Pages

2008-01-04

Abstract

Abstract art буюу хийсвэр зургийн тухай бага зэрэг бичээд үзье гэж аль эртнээс бодоод явсан юм. Буруу зөрүү ойлгож явсан бол засаад хэлээд өгөх хүн гараад л ирнэ гэж бодсоных блог дээрээ оруулж байгаа нь энэ.

Дээхнэ дээ, Бүтээл төрөх агшин гээд нэвтрүүлгээр нэг хүн иймэрхүү abstract төрлийн зураг зурсан чинь утсаар холбогдсон хүмүүс ихэнх нь л: -энэ чинь одоо юу юм бэ, юуун утгагүй зураг вэ гэх нь холгүй байсныг санаж байна.

Бас хэзээ ч билээ, түүний дараахан юмдаг, ажлынхантайгаа өдөр хоолны ширээний ард зургийн тухай яриа өрнүүлж байтал нэр бүхий нэг хүн хийсвэр зураг ёстой утгагүй, би л лав ойлгохгүй юм байна лээ, надад зүгээр энгийн ойлгомжтой бодитой зураг л гоё санагддаг гэж ирээд ярьсаныг мөн санаж байна.

Бас англи билүү франц яваад ирсэн нэг зураачийн ярилцлагыг сонин дээрээс харж байснаа санаж байна. Манайхан хэтэрхий их байгаль амьтан, түүх соёлын тухай баригдмал хүрээнд зурж байна, гэтэл хорвоо ертөнц дээр зурж болдоггүй зүйл гэж нэг ч үгүй гэж бичсэн байсныг санаж байна:

Гэх мэт явдлуудаас үзэхэд манайхан нилэнхүйдээ зураг урлагын талаар дулимагхан бодолтой явдаг нь илт. Би ч мөн ялгаагүй, хийсвэр зургийг би ч зурсан чадна, бийр аваад аль, нялаад өгье гэх ухааны юм ярьж явсан удаатай.

Хийсвэр зургийн тухай эхний бодол: Би хар багаасаа л зураг сараачих хоббитой явсан хүн юм. Нэх шальтай зурж чадахгүй ч сайхан зургийн хажуугаар зүгээр өнгөрнө гэж үгүй нөхөр л дөө.

Нэг удаа уран зургийн үзэсгэлэн үзэж яваад хийсвэр зургуудтай анх нүүр тулж байснаа санаж байна. Тэгээд хүмүүс яагаад ийм зураг зурдаг юм болоо гэж гайхаж байв. Бодож бодож сүүлдээ зураач хүн сэтгэгдэлээ ийнхүү будгаар илэрхийлэхийг оролдоод нялаад нялаад хаячихдаг юм байна. Тэрийг нь хүмүүс ойлгож авах гээд л ингэж удаан ажиглаад зогсдог бололтой юм гэж дүгнэсэн. Тэгээд өөрөө зураачийг ойлгохоор шийдээд нэг зургийг их удаан харж билээ. Хэ хэ. Бага зэрэг муйхардуу ойлгосон байж мэдэх хэдий ч үнэхээр иймэрхүү зургийг ажиглаж байгаад зураачийг нь оношлох их гоё шүү. Жишээ болгоод дараах зургийг харцгаая, яагаад энэ зургийг White гэж нэрлэсэн юм бол гэсэн асуултаас эхлээд зураачийн хэлэх гэсэн санааг оношлох гээд үзье.

Зургийн тусагдахуунуудыг ажиглавал ерөнхийдөө л бараандуу, ө.х цагаан гээд байгаа нэрийг тодотгохын тулд энэ элдэв хачин зүйлсийг зайлуулчмаар байгаа биз дээ? Юу юу байгааг нь ажиглавал энэ ерөнхийдөө хүний амьдралд хамаатай баахан зүйл л байх шиг байна. Жишээ нь Рубик шоо байна. Үүгээр магадгүй ээдрээтэй явдалуудыг төлөөлүүлсэн байх, бас том жижиг гутлын тах шиг зүйлс байна – үүгээр ирээд л алга болдог бусад хүмүүсийн сэтгэлд үлдээдэг ул мөрийг илэрхийлэх гэсэн байх, хайс хашаа шиг юм байна – үүгээр давж болохгүй хязгааруудыг илэрхийсэн болов уу гэх мэт. За ер нь товчхондоо бол энэ хүн хоосон чанарыг илэрхийлэх гэсэн байж мэдэхээр бодогдоод байна. Тэхээр энэ зураач гэж ирээд л дүгнэж болохоор байгаа биз дээ. ;)

Хийсвэр зургийн тухай дараагийн бодол: Би оюутан байхдаа монгол хэлний ярианы синтезийг судлаад түүнд тохирсон томъёог олж эгшиг гийгүүлэгч хоорондийн шилжилтийн функцийг гаргах ажлаар диплом хамгаалсан юм. Бүүр алсын зорилго нь бол монгол текстийг шууд хүний яриа болгон хувиргах, эсрэгээр яриаг текст болгодог програм хангамж бүтээх үйлсэд хувь нэмэрээ оруулах гэсэн хэрэг л дээ. Тэгээд судалж байхад хүний сонсох эрхтэн хорвоо ертөнцийн түг түмэн анираас өчүүхэн хэмжээгээр л сонсдог юм байна гэж ойлгосон. Тийм болохоор л хүмүүс хөгжмийг утгагүй юм, юу ч илэрхийлэхгүй байна гэх зэргээр хийсвэр зурагт ханддаг шигээ биш арай гайгүй ханддаг байх нь гэж. Хөгжим ямар нэг яриа биш мөртлөө хүмүүс аялгууг нь сонсоод л байдаг даа. Харин нүд бол харьцангуй их мэдээллийг авч байдаг болохоор тархинд төрүүлэх хийсвэр мэдрэмжээс илүүтэй бодитой зүйлсийг хүлээж авамтгай юм болов уу гэж. Хэрэв нүд чих шиг цомхон мэдээлэл хүлээн авч харья гэсэн зүйлээ л хардагсан бол бид бүгдээрээ л HipHop зургийн ертөнцөд бужигнаж байх байсан болов уу. Хэ хэ. Харин та бүжгийн тухай бодож байгаа бол бүжиг бол хөгжимтэй нийлж байж амилдаг болохоор хүмүүс ямар нэг хэмжээгээр хийсвэрлэн ойлгохдоо гомдоллодоггүй байх гэж хариулмаар байна.

Хөгжмөөр маш хийсвэр мэдрэмж зөн совинг ч илэрхийлж болно. Үүний нэг сайхан жишээ бол Н.Жанцанноровын Хутагтын сахиус гэдэг ая юм. Хэдийгээр Зохиогч нь Догшин Ноён Хутагтын тухай хөгжим гэж хэлэхийг нь сонсоогүй ч гэсэн сонсох бүрий тэгж бодогдоод байдаг.

Зураг ч мөн ялгаагүй хийсвэр зүйлүүдийг илэрхийлж чадна. Уянгалуулан байж урнаар шүлэглэн хэлдэг зүйл гэж бий, ямарч үггүй хөгжмөөр ойлгуулдаг зүйлс ч гэж бий. Түүнтэй ижилээр Ширээн дээрх лаа, дарс, жимсийг зурна гэдэг нэг хэрэг. Уур хилэн, хайр дурлал, цаг хугацаа, зөн совинг зурна гэдэг өөр хэрэг.


31 comments:

  1. hooh, chamaig zurag sonirhodog gej medeeguin bn sh d. minii bas bainga harj yavdag ymnii neg.

    ReplyDelete
  2. Физикч, философич, сэтгэл зүйч, түүхч ... гэх мэтийн хүмүүс абстракт зураг зурвал сонирхолтой байна байх даа.. (мэдээж тэд зургийн авъяас мэдрэмжтэй бол) Ганбаа юунаас дутахав дээ.. ярьдаг програм зохиож байснаас абстракт зураг зурдаг програм бичсэн нь хамаагүй амархан ш д.. :р
    (жишээ нь mediaplayer ийнхаа visualization -г random болгоод PrntScrn товч дарах г/м. хэ хэ)
    Би ч ялгаагүй урлагийн боловсрол багатай хүн. Уг нь нотыг мэргэжлийн хүн харвал хөгжим болж сонсогддог шиг л хийсвэр зургийг ойлгодог мэт. Монголчуудын хувьд амьдралынхаа 10 жилийг зарцуулж сурсан боловсролд нь тийм юм байгаагүй болохоор аргагүй биз дээ.. Заримдаа ч хэн нэг нь асар өндөр түвшний бүтээл туурвингуут тэрийг нь харваас асар өндөр түвшний боловсролтой хүн ойлгонгуутаа бишрээд байгаа нь харагддаг л юм..
    Энд харин хийсвэр урлагийн талаар мэргэжилтнүүдийн бичсэн зүйлсийг тавьлаа.
    Есү: Цацаа
    ,
    Есү: Хийсвэр буюу Абстракт урлаг,
    Идо: Абстракт экспрессионизм,
    Идо: Өнгө,
    Идо: Модерн урлаг

    жич:
    Яг одоо урчуудын эвлэлд 2007 оны Монгол зураачдын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гарч байгаа болно.

    ReplyDelete
  3. manai ganbaa baruun zuun tarhinii hogjil jigd, togtvortoi tulhtai yavagdaj baigaa manai shine zaluu, shildeg bolovson huchnuudiin neg bolno :D.
    neeree manai ganbaa bol utga uyanga, urlagiin medremj bolood scientific setgelgee ali ali ni jigd hogjij yavaa, hol yavah huu bgaen, nomiin review bichsen ch tun aikhtar, tulhtai hiideg, shinehen tsas harsan ch "TARAAHAIN" mor gargaad baidag, teed piizikiin olimpiadad turuulsneesee bolood zuraach bololgui IT bolson iim hun baigaen, ali deerees l hoish bi medeel baigaen, ene huu hol yavnooooo, hol yavna. Bas aguu blogchin. bi bol buh bichlegiig ni shimten unshij, almairan suudag shuten bishregch ulaan fan ni baigaen. (olj avsan onts chuhal medeelliin eh survaljaa helQui,hehe)
    aan, tii shildeg uran buteeliin uzesgeleng ochdor ochij uzsen, aliig ni ch yarihav, ooroo ochood uzeerei l ingemeer bna.

    ReplyDelete
  4. hi BB: Зураг сонирхохоор барах уу даа. Сайхан зураг харвал очоод гацчихна шүү дээ хө,
    bayasum: Харин тийм ээ, би бас тэгж боддогын. Өөр мэргэжлийнхэн даанч зургийн тэхникүүд сурахаас авахуулаад, сургуульд байхдаа зургийн багшаасаа авч байсан дүнгээсээ болоод зураг зурах тухай бодож ч зүрхлэхгүй болчихсон байх нь элбэг.
    Миний мэргэжил чинь бас их хийсвэр талдаа юм шүү дээ. Ганбаа бол нэг хүн (Object) харин хүн гэдэг бол abstract класс гэж ирээд л програмчилна шүү дээ :D Гоё линкүүд байна баярлалаа хө. Заримаар нь орж үзлээ.

    ReplyDelete
  5. nana: Хөөрхий мөхөс намайг хайр найргүй магтсан байх чинь вээ. Яаж байгаам, цаа чинь онгироод нисээд явчихвал бууж ирэхгүй юм болий шүү дэ.
    Харин тэр тараахайн тухай дахиж яривал уу, гсн (сүрдүүлж байх шиг байн)
    Тэр үзэсгэлэнг очиж үздэг хэрэг ээ хө.
    Гэснээс тэр мэдээллийн эх сурвалж чинь vimo л биз дээ?. Тэнд долоон булчирхайгаа тоочсон тал ч бий шүү. :D

    ReplyDelete
  6. Yostoi zagatnasan gazar... gegcheer hamgiin durtai sedveer bichjee. Uran setgemjtei hunees uran hiisver gardag shig. Bayasud heregtei site-n nayag tavisand bayarlalaa.

    ReplyDelete
  7. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  8. Dear Ganbaatar,

    Bichsen chin ih taalagdlaa. Bi bas abstruct zurguudiig yag unendee sain oilgodoggui ch haraad ooriinhooroo tailbarlah gej ih orolddog yum. Harin minii oilgolt zuraachiinhtai taarch bui esehiig shalgaj uzeh yumsan gej ih husdeg ch tegesgeed martchihdag yum.
    Nadad harin buh yumiig todorhoi zursan zurguudaas iluuteigeer harj zogsohod ih sonirholtoi sanagddag bolohoor bi abstruct zurguudad durtai baidag.

    ReplyDelete
  9. Ганбаа! Эрхэм гуай чамайг нэр буруу оруулчлаа гэнээ.. (блог линк -д)

    ReplyDelete
  10. Баясаа гуай! тэр Эрхэм гуай чинь чи биз дээ? Эсвэл хүнтэй нийлж бичдэг юмуу? Линк дээрээ тэгээд Баясаа гэлгүй Эрхэм гэж оруулах хэрэгтэй юу?

    ReplyDelete
  11. Ингэхэд энэ бичлэгийн хамгийн эхэнд оруулсан хар дөрвөлжинг тайлбарлаад өгөх хүн байна уу?

    ReplyDelete
  12. Bayasum гээд сэтгэгдэл үлдээгээд байхад даа..

    Шууд нэг нэр буулаа:
    -Хонгилын үзүүрт гэрэл.

    ReplyDelete
  13. За одоо болж уу?
    -------------
    -Хонгилын үзүүрт гэрэл. гэв үү? Битгий наад хонгилдоо суугаад бай ажлаа хий л дээ :D

    ReplyDelete
  14. Odoo Mongol hel deer text-voice, voice-text application garah tsag her hol ve? Bas Mongoloos gadnii busad helnuud ruu buten texteer orchuulga hiideg program hezee garah bol?

    Deer 90-eed ond Mon-Jap text orchuulagchiig yoponuud hiichihsen baigaa gej yaria sonsoj baisan.

    Gol n zohiogchiin erh amarhan zorchigdono geed manai programchid hiihgui baigaa yu?

    ReplyDelete
  15. Оюутан байхад их идэвхтэй судлагдаж байсан сэдэв. Би харин ажилчин ангид шилжсэнээсээ хойш энэ талаар огт судласангүй, өөр чиглэлээр хөөгөөд явчихсан болохоор.
    Ямарч байсан хийе гэвэл тийм ч хэцүү програм болохгүй гэж бодож байна.
    Зохиогчийн эрх зөрчигдөнө гээд хийхгүй байгаа гэдэг харин юу л бол.
    Хийж бүтээе гэсэн эрмэлзэлтэй аавын хүүхэд бол бариад авбал авахаар л ажил байгаа юм.

    ReplyDelete
  16. gol ni hiilgehgui l bol hiih hun oldohgui bhaa daa. zav zaigaaraa sudalj sain duraaraa hiih hun bhgui dee

    ReplyDelete
  17. life is a daaaaark chocolate гэж ойв

    ReplyDelete
  18. hi anonymous: daaaark chocolate гэснийг юу гэж ойлгох вэ? дэлгэрүүлээч?

    ReplyDelete
  19. chinii diplomnii sedvees sanaa torood Teknikiin ik surguuliin kolboo medeeleliin angi togsson um bolov uu gej bodloo bi ch bas ene sedveer diplom bichij bsan um bna. Guitseevel saikan l eklel bsan um.

    ReplyDelete
  20. Minii oilgoj baigaagaar bol abstrakt zurag, hogjim hoyr hoyulaa setgel hodloliig ilerhiilehiin zeregtsee matematikiin zagvaruudaas butdeg met.

    Mun abstrakt zuragnuudad ongo, dursiin tsever togloltuud yavagddag + yamar negen uchir utganaas choloologdson baidag bolov uu .
    Ene utgaaraa abstrakt zurguud bol hooson bolj baigaa yum.
    Hooson bolohoor bidnii tusuulen setgeh chadvar ba medrehuin erhtenuudiig sergeej yu ch bish hoosongoos bujiglej baigaa durs, shoo, mori mal, dalai us... ene teriig hardag bolov uu .


    bultersen Ulmedex :)

    ReplyDelete
  21. Өө тийм би яааг тэр ангийг төгссөн хүн. Одоо ямар түвшинд явагдаж байгаам бүү мэд. Аягүү бол бас нэг хүн диплом хамгаалаад л явж байж мэднэ. хэ хэ
    --------
    Үлмэдэхээ, Үнэхээр зөв бүлтэрсэн байна гэж бодлоо.

    ReplyDelete
  22. Тэр эхний хав зургийг хараад 2 тайлбар гарч ирсний нэгий нь дээр хонгил дахь гэрэл гээд хэлчиж. Нөгөө тайлбар нь хар арьстны биен дээр байгаа мэнгэ юм болуу гэж. Цагаан арьстны бие дээрх хар толбыг мэнгэ гэдэг биз дээ. Тэхээр негрүүдийн мэнгэ бол цагаан л байж таараа :D. За за наргиа байлаа. Сайхан зурганд баларсан тайлбар хийчлээ, зураачаас хүлцэл өчий гсн.

    ReplyDelete
  23. neg udaa ch gsn zuv bultersen bol yaamaidaa gesnees Gombooxoi ene chin yu ve ?
    -------
    zurhnii tsohilt uu? amisgal uu? odor - shono uu ? untah - sereh uu ? xexe

    Ulmedex

    ReplyDelete
  24. hey,zuraachaa zursan zuragnuudaasaa tavitsan bai daa,

    ReplyDelete
  25. Жаагий: Наадах чинь голдоо цагаан цэггүй юм шиг байна аа. Зургийн аппарат дээр нь хог наалдчихсан байсан юм уу бүү мэд. хэ хэ. Би анзаараагүй байсан байшд.

    ReplyDelete
  26. Zio zooo. chinii ene bichlegiig unshaad abstract-iin talaar jaaxan bolow xarj oilgoxiig oroldoxtoigoo bolloo

    ReplyDelete
  27. хавийн хар(дээд тал нь 97хувийнхийг идэж үзсэн) шоколод чинь аймаааааааар гашуун байдаг. тэхээр амьдрал бол нилээн гашуун гэхдээ амттайхан эд байгаам гэж л тайлбарлаад байгаам болуу гэж таав. ингэхэд шоколадыг монголоор юу гэдийн бол. ????

    ReplyDelete
  28. Шоколадыг Монголоор Бэд чихэр гэж сонссон юм байна.

    ReplyDelete
  29. to Oogii: За яамай да.
    to Anonymous: "Амьдрал яг 'бэд чихэр' шиг. Гаднах цаасыг нь задлахаас нааш ямар шоколад авсанаа мэдэх аргагүй" гэж нэг кинон дээр хэлдэг билүү тэр санаанд орчихлоо.

    ReplyDelete
  30. Forest Gump-iin eejiin helsen ugiig yariad bnuu ugui yu. Bed chiher gej medmeer ym bn. tnx

    ReplyDelete
  31. Аан тийм билүү

    ReplyDelete