Pages

2012-08-31

Морь унасан толгойгүй хүн

Дунд ангид байхдаа Морь унасан толгойгүй хүн, Капитан Грантийн хүүхдүүд гээд хоёр номыг Газарзүйн багшийнхаа ярианаас сонсоод их л гоё байхдаа гэж бодож байв. 
Тэр зуны амралтаар Морь унасан толгойгүй хүнийг нь олж аваад уншиж гарлаа. Адал явдал нь өндөрлөх дөхөөд мөн ч сонирхолтой хэсэг дээрээ явж байтал хуучин номны маань сүүлчийн бүлэг тэр чигээрээ урагдаад байхгүй болсон байх нь тэрээ, их шаналж билээ. Хайгаад, сураглаад номын сан, дэлгүүрээр яваад олдоогүй тул тэгсхийгээд хичээл ороод, сатаараад мартагнасан юм.
Үүнээс хойш бараг 20 жил болох нээ, Kindle Fire-тэй болж, болсон болоогүй цахим ном цуглуулж явтал mobi хэлбэрээр олдохоор нь аваад л хадгалчихав. Энэ зун амралтаараа шавайгаа ханатал баахан ном уншихдаа багадаа дутуу орхисон "Морь унасан толгойгүй хүн"-ээ дуусгаж санаа амарлаа. Дашрамд хэлэхэд дутуу уншсан ном сэтгэл зүйд муу нөлөөтэй гэсэн шүү.
Гоё адал явдал, дүрслэл, сонирхолтой цаг үеийн тухай сайхан зохиол юм аа. Ялангуяа хөдөөгийн амьдрал хальт хулт мэддэг бидэнд бол мөр хөөх, мориор хөөцөлдөх, хөдөө хээр амьд үлдэхийн төлөөх тэмцэл гээд л... Нэг эхлээд явчихвал уншиж дуустлаа үйл явдал нь өрнөдөг, зураглал сайтай гоё номоо олон жилийн хойно уншиж дууссандаа баяртай байна. Орчин үеийн хүүхдүүдэд ч гологдохгүй, дахин хэвлэгдэх болтугай.



4 comments:

Bayasum said...

хай мөн сайхан номдоо.. нүдэнд харагдах шиг л болжийн.. тэр зеб стумп, кассий колхаун, луйза, моррис жералд ..

Багадаа дуурайж, үхэр тугалруу жаал бугуйл шидэж тоглодог байжулээ..

Unknown said...

күэээ, Хэлээд юухэв :)

bbatzorig said...

Нээрээ саяхан нэг дахин уншсан юм байна. Одоо эргээд харахад нэлээн романтик зохиол байсан байна лээ. Америкууд кино хийхгүй юм байх даа.

Unknown said...

Манайхан ч хийвэл хийхээр шдээ, :)