Pages

2007-12-20

Лист

Он гарах дөхөөд ирэхээр хэн хүнгүй л хийсэн бүтээсэн, сүйтгэж дампууруулсан зүйлсээ ядаж нэг удаа эргэцүүлэн боддог байх, үнэхээр тэгдэг гэвэл нийт хүмүүс юу хийж юунд алдаж байгаагаар жилийн яг энэ үед ямар нэгэн хандлага тодорхойлох боломж гарч ирэх нь дамжиггүй гэж бодож байна. За энэ бол зүгээр л оршил байлаа.
Харин энэ удаа энд тэмдэглэн үлдээхээр дэлхийн шилдэг веб 2.0-ууд ангилал ангилалдаа энэ онд хэрхэн хөгжиж байгааг болон манай улсын вебүүд эдгээр ангилалуудад хэдийгээр 2.0 биш ч гэсэн хаахна хэрхэн давхиж яваа хандлагыг өөрийн чадах чинээгээр гаргаж тавихыг оролдсоноо толилуулья.
Үүнийг 41-н ангилалд дэлхий дээрх хамгийн мундаг 200 веб сайтыг тодруулсан www.seomoz.org/web2.0 сайтаас авсан мэдээлэл дээр үндэслэн бичлээ. Монгол лист бол ганц хүний театр гэдэг шиг зөвхөн миний мэддэг хүрээний л монгол сайтууд шүү. Энд бичигдсэн сайтуудаас илүү эсвэл байхгүй гээд биччихсэн ангилал байвал та бүхэн сэтгэгдэл хэлбэрээр надад мэдэгдэж болно гэдгийг сануулах юун.
За тэгээд дараах мундаг сайтуудаар аялаарай. Аан тийм танд тусламж болгож mailinator.com-ыг санал болгож байна. Юу гэвэл сайтаар аялж явахад заавал бүртгэлтэй хэрэглэгч болох шаардлага их тавьдаг бөгөөд тэрнээс түвэгшээсэн тохиолдолд mailinator-ын тусламжтай хөнгөхөөн аргалах боломжтой. Mailinator-ыг ойлгоогүй бол илүү ихийг эндээс үзээрэй.

Хэлбэр
Ангилал
Гадаад сайтын хаяг
Монгол сайтын хаяг

Blog guides
Technorati.com
Blogportal.bugdeeree.mn

Bookmarking
Ma.gnolia.com
байхгүй

Books
Lulu.com
e-library.mn

Business
squidoo.com
байхгүй

City guides & Reviews
Yelp.com
Citymap.mn

Classifieds and Directories
Craigslist.org
Hai.mn
Biz.banjig.net

Collaborative writing and word processing
Docs.google.com
Байхгүй

Communication
Meebo.com
Байхгүй

Content aggregation and management
Wufoo.com
Байхгүй

Digital storage and remote access
Omnidrive.com
Байхгүй

Events
Upcoming.yahoo.com
Vimomn.net

Feed management
Feedburner.com/fb/a/home
Байхгүй

Fun stuff
Cocktailbuilder.com
Байхгүй

Games
Arcaplay.com
fun.banjig.net/games.php

Health
Peertrainer.com
103.mn

Hosted wikis
Wetpaint.com
mn.wikipedia.org
Wiki.news.mn

Lists and polls
43things.com
Байхгүй

Mapping
Maps.google.com
Sitymap.mn

Marketing
Icontact.com
Itzone.mn

Mashups
Ning.com
Байхгүй

Mobile technology
Twitter.com
u-media.mn

Music
Pandora.com
music.gogo.mn

Online desktop
Goowy.com
Байхгүй

Organization
Google.com/a
Bid.mcs.mn

Philanthropy
Care2.com
Байхгүй

Photos and Digital Images
Flickr.com
Suuder.com

Podcast Service
Odeo.com
News.mn

Professional networking
Linkedin.com
Bugdeeree.mn

Questions and advice
Answers.yahoo.com
ask.banjig.net

Real State
Zillow.com
Байхгүй

Retail
Threadless.com
Байхгүй

Search
Rollyo.com
Hai.mn

Social Networking
Facebook.com
Vimomn.net

Social news
Digg.com
News.mn

Social Tagging
Del.icio.us
Bugdeeree.mn

Start pages
Netvibes.com
Start.mn

Travel
Farecast.com
Байхгүй

Video
Youtube.com
Yadii.net
On-air.mn

Visual arts
Colorblender.com
Байхгүй

Web development and design
Cakephp.org
Phpmn.org

Widgets
Yourminis.com
Байхгүй

Эндээс харсан чинь зарим нэг сайт битгий хэл ангилалыг нь ч яаг юу хийдэг яадаг ийдэгийг нь ойлгохгүйм шиг байна лээ, Буруу ангилалд бичсэн ч юм уу эсвэл илэрхий байх ёстой сайтуудаас хаягдсан гэх мэт алдаа олж харвал шууд л сэтгэгдэл хэлбэрээр үлдээхээ мартуузай. За веб сайтууд нэг иймэрхүү

Харин тун удахгүй шилдэг блог бичигч нараа уламжлал ёсоороо шалгаруулнаа. Мөн л ямар ч шагналтгүй ямарч лоббигүй цэвэр хүмүүсийн санал дээр үндэслэн явагдах болно.

2007-11-30

Хэрэгтэй сайт

Massachusetts Institute of Technology. 150 гаран жилийн түүхтэй энэхүү сургууль Америкт инженерын сургуулиуд дундаа нэгт ордог. Сургуулийг төгссөн нэгний дуртгалт "At MIT it manifests itself in various ways -in the "IHTFP" (I hate this fucking place) written on the desks in lecture halls and bathroom walls and printed on T-shirts; in the annual "Institute Screw" contest, wherein a professor is singled out as the most inhuman; in the too- frequent occurence of suicide" гэсэн байв. Сургуулийн нэрийг муугаар гаргадаг нэг зүйл нь жил болгон нэг оюутан амиа хорлодог гэсэн статистик бөгөөд дээрх номын зохиогч анх сургуульд ороод шинэхэн оюутанууд бие биерүүгээ бидний хэн нь эхэлж амиа хорлох вэ гэсэн харцаар харж байлаа гэсэн байв. Тэр номыг уншсаны дараа Египитын пирамидын хажууд зогссон хэн ч өөрийгөө хэн ч биш юм байна гэж мэдэрдэг шиг юм болохын билээ.
Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг оюутанууд "how to think" гэдгийг сурхаар
үхэн хатан өрсөлддөг энэ алдартай сургууль 2001 оноос эхлэн "MIT OPEN COURSEWARE" хэмээх хөтөлбөр гаргаж бүх хичээлүүдээ ҮНЭГҮЙ-гээр онлайнд видео, pdf файлаар нь тавьж эхлээд өнөөдрийн байдлаар 1800 орчим болсон юм байна. 25 орчим Нобелийн шагналтантай, олон мундаг эрдэмтэд, зохион бүтээгчид, доктор профессоруудтай энэ сургуулийн хичээлүүд ингээд open and free болчоод байхад яаж зүгээр суухав MIT-н дипломыг авахгүй ч номын дууг нь сонсоцгооё гээд нэг уриалчъя.

P.S: Менежментийн сургуулийнх нь хичээлүүд бас байна лээ шүү. Мөн энэ талаар монголын нэг сонин дээр гарсан байсан.

Линк:
America's Best Graduate Schools 2008

2007-11-28

Таны уншсан 3н сайн ном юу вэ?

Хэзээ ч билээ нэг номонд Хэн нэгэн сонирхол татсан хүнтэй уулзсан тохиолдолд ялих шалихгүй юм ярьж цаг нөхцөөснөөс тэр хүний амьдралд хамгийн их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж үзэж буй 3н номных нь талаар ярилцаж байгаарай. гэсэн байж билээ. Блог дээрээ би бас иймэрхүү сэдэв нээе гэж бодлоо. Хэрэв танд үнэхээр их нөлөөлсөн, мөн хамгийн сайн гэж та үзэж байгаа 3н номоо {энд ямарч номны тухай бичиж болно.} нэр устай нь бичнэ үү. Мөн яагаад тэр ном хамгийн сайн гэдэг талаараа товч дурдах юм бол бусад хүмүүст болон надад тэр номыг унших эсэх талаар шийдвэр гаргахад гүн туслалцаа үзүүлэх бөлгөө.
Уншсан номоо бусдад {найзууддаа} танилцуулж уншуулах нь үзэл бодлоо тэдэнтэй хуваалцах хамгийн сайн аргуудын нэг... Баттөр

2006-05-16 нд бичиж байсан энтрийг дахин шинэчлэв.

2007-11-24

Зөрчилтэй бичлэг

Зөө ойрд блогуудыг iGoogle дээрээс шагайх төдий нэг сар шахам болох нь... Харин өнөөдрийг блогуудаар нэг бүрчлэн тэнэж өнгөрүүлэхээр, энд тэндээс шинэ содон өөр мэдрэмжүүдийг олж scan-дахаар шийдчихээд сууж байна даа гэж. Гэхдээ юу ч гэсэн эхлээд өөрөө нэг пост оруулаад амьд мэнд гэдгээ мэдэгдчихье. :D

Өглөө гараад ирсэн дахиад цас орсон байна. Гадаа бүүдгэр хөнгөн гуниг төрмөөр хэн нэгнийг санаад ийш тийш гүймээр сэтгэгдэл төрж байхын... Тэгээд цасан дээгүүр нааш цааш хэсэг алхаж, мөрөө харж энэ тэр бодлогшров. Харсан хүн байвал хөөөөрхий зайлуул мэдрэл муутай залуу байна гэж бодохоор... (үнэндээ яг тийм ч байж мэдэх л юм)

Тракторын мөр гаргаж маргаа л...(нэг алхахдаа өргөсөн хөлийнхөө өсгийг нөгөө хөлийн дунд хавьд хажууд нь 5 см-ын зайтай перпиндикуляр гишгээд гэх мэт үргэлжлүүлээд явахаар тийм мөр гардийшд)...

Жоохон байхад найзууд Ганбаа гэдэг нэрийг маань гамбанз (гурил элддэг гавтгай мод, яаагаав), гамбанз нь нэг мэдсэн Салга гамбан(тракторыг манай нутагт тэгж нэрлэдэг байсан бололтой юм билээ), тэгсэнээ болиод трактор, трактор нь хэлэхэд хэцүү байсымуу яасийн бүүр солиороод Тараахай болж хэ хэ, найр тараадаг хүн юмуу хаашайм, тэгээд хүмүүс цасан дээгүүр тийм мөр гаргаж намайг шоолдог, тэрэнд нь учиргүй уурлаж энэ тэр сүйд болдог байсан маань санаанд ороод ганцаараа инээд алдсан шиээг хэсэг зогсов.

Энийг энд биччихдэг нь одоо буруу л юм байгаамшд уул нь гэхдээ яах вээ блог бичилгүй удсан болохоор нэг сайхан хамаа замбараагүй бичээтий л гэж бодсийм, намайг дооглож мооглуул одоо ч уурлаж энэ тэр сүйд болж мэдийшүү.

Зиа тэгээд ойрд чинь ажил ажил гэсээр яваад өвөл болсоныг ч анзаарсангүй, гэх нь ч хаашайм. Eclipse гээд програм бичдэг нэг эдитор байх... сүүлийн үед хамгийн ойр дотно байсан зүйл гэвэл энэ л eclipse шив дээ. Ууг нь өчигдөр блогтоо биччихмээр ганц хоёр санаа толгойд эргэлдсэн боловч одоо бичих гэхээр нээх утгагүй зүйлүүд шиг бодогдоод болдгүй, болилоо.

Бичсэн бичлэгээ эргээ харсан чинь өнөө боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ гэдэг онигоо санаанд оров. Онигоо: Гадаадын нэг сэтгүүлч монголын ерөнхийлөгчөөс: -танай орны хүмүүс яриандаа үг болгоноо шахуу явж маваал, инэээж минээгээл гээд байх юм. Энэ тухай та тайлбарлаад өгөөч гэсэн чинь, ерөнхийлөгч: -Аан тэр ч боловсрол моловсролгүй л байгаа хэрэг л дээ, гэж хариулжээ.

Заа за энэ онигооноос болоод хэлээ хазаж “ярьдаг” хэдэн блогчин андуудадыг маань “шүүмжлэл” гэдэг сумаар битгий харваад унаарай даа хүмүүс минь. Үнэхээр эмзэглээд байгаа бол өөрөө л хичээгээд үлгэр дуурайлал үзүүлүүл хүмс даган дуурайх нь дамжиггүй гэж ном сударт бичсэн байх чинь билээ.

Миний муусайн найз нар гээд найрагчид өөрсдийгөө өмөөрч бичсэн шүлэг байдаг билүү юу билээ байз, тэрэн шиг блогчдыг өмөөрөхнүү дээ би чинь хэ хэ. Энэ хэдэн блогчид чинь өгүүлэх гэсэн утгаа л эмоцтой нь гаргаж бичих гээд хичээгээд байгаам шд. Байгаа юм шүү дээ гэж бичих гэсээр байтал ар талд нь жагсчихсан утга санаа толгой тархинаас үргэчих гээд байдагт л хамаг буруу байгаам болуу даа тэ?. Гэхдээ олны өмнөөс дүгнэлт хариулт энэ тэр бичээд байх ч бас дундуур бодолтойн маань шинж биздээ бодуул. Ямарч байсан миний хувьд л лав тийм. Аяндаа засрах талаар бодож үзнээ гсн.

Заа за энэ удаа ийгээд өндөрлөсү, сайхан баярлаарай хүмүүсээ... нэгдэх өдөр амарна, бөх үзээд гэртээ гэдсээ илээд гэвтэнэ гэхээс инээд хүрээ л байшүү, тусгаар улсын жаргалтай мангар бацкаанаа ай хө зээ юу. :D

2007-11-09

Эрдмийг эрхэмлэх ухаан

Япон, Мэйжигийн шинэчлэлийн үеийн Фүкүзава Юкичи (1835-1901) хэмээх энэ самурай уг номоо эхлээд захидал хэлбэрээр бичиж нэгэн бүлгээр төгсгөе гэж бодож байсан боловч хүмүүсийн сонирхлыг ихэд татсанд урамшин 17 бүлэг болгон үргэлжлүүлсэн гэнэ.

Энэ номны сургийг анх орчуулагдсаных нь дараахан сонсож байсан боловч Тулгат андын бичсэн танилцуулгыг үзэх хүртэлээ мартсан байжээ. Номын дэлгүүрүүдээр өнгөрсөн хойно нь хэдэнтээ бэдэрсэн боловч олсонгүй нь харамсалтай. Харин энэ зуны нэг өдөр блоггер анд Ганбат: - ganbaa.blogspot.com мөн үү, ganbat.blogspot.com байнаа гэсээр мэссэнжэрээр орж ирээд Аристотелийн Дээд суртахууныг надаас авч уншмаар байгаагаа хэлсэн юм. Би ч яахав хариуд нь ямар ном өгөх вэ гэж ирээд л наймаачин зангаараа олзуурхан хүлээж авсан нь сургаар нь шохоорхоод байсан өнөөх номоо олж унших боломжтой болов оо хөөрхий.

Энэ номоос тусгаж авсан зүйлүүдээсээ хоёрхоныг энд сонирхуулая гэж бодлоо.

Эхнийх нь: - Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтноо гэж. Энэ япон хүн яг ингэж хэлсэн юм биш л дээ гэхдээ үзэл санаа нь явж явж манай өвөг дээдсийн хэлсэн дээрх сургаальд яв цав дүйж байна. Гэхдээ энэ япон хүн хуурай сургааль айлдаад өнгөрөөгүй байна.

Ер нь миний ажиглаж бас энэ номонд дурдсан ёсоор бол ард түмнээ удирдан залахад зүгээр нэг ийм байдаг тийм байдаг гэх мэт сургааль үглэх замаар биш, хөрөнгө мөнгө, эрх хүчээр дагуулахдаа ч биш, ө.х зүгээр нэг хөндлөнгөөс нөлөөлөхдөө бус харин өөрийн үйл хэрэг, бахархан дуурайхуйц ухаалаг амьдрал, зарчмуудаасаа ухрахгүй ямагт зарчимч байх, аливаа учир зүйг шинжлэн эрүүл саруул урт настай дүгнэлтүүдээ түгээн дэлгэрүүлэх нь жинхэнэ удирдахуй, жинхэнэ залахуй юм байнаа гэж.

Энэ хүн насан туршдаа Кэйо их сургуульдаа ажиллаж эрдэм номд шамдан суралцаж, зааж сургаж ном зохиол бүтээлүүдээрээ төрөлх япон улсаа өдий зэрэгт хүрэхэд маш хүчтэй нөлөө үзүүлсэнийхээ төлөө 10 мянгатын еэн дээр заларсан япончуудын бахархалт нэгэн хөвгүүн нь болон мөнхөрсөн юм байна.

Удаах нь: Хууль эрхэмсэг болох тухай, Төр засгийн газар ард түмний төлөөлөл болохын хувьд ажил хэргийн эрх мэдлийг атгаж буй тул, засгийн явуулж буй хэрэг шууд л иргэдийн тусын тулд байх ёстой бөгөөд үүний учир ард иргэд засгийн хуулийг дагахгүй бол болохгүй. Энэ ч бас засаг, иргэд хоёрын гэрээ юмаа гэж энэ номд дурдсан буй. Үүнээс ургуулан бодохул: - Дээрх өгүүлбэрт зөвхөн ард иргэд л хууль мөрдөх ёстой гэсэн утга өгүүлээгүй юм. Засаг төрийг бүрэлдүүлэгч нар иргэдээс сонгогдож тэдний итгэлийг хүлээж, төлөөлөл нь байхын тулд өөрөө хууль ёсыг ягштал сахин мөрдөж үлгэрлэн дуурайхуйц хүн байх хэрэгтэй. Юун түрүүнд үүнд анхаарлаа хандуулаад бодоод үзэхэд өнөөгийн манай Монголын улс төрчид, төрийн албан хаагчид дунд сахин хамгаалах ёстой хуулиа завхаруулагчид захаас аван олдоод байх нь нэн эмгэнэлтэй.

Төрийн гурван өндөрлөг нь хүртэл замын хөдөлгөөний дүрмийг үл мөрдөн, өглөө бүр улаан гэрлээр давхин өнгөрдөг нь тэднийг огт эмзэглүүлдэггүй бололтой юм. Ерөнхийлөгч бол биднийг төлөөлөгч төдий болохоос хэн нэгэн уруу яарагч түргэний тэргийг хүртэл түгжрүүлэн байж ордон уруугаа очиж байх ёстой өөр ангилалын бурханлаг зүйл биш билээ.

Аа гэхдээ нэгэнт бидний төлөөлөл тул хэн нэгэн согтуу жолооч давхиж ирээд осолдуулах, эсвэл түгжрэл дунд хараал урсган сууж байхуйц хямдхан үнэлэмжтэй хүн биш нь ч бас ойлгомжтой л доо.

Хууль ёс гэдэг нийт хүмүүс бүгд мөрдөж байна уу үгүй юу гэдгээрээ үнэ цэнэ, хүч чадал нь тогтоогддог бололтой юм. Гэтэл хэн нэгэнд эсвэл ард түмний ямар нэгхэн хэсэгт үйлчилдэг, эсвэл үйлчилдэггүй хуулиудтай болоод ирэхээр бүх шударга зүйл самууран будилж эх захгүй, замбараагүй байдал ноёлоод ирэх бололтой юм. Саяхан Бүгдээрээ.мн дээр блогчдын орон зай бол улс төрөөр буртаглагдаагүй үлдсэн гэх маягийн гарчигтай бичлэг харагдсан нь хууль ёс үүсгэгч, мөрдүүлэгч давхрагынхан оролцсон бүгдээ буртагладаг гэсэн сэтгэхүй их бага хэмжээгээр байгааг илэрхийлнэм.

Надад болохоор, Эх орныхоо төлөө өглөө эртхэн босоод замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хамгаалалтын машинуудаараа хамгаалуулаад л ажилдаа ирчихээд байх боломж бий мэт сэтгэгдээд байна.

За нэг мэдсэн номын тойм бус хууль зүйн тойм болоод шал далийж орхижээ. (хэ хэ энийг яг бичиж суутал хажууд телевизээр засгийн газрыг огцруулах тухай Парламентийн санал асуулга гарч байна. Огцруулахгүй гэж санал өгсөн эрхэм гишүүн Сономпил гэгчээс сурвалжлагч: -та яагаад огцруулах асуудалд эсрэг санал өгсөнөө бидэнд тайлбарлахгүй юу? Гэтэл өөдөөс нь юу гэсэн гээч? Инээмсэлгэж байгаад “Би коноф андуурсан байна лээ” гээд хээв нэг яваад өглөө шүү дээ. Ийм хүнийг чинь одоо үнэхээр “Wow Cool!” гэж хэлэхээс өөр яахав дээ тэ?

Бүх түвшинд энэ мэт аймшигтай хариуцлагагүй байгаа байдал маань сэтгүүлч хүнийг “аааан тэгвэл та уг нь дэмжсэн юм байна, тийм үү” гэж асуулгах дээр нь тулгажээ. Цаадах нь ч толгой дохиод одов. Монгол улсыг бурхан ивээг, Таны андуурсан конофны цаана ард түмний хувь заяа явж байгаа гэдэгт та итгэдэг үү гээд асуучихсан бол юу гэх байсан бол.. ) За за цааш нь үргэлжлүүлээд бичих ямарч сонирхолгүй болчихлоо.

Эрдмийг эрхэмлэх ухаан гэх энэ ном дахин хэвлэгдвэл заавал унших ёстой номын жагсаалтдаа оруулаарай гэж та бүхнээс хүсье.

2007-10-25

Блогчидын Top100 бичлэг цуврал 21-25

21 - Кантыг уншаад – Тулгат
Immanuel Kant-ын “Principles of Metaphysic of Morals” – энэ номыг Тулгат анд маань танилцуулжээ. Энэ бичлэгийг онцолсон учрыг та уншиж үзэж байж л ойлгоно. Сайн үйл, муу үйл гэдгийг ялгаж салгаж ойлгодог болох энгийн аргачлал энд дурдагдсан бий. “Миний өөртөө зөв гэж бодсон зарчим хэрэв хорвоогийн түгээмэл зарчим болвол ямар байдал үүсэх вэ?" (2-р бүлэг) гэдгээр тухайн үзэл зарчим ёс суртахууны үнэ цэнэтэй эсэхийг дүгнэх аргачлал юм гэж бичжээ. Жишээлбэл нэгэн худалдаачин хүн төсвийнхөний цалин нэмэгдэхийг дуулмагцаа зардаг барааныхаа үнийг нэмэх нь муу үйл үү? сайн үйл үү? гэдгийг цэгнэн бодож байна гээд авч үзье л дээ. Ийм зарчим хорвоогийн түгээмэл зарчим болвол байдал ямар болох вэ? Ө.х энэ бичлэгт: Сайн үйл, муу үйл хоёрыг яаж ялгах вэ? Энэ асуултанд, "бүх хүн түүнийг адилхан үйлдвэл байдал ямар болох вэ?" гэдгээр хэмж гэж Кант хариулжээ. Худалдаачны жишээн дээр ашгүй байдал ямар болохыг бодох биш харах завшаан бидэнд тохиосон болохоор би үргэлжлүүлж тайлбар бичихээс чөлөөлөгдөвөө.

22 – Ааваа дурсахад ... – Зүүдчин
[amaraa-гийн хэлсэн мөрөөр мөрдөж яваад блогийг чинь олж, бичлэгийг чинь уншлаа.
-----------
Аавтайгаа утсаар яръя даа, манай аав ч бас уртын дуу сайхан дуулдаг хүн болохоор бичлэг чинь сэтгэлд нэг л ойрхон эмзэгхэн тусаж хамар шархируулчихлаа. Нутгаа ч санаж байна гэж жигтэйхэн.] гэж сэтгэгдэлээ үлдээсэн энэ бичлэгийг заавал сонирхоорой, үнэхээр гайхалтай сайхан.

23 - Камертоны эффект – Арсун
Нана бүсгүй хаана ч билээ Камертоны эффект гэдэг үгийг моодонд оруулах юмсан ч билүү эргэлтэнд оруулахымсан ч билүү бичцэн байсныг уншаад сонирхол татсаны үндсэн дээрээс энэ бичлэгийг олсон гэжуга. Тэгээд учрыг нь олсон хойноо бодохнээ Нанагийн Камертоны эффектийн нөлөөгөөр энэ бичлэгийг олсон юм байна гэж бодсон шүү. Одоо харин та ороод унших юм бол миний Камертоны эффектийн нөлөө гэж бод хэ хэ. ;)

24 – Улбар ой – Ido
Ёстой сайхан зурагнууд авсан Idosizm – ыг шүтэцгээе гсн :D

25 – 80:20 ийн дүрэм буюу Паретогийн зарчим – Буянцогтоо
Ажил хэрэгч эрхэм ах, хамтрагч Mr.Буянцогтоо ахын энэ бичлэгийг онцолсон маань ийм хүний танилцуулсан дүрэм зарчим уншсан хүн бүрт үнэтэй тусна гэж үзсэндээ юм. Дашрамд миний сонгож байгаа эдгээр бичлэгүүдээс дор хаяж хорь нь танд таалагдах байх, яагаад гэж үү? Яагаад гэвэл энэ бичлэгийг уншаад үзээрэй ;)

2007-10-17

Бодол

Өнөөдөр санамсаргүй тэнэж яваад Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрын хуудаснаас нэг ийм мэдээ уншлаа: "ҮҮРЭН ХОЛБООНЫ САЯ ДАХ ХЭРЭГЛЭГЧДИЙГ БАТЛАМЖИЛЖ, САЯ САЯАР ШАГНАЛАА". Тэгээд ямар сайхан мэдээ вэ, бид нар чинь бас ч үгүй дэвжээд байгаан байна шүү дээ гэж бодогдлоо. Хүн амын хагас нь шахуу утастай гэдэг чинь бас л давгүй сонсогдож байгаа биз дээ. Одоо монголд 4-н үүрэн телефоны оператор үйлчилгээ үзүүлж байна. Тоо нь олшроод үнэ нь буурсан уу буурсан. Харин чанарын талаар бол ёстой хэлж мэдэхгүймаа. Одоо монголд GSM & CDMA гэсэн хоёр систем буюу 2G -ы стандартыг ашиглаад байх шиг байгаан. Сүүлд гарсан шинэ оператор технологио 3G гээд байгаа. Гэтэл тэр нь зөвхөн хөдөө орон нутагт, тэгэхдээ бүр зарим нь ер сүлжээ орж байгаагүй газар гэсэн. Хөдөө орон нутгийн хэрэглэгчид хотынхоноос бүхэл бүтэн generation илүү түвшины утас барьж байгаа гэдгээ мэдэж байгаа болуу. Манайд утас, үйлчилгээтэйгээ орж ирээд 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд аль нэг оператор маань "бид одоо шинэ технологируу шилжлээ шүү бэлэн байдалд байгаарай" гэж зарлаж байсан эсэхийг санах гээд memory rewind хийж үзлээ дандаа урамшуулалын реклам орж ирээд санадаггүй. Би хувьдаа манайд үйлчилгээ үзүүлж байгаа операторуудыг мөнгөгүй гэж бодохгүй байна. Дээрх мэдээ бэлээхэн харуулж байгаа байх. Гэтэл яагаад бид нар одоо болтол гар утасныхаа бусад функцүүдээ ашиглаж чадахгүй байгаан бол. Мобиком японы хөрөнгө оруулалттай. Бүр хамгийн боломжтой нь гэж бодогдохын. Өнөөдөр япончууд утсаараа юу хийж байгааг тэнд амьдарч байгаа хүмүүс сонирхуулбал их талархах байна. Солонгос гэхэд л 2008 оноос эхлэн 4G стандартуудаа тодохойлоод 2010 он гэхэд бүрэн орж дуусгана гээд зарлаж байна. 4G-ын Олон улсын нэг шалгуур нь мэдээлэл татах хурд 1 gbps-ээс дээш гэж тогтоосон байдийн байна. Харин саяхан солонгост нэг шинэ технологи гаргаж, тэр нь 3.6 gigabits per second татах хурдтайн байна. Бид бүхэл бүтэн 2G-ээр тасарч үлдмээргүй байна шүү дээ. Технологи өдөр, минут, секундээр шинэчлэгдэж байхад манай операторууд нэгийг бодоочээ.plzzzzz. Урамшуулалаар биш үйлчилгээгээрээ өрсөлдөж байж хэрэглэгчтэй болдоггүй гэжүү.

Related news link

2007-10-13

Блогчидын Top100 бичлэг цуврал 16-20

16 – Гурав тасарсан монгол – Наранбаяр
Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч улсын энтэй. Гэх энэ үг танд ямар сонсогддог вэ? Муу ёрлосон үг үү? Бардам омогтой үг үү?
...Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?... Наранбаяр

17 – Өвөр Монгол – Юмсүрэнгийн Дэлгэрмаа
Миний амьдаа блогчин дээрх Юмсүрэнгийн Дэлгэрмаа гэдэг хүний ӨМӨЗО-ы тухай бичсэн энэ бичлэгийг өөрийн блог дээрээ байрлуулсаныг онцлон орууллаа.

18 – Буриад монгол -

19 – Оцон шувуу ба монгол хүн – Ш.Баатар
Би их олон хүнээс монголдоо хэзээ эргэж ирэх вэ гэж асуудаг. Хэзээ ч гэж дээ ер эргэж ирэх үү гэж асуумаар юм билээ. Өнөөдөрхөн Хишгээ ахаас асуусан: -тэгж байгаад ямар ч байсан ясаа тавина гэж билээ.

20 –Хайлж буй дээд монгол –Д.Бум-Очир (Цахим өртөө)
Дээрх дөрвөн бичлэг тэр чигээрээ эмзэглүүлэм сонголтоор дүүрэн болжээ. Энэ бичлэг ч мөн адил. Энэ бичлэгийг жил гарангийн өмнө уншиж байхдаа хамар шархирч байсанаа мартдаггүй ээ. Тун өрөвдмөөр шүү...

Саяханы нэг өдөр ундны цагаар ажлын хэдэн залуустай улс төр мөр, нийгэм эдийн засгийн байдал майдал, улсын төсөв мөсөв, макро эдийн засгийн суурь онол монол, монгол улсын гадаад бодлогын тойм мойм, үндэсний тусгаар тогтнол гэж юуув мүүв, даяарчлал маяарчлал гэж баахан юм ярьсанаас болоод энэ таван бичлэг таны мэдэлд очих үндсэн суурь нөхцөл бүрдвэй!

2007-09-29

Блогчидын Top100 бичлэг цуврал 11-15

11 – Бичгийн монгол хэлний уламжлал тасрах нь байна даа - Ш. Баатар
Баатар ахын бичлэгүүд дээр хүмүүс нэг их сэтгэгдэл бичдэггүй нь энэ хүний бичлэгүүд үнэхээр байх ёстой чинээндээ “тулсан” байдагтай холбоотой гэж би боддог.
Саяхан нэг хүн миний блогийг үзээд: (анх блог гээч юмыг харсан байж ч мэднэ.) - шинэлэг гоё л юм. Уншихад яг л найзууд хоорондоо ярилцсан аятай санагдлаа. Гэхдээ алдаатай үгнүүд нүдэнд өртөөд нэг л тиймэрхүү байна. Цаашид анхаарна биз ээ гэж билээ. Тэр хүний үгнээс болоод ийн бодсоноо энд оруулав:
- Блогчид минь ээ, энүүхэн эндээ гэж хэлэхэд өөрийн бодлыг хэрхэн ямар хэлээр яаж илэрхийлэх нь таны хэрэг боловч эх монгол хэлнийхээ ирээдүйн тухай анхаарч тоож нэг бодвол ямар вэ? Бидний үүсгэсэн энэ их агуулга ирээдүйн монгол хэл дээрх эрдэм мэдлэгийн хөмрөгт лавтай нэмэр болох нь гарцаагүй шүү дээ.

12 - “Өөр хэл байтугай өвөр монгол аялгаар ярьж чаддаггүй сэтгүүлч” – Ш. Баатар
Ярианы хэлний тухай энэ бичлэгийг уншаад “манай нутгийнхан аялагатай ярих нь ч гаагуу шүү” гэдэг онигоо санаанд оров. Би ч бас оюутан болж хотод ирээд мөн ч их шоолуулсансан. Дөрвөн жилийн дотор хэн ч шоолохооргүй ижилссэндээ сэм баярлаж явсан маань ухвар мөчид хэрэг байсан байж. Амралтаар гэртээ очоод аав ээжийгээ шоолоогүй л байгаа даа гэж санаа зовсондоо Баатар ахын энэ бичлэгийг олонд онцолж энд орууллаа.

13 - Бухын хамар шогнойх цагаар... – Galaarid
Бухын хамар шогнойх цагаар урт жолоот ажлаа эхэлбэл их юм амждаг даа. Энэ өгүүлбэрийн утгыг Галаарид ахын ээж түүнд хэрхэн тайлбарласан хийгээд манайханы эрт дээр цагаас нууц утгат үгээр харилцдаг байсан тухай нэгийг сонирхуулсан энэ бичлэгийг таньд өргөн барья. Бичлэгийн доор Буянцогтоо ахын “Өлзийнарангийн өчил” бичлэгээр ороод гарахаа мартавуузай.

14 – Чихний чимэг үү, чихний чийр үү? - Тулгат
Асуудал хөндсөн энэ бичлэгийг бас л эх хэлээ хайрлагсад санаа зовогсод уншаад үзвэл түмэн бодол эргэлдээд л явчихна гэж мэд. Дээр өгүүлсэн ах нарын бичлэгүүдэд дурдсан зүйлүүдийг үл анхаарсанаас явж явж үр дүн нь хэрхэн гарчихаад байгаа тухай Тулгат анд гярхай илрүүлж бичсэн байна гэж би бодоод энэ бичлэгийг орууллаа.

15 - Зөв бичгийн дүрэм – Зоригт
За тэгээд энэ таван бичлэгийг дэс дарааллаар нь уншаад үзээрэй. Энэ бичлэгийг бас дээр нь байгаа Тогоруугын бичлэгийг ч сүлбээд үзчихээрэй. Зоригт андын энэ бичлэгээс хойш би л лав дахиж гарчигт цэг тавьж бичээгүй. Та бүхэн ч бас энэ мэт миний алдааг олоод өгөөд байвал нэг насаараа буян бодож явна шүү гсн :D

2007-09-28

Блогчидын Top100 бичлэг цуврал 6-10

6 - Агуйн тухай сургааль - Сайнбаяр
Энэ бичлэгээс Сайнбаяр андын орчуулсанаар алдарт Платоны Allegory of the Cave – тай эх хэл дээрээ танилцах боломжтой. Үнэхээр хуучиршгүй зохиол юм.

7 – Чанар – Iga
Товариш Игаагийн бичлэгүүдээс алийг нь ч яахав гэж эргэлдэж байгаад энэ бичлэгийг сонгочихлоо. Товчхондоо бол хүн чанарын тухай бяцхан бичлэг л дээ. Гэхдээ хамгийн сүүлд ...үргэлжилнэ гэсэн үгээс нь ургуулаад бодохоор...

8 – Тэр – Хүдэр
Манай Хүдэр анд найзынхаа тухай бичсэн байна. Энгийн мэт боловч намайг найзынхаа тухай бичихэд хүргэсэн бичлэг байгаа юм. Та бүхэн сонирхоод л үз.

9 – Нойр – Gobi
Энэ их эрчилсэн хөгжил дэвшил бужигнасан нийгэм дунд амьдарч байгаа бидний үеийнхэн нойрны тухай энэ бичлэг болон доорх сэтгэгдэлүүдийг нь сонирхож үзэхэд ямар ч байсан илүүдэхгүй нь ойлгомжтой.

10 - Хэрхэн бага унтаж их эрч хүчтэй байх вэ? – Очко
Нэгэнт нойр гэдэг сэдэв уруу ороод ирсэн юм энэ бичлэгийн хажуугаар өнгөрчиж тэвчсэнгүй шүү. Учир нь бүүр шинжлэх ухааны үүднээс мэдээд авууштай зүйлүүдийг бичсэн байгаа.

...За хө одоо 90-хэн бичлэг үлдсэн байгаа. Сонгох үнэхээр хүнд ажил бололтой. Яваандаа улам хэцүү болох байх даа гэж...