Pages

2008-08-26

29-р Олимп

За юуны өмнө олимпын наадамд оролцсон, медаал хүртсэн, аварга болсон, хүчин зүтгэсэн, спонсордож тэтгэсэн бүх хүмүүст баярласан талархасанаа илэрхийлье ээ.

  • Эртний, одоогийн, ирээдүйн хөршийндөө болсон Даян дэлхийн спортын их наадмаас хос алтан медаал хүртсэн маань нүүдэлчдийн түүхийг дэлхийн түүхийн хуудаснаа тодоор үргэлжилүүлэн бичсэн бахархалтай явдал байлаа.
  • Ялалтын амтыг амтлуулсанаар олон олон хүүхэд залуусыг спортын замд соронздон татсан нь дамжиггүй ээ.
  • Амжилт гаргаж хараахан чадаагүй тамирчид дасгалжуулагчид багийн удирдлагуудад ямар нэг хэмжээгээр болох юм байна, ойрхон юм байна гэсэн итгэл урам, өөрчлөлтийн хүсэл зоригийг бэлэглэсэн нь эргэлзээгүй.
  • Шинэ тутам хөгжиж буй харьцангуй хөгжих боломжтой спортын бусад төрлүүдийг даруйхан ивээн тэтгэсэнээр амжилтанд хүрэх бололцоо ойрхон бий гэдгийг бизнэсмэнүүдэд, хөрөнгө оруулагчдад харууллаа.
  • Өрсөлдөөний тухай, багийн амжилтын тухай, хувь хүний, өрсөлдөгчийн сэтгэл зүйн тухай сонирхогч хэн бүхэнд шинэ мэдрэмж шинэ сэдэл өөдрөг үлгэр жишээг харуулсан гэж бодож байна.

Медалийн салхи хагалсан, алт авах догдлол дагуулсан эгзэгтэй агшин. Тамирчин хүн үнэхээр сэтгэл санаагаа барьж тайван байж чаддагыг харуулсан. Гүндэгмааг биширч л суулаа. Мань мэт нь бол сандарч тэвдээд хөлөө буудчиж ч магадгүй. :D




Монгол даяар асар олон магнай хагарсан сайхан мөч. Би бүүр баярлах учраа олохгүй гүйж ирээд коммэнт бичиж байлаа шүү дээ :D


Зориг, тэвчээр, харуусал, за яахавээ дараа дахиад таарнаа гэх бодлууд дагуулсан сайхан мөч. Сэрдамбаараа бид бүгдээрээ бахархаж байгаа шүү.


Жиндээ хамгийн илт тасархай ялалтууд байгуулж, Өөртөө итгэлтэй байдалаас нь хараад хэт тайвширч гэнэдэх вий гэсэн айдас төрүүлж байлаа. Бадар-Ууганг алт авах байх гэж би дотроо хамгийн их найдаж харж байсан тамирчин.

Лондонгийн олимп хүртэл юухэн байхав дээ. 4-хөөн жил ;)

2008-08-08

Олимп





Эхлэхэд хэдхээн л цаг үлджээ. Нэг дэлхий дээрх олон мөрөөдлүүд биелэхэд хором хугацаа ойртсоор л... Алт. Би Монгол тамирчин Олимпын алтан медаал авлаа гэдэг мэдээг сонсож байна гэж дотроо төсөөлж үзлээ. Үнэхээр сайхан байна байх даааа.

2008 оны зуны амралт

Бичлэг оруулалгүй их уджээ. Энэ зун нийтдээ 2500 орчим километр ийш тийш үсчин цовхочсон байна. Орон даяар борооны шимээр тун сайхан зун боллоо доо. Яагаад ч ногоо ургахгүй байх гэмээр газраар хүртэл ургаад, замын хажуугаар уулын тагд ургасан юм шиг л өвс ногоо сагсайгаад л, сайн ургадаг газраа бол бүүр ярих юм биш, дотор нь нэг орчуул төөрөөд баларч байгаам чинь, тэгээл төөрч өлсөж үхэхгүйн тулд өвс идэж гарч байгаам чинь гсн... хэхэ гэнт сум хөдлөөд эхэлдэг гэжийшд.

Ээлжийн амралтаа аваад төрсөн нутгаараа амраад ирлээ. Очиход нутаг орноор халуун нар шараад улаан тоос манарсан, сайхан зунтай газраас очсон надад жоохон онцгүй байсан л даа. Гэхдээ яахав төрсөн нутаг бол төрсөн нутаг. Дээр нь зун очилгүй удсаныг ч хэлэх үү сайхан л байлаа. Очингуутаа л бараг маргааш нь Отгонтэнгэрийн рашаан сувилал буюу Отгоны амралт руу гэрийхэнтэйгээ гараад шидчивээ. Чийг сайтай байдаг сайхан хангай нутгаар хүртэл гангийн шинжтэй хуурай, онцгүй, урамгүйхэн л явлаа. Харин амралтанд очсон орой нээх сайхан шиврээ бороо ороод, маргааш өглөө нь босоод ирсэн чинь хамаагүй өнгө засарчихаж. Тэгсэн тэнд байсан хэдхэн хоногт өдөр бүр бороо орж байгал дэлхий дэлэгнээд нүдэн дээр гайхамшиг болдог байна шүү. Нэг харахад л цэцэг харагдаагүй байсан газар янз бүрийн дүүрэн цэцэг ургачихсан. Зургийн аппараттай явах минь яалаа гэж үнэхээр харамсаж байлаа. Хэдхээн хоногийн дотор янзтай зун болдог гэжийшүү. Бороо хур нь аятайхан ороод байвал ургадаг л юм байна байгал дэлхий.

Отгоны рашаан сувилал гэдэг чинь баруун бүсдээ их алдартай юм байна. Ховд, Увс, Баян-Өлгий Говь-Алтай г.м аймгуудаас бас Тувагаас хүмүүс ирж эмч домчид үзүүлээд л халуун рашаанд ороод л халуун шавар тавиулаад л энд тэндхийн рашаан хүртээд л (эмчийн зааваргүй болдоггүй гэж дуулсан ч манайхан үнэн хайнга гарууд дайралдсанаас нь л уугаад амсаад явчих болтойм билээ) байгал дэлхий ан амьтанд (ялангуяа могойнд) залбирч шүтээд л. Янз бүрийн нутгийн аялагатай хүмүүсийн яриаг сонсож инээд хүрээд л бас тэрүүхэндээ хөгжилтэй.

УИХ гишүүн Нямдорж гуай: - Би шулуухана кэлчихэд ийм байна тийм байна гээд өвөрмөц ярьдаг даа. Тэгсэн тэнд тэннис тоглож байсан чинь нэг жааахан хүү яг нутгийн агаатайгаа ижилхэн Би чамд шулуухан кэлчий Чи гарч болно, би чамтай тогломооргүй байна гээ л нэг бацааныг хөөдийн хэхэ. Нутаг нутгийн гоё гоё аялга хэдийг сурсан. Даанч дооглоод байж болохгүй бүгд адилхан болчихвол судлаж амжаагүй олон сайхан үүх түүх, үгийн гарал олдохоо байж монгол хэлний баялаг сан дундарна гэж Саруул-Эрдэнэ багш номондоо бичсэнийг санаад энд бичишгүй.

Би уг нь нутгийн нь индиан мөртлөө тэнд очиж үзээгүй байсан юм л даа. Аймгийн төвөөс очиход зам нь их муу, дээр нь хөдөө газрын амралт сувилалын газар болохоор ч тэр үү зохион байгуулалт, тохь тух нь тун тааруухан бүдүүн баарагдуу боловч хүмүүс тэр сайхан байгал дэлхий рашаан ус руу хошуурдаг нь аргагүйм билээ.

Сониноос хөдөө нутгийн малчин эмэгтэйчүүд нас нь ахимаг болоод ирэнгүүт л хувцаслалтандаа бүгд ижилхэн стийл сонгочдийн байна. Хүрэн эсвэл хөх өнгийн дээл. Дээлтэйгээ адилхан ойролцоодуу өнгийн эсвэл цагаан алчуур, бас цагаан ултай түрийтэй гутал. Өглөө өдөр оройн хоолон дээр ийм ижилхэн стийлтэй 30 40 орчим эмээ нарыг нэг дор харах тун сонирхолтой. Ямар аймаг сумаас ирсэн нь хамаагүй байна лээ. Би саваагүйтээд тэд нарын заримаас нь таны үеийн хүмүүс яагаад бүгд ижилхэн хувцас өмсдийн бол, бүгдээрэнгийнх нь дээл хүрэн юм аа? Гэхээр: - Тэгээд яачхаав чамд ямар хамаатай юм гэж байгаам чинь. Хэхэ худлаа худлаа, үнэндээ өөрсдөд нь ч гэсэн сонин санагдаж байгаа юм гэсээн. Гэхдээ хөдөө газрын настай эмэгтэйчүүд тийм өнгө л сонгодийм шиг байна лээ.

Дээр могойнд залбирч шүтээд гэсэн дээ. Нэг хүн могой харчаад учиргүй сүсэглээд л өмнө мөргөөд л ёстой үнэхээр чин сэтгэлээсээ залбираад л байхыг харсан. Тэгсэн тэр Рашаан усны эзэн нь могой гэж үздэг юм гэнэ. Рашаанд орж байхад цоргоор нь могой ороод ирдэг байсан гэнэ лээ гэж ярихыг сонссоноос хойш рашаанд тайван орж чадахгүй цорго руу нь тас ширтээстэй хэхэ. Гадаа явж байсан чинь жижигхэн хар цоохор могой хараад цочсондоо үсрээд л зугтаачихсан. Юун залбирах мантай, ёстой эвгүй юм билээ.

Заа байз энд тэмдэглэгчихээр өөр чинь юу боллоооо байз... Аа тиййй The Secret гээд ном аваад явсан чинь тэр сайхан байгал дунд, дээр нь амралтаараа мөнч сайхан тохирсон ном уншсан даа. Бөөн happy хүн л явлаа шүү дээ. Уг номоос өөртөө сайн сайхан мэдрэмж төрүүлдэг бүх зүйлийг аль болох ойрхон байлгаж, аль болох байнга мэдэрч байж чадвал сайхан бодлууд, сайхан хүслүүд төрж эргээд тэр нь “таталцалын хууль” (law of attraction) ёсоор амьдралд биелэлээ олдог, ө.х хүний сайн муу бодлууд тэр бодсон зүйлийг өөр рүү чинь ямагт татаж байдаг тухай өгүүлдэг юм. Бас энэ номоор хийсэн бяцхан баримтат кино ч байдаг.

Зиа тэгээд амралтаас эргээд ирсэн аймгийн төвд бас бороо ороод ган тайлагдаад хүн малын зоо тэнийнэ гэдэг нь болж байна даа. Гэртээ хэд хоног дүү нарынхаа авчирч өгсөн кинонуудыг үзэж ээжийн хийж өгсөн хоолыг идэж, ах эгч нарынхаараа орж айл хэссэн шигээ сайхан амарлаа.

Бас аавын нутгаар явж хамаатны хөгшчүүлд очиж золгосон. Тэгээд тоотой хэдэн хоногын амралт маань дуусаж хөгжөөн бужигнаан нь дэвэрсэн их хот руугаа хүлгийн жолоо залвай. Үргэлжлүүлж бичиж магадгүй...

2008-06-10

Web application

Интэрнэт, интранэтийн орчинд
web browser эсвэл Client ашиглан
ажиллах боломжтой програм
хангамжийг Web application гэдэг.

Анхны хуудас хийгдэж байсан тэр үеээс хойш вэб гэдэг зүйл хүний өдөр тутмын хэрэглээ болтлоо хөгжжээ. Энэ хугацаанд олон үе шат, олон шинэ дэвшилтэт хэлбэрүүд үүссэн байна.

Вэбийн хувьсал

1. Дээр өгүүлсэнчлэн анхны вэб маш энгийн тэкст мэдээлэл агуулсан зүгээр л нэг хуудас байсанаас Static вэб гэх ангилалыг тодорхойлох болсон байна. Сайтыг эзэмшигч програмист өөрийн мэдээллээ html хэлээр хэлбэржүүлээд хатуу зоочихно. Солих болохоороо дахин хэлбэрт оруулаад солино. Тухайн үед ийм вэбтэй компани бол хамгийн чанга гаруудад тооцогддог байсан байж таараа. Анхны сайтууд ийм л байсан. Одоо ч ийм болхи сайтууд олон бий.

2. Үүний дараа HTML форматад оруулж чаддаг хэдэн програмистын залхуу нь хүрсэн үү эсвэл ажлаа дийлмээргүй болсон уу мэдээний хэсгийг нь энгийн хүн ойлгоод тэкст зураг оруулаад засаад байх боломж бий болгосоноор хоёр дахь хувьсал эхлэх нь тэрээ. Үүнийг хүмүүс ихэвчлэн хагас динамик сайт гээд ярьдаг. Зарим хэсэгт нь статик мэдээлэлтэй. Зарим хэсгийг нь энгийн хүн өөрчилж дөнгөхөөр хийнэ. Энийг сайтар харвал энгийн хүмүүсийг энэ ертөнцөд татан оруулж ажиллах боломж олгосон үнэхээр хувьсал байжээ.

3. За тэгээд хүний хүсэл хязгааргүй юм хойно дахиад л хялбарчилахаар шийдэвээ. Энэ удаа сайтын бүхий л газарт энгийн хүмүүсийн (сайт эзэмшигч) гар хүрч, хүссэнээрээ янзалдаг болгож орхив. Ямар ямар мэню байхав, хаана нь зураг оруулахав гээд л дураараа дургиж болно. Нэг өглөө улаан байсан сайт маргааш нь ягаан болоод нөгөөдөр нь шинэ жилийн стилтэй болж болно. Энэ үед бодвол нөгөө айхавтар доткоом бүүм нь явагдсан байх. Төрөл бүрийн санаа сэдээд л ирээдүй гэдэг чинь гэрэлтэж харагдаад л байсан биз.

4. Динамик вэбтэй зэрэгцээд төрсөн боловч цөөхөн тооны потенциалтай хэрэглэгчидэд л хэрэг болдог утгаараа ялгарч эхлэсэн Web application гэх үеэл нь чимээгүйхэн хөгжиж л байж.

Дараагийн хувьсалыг AJAX авчирсан. Энэ бол саяханы түүх боловч web application-ы хөгжлийг асар хүчтэй түлхэж өгсөн юм. Технологийн хувьд ч хэрэглээний хувьд ч Маш олон шинэ давуу талууд болон боломж нээсэн болохоор нь веб 2.0 буюу вебийн хөгжлийн шинэ эрин эхэллээ хэмээн тоймчид дуу алдаж байв.

Өмнө өгүүлсэн зөвхөн админ нь мэдээлэл оруулаад хүмүүс уншдаг байсан загварыг хэн нэг ухаантан өөрчлөхөөр шийдэн: -Ерөөсөө хэрэглэгчид нь өөрсдөө мэдээллээ оруулчдаг байвал яасан юм бэ гэсэн асуулт өөртөө тавьсан үеээс эхлээд та энэ бичлэгийг уншиж байгаа энэ үе хүртэл асар их зүйлс өөрчлөгджээ.

Веб ийнхүү хөгжлийн замаараа явж байхад Desktop application-ууд эдийн засгийн утгаараа ч тэр технологийн утгаараа ч тэр, чинээндээ тултал хөгжөөд байжээ. Веб 2.0-ын эрин эхлэснээр хэрэглээний програмын зах зээлд хүчтэй доргилт үүсэж эхлэх нь тэр. Учир нь desktop компьютэр дээр л ажиллахаар хийгдсэн олон хэрэгсэлүүд Online-д шилжиж шинэ онцгой төрлийн өрсөлдөгчид бий болж эхлэсэн.

Надтай хамгийн ойрын жишээ татвал: Манай цаг бүртгэлийн desktop application – одоо Web application болчихоод хэрэглэгдэж байна. Ажилчид өөрийн нэвтрэх эрхээр цагаа хянадаг, интернэтэд холбоотой бол олон салбар нэгжүүд нэг програмаар цагаа бүртгүүлж, санхүү нягтлангууд нэг газраас нэгдсэн тайлан гаргаад авах боломжтой гэх мэт өмнө байгаагүй олон давуу талууд бий болоод байна. Цааш нь улам илүү олон боломжоор хүчирхэгжүүлэхээр төлөвлөн ажиллана.

Хэдийгээр Web application-ууд Desktop application-ы зах зээлд хүчтэй цохилт хийж байгаа ч бүрэн утгаараа өрсөлдөгч болж дууссан уу гэвэл үгүй. Энэ хоёр хамтран ашиглагдах боломж бүхий хэд хэдэн боломж байгаагийн нэг нь RIA's.

Rich Internet Applications

RIA's бол зурагт үзүүлсэнчлэн Web application, Desktop application, Communication technologies-дээр тулгуурлан гарч ирсэн шинэ тоглогч юм. Web болон Desktop application гэдэг бол тодорхой. Харин
Communication Technologies гэж юу вэ?
Web service-үүд бол аль хэдийнээ бий болоод ашиглагддаг байсан, програмчилж болдог мэдээлэл түгээх арга хэлбэр юм. Энгийнээр бол ямар нэгэн хүсэлт (SOAP)-ийн хариуд XML/JSON гэх мэт форматаар хариу өгдөг систем (server) юм.

RIA бол ийм service-тэй ажиллах боломж олгодог, өөр дээрээ бүх өгөгдөлөө хадгалаад байдаггүй Application software юм. Үүний жишээ бол бидний дээр өгүүлсэн цаг бүртгэлийн програм юм. Хурууны хээ уншигч төхөөрөмжид тааруулан хийсэн RIA маань бүртгэсэн өгөгдөлөө сэрвэртээ илгээдэг тэндээс шинэ ажилтаны мэдээллийг өөрөө татан авдаг гэх мэт ид шидтэй бяцхан програм бий.

Ийнхүү шинэ боломж бололцоо олгох Техник технологийн дэвшилийг ашиглан бушуухан хөгжицгөөе!

Web application-ы сонгодог жишээнүүд:

Холбоотой бичлэгүүд

2008-06-03

Conversation log

Өнөөдөр нэг найзтайгаа мэссэнжэрдсэнээ Тэр чигээр нь оруулчихлаа

X: huey margaash naana chini gazar hodloh ym yu

unen ym yu

me: uneen

unuudur buh munguuruu narginaa :D

yuun java :P

X: ysn muu yortoin be

me: haha

humuus naana chin nuuj yavsan yum humaa yariad buun ineedem

;)

X: ineedem ni haniad boloh vii dee

hudlaa bgaasai

aimar sh dee

ene hujaa nariig har l daa

me: hehe

ug ni ch tiim l de

haashdaa hudulhiin bol ineej l bsan ni deer shde hu

X: tgd naana chini humuus yamar arga hemjee avchiina

her huchtei ym boloo

me: hehe

uridchilan meddeg arga ug ni bdaggui geed bsan shde

X: bdag blgui dee

tiim ym gej haa bsiin

sansart niseed bhad chini

me: yu ve gazar door delbereh esehiig medeh hetsuu shde naizaa

sansar bish

X: tgd yu yariad bgan ene humuus togloomtoi gedeg ni

bi barag harih gej blaa sh d

me: huushe

hehe

ichig ichig :P

unuudur oros mongoliin hil havitsaa baruun aimagt 4,6 ball gazar hudulsun gej olon ulsiin site deer bna lee

2 nudeeree harsan

humuus teriig harchihaad l sensaats yavuulj bga bh'

X: balain zugeer

iim ymaar togloh gej

me: tuunees uridchilj meddeg arga bhgui e

nohoi shuvuu l zugtaadag yum gene lee,

manai nohoi uchigdur hool ugsun chini bayarlaj userch ireed namaig elegdchihsen

:D

uurandaa hoolniih ni savaar zodsiishd

:D

X: ysn muuhai hertsgiin

chamaig l gej bayarlsan bn sh d

pee

me: aimaar uvdsunduu l ...

X: hnn gants elegdeldiig ongoroochihod yaana

me: 3apaa tsaana chini ohinoo suran buseer zodson geed blog deree bichtsen bailee

X: ter ohin ni hereg hiisiin bgaz

taani nohoi yamar hereg hiisiin za za

me: oroitoj irsen genee

X: ene chini odoo yu boljiino onoodorjingoo hun amitantai hereldeed

me: hehe

bi chamaig ineeh bh gesen chini nam zagnuuldag gejiishd

X: yu yasnii ineeh gazar hodlolt bodogdood bhad chini

me: nohoigoo savaar ni gants l tonshson l doo. zodoh geheer usdej chirj mireel nuuren deer ni devseh ene ter gej oilgosiim shig bna te

X: bas deer ni baahan muslimuud emegteichuudee alsan tuhai unshtsan chini

me: eeh

X: sonin bolchloo ter 3araa odoo yuv dee oroitoo l biz

nohoig bol hairlaj bh heregtei he he

me: :D

za

X: chamaig hun bish ymaa gehed irsend chini bayarlaad bur elegdeed avah deeree tulah aitan nohoinoos chini oor bhgui ch ym biluu

me: oroi ochij bgaad hairlanaa

X: bi lav nohoigoo zodsondoo aimar haramsdag

Sent at 5:38 PM on Tuesday


2008-05-03

Google Reader-ын бас нэг сайхан боломж

Reader дээрээ цуглуулсан бичлэгүүдээ бусдад share хийх боломж байдгийг сая л харлаа. Тэгээд бааааахан бичлэгүүд share хийчлээ. Хүмүүсээ ganbaa's shared items гэсэн блок миний блогийн баруун талд нэмэгдсэн байгааг харжийнуу. Read more дээр нь дараад орвол манннгар олон дажгүй бичлэгүүдийг share-лэцэн байгаа шүү ;). Welcome to my shared items!

2008-05-01

Карамазовын хөвүүд

Цаг хугацааны хувьд Орос орон хамжлагат ёсоо халсаны дараахан Комунист үзэл суртал соёолж эхлэхийн өмнөхөн үеэр энэ романы үйл явдал үргэлжилнэ. Хоёр удаа гэрлэж байсан Эцэг Карамазов болон түүний 2 эхнэрээс гарсан гурван хүү, мөн нууц хүү Смердяков нарын тухай өгүүлдэг.
Эцэг хүүхдүүд бүгдээрээ тэс ондоогын туйлууд, эд нар шиг өөр өөр хүмүүсийг олоод ир гэх нь байтугай бодож ол гэхэд хэцүү ухаан, зан араншин, ёс суртахуун, боловсрол, хөрөнгө чинээ гээд л ер нь л бүх талаараа өөр өөр.
Зохиол өөрөө болохоор Дунд хүү Иваныг эцэгтэйгээ наад 2оо бодвол илүү адилхан гэж хэлж байгаа боловч тийм санагдахааргүй...
Ах дүү 3-ын том нь болох Димитрий сүйт бүсгүйгээсээ урван байж нэг бүсгүйтэй учир ургуултал гайхал хөгшин эцэг нь түүний өрсөлдөгч болох аж. Түүгээр ч барахгүй нас эцэслэсэн эхийнх нь өв хөрөнгөнөөс түүнд маш бага өгсөн гэх хэрүүл эцэг хүү хоёрыг хагаралдуулж олны өмнө ална тална гэж дуудалцахад хүргэжээ. Удалгүй эцэг нь амиа алдсанаар бүгд Димитрийг алуурчин гэж үзэх бөгөөд бага дүү Алёша үүнд итгэсэнгүй. Түүний бодлоор жинхэнэ алуурчин бол Смердяков бөгөөд энэ нь нотлоход маш хүнд зүйл болон хувирч ах нь шүүхийн өмнө ялтанаар дуудагдана.
Гэтэл дунд хүү Иван Смердяковыг алуурчин гэдгийг өөрөөр нь хэлүүлэх бөгөөд өөрөө энэ хэрэгт гол буруутан байжээ гэдгийг сонсоод солиорч эхлэнэ. Дайран дээр давс гэгчээр Шүүх хурлын өмнөх орой Смердяков амиа хорлож уг хэргийг улам бүрхэгдүүлж орхив.
Галзуурмаар өрнөлтэй шүүх хурал дээр Солиорсон хүний нотлогоо мэдээж хэнийг ч итгүүлж чадахгүй боловч нийслэлээс ирсэн мундаг өмгөөлөгч Фетюкович (нэрийг нь буруу бичсэн байж магадгүй) Димитрийг буруугүй байж болох нотлогоог маш уран илэрхийлнэ. Гэвч тангарагтаны шүүгч нар бүх “нотолгоог” үндэслэн түүнийг буруутай гэж үзэн ялладаг.
Ерөнхийдөө ийм л өрнөлтэй зохиол боловч миний өмнө өгүүлсэн Зосима даяанч миний энэ тойм дунд огт дурдагдаагүй өнгөрсөнийг анзаарахыг хүсье. Мөн номын гол дүр Алёшаг энд цухас л дурдлаа. Энэ даяанч хэрхэн даяанч болохоор шийдсэн тухай, хэрхэн бурханы үнэнч элч болж ард түмэн дундаа хүндлэгдэж байгаа тухай, хүнийг хэрхэн “уншиж” чадаж байгаа тухай үнэхээр үнэмшилтэй хэсгүүд гардаг. Энэ хэсгүүдээс хүний нийгэмд шашин ямар ямар сайн зүйл өгч чаддаг хийгээд хэрхэн хор болдогыг ч олж харж болно. Тодруулбал бурханыг цэц ухаанаар жинхэнээсээ хүлээн зөвшөөрч жинхэнэ хүн сэтгэлээр хүн зоны төлөө оюун ухаанаа зориулах хийгээд мухар сүсгээр сүслэж мунхаг сохороор итгэж чөтгөр шулмаар туйлшруулах хоёрын ялгааг нэг хийдийн хоёр ламаар илэрхий үзүүлсэн байдаг.
Зосима даяанч Алёшад ямар сургааль айлддаг, Алёша яагаад хийдээс гарахаар болсон бас түүний найз байгаад хожим найз биш болсон Ракитины үзэл бодол гээд олон сонин содон дүрүүд энэ номонд бишгүй бийг мөн хэрхэн төгсөхийг уншиж үзээд мэдээрэй.
Манайхан шиг коммунизмын талын мэдлэг, мэдрэмж өндөртэй улсууд нэг хүнийг биш нийт олныг хайрлахын тухай өгүүлбэрүүдийг харвал тэр үедээ хэрхэн тохироо нь бүрдээд байсныг ч харах боломжтой. Ө.х нийт олны тусын тулд нэг хэсгийг нь золиослох сэтгэлгээний тухай зохиолч аатай үнэн бичсэн нь бий.
Мөн хүнийг хайрлах дадал хараахан суугаагүй хүнд хүний нүүр саад болдог гэх мэт хувь хүний дотоод чанараас өгсүүлээд нийт олны сэтгэл зүйн гажиг гэмгүй хүнийг гэмтэн болгож хэрхэн хилсдүүлж болдог гэх мэт өргөн цар хүрээнд сэтгэж бичсэн суут зохиол болохоор үе үеийн зохиолч нар Достоевскийн энэ зохиолоор хүмүүжиж нүдээ нээсэн гэж судлаачид үздэг байх. Юутай ч гэсэн энэ суут зохиолыг монгол хэл дээрээ унших боломжийг олгосон Гомбосүрэн гуай болон Nepko publishing-ын хамт олонд талархал илэрхийлье.