Pages

2007-04-07

Шал завхарсан юм зүгээр

Өчигдөр орой ажлын нөхөдтэй пиво ууж баахан инээж, ханиаж байгаад харьсан чинь өнөө өглөө толгойд руу ус юүлчихсэн юм шиг цүл цал гээд л байна. Ажил дээрээ ганцаараа байгаа болохоор хэт төвлөрөөд, улайраад цаг хэд болж байгааг ч анзаарсангүй өдрийн ундны цаг өнгөрөөд талийжээ хөөрхий. Бичкэн шартцан болохоор ходоодны алерт ажиллахыг анзаараагүйм байлгүй. Гарч хоол идье гэтэл ажлын өрөөг гаднаас нь түгжчихэж, шал завхарсан юм зүгээр. Шууд өлсөөд явчихдаг гэжийшд. Эргэж орж ирээд блог руугаа дэмий нэг шагайсан чинь шинэ сэтгэгдэл алга. Дэмий юм хийхээ боль, гэсэн тэр нэг хүний үгэнд ордог ч байж уу. Шал завхарсан юм зүгээр.

Шууд өлсөөд явчихдаг гэснээс өчигдөр биднүүс дэвэн дэлхийн юм ярьж байгаад хүн үнэхээр итгэвэл хүйтэн усанд түлэгддэг, үнэхээр итгүүлбэл хий цавчаад хүний толгойг тасалж болно гэх зэргээр баахан маргалдаж бие биенээ шоолов. Шал дэмий юм яриад завхарсан юм зүгээр.

Уул нь эргэж ирээд Гансүх ахын захиасыг жоохон хийж туслая гэж бодож байсан чинь түлхүүргүйм чинь худлаа боллоо л доо. Шал завхарсан юм зүгээр.

За за завхарсан бичлэгээ дуусгачихаад ресефшний текен дээгүүр даваад гарахаас, дараа нь загнуулнаа хаашд, шал завхарсан юм зүгээр. Өө паблишдах гээд блогруу гаа орсон чинь Док сэтгэгдэл бичцэн байшд, шал завхарсан юм зүгээр. :D

23 comments:

  1. хэхэ, тэгээд бичсэн маань завхарсан юм болоод дуусах шив өнөөдөр.
    Шал завхарсан юм

    ReplyDelete
  2. Ganbaataraa nadad chamaas guih huselt bainaa. chi ene blog dotroo suuliin setgegdluud geed oruulchihaj. yaj oruuldgyg nadad heleed uguuch. hervee chi nadad jinhneesee tuslah yum bol daraa ni bi chamd zaavalchgui bayarlalaa gej helne. neeree shuu.

    Legacy

    ReplyDelete
  3. Док оо би өөрөө сэтгэгдэл бичигдээгүй байна энэ тэр гээд биччихсэнээ хэлсэн юм аа. Шал завхарсан юм буруу ойлгуулчихсан уу?
    Сайн уу Legacy.
    хэ хэ. Өнөө орой завандаа тайлбарлаад бичээд өгье. ;)

    ReplyDelete
  4. 5 дахь өдөржингөө хийсэн юмаа өнөө өглөө хэлсэн чинь "ийм тийм учраас ингэж хийхгүй, эхнээс нь өөр аргаар хий" гэнээ. Өөрийнхөө хийсэн юмыг хамгаалах шалтгаан олдсонгүй, шал завхарсан юм зүгээр.

    ReplyDelete
  5. хннн. шал завхарсан юм болж :D

    ReplyDelete
  6. Hi. Yaj uuriin tani burtgesen humuusees busad mongolchuudiin blog-g olj uzeh we?, plz.

    ReplyDelete
  7. hi Anonym.
    blogsearch.google.com дээрээс монголоор хайгаад үзээрэй. Мөн бусад хүмүүсийн блог дээрх линкүүд танд тус болох байхаа.

    ReplyDelete
  8. Legacy ийшээ ороод үз дээ. Хүссэн зүйл чинь мөн үү? http://x-rabbit.blogspot.com/

    ReplyDelete
  9. Yamar ch baisan ih setgel gargasand bayarlalaa. oroihon neg oroldoodhy.
    shaardlaga garval ahiad yum asuuj magad. tend comment bichij bolohgui uchraas end bichlee.

    Legacy

    ReplyDelete
  10. Neeren zarim odruud yatsin gemeer zavhartsan baidag shuu. Yostoi neg uils n hazaisan. Gehdee tuunee dagaad bas mash saihan uil yavdaluudaar duuren odruud bas baih jisheetei. Odor bolgon bas neg heviin baival uitgar aa te, haaya iim odor bas baihgui bl bolohgui ee, sanaagaar buu unaa, oodrog baina shuu.

    ReplyDelete
  11. Тийм шүү. Баярлалаа. Санаа сэтгэл өөдрөг сайхан байна өө. ;)

    ReplyDelete
  12. Haashd gedeg vg chini Zavhan zvgiin helleg yah argagvi mun shvv. Shal zavharsan yum gedeg bas mun vv?

    ReplyDelete
  13. Манай нутгийхан аялагатай ярих нь гаагуу шд :D

    ReplyDelete
  14. шал завхарсан юм гэж монгол үг байсаа шөө, сонсож байгаагүй ээ?

    ReplyDelete
  15. shal zakarsan iin, Ganbaa chi tegeed bas Dok shig buuj ukjoogoomyy?
    Dok mend uu?

    ReplyDelete
  16. Яалаа гэж бууж өгжийдийн. Док мэнд шдээ.

    ReplyDelete
  17. todor muuhaarlaasht, chamaig bas buuj ukjiin yy geed.
    tanai nutgiin gaagyy shtee gdeg ug chin manai aaviin heldeg ug baishtee, hahaha,( shalan deer chin savj unav)

    ReplyDelete
  18. хүүшээ босоочээ.

    ReplyDelete
  19. Тийм болтоймаа. Аялга эдэр "үнэн" гаагуу юм шиг санагдлаа.

    ReplyDelete
  20. Шал завхарцан юм зүгээр. Завхарцан бичлэгийг чинь үзэлгүй байсаар гурав хоночихсон байна ш дээ.
    Шал завхарцан юм.

    ReplyDelete
  21. хэ хэ зүгээрээ завхарцан юм алга л байшд, хэд хоногийн дараа уншихад яав л гэж тэ?

    ReplyDelete
  22. mcs iin ajliin anduud min yagaad arhidaad bnaa. namaig bhad barag l arhiddaggui bsansan. uudgui bnshuu yavanguut niiltsgeegeed. za gaigui ee ocihooroo neg. hehe. shartatlaa uuj bolohgui ee. margaash n miardiin

    ReplyDelete
  23. Сайн уу Баясаа, сурлага өндөр үү. Манайхан харин ч чамайг гадаад явсанаас хойш архидахаа байцийшд, ямар учиртайм бүүүүүүү мэд. :P Хааааааяа нэг пиво үнэрлэчээ л "за за харьцгаая" гээд явчихдаг болсон.
    Сонин сайхнаа бичдэг нэг блогтой болооч хөөе, Баясаа...

    ReplyDelete