээ л Манайхан бол нэг ламд хадаг аваачиж өгөөд баахан мэдэхгүй хэлээр дүнгэр дангар гэсэн юм сонсож байгаад л зиааа болсон гэээл гараад гүйчихдэг биз дээ? Энэ талаар өмнө нь би энэ бичлэгтээ хөндөж байсан удаатай л юм. Тэгээд тэр найзтайгаа хэсэг мэдэмхийрч байгаад өндөрлөсөн дөө.

Харин гурав дах бүсгүй надад шинэ хайлтын систем танилцуулав. Хайгаад үзэхээр гоогл шиг л ажиллана. Гэхдээ гол нь олоогүй зүйлээ цааш нь хүнтэй холбогдож асуугаад олдог гэхийм. Сонин байгаа биз? Туршаад үзээрэй.


2008-03-10

Бурхан минь намайг Ганбаатартай уулзуулж өгөөч

Өчигдөр аавынхаа тушаалаар гандан орж нутгийн нэг лам ахаар хийморь сүлдээ сэргээлгэж ном уншуулаваа базарваань гсн.
Тэгээд төв гандан дундуур хэсэг эргэлдэж блог дээрээ биччимээр юм юу байна гэж баахан шинжив. Ер нь ямарч юмыг тэгж биччүүл яадаг бол гэж нтр хардаг болсоор удаж байна :D
“Өндөр бурхан”-ы маань дуган нил тоос шороотойг нь харгалзахгүй бол ч жавхлантайяа сүндэрлэх аж. Нэгэнт хийморь сүлд нь сэргэчихсэн хүн чинь их додигор шүүмжлэх аястай харж дүгнэж эдэр мэдрэлтэв. Ер нь товчхондоо бол хавар болоод ч тэр юм байлгүй нил тоос шороо л анзаарагдаад болдгүй. Зиа тэр ч яахав их цэвэрлэгээнээс нь өмнө оччихсон юм байлгүй гээд цааш үргэлжилүүлэв. Тэгсэн Жанрайсэгийн дуганы өмнө байх 2 том суварганы зүүн талынх нь суваргын оройд залагдсан байх ёстой бурхан алга болчиж, угаасаа хоосон онгойгоод байж байна гэж байхгүй л байлгүй, тэгээд ч өмнөх гялгар халхавч нь урагдаад унжчихсаныг харвал хэн нэгэн “түр” авсан нь дамжиггүй. Ойр хавьд харагдсан нэг лам бандиас асуусан чинь “мэээдкү” гээ л мөрөө хавчиж харж байснаа яваад өгсөн. Үүнд тайлбар хийж түвдсэнгүй цааш үргэлжилүүлэв. Гандангийн хашаан дотор зүүн урд хэсэгт нь нэжгээд саравч бүхий 4н том хүрд байх. Тэнд очоод хартал хүрдэн дээр манай ажлын самбар шиг л замбараагүй баахан юм эрээччихсэн байх юм. Бүдүүн гэгчийн фалмастраар “Бурхан минь намайг сайн бөх болгож хайрла” гэсэн байхыг уншаад инээдээ барих гэж байдгаараа мушийв. Нэг эмээ Намайг байдгаараа мушийчихсан явахыг гайхаж хараад байсанд нь санаа зовоод инээж чадсангүй. Саваагүйтээд бичсэн зүйлүүдийг уншиж гарав аа хөөрхий. “Бурхан минь, намайг сэргэлэн охин болгож өгөөч” гүйэ мөн гоё юм хүссэн байгаа биз? хэхэ Тэгээд бас сургуулиа амжилттай төгсгөж өгөөч энэ тэр гэсэн хөгжилтэй хүсэлтүүдийг уншаад явж байтал “Бурхан минь намайг Ганбаатартай уулзуулж өгөөч” гэж бичсэнийг уншаад үнэхээр инээдээ барьж дийлсэнгүй тачигнуулчваа хөөрхий. Нөгөө эмээ над уруу нээх том харахыг бодвол зайлуул мэдрэл муутай хүү байна гэж бодоо байх. Эсвэл одооны хүүхдүүдийн шүтлэг ч дээ гэж бодоо байх. тэгж бодсон бол хачирхалтай нь би бас тэгж бодож инээсэн байв. ;)